М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилов
2019-04-22 11:04:01 Нийтлэгдсэн: Улс төрУлсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн дэмжлээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.БаттулгаМонгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэнАлбан тушаалд томилох тухай хоёр зарлиг гаргаж,Максимын Чинбат,Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор тус тус томилов. Максимын Чинбат нь: 1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор 1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч 2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор 2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокурор 2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор 2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга 2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор 2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга 2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокурор 2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн Прокуророор ажиллаж байна. Содонгийн Алиманцэцэг нь: 1997-2001 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор 2001-2002 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор 2002 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Мөрдөн байцаалт хариуцсан Хяналтын прокурор 2002-2005 онд Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэл хариуцсан прокурор 2005-2010 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор 2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажилд хяналт тавих Хяналтын прокурор 2012-2014 онд МИАТ ТӨХК-ийн Хуулийн хэлтэст Хэлтсийн дарга 2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт Хяналтын прокурор 2015 онд Дүүргийн I прокурорын газарт Хяналтын прокурор 2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Туслах прокурор 2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Ахлах прокурор 2018 оны аравдугаар сараас одоог хүртэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих Ахлах прокуророор ажиллаж байна.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны ТУЗ-ийнхөнтэй өнгөрөгч Баасан гаригт уулзаж, зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, өнөөдөр буюу хоёрдугаар сарын 12-ны дотор танилцуулах үүрэг өгсөн тухай өчигдөр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ. Тэгвэл ЖДҮ яах юм бэ? гэсэн сэтгүүлчийн асуултад Зөвхөн ЖДҮХС гэлтгүй бүх тусгай сангийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, зээлийн санхүүжилт дундаж давхаргад зориулагдах чиглэлд анхаарч ажиллаж байгаа гэсэн байна. Тийм бол сайн л хэрэг. Гэхдээ яагаад заавал ЖДҮ гэж? Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ сайдад хариулья. Гишүүдийн нэртэй нэг тэрбум УИХ 2017 оны есдүгээр сарын 4-нд У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилжээ. Аравдугаар сарын 20-нд буюу 16 хоногийн дараа У.Хүрэлсүхийн танхим бүрдэж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн байна. Үүнээс хойш дөрөвхөн хоногийн дараа буюу 2017 оны аравдугаар сарын 24-нд УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Мэдээж энэ төслийг өмнөх Засгийн газар буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газраас өргөн барьсан байдаг. Асуудлын гол нь уг төсөлд ХХААХҮ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтаж буй Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн санхүүжилтэд зориулж 72 тэрбум 550 сая төгрөгийг улс төсвөөс нэмж суулгах саналыг оруулж ирсэн юм байна. Төсөвт хугацаа дуусахаас хоёрхон сарын өмнө шүү дээ. Үүнийг сайн анзаараарай даа. Харин УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр З.Нарантуяа, Д.Сумьяабазар, Д.Тогтохсүрэн нарын гишүүд төсвийн урсгал зардлыг бууруулах зорилгоор уг мөнгийг ХХААХҮ-ийн сайдын багцаас хасах санал гаргажээ, Байнгын хороон дээр. Бүр их гайхашрулсан зүйл нь юу вэ гэвэл, тэр үед ажлаа аваад дөрөв хонож байсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ЖДҮ-ийг хөгжүүлэх гээд гишүүдийн нэр дээр тус бүр нэг, нэг тэрбум төгрөгийн зээл олгохоор тавьсан байна. Арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авчихаад буцаагаад арилжааны банкуудад зээл өгөөд, түүгээрээ жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд мөнгө өгнө гэдэг өөрөө зарчмын хувьд буруу. Хоёрдугаарт, бид төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр нэг удаа 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгоход нийт 55 тэрбум төгрөгийн зайлшгүй эх үүсвэр хэрэгтэй байгаа. Тиймээс гишүүдийн нэг, нэг тэрбум төгрөг буюу ЖДҮХС-гийн санхүүжилтийг хасаад төрийн албан хаагчдынхаа цалинг нэмээд явах боломж байна гэж ярьсан байна. Ингээд мэдээж бөөн маргаан дэгдсэн. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Юун гишүүдийн нэг тэрбум бэ? Ямар завхарсан юм яриад байна? хэмээн цочиж, Д.Оюунхорол гишүүн Ч.Хүрэлбаатар гишүүн буруу мэдээлэл өгч байна. ЖДҮХС-гийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой, УИХ-ын гишүүн бүрт хамаатай асуудал. Энэ бол гишүүдийн мөнгө биш, төсвийг хасч болохгүй хэмээн зүтгэж. Тэгээд Н.Амарзаяа гишүүн Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгээс асуусан байдаг юм. Өмнөх Засгийн газрын оруулж ирсэн төсөл учраас гишүүдийн мөнгө үү, ЖДҮ-ийг дэмжих мөнгө үү гэдгийг хариулна уу? гэж. Б.Чойжилсүрэн гишүүн мэдээж 2016 оны УИХ-ын сонгуульд ч, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ, 21:100 хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг заалт суусан. ЖДҮХС-гийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх үүднээс энэ мөнгийг суулгасан. Түүнээс биш гишүүдэд хуваарилсан мөнгө биш. Ч.Хүрэлбаатар гишүүн андуурч яриад байна. Андуу ташаа мэдээлэл өгөөд байна гэж. Тэгэхэд нь Ч.Хүрэлбаатар сайд Би буруу, худлаа мэдээлэл өгөөгүй. УИХ-ын хариуцлагатай микрофоныг ашиглаж худлаа мэдээлэл өгч байгаагүй. Ийм зүйл болсон. ЖДҮХС-гийн зээл гэж байгаа нь, гишүүдийн нэртэй нь үнэн. Бид үүнийг засах ёстой гэснээр маргаан дуусч, ЖДҮХС-д хуваарилсан 72,550 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хасах санал байнгын хороогоор дэмжигдсэн байдаг. Гэсэн ч ЖДҮХС-гийн зээлийн хэмжээ 2017 онд 51 тэрбум, 2018 онд 90 тэрбум төгрөг болж өссөн (2015-2016 онд 12-16 тэрбум төгрөг байсан) гарчээ. Б.Сэргэлэн сайдын үед ЖДҮХС-гийн зээлийн журамд өөрчлөлт оруулж, өмнөх жил төсөл нь шалгараад санжүүжилтээ хүлээж байсан 300 гаруй аж ахуйн нэгжийг жагсаалтаас хасч, өөрсдийн хамаарал бүхий компанидаа өгөөд явсан байдаг. Харин Б.Батзориг нь банкаар дамжуулдаг, банкны шаардлага хангаж байж авдаг зээлийг сангаас шууд санхүүжүүлдэг болгоод, хулгайгаа улам бүр төгсрүүлээд явсан л даа. Нэг тэрбум төгрөг яагаад 950 сая болсон бэ? Ямар ч байсан УИХ-ын гишүүдэд ЖДҮХС-гаар дамжуулан нэг, нэг тэрбумын зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр өгөх шийдвэр улс төрийн түвшинд гарсан байсан гэдэг нь тодорхой боллоо. Харин гишүүдийн нэг тэрбум яагаад 950 сая болсон бэ? Нэг үлгэр ярья л даа.Уг нь тухайн үед Сангийн яамны эрх бүхий албан тушаалтан ЖДҮХС-гийн нөхөд дээр ирээд Сангийн санхүүжилтэд 67 тэрбум төгрөг тавьсан байгаа. 65 тэрбумыг гишүүн тус бүрт өгөх юм аа. Хоёр тэрбумыг нь та нар өөрсдөө хуваагаад зарцуулаарай гэсэн юмсанж. Гэтэл сангийн нөхөд Гишүүд яахаараа нэг тэрбумыг авдаг, бид яахаараа хоёрхон тэрбумыг хуваадаг юм бэ гэж. Тэгээд гишүүн тус бүрээс 50 саяыг хасахаар нийт 3,25 тэрбум, өмнөх хоёр тэрбумтайгаа нийлээд 5,25 тэрбум төгрөг сангийнханд оногдохоор болсон байна. Энэ мөнгийг захиран зарцуулсан нөхөд одоо хорих 461-р ангид сууж байгаа хэрэг. Харин гишүүд бүрэн эрхээ яриад наранд явж байна л даа. Гэвч сангийн мөнгийг хуваарилахаас өмнө МАН-ын бүлэг дотроо хоёр хуваагдсан учраас зарим нь 700 сая, зарим нь 1,2 тэрбум, зарим нь бүр хоёр удаа зээл авсан явдал ч гарсан юмсанж. ЖДҮ-гийн мөнгө Засгийн газрыг хамгаалсны төлбөр шүү гээд байдаг нь ийм учиртай. Л.Оюун-Эрдэнэ сайдын хэлсэнчлэн, хүсч байгаачлан ЖДҮ гэлтгүй Засгийн газрын бүх тусгай санг шалгаж болно л доо. Хошууны бузрыг ухвал далай, далай гэгчээр тэгвэл энэ Засгийн газрын үед лав дуусахгүй. Бүгдийг нь шалгана аа л гэвэл нэгийг нь ч шалгахгүй ээ л гэсэн үг шүү. ЖДҮ-гээ эхлээд шалгуулчихаач ээ гээд байдаг нь ийм учиртай. Б.Сэмүүн
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй Вашингтонд уулзах үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай сайн харилцаатай гээд түүнтэй дахин хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр, талууд БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн, баталгаатай ангижруулах, Солонгосын хойгт энх тайвныг тогтоох чиглэлээр хоёр улсын баримталж буй байр суурь болон Ханойн дээд хэмжээний уулзалтаас хойш яриа хэлэлцээг хэрхэн урагшлуулах талаар санал бодлоо солилцжээ. Хэдийгээр Хойд Солонгосын эсрэг өргөн хүрээний хориг арга хэмжээ авсан ч цаашид хоригийг чангатгах бодолгүй байна гэж Дональд Трамп онцлоод шинээр авахаар төлөвлөж байсан арга хэмжээг зогсоосон гэж мэдэгджээ. Талууд мөн БНАСАУ-тай холбоотой асуудлаар нягт хамтран ажиллах нь чухал болохыг нотолжээ. Тус хоёр улсын төрийн тэргүүн нар эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар мөн санал солилцсон байна. АНУ, БНАСАУ-ын анхны дээд хэмжээний уулзалт 2018 оны зургаадугаар сард Сингапурт болсон бол хоёр дахь уулзалт нь 2019 оны хоёрдугаар сард Вьетнамд болсон билээ. Талууд одоогоор цөмийн зэвсгээс ангижрах, Солонгосын хойгт аюулгүй байдлыг баталгаажуулах тухай хэлэлцээр байгуулах талаар тохиролцоонд хүрч чадаагүй байгаа юм.
Гэйт (gate) гэдэг нь аливаа сүлжээ, зангилаа, программын түлхүүр гэсэн ухагдахуун юм. Интернетэд нэг хэлнээс нѳгѳѳд хѳрвүүлэх альгоритм ч юмуу, тухайлбал тѳмѳр замд, салаа замууд руу вагон найруулан шидэх ажиллагааг хянах самбар гэх мэтийг гэйт гэдэг, Харин улс тѳр, нийгэм зүйн утгаар бол тѳрийн ѳндѳр тушаалтны холбогдсон будлиантай хэрэгийг ингэж томъёолдог болсон байна.Монголчууд ийм юмыг будлиан гэж хэлдэг, Эрдэнэтийн будлиан. Тухайн хэрэгт олон нийт хир их ач холбогдол ѳгч байна, хир ѳндѳр түвшингийн эрх мэдэлтэн холбогдсон гэдгээр тархах далайц нь шалтгаалж байна. Тухайлвал, дэлхийд дуулиан болон тархсан хэргүүд гэхэд, АНУ-ын ерѳнхийлѳгч Рейгантай холбогдсон дуулиант хэрэг Ирангэйт, Клинтонтой холбогдсон дуулиан Моникагэйт, 2000 онд, сэтгүүлч Георги Гангадзег хѳнѳѳсѳн Украины ерѳнхийлѳгч Кучматай холбогдсон хэрэг Кучмагэйт, вольсвагены дуулиант хэрэг Дизельгэйт гэх зэргээр түүхэнд нэршин үлджээ.Moнголд ид дуулиан тарьж байгаа Эрдэнэтээс мѳнгѳ угаасан байж магадгүй болчихоод байгаа Элбэгдорж, Сайханбилэг нарын нэр холбогдсон хэрэг ЭРДЭНЭТГЭЙТ гэж түүхэнд нэршиж үлдэх нь гарцаагүй боллоо. Гадаадын хэвлэл мэдээллийнхэн сонирхоод эхэлчихсэн байна. Тѳрийн томчууд холбогдсон хэргийг онцгой дуулиан болгон тараах мэдээллийн хэлбэр нь Уотергэйтийн хэргээс эхлэлтэй гэж үздэг. Манайд ЭРДЭНЭТГЭЙД гэж нэрлэж болох дуулиант хэрэгийн ѳмнѳхѳн Уотергэйтийн хэрэгтэй тѳстэй нэгэн үйл явдал болоод ѳнгѳрсѳн. Америкийн түүхэнд ерѳнхийлѳгч огцорсон цорын ганц тохиолдол бий, энэ нь 1974 оны 8 дугаар сарын 9-нд Ричард Никсон огцорсон явдал юм. Манайд М.Энхболд огцорсон нь түүхэнд УИХ-ын спикер огцорсон анхны тохиолдол байв.Р.Никсоны огцорсон шалтгаан нэг бичлэгээс болсон байдаг. Яг л 60 тэрбумын бичлэг шиг, гэхдээ Энхболд бичлэгээ алдсан, Никсон бичлэг олсон, ялгаа нь ердѳѳ энэ.Вашингтонд Уотергэйт (Watergate) гэх тансаг зэрэглэлийн зочид буудлын зангилаа тѳв бий. БН намаас Ричард Никсоныг АНУ-ын ерѳнхийлѳгчѳѳр сонгогдсонooс 4 сарын дараа буюу 1972 оны 6 сарын 17-ны ѳдѳр, сонгуулийн ѳрсѳлдѳгч Макговернын сууж байсан Уотергэйт буудлын ѳрѳѳнд нэвтэрсэн 5 этгээд баригдсан байдаг. Тэдгээр хүмүүс Макговерны оффис ѳрѳѳнд чагнах аппарат суурилуулж бичлэг хийсэн хэрэгээр баривчлагджээ. Гэтэл удаа дараагийн бичлэгийн хальс Никсоноос олдсон байдаг. Никсон ѳѳрийгѳѳ энэ хэрэгт ямар ч холбогдолгүй гэж мэдэгдсэн. Яг л М.Энхболд шиг. Никсон, бичлэг эвлүүлэг биш гэдгийг нотлосон прокурорыг ажлаас халах шийдвэрийг Улсын ерѳнхий прокурорт ѳгсѳн боловч тэрээр шийдвэрийг хэрэгжүүлэхээс татгалзсан. Манайд яг эсрэгээр бичлэг эвлүүлэг гэж нотлосон прокурор албан тушаал дэвшсэн байдаг. Ийнхүү маргаан 2 жил шахам үргэлжилсэн. Никсон ѳѳрийгээ бичлэгтэй ямарч холбогдолгүй хэмээн мэдэгдсээр байв, бас л яг М.Энхболд шиг. Эцэст нь конгрессын Дээд танхим, ерѳнхийлѳгчид итгэж байгаа эсэх асуудлаар вотум зарласан. Манайд яг тийм юм болж, 40 гишүүн, спикэрт үл итгэж буйгаа зарлаж гарын үсэг зурсан. Дээд танхим дээр Никсон, хамаг бурууг тѳрийн нарийн бичгийн дарга нарын газарт тохсон, яг л М.Энхболд Засгийн газар огцрох хүсэлтийг ѳѳрѳѳ санаачлаад, ѳѳрѳѳ гарын үсгээ зураад ѳѳртѳѳ ѳргѳѳд барьчихдаг шиг. Шүүхийн дээд Зѳвлѳл хуралдаж, Засгийн газрыг тараах эрх ерѳнхийлѳгчид байхгүй гэсэн шийдвэр гаргасан. Манайд бол асуудал ҮАБЗ-д хүрсэн. Конгрессын зарим гишүүн уг бичлэгийг уугисан дарь гэж нэрлэж байв, тийм л чухал бичлэг байжээ. Гэхдээ бичлэгийн агуулга чухал биш тагнан чагнасан гэдэг нь л гол байв. Дараа нь БН нам, ѳѳрийхѳѳ нэр дэвшүүлсэн ерѳнхийлѳгчийн эсрэг нэгдэж санал хураан, 1974 оны 8 сарын 9-нд Ричард Никсин ерѳнхийлѳгчийн албан тушаалаас огцорсон байдаг.Яг л МАН, Энхболдын эсрэг нэгддэг шиг.Дэд ерѳнхийлѳгч байсан Дж.Форд ерѳнхийлѳгчийн тангараг ѳргѳж, хэлсэн үгэндээ удаан үргэлжилсэн улс тѳрийн хэрүүл там үүгээр дуусгавар боллоо гээд Никсоныг импеачмент хийлгүйгээр ѳршѳѳсѳн байдаг. Ерѳнхийлѳгчийн сонгуульд 1976 онд ялагдсаныхаа дараа Форд, Никсоныг ѳршѳѳсѳн миний алдаа намайг сонгуульд ялагдал хүлээх шалтгаан болно гэж даанч тѳсѳѳлѳѳгүй гэж харуусан хэлсэн байдаг. Яг үүн шиг, МАН, М.Энхболдыг хуулийн байгууллагад хүлээлгэн ѳгч хариуцлагын түвшинг тогтоолгох (импеачмент) ажиллагаа хийхгүй бол 20 оны сонгуульд ялагдал хүлээх магадлал маш ѳндѳр. Улс тѳрийн хулгайчийг ѳршѳѳх л юм бол ѳѳрийгѳѳ алж байна гэсэн үг болох нь тодорхой. Энэ явдлаас үүдэн, дуулиан шуугиан дэлхийд, Уотергэйтын хэрэг гэдгээр тархаж, нийгэм зүйн сурах бичиг, гарын авлагуудад Уотергэйтын хэрэг гэдгээр нэршин үлдсэн нь ийм учиртай юм. Улс орнуудын ѳндѳр албан тушаалтнүүд хэрэгт холбогдох тохиолдол бүрт гэйт гэгчийг дагуулж нэршүүлдэг нь ийм учиртай. Эрдэнэтийн дуулиант хэрэгийг биечлэн шалгаж, хамаг учрыг тайлах гэж оролдож байгаа Монгол улсын Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Эрдэнэтийн хэрэгийн талаар туйлийн тодорхой мѳнгѳ угаалгын хэрэг мѳн гэсэн урьдчилсан тайлбарыг ѳгѳѳд байна. Гэтэл Монгол улсын ерѳнхий прокурор, Эрдэнэтэд гарсан авлигын хэрэг гэсэн томьёоллоор ярьж байгаа. Авлигын хэрэг нь сайндаа хэдэн жилийн ял авах эрүүгийн гэмт хэрэг, харин мѳнгѳ угаалга нь олон улсын байгууллага (FATF) -ын хатуу хяналтанд орчихсон, эх орноосоо урвасан гэдгээр зүйлчлэгдэх, орон дамнасан ноцтой хүнд гэмт хэрэг юм, ялгаа нь тов тодорхой байгаа. Мѳнгѳ угаах гэмт хэрэг нь бидний энгийн ухамсрын түвшинд бодож байгаа ойлголтоос хавьгүй тѳвѳгтэй, орон дамнасан мафи сүлжээ, дэлхийн бохир мѳнгѳний уурхайгаас асар их хѳрѳнгѳ буулгаж байгаа аймшгийн хүнд гэмт хэрэг юм.Мѳнгѳ угаах нь эх орноосоо урвасан үйлдэл мѳн. Монгол улсын прокурорын байгууллага, Эрдэнэтийн хэргийг авлигын гэмт хэрэг гэж зүйлчлэхээр оролдож байгаа нь УЕП-ын удаа дараагийн мэдэгдлээс ойлгомжтой боллоо. Эрдэнэтийн 51%, 49% гэж нэг цогц санхүүгийн обьектыг хуваан сѳргүүлэн тавиад байсан нь урьдаас бодож боловсруулсан маш нарийн механизм байсан нь тодорхой болсоор байна. Э Эрдэнэтийн хамаг булхай дэлгэгдлээ, түүнд тѳрийн ѳндѳр асан албан тушаалтнууд оролцсон байсныг илрүүллээ, асар том авлига явагджээ гээд ард түмэн ойлгоод, тэгж ойлгуулаад байгаа нь процессыг далдлах маш ноцтой суртал нэвтрүүлэг хийгдэж, тархи угаалга амжилттай явагдсаны нотлогоо юм. Иймд, авлига, мѳнгѳ угаалгын хооронд ухагдахууны ямар том зѳрүү байдгийг мэдэх нь маш чухал юм! Эрдэнэтийн авлигын гэмт хэрэг гэж улиг болтол давтаж байгаа нь мѳнгѳ угаалгыг нуун далдлах тархи угаалга юм гэж би сошиалын нүүр номондоо санамсаргүй бичээгүй, дэлгэрэнгүй тайлбар хийнэ гэж амласнаа энд хавчууллаа. Авлига нь торгуулах, сайндаа хэдэн жил суух эрүүгийн хэрэгт хамааруулж болох гэмт үйлдэл, харин мѳнгѳ угаалга нь эх орноосоо урвасан гэж зүйлчлэгдэх хуулийн дээд хэмжээ шаардсан аймшигтай хүнд гэмт хэрэг мѳн. Авлигачдыг хулгайч гэж бай, харин мѳнгѳ угаагчдыг бол эх орноосоо урвагчид хэмээн цоллож бай гэмээр санагдана. Мѳнгѳ угаалгын аймшигтай гэмт хэрэгийн утга агуулгыг гүнзгий ойлгохын ѳмнѳ эхлээд бохир мѳнгѳ гэгчийн тухай мэдээд авах ёстой юм. Америкт, бохирдсон мѳнгийг угааж цэвэрлэн тушааж ашиг олдог байсан, бүр хими цэвэрлэгээ шиг угаалгын машинтай жижиг фирмүүд хүртэл нээгдэж байсан түүх байдаг юм билээ. Гэхдээ, одоогийн мѳнгѳ угаалга гэдэг ухагдахуун тэндээс гараагүй, эх үүсвэр нь нуугдмал мѳнгѳ (бохир мѳнгѳ)-ийг гүйлгээнд оруулах санхүүгийн хуйвалдаан бий болох үед гарч ирсэн нэр томьёо юм. Хулгай дээрэм, хүчирхийлэл, хар тамхи, алан хядлага, зохион байгуулалттай гэмт хэргүүд хүйтэн дайнтай зэрэгцэн гал авалцаж ид дүрэлзэж, аливаа улс орон бие даан тэмцэх аргагүйд хүрснээр Америк улс санаачлан, мѳнгѳ угаалгын гэмт хэрэгийг эрүүгийн хуулиндаа суулган эрх зүйн орчинтой болохыг улс орнуудад уриалсан байдаг. Мѳнгѳ угаалгын хэрэгийг эрүүгийн хуулиндаа анх оруулсан AНУ, Их Британи, Франц, Герман, Швейцари, Польш гэх 6 орон дэлхийн банк, санхүүгийн түүхэнд G6 хэмээн нэршиж үлджээ. НҮБын санаачилгаар 1988 онд дэлхийн 106 орны тэргүүн Австрийн Вена хотод цуглан конгресс зохион байгуулж, 34 зүйл анги бүхий Тунхаг гаргасан байна. 1989 онд Париж хотод Саммит болж дэлхийн мѳнгѳ угаахтай хийх тэмцлийн конвейнци FATF ( Financial Action Task Forte on Monye) гэгчийг зохион байгуулж улс орнууд нэгдэцгээсэн. Тэнд Монгол улс байсангүй. Тус конвейнцид нэгдээгүй орнуудын хар жагсаалт гэгчийг гаргаж. мѳнгѳ угаах гэмт хэрэгийг хүлээн зѳвшѳѳрсѳн орон гэж үзэж ѳндѳр торгууль оногдуулж байх журам тогтоосон. OХУ 2000 онд уг жагсаалтанд орсон боловч 2001 онд Нийт Оросын банк, санхүүгийн Нэгдсэн мониторинг гэх байгууллагыг нээн зарлаж, мѳнгѳ угаалгатай хатуу тэмцэл явуулах Үндэсний программ гарган хэрэгжүүлж явсаар 2012 онд ФАТФ-д нэгджээ. Монгол улсад 2017 онд хар жагсаалтын том торгууль орж ирснээр Засгийн Газар түргэн авч нилээд юм болж байж уг конвейнцид нэгдэж орох санкци авсан байгаа, ФАТФ хүлээн авах эсэх нь одоо болтол эргэлзээтэй. Цагийн юманд ач холбогдол ѳгөхгүй зарчимгүй хандах нь араасаа том үр хѳврѳл, хохирол чирдэгийг ойлгосон ганц нэг нь байгаа л байх, зориудаар юм шиг ойлгоогүй яваа нь тэрнээс олон гэдгийг Эрдэнэтийн будлианаас харахад ойлгомжтой л байгаа юм. Дэлхийн санхүүгийн G6 (ОХУ нэгдсэнээр G7) орнуудын эрүүгийн хуулиндаа нэмэлтээр тусгасан мѳнгѳ угаах гэмт хэрэгийн зүйл ангиудыг сонирхож үзлээ. Улс орнууд нийтдээ бохир мѳнгѳний эх үүсвэрүүдийг тов тодорхой заасан байдаг юм байна. Хар тамхи, татвараас зайлсхийсэн бүх орлого, эх үүсвэр нь далд, ойлгомжгүй, санхүүгийн хяналтын гадуур, тайлан мэдүүлэгт тусгаагүй буюу багасгаж тусгасан хѳрѳнгѳ зэрэг нь хар эх үүсвэр буюу бохир мѳнгѳ гэж тооцогддог юм байна. Дэлхий дахинаараа мѳнгѳ угаалгатай хатуу тэмцээд, үр дүн гараад ирэхээр, мѳнгѳ угаагчид аргаа нарийсгаж, чемодан, чемоданаар доллар зѳѳж явдгаа больж, банк санхүүгийн систем рүү нэвтэрч хулгайгаа албажуулах болсон байна. Энийг хар мѳнгѳний ил гарах сувгууд гэж нэрлэдэг болжээ. Энэ нь, банк, даатгалын систем, хѳрѳнгѳ оруулалт, хуурамч гарын үсэг, баримт, гэрээний үйлдэл, хѳрѳнгѳ обьектын хувьчлал зэрэг юм. Оффшоор данс бол хамгийн том нуувч, дэлхийн бүх мѳнгѳний гурав хуваасны нэг нь тэнд байна. Орчин үед, ФАТФ-ын хамгийн их анхаарал татаж байгаа бүс, обьект бол хуучин соц.системын орнууд мөн. Асар их хѳрѳнгѳ нийгмийн гэх эзэнгүй субьектээс хувьд шилжсэнтэй холбоотой байх. Чѳтгѳр мѳнгѳ хулгайлахыг заахаас хаана нуухыг заадаггүй гэдэг нь үнэн ажээ. Мѳнгѳ угаах боломжтой талбар гэж байдаг, АНУ-д гэхэд тэр нь 400-500 млрд долларын хүрээнд эргэлдэж байна. Монголынх 20 млрд хавьцаа гэсэн баримжаа байгаа. Соц. байсан орнуудых асар их. Балтикийн эрэг хавийн 3 орны (Эстон, Латви, Литва) ерѳнхийлѳгч асан нарын бүлэглэлийн угаасан мѳнгѳний хар нүхэнд 200 млрд доллар хуримтлагдсан нь илэрч Данскогэйтын (Dansko bank) дуулиант хэрэг дэгдсэн байдаг аж. Ийм их мѳнгѳтэй хувь хүн байлаа гэхэд, ухаандаа Аппле фирмийг худалдаж аваад, Их Британы бүх гадаад ѳрийг тѳлѳѳд, дэлхийн зуны нэг олимп, хѳл бѳмбѳгийн дэлхийн аварга нэгийг ивээн тэтгээд цаана нь дэлхийн зартай баян хэвээр үлдэж болох жишээтэй л юм. Гэхдээ энэ нь соц байсан орнуудын угаасан мѳнгѳний дѳнгѳн данган 5% гэж байгаа, тэгэхээр ямар аймшгийн их мѳнгѳний тухай яриа болох нь ойлгогдож байна. Эндээс харахад, эх орноосоо урвагч хэмээн үзэж, эрүүгийн хуулиндаа ѳѳрчлѳлт оруулахыг тулган шаардах нь зүй ёсны юм. Мѳнгѳ угаагчийг эх орноосоо урвагч гэж үзэхийг Лондоны Саммитаас зѳвлѳмж болгосон байдаг. Мѳнгѳ угаах гэмт хэрэг нь мѳнгѳ байршуулалт, зузаатгал, интеграци буюу ашгаа (профит) хувааж авах гэсэн 3 үе шатыг дамжина.Профит гэдэг нь двидентын ашиг биш, миний байнга ярьдаг надад юу оногдох вэ? гэдэг хѳгийн, хогийн зарчим юм. Яг энэ шатанд маргаан үүсч биесээ хѳнѳѳх нь энүүхэнд, мафийн сүлжээ шүүдээ, тэдний интеграци ѳвѳрмѳц онцлоготой. Улс тѳржүүлж болдоггүй, учир начры нь тунгаалгүй шуугиан дэгдээж бас болдоггүй маш тѳвѳгтэй гэмт хэрэг бол мѳнгѳ угаалга. Монголын мѳнгѳ угаалга, гадаад дотоод гэсэн 2 хүрээнд явагдаж байна. Тухайлвал, Оюутолгойн мѳнгѳ угаалга хилийн чанадад явагддаг, Оюутолгойн орлогоос хувь хүртэнэ гэсэн үг. Орлого нь хилийн гадуур эргэлдэж байдаг, мониторинг хийх боломжгүй, Монгол банканд оруулж ирэхээр манай Засгийн газар хѳѳцѳлддѳг ч ОУВС тээг болдог, бүх юм хулгайн механизмаар хэрэгждэг. Дотоод гэдэг нь Эрдэнэт, уул уурхайн 400 орд, дээр нь бас сангууд байна. ЖДҮ-ийн сан гэхэд л УИХ-ын гишүүдийн авсан зээл гэх авлигын гэмт хэрэг байхад, түүний ард санг зохион байгуулалттай босгож, интеграци хийн мѳнгѳ хуваарилсан мѳнгѳ угаах онц ноцтой хүнд гэмт хэрэг оршиж байх жишээтэй л байгаа юм. Цэрэг дайны ойлголттой хольж хутгах хэрэггүй. Эх орноосоо урвагчид гэдэг нь орчин цагийн үзэл баримтлалаар, улс орны ҮАБ-д эргэж нѳхѳгдѳшгүй хохирол учруулсан новшнууд (мерзавец)-ыг хэлнэ. Манай хойд хѳрш ингэж тодорхойлсон байна. Ер нь бол манай 2 хѳрш эх орноос урвасан гэмт хэрэгтэй маш сайн тэмцэж байгаа. ШХАБ-ын хүрээнд мѳнгѳ угаалгатай тэмцэх ФАТФ-ын салбар конвейнци байгуулах асуудал яригддаг, манай улс санаачлагчаар орох саналаа ѳгѳѳд Зѳвлѳлийн захирлуудын газрыг Улаанбаатард оффистой байхаар санал гаргавал маш том шат ахилт болно гэж боддог. Монгол улс, ФАТФ-ын хар жагсаалтын торгуулийн хэмжээг хѳнгѳлѳх талын нѳхцѳл хѳѳцѳлдѳж олж авсан болохоос торгууль хүлээх нѳхцлийг арилгаж чадаагий яваа, энийг ард түмнээс нуух ямар ч үндэслэл байхгүй. Дараагийн том торгууль орж ирлээ гэхэд Монгол улсын ядруу эдийн засаг даахгүй, тэхээр зохион байгуулалтын арга хэмжээг яаралтай авах л ёстой. Эх орноосоо урвагчдыг урд хѳрш хаа байгаа газраас нь тэмтэрч олж ирээд цаазалчихдаг, харин хойд хѳрш маань хаа байгаа газарт нь хүрч очоод нухчихдаг юм. Эх орноосоо урвагчид гэдгийг улс орнууд янз бүрээр тодорхойлж байна. Англид (high treason) эзэн хааны зарлигыг зѳрчсѳн, АНУ-д Үндсэн хууль зѳрчсѳн эсвэл хувьдаа буруугаар урвуулан ашигласан бол эх орноосоо урвасан гэж үзнэ. АНУ-ын хуулинд, эх орноосоо урвасан этгээдүүдийн бүх эрхийг түүний дотор ѳмчлѳх эрх, тэр ч байтугай амьд явах эрхийг нь онцгой нѳхцѳл хэмээн үзэж хасахаар заасан байдаг юм байна. OХУ-д авлигын хэрэгийг мѳнгѳ угаасан хэрэгээс ѳѳр хуулийн заалтаар зүйлчлэн шийтгэдэг. А.Хорошовинг 2015 онд ОХУ-ын Ерѳнхийлѳгчийн итгэл алдсан хэмээн буруутгаж баривчлан, авлигын хэрэгийг нотлон 2018 онд 18 жилээр таслаж, 500 сая рублийн торгууль ноогдуулсан байна. Гэрээс нь 800 тѳрлийн үнэт эдлэл, түүний дотор 1 үзэг гэхэд л 36 сая рублийн үнэтэй гэх мэт эд зүйлс, 1 млрд рубль бэлнээр хадгалаж байсныг хураан авч улсын орлого болгосон байдаг юм. Одоо эх орноосоо урвагчдын ганц нэг жишээ хэлье! Эх орноос урвагч С.Скрипаль.Ойр дотнын бүх ах дүү нарын хамт алагдсан. Бид ѳршѳѳсѳн, шорон гяндангаас сулласан, гэтэл тэр эх орноо худалдсаар байсан, энийг юу гэж ойлгох вэ? Тэр бол эх орноос урвагч гэж В.Путин хэлсэн байдаг. Литвиненко. Березовскийн хѳлсний байранд тарчилж үхсэн. КГБ алсан уу, гүй юу гэдэг нь чухал биш, нотлогдохгүй, харин нэг ч гэсэн урвагч далд орсон нь нэн чухал юм гэж Оросын тагнуулын албаны оффицер хэлсэн байдаг. Онц ноцтой гэмт хэрэг хариуцсан, хошууч генерал А.Н.Севастьяновын хар жагсаалт хэмээх бичиг баримт алдагдсан байдаг юм. Хар жагсаалтанд 15 этгээдийн нэр л байгаа, ихэнхи нь алагдсан, тийм их чухал сонирхолтой байгаа бол... гээд Путины зарлигаар ил болгосон байдаг. Ил болсон жагсаалтад 150 этгээдийн нэр багтжээ. Оросын мэдээллийн эх сурвалж:http://www.agentura.ru/dassier/russia/traitors/ Дүгнэлт:Үнэхээр мѳнгѳ угаалга байсан уу?, эсвэл авлигын хэрэг байсан уу? Ерѳѳсѳѳ хэрэг байгаагүй, зүгээр л дэлхийн санхүүгийн нэгэн тѳрѳл механизм хэрэглэсэн, гэхдээ тэрийгээ хулгайн сэдэл оруулаад хэрэглэчихсэн юм уу? Энэ бүхний үнэнийг цаг хугацааны ѳрнѳл харуулна биз ээ. Тэр болтол хардацгаах эрхээ хэн ч эдлэнэ. Тов тодорхой юм гэвэл байгалийн баялаг бол нийт ард түмний ѳмч, түүнийг хэн нэгэн захиран зарцуулахаар шийдсэн бол эрх бүхий УИХ-тай заавал зѳвшилцѳх ёстой нь л үнэн. Социологич, памфлет нийтлэлч И.Цэрэнхүү
Монгол Улс ШХАБ-д элсэх элсэхгүй талаар Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Би хувь гишүүнийхээ хувьд ШХАБ-д элсэх шаардлагагүй гэсэн байр суурьтай байдаг. Энэ байр сууриа өмнө нь олон ч удаа илэрхийлж байсан. Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа ч, сул гишүүн болоод ч илэрхийлсэн. Учир нь нэгд, ШХАБ гэж ямар утга учиртай, ямар алсын зорилготой байгууллага вэ гэдгийг бид өнөөдөр мэдэхгүй байгаа. Нэг хэсэг нь олон улсын интеграчлалын байгууллага болно гэж яриад байгаа. Гэтэл эдийн засгийн интеграчлал хийгдээгүй, хийгдэхгүй. Өөрсдөө ч бид эдийн засгийн интеграчлалын байгууллага биш гэж хэлж байгаа. Эдийн засгийн интеграчлалын байгууллага бол Европын холбоо, Евро Азийн эдийн засгийн холбоо байна. Энэ бол нэг зах зээлтэй, хил зааг байхгүй, худалдааны том блок болж байна гэсэн үг. Үүнийг бол ойлгож болж байгаа юм. Гэтэл ШХАБ интеграчлалын байгууллага биш. Нөгөө хэсэг нь энэ бол цэрэг, улс төрийн холбоо, бүс гэж яриад байгаа юм. Гэтэл энэ байгууллага өөрөө бид холбоо биш шүү. Холбоо болох эсэхээ хэдэн жилийн дараа шийднэ гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар яг ямар байгууллага юм бэ гэдгийг бид ч мэдэхгүй. Тэд ч өөрсдөө хэлэхгүй байгаа. Дэлхийн олон нийт ч гайхаад харж байгаа. Тэгэхээр манайх шиг жижиг улс юунд элсэх гэж байгаа вэ гэдгээ сайн мэдэж байх хэрэгтэй. Нөгөө талаар бодит байдал дээр хүйтэн дайн эхэлчхээд байна. Хүйтэн дайны хоёрдугаар анги нь бодит амьдрал дээр эхэлчхээд байна. Дэлхийн том улс гүрнүүд хоёр талдаа хоёр том блок болж хуваагдаад хоорондоо худалдаа хийж байна. Нэгэнт хүйтэн дайн эхэлчхээд байхад Монгол Улс том гүрнүүдийн зодоонд өөрөө гүйж орох хэрэггүй. Би үүнийг аюултай гэж бодож байгаа. Хоёр хөрш оронтойгоо найрсаг, гүн хамтын ажиллагаатай, аль нэгнийх нь нөлөөнд хэт автагдаагүй, гуравдагч хөрштэй, олон тулгуурт гадаад бодлоготой байх нь Монголын эрх ашиг. -Зарим хүмүүс ШХАБ-д элсчихээр их мөнгө ороод ирнэ гэсэн зүйл яриад байгаа. Би Д.Цогтбаатар сайдаас бүлгийн хурал дээр ч асууж байсан. ШХАБ-д орох дээр мөнгө өгье гэж хэлсэн, ярьсан, бичсэн зүйл байна уу. Аваад ирээч ээ гэсэн. Гэтэл тийм зүйл байхгүй зүгээр л хоосон яриа. Эсвэл ШХАБ-д гишүүнээр орвол Монголоор дайрсан Орос Хятадын эдийн засгийн коридорууд асар хурдан хөгжих юм байна гэж яриад байгаа. Гэтэл ШХАБ-д гишүүнээр элсвэл бид эрчим хүчний коридороо ч юм уу, хийн хоолойгоо ч юм уу, эсвэл худалдааны хоолойгоо хурдасгана гэж хэн ч хэлээгүй. Өмнө нь бид эдийн засгийн коридорын асуудал яригдаж байхад Монгол Улс ШХАБ-д элсэх тухай яригдаагүй л байсан шүү дээ. Тэгэхээр ажиглагчаар байж байгаад коридорын асуудлыг шийдэж болно. Хэрвээ үнэхээр мөнгө өгье та нар элсээд орооч ээ гээд байгаа бол ямар зорилгоор ингээд байна вэ гэдэг нь хамгийн чухал гэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй