МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ ИЛТГЭЛЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

​ Дөрвөн жилд нэг удаа болдог МАН-ын Их хурал эхэллээ. 30 дахь удаагийн Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүрэлцэн ирсэн 1245 төлөөлөгч оролцож байна. Их хурлыг МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэн хурлын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. Үүний дараагаар 30 дахь Их хурлын Мандатын комиссын даргаар Д.Сарангэрэлийг томилсны дараа тэрбээр Мандатын комиссын илтгэлийг танилцуулав. Хурал даргалагч Д.Тогтохсүрэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-ЭрдэнэЭдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого-оо танилцуулна. Дараа нь Хяналтын ерөнхий хороонытайлан, мэдээллийг сонссоноорМАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Шинэ зуун дэвшилтэт бодлого сэдвийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах юм. МАН өнөөдрийн байдлаар 278 мянга 716 гишүүнтэй болсон бөгөөд Их хурлын нэг төлөөлөгч 224гишүүнийг төлөөлж байна.30 дахь удаагийнИх хурлын хамгийн ахмад төлөөлөгч нь 92 настай бол хамгийн залуу нь 22 настай. Их хуралд урилгаар 200 хүн оролцож байгаа бөгөөд нийт төлөөлөгчдийн 295 нь буюу 25 хувь нь эмэгтэйчүүд байна.

ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн уулзалтад ГХ-ны дэд сайд Б.Мөнхжин оролцож байна

​ Стокхолм хотноо 2021 оны 12 дугаар сарын 2-3-ны өдөр болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 28 дугаар уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Уулзалтыг ЕАБХАБ-ын 2021 оны Дарга улс-Шведийн Гадаад хэргийн сайд Анн Линде удирдаж байгаа бөгөөд уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен зэрэг ЕАБХАБ-ын гишүүн 57 улсын Гадаад хэргийн сайд болон Дэд сайд нар оролцож байна. Энэхүү хуралдаанаар ЕАБХАБ-ын 2021 оны үйл ажиллагааг дүгнэж, олон улс болоод бүс нутагт тулгамдаад буй улс төр, аюулгүй байдлын асуудал, тухайлбал Украины хямрал, Уулын Карабах, Беларусь болон Афганистан Улсад үүсээд буй өнөөгийн нөхцөл байдлыг тус тус хэлэлцэж байна. ЕАБХАБ нь Европ, Америк, Азийн 57 улсыг нэгтгэсэн аюулгүй байдлын асуудлаарх бүс нутгийн хамгийн том байгууллага бөгөөд Монгол Улс 2004 онд ЕАБХАБ-ын хамтын ажиллагааны түнш орон болж, 2012 онд тус байгууллагын 57 дахь бүрэн эрхт гишүүн болсон юм. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Стокхолм хотноо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 28 дугаар уулзалтын Бүгд хуралдаанд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх манай улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ бүс нутагт тулгарч буй сорилт бэрхшээлийг яриа хэлэлцээний замаар, хамтын хүчээр шийдвэрлэх, гишүүн орнууд хоорондын итгэлцлийг бэхжүүлэх шаардлагатай байгааг онцолж, энэ чиглэлд ЕАБХАБ-ын үүрэг оролцоо чухал болохыг тэмдэглэв. Мөн түүнчлэн ардчилал, хүний эрх, сайн засаглалыг хөгжүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах, терроризмтой тэмцэх зэрэг чиглэлээр ЕАБХАБ болон түүний институциудтай үргэлжлүүлэн идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ажиллахаа мэдээлэв.

Шууд: МОНГОЛ АРДЫН НАМЫН 30 ДАХЬ ИХ ХУРАЛ

​ МАН-ын 30 дахь Их хурлыг албан ёсоор эхлүүлсний дарааМандатын комисс болон хэлэлцэх асуудлын дарааллыг баталлаа. ИнгэснээрМАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого сэдэвт илтгэлээ Их хурлын төлөөлөгчдөд танилцуулж байна. МАН-ынтүүхт 100 жилийн ой тохиож буй 30 дахь удаагийн Их хурал дэлхийнхоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд учраагүй цар тахлын нэн хүнд цаг үед зохион байгуулагдаж байгааг намын дарга онцлоодМАН өнгөрсөн зууныг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн мандуулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыгханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг та бидэнд ногдлоо хэмээн тодотголоо. Үргэлжлүүлэн тэрбээрцар тахлын хүнд үед ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж, удаа дараагийн сонгуульд дараалсан ялалт байгуулсан учраас Ялалт бол хариуцлагахэмээн хүлээн авч байгаагаа онцлоодэдийн засагт шинэ сэргэлт гаргахад эрх баригч нам гол бодлогоо чиглүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Төсвийн жил эхлэхээс өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх зарим төсөл, арга хэмжээний тендерийг сонгон шалгаруулна

​ Төрийн худалдан авах ажиллагаа-2022 хэлэлцүүлэг боллоо. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, худалдан авах ажиллагааны хууль эрх зүйн орчин, цахим системийн зохицуулалт, аж ахуйн нэгж, байгууллагууд цаашид юун дээр анхаарч ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Монгол Улсын Засгийн газрын 2021 оныарванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 359 дүгээр тогтоолоор Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан. Энэ дагуу 2022 оны төсвийн жил эхлэхээс өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хийгдэх, 100 төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ Өмнө нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудын тендер оройтож, хэн хариуцаж буй нь тодорхой бус, хийгдэх ажлыг чанаргүй гүйцэтгэсэн зэрэг асуудал гардаг байсан. Энэ удаад дээрх асуудлуудыг гаргахгүй байх үүднээс цахим хэлбэрт шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтууд цаг хугацаандаа хийгдэж, аж ахуйн нэгжүүд нээлттэй оролцох, төрийн хүнд суртлыг багасгах, гүйцэтгэлийн чанарт ахиц гарч, хариуцлагыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Мөн тендер шалгаруулалтад оролцож, шалгарсан аж ахуйн нэгжүүд гэрээний гүйцэтгэлийг эрчимжүүлэх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг чанаргүй хийсэн, сэтгэлгүй хандсан аж ахуйн нэгжид хариуцлага тооцох, гурванжилийн хугацаагаар тендерт оролцох эрхийг нь хязгаарлаж, хар жагсаалтад оруулна. Одоогоор эрхээ хязгаарлуулсан буюу хар жагсаалтад орсон 46 аж ахуйн нэгж байгаа гэлээ. Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өдөрт дунджаар 64 тендерийн урилга зарлаж, жилд 21000 орчим тендер шалгаруулалтыг энэхүү системээр дамжуулан зохион байгуулж байна. . Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний дотор зохион байгуулж дуусгахыг холбогдох төрийн байгууллагуудад өгөөд байна. Цаашид төрийн худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах, эх оронч худалдан авалтыг дэмжиж, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгахын тулд хуульд шинэчилсэн найруулгын өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Сангийн яам, БШУЯ, БХБЯ, Төрийн худалдан авах ажиллагааны газар болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.