Б.БАЯРБААТАР: ДУТАГДЛЫН ХАЖУУГААР ДУУГҮЙ ӨНГӨРДӨГ ЭВ ЭЕ БИДЭНД ТУС БИШ УС БОЛНО

​ Монгол Ардын намын 30 дахь Их хурал дээртус намын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатарын тавьсан илтгэл олны анхаарлыг багагүй татаж байлаа. Тэрээр илтгэлдээ эрх барьж байгаа МАН-ын тулгамдсан асуудлыг хөндөж, УИХ-ын зарим гишүүд намын дүрэм зөрчиж, боловсон хүчний бодлого алдагдаж байгааг ч нуусангүй. Өнгөрсөн Их хурлаас хойш Хяналтын Ерөнхий хорооноос 56 иргэнийнамын гишүүнчлэлийг сэргээж, 42 гишүүнд намаас гарсанд тооцох, 12 гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхээс татгалзах, тус бүр нэг гишүүнд сануулах, намын гишүүнээс түр түдгэлзүүлэх арга хэмжээг авсан байна. Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар илтгэлдээЗарим аймаг, сумын намын хороон дарга судалгааны үр дүн, намын бодлого гэсэн нэрийн дор өөрийн үзэл бодлыг намын хорооны тэргүүлэгчид болон сонгуультнуудад тулгадаг байдал гарч байна. Өөрийн эрх мэдэл, эд хөрөнгөнд эрэмшиж намын гишүүд болон ард олноосоо алсран холдох боллоо гэсэн шүүмжлэлүүд гарч байна. Намын үйл хэрэгт үзэл бодол, итгэл үнэмшлээрээ эвлэлдэн нэгдсэн жирийн гишүүдээ анхаарч үзэхгүй, тэднийхээ хүч дэмийг намын ажилд татан оролцуулахгүй байгааг энэ шүүмжлэл илтгэж байна. Орон нутагт намын гишүүдийн дунд хувийн эрх ашгаараа болон УИХ-ын гишүүдээ дагаж талцан хуваагдах, ямар нэг зөрчил маргаан гарахад олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр бие биенийгээ дайрч доромжлох, бүүр цаашлаад намын журмын нөхдийнхөө нэр хүндийг унагахын тулд эсрэг намтай үгсэн хуйвалдах явдал ч гарах боллоо. Үүнийг даруй цэгцэлж, буруутныг шийтгэж, зөвийг нь өмгөөлж хамгаалаач гэж Хяналтын хорооноос харж хүлээж байна. Хүчирхэг байхын тулд эвтэй байх нь юу юунаас чухал. Гэхдээ бидэнд өөр хоорондоо үгсэн хуйвалдсан, цөөн хүн өөрийн эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд эв нэгдэл гэдэг үгээр халхавчилдаг, зарчмын шаардлага тавьсан нэгнээ ад шоо үздэг эв нэгдэл хэрэггүй юм. Эв нэгдлээ хичээгээд дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөг эв эе бидэнд тус биш ус болно хэмээн онцолж байлаа. Дашрамд сонирхуулахад, 1925 онд хуралдсан МАН-ын IV их хурлаас Намын гишүүдийн сахилгыг чангатгаж, хариуцлагыг дээшлүүлэх, намын эв нэгдлийг хамгаалан бэхжүүлэх, намын дээд байгууллагын тогтоол шийдвэрийг биелүүлэхэд хяналт тавих үүрэгтэй Хянан Байцаах Төв комиссыг байгуулснаар хяналтын Ерөнхий хороо байгуулагдах эхлэл тавигджээ.

Шадар сайд Чингис хаан ОУ-ын нисэх буудал дээр ажиллаа

​ Шадар сайд Чингис хаан ОУ-ын нисэх буудал дээр өчигдөр ажиллаа. Тэрбээр Коронавирусын шинэ мутаци болох Омикрон хувилбарын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК-оос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг шалгалаа. Мөн шинжилгээний хариуг удаахгүй гаргах, зорчигчдийг чирэгдүүлэхгүй байх, шинжилгээ авч байгаа эмч ажилтан нарын хүлээлгийн өрөөг тохижуулах үүргийг холбогдох албаныханд өгсөн юм.

“Илгээлт-2100” хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 428 хүүхдийн нэр тодорлоо

​ Илгээлт-2100 хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 428 хүүхдийн нэр тодорлоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан хөтөлбөр санаачлан ажиллана гэсэн заалт хэрэгжиж эхэллээ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нар мэдээлэл хийв. Боловсрол, шинжлэх ухааны сайд тушаал гарган Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БШУЯ, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын зээлийн сан, Нийслэлийн боловсролын газар, Монголын их, дээд сургуулиудын консорциумаас гадна иргэн, иргэний нийгмийн байгууллагыг төлөөлж Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн А.Хосхүү, Сайн сургуулийг таны дэргэд Төрийн бус байгууллагын тэргүүн П.Наранбаяр, Tomyo Edu Tech-ын үүсгэн байгуулагч В.Баярсайхан нарын 11 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэг Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн сангаас гаргасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэл, аймгийн Боловсролын газраар хянуулан баталгаажуулсан тул эхний 428 хүүхдийн нэрийг зарлалаа. Үлдсэн сум, хорооны хувьд эцсийн байдлаар баталгаажуулж, Ажлын хэсгээр хэлэлцэн шийдвэрлэсний дараа зарлахаар төлөвлөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газар Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам-ыг баталсан.Журмыг энд дарж үзнэ үү. Журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар тэргүүлсэн бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлоо хангах юм. Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ. Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилтын дүнгээр тэтгэлгийн төрлийг хуваарилна. Хүүхдүүдийг ерөнхий эрдмийн болон гадаад хэлний хичээлээр бэлтгэхээс гадна харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэнэ. Уралдаант шалгалтаар элсэж ордог гүнзгийрүүлсэн сургалттай болон хувийн хэвшлийн сургуулийн хүүхдүүд олон улсын олимпиадад медальт байрт шалгарч, дэлхийн шилдэг их, дээд 100 сургуулиас албан ёсны урилга авсан бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Илгээлт 2100 хөтөлбөрийн болзол хангасан суралцагчид сайн дурын үндсэн дээр хамрагдах тул цахимаар бүртгүүлж, хүсэлтээ баталгаажуулна. Бүртгэлийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 08:30 цагаас 12 дугаар сарын 09-ний өдрийн 11:59 цаг хүртэлshorturl.at/uwD79цахим холбоосоор хүлээн авах юм.

МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ИЛТГЭЛЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

​ МАН-ын 30 дахь Их хурал Ерөнхий нарийнбичгийн дарга Д.Амарбаясгалангийн илтгэлээр үргэлжиллээ. Их хуралд 21 аймаг, нийслэлийнесөн дүүргээс хүрэлцэн ирсэн 1245төлөөлөгч оролцож байна. Хуралдааны эхэнд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого-оо танилцуулсан юм. Дараа нь Хяналтын ерөнхий хорооны тайлан, мэдээллийг сонссоноорМАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Шинэ зуун дэвшилтэт бодлого сэдвийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав. Ерөнхий нарийн бичгийн даргаэнэ дөрвөн жил улс төрийн өрнүүн үйл явдал арвин, намын дотоодод өөрчлөлт, шинэчлэл оргилсон, өмнөө тавьсан зорилгоо бүрэн биелүүлсэн цаг хугацаа байлаа хэмээн онцлоодӨмнөх ээлжит Их хурлаас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай сайн биелүүлсний зэрэгцээ цаг үеийнхэрэгцээ, шаардлагад нийцсэнолон төрлийн ажлыг хамтын хүчээрхийж гүйцэтгэлээ. Бид сонгогчдынхоо итгэлийг үүрэг хариуцлага гэж үзэж амласан мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхээр зүтгэж байна. Сонгуульд дараалан ялалт байгуулсан улс төрийн хүчний хувьд бид улс орноо хөгжүүлэх үйлсийг эрхэм болгож, өнөө болон ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдралын төлөө нэгэн сэтгэлээр ажиллах болно гэлээ. Түүнчлэн тэрбээр МАН-ын үнэт зүйл, үзэл баримтлалыг дэмжиж, гишүүнээр элсэх иргэдийн тоо өсч байгаагтодотгов. МАН-ын цахим бүртгэлд бүртгэгдсэн гишүүдийн тоо 278.716 хүрчээ.Үүнээс 54.7 хувь нь эмэгтэй, 45.3 хувь нь эрэгтэй, 76.1 хувь залуу болон дунд насны, 23.9 хувь нь ахмад гишүүд байгаа аж.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.