Төрийн өмчийн хорооны өчигдрийн хуралдаанаар МҮАН-ын дарга М.Энхсайханыг Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирлаар томилсон байна. Монгол, Оросын нийгэм, эдийн засаг, улс төрийн чухал ач холбогдолтой уг албан тушаалд тэрээр ийн тухалснаар Засгийн газарт нөлөө бүхий албан тушаалтан болж байгаа юм. Харин Б.Батзаяаг тус компанийн ТУЗ-ийн даргаар томилсон байна.
Х.Тэмүүжин сайд Төрийн ордонд дайрч орж байгаа бичлэг. МАН-ын гишүүд дэмжигчид өнөөдөр Төрийн ордны гадаа жагссан билээ.Тэд АН-ын гишүүдийг чуулганы танхимруу оруулахгүйн тулд ийнхүү хамгаалалтанд гарсан байна. Мөн ордны гадна талд байгаа иргэд АН-ын гишүүдийг ордонруу оруулахгүйн тулд хаалга тус бүр дээр зогсож байгаа ч Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дайран орсон байна. chuhal.mn
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл албан хэрэгцээндээ үнэтэй, зарлага өндөртэй, тансаг зэрэглэлийн автомашин унахгүй гэдгээ ажлаа авмагцаа мэдэгдэж байсан. Тэгвэл Засаг дарга хотын өмнөх мээрийн хэрэглэж байсан Lexus-570 маркийн автомашиныг дууд лагаар худалдахаар болжээ. Дуудлага худалдааг 14 хоногийн дараа хийхээр болсон бөгөөд оролцох хүмүүст ямар нэгэн шаардлага тавихгүй гэнэ. Уг автомашиныг 144 сая төгрөгөөс эхлэн дуудах бөгөөд олсон орлогыг нийслэлийн төсөвт оруулж, хэрэгцээтэй зүйлд зар цуулах юм байна. Одоогийн хотын дарга Sonata-7 маркийн автомашиныг албан хэрэгцээндээ хөлөглөдөг аж. Т.БУЯНАА
Өвөрхангайн хоёрын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх эсэхийг хэлэлцэнэ
2012-10-18 09:29:00 Нийтлэгдсэн: Улс төрӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсонд тооцон нэрийг нь өргөн мэдүүлсэн Г.Батхүү, Д.Зоригт нарын гишүүн болох эсэхийг шийднэ гэсэн үг. Гэхдээ энэ хоёр нэр дэвшигч олонхийн төлөөлөл учраас сөрөг хүчин хэчнээн эсэргүүцээд нэмэргүй бололтой. Мөн өнөөдрийн чуулганаар Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлэг, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Түүнчлэн, төсөв болон үнэт цаас гаргах тухай хуулиудын талаархи байнгын хороодын санал дүгнэлтийг сонсоно. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерландын Вант Улс, Люксембургийн Вант Улс, Кувейт Улстай тус тус байгуулсан Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Тус хуулийн төслийг өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар дэмжсэн юм. Ч.Даш
Д.Зоригт, Г.Батхүү нар УИХ-ын гишүүний тангараг өргөхөөр боллоо
2012-10-16 21:11:03 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн 10-р тойргийн хорооны маргааныг эцэслэн шийдвэрлэх асуудлыг дөнгөж сая Сонгуулийн Ерөнхий хороон дээр шийдвэрлэлээ. Уг хуралдаанаар Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Зоригт, Г.Батхүү нарыг ялалт байгуулсанд тооцов. Сонгогчдын авсан саналаар МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нар илүүрхсэн ч сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхдийг оролцуулсан тул хууль зөрчсөн гэж үзжээ. Ийм тохиолдолд тухайн нэр дэвшигчийг татах үндэслэл байдаг аж. Ийнхүү Ардчилсан намын нэр дэвшигч Д.Зоригт, Г.Батхүү нар тангараг өргөхөөр боллоо. Энэ талаар СЕХ-ны дарга Ш.Содномжамцыг яриаг тун удахгүй хүргэх болно. Г.Энхтуяа
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй