Авлигатай тэмцэх газрынхан уламжлалт ёсоор сэтгүүлчдийг урив. Энэ удаагийн арга хэмжээг албан өрөөндөө биш Элит төвд зохион байгуулсан юм. Тус газарт Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга Ж.Наранбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээ, Судалгаа шинжилгээний албаны дарга Д.Дуламсүрэн, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат нар оролцсоноос гадна УИХ-ын зарим гишүүд тухлан саатав. Энэ үеэр тус газрынхан үйл ажиллагаагаа цухас танилцуулаад сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Олны анхаарлын төвд байгаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт холбогдох хэргийн талаар албаныхан хэлэхдээ Н.Энхбаярын авлига, хээл хахуулийн хэрэгт хамсаатан болох нь тогтоогдсон хүмүүсийн хэрэгт тусгайлан хавтаст хэрэг нээсэн, шалгаж байгаа. Зарим хүмүүс нь гадаадад байгаа гэх шалтгаантайгаар мөрдөн байцаалтын ажиллагаа түр завсарласан хэмээв. Тэдний хэлж буйгаар энэ хэрэгт УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, Н.Болормаа нар шалгагдаж эхэлжээ. Мөн НИТХ-ын дарга асан Т.Билэгт одоо хүртэл гадаадаас ирээгүй болохоор шалгах явц удааширч буйг онцлов. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт гишүүдээ Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хэрэг энэ долоо хоногт шалгагдаж дуусах гэнэ.
Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ тойрсон асуудлаар Сангийн сайд асан, одоо УИХ-ын дэд дарга С.Баярцогт, гишүүн С.Ганбаатар нар хэрхэн мэтгэлцэхийг олон нийт сонирхож байв. Гэвч мэтгэлцээн тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Гишүүн С.Ганбаатар ганцаараа хэвлэлээр дамжуулан урилгаа илгээж, албан бичгээр С.Баярцогтод мэдэгдсэн юм. Тэд өнгөрсөн баасан гаригт л биечилж уулзсан юм байна. Улмаар Засгийн газраас Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай уулзалт хэлэлцээ хийж байгаа цаг үед УИХ-ын хоёр гишүүн мэтгэлцэж, нийгмийн сэтгэл зүйг хөөргөх нь зохисгүй. Тиймээс мэтгэлцээнийг түр хойшлуулъя хэмээн С.Баярцогт хүссэнийг нөгөөх нь өчигдөр дамжууллаа. Мэтгэлцээн хойшилсныг мэдэгдэхийн тулд Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай гишүүдийн төлөөлөл болсон С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Г.Уянга, Х.Болорчулуун нар ирсэн байв. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ монголчуудад ашигтай болсон уу, үгүй юү, эдийн засгийн тооцоо судалгаа нь ямар байна гэх мэтээр иргэдэд нэгдмэл, зөв ойлголт өгөх нь мэтгэлцээний зорилго. Түүнээс би илүү мэдээлэлтэй, мундаг гэж онгирох, хэн нэгнийг буруутгах гээгүй хэмээн урилга дамжуулсан гишүүн мэдэгдэв. Тэгснээ араас нь гомдлын үг дайлаа. Уг нь ярих юм их байсан. Би мэтгэлцэхэд бэлэн байна. Ингээд дөрвөн зүйлийн мэдэгдэл гаргая. Уг асуудлаар иргэдийн болон эрдэмтдийн төлөөлөл оролцуулсан нээлттэй мэтгэлцээн зохион байгуулъя. УИХ дээр уул уурхайн хөгжлийн төлөөх түр хороо байгуулах хэрэгтэй. Мөн талх, сүү, шагайгаар Оюутолгойн үр ашгийг төлөөлүүлэн ойлгуулах гэсэн 79:21 гэсэн харьцаа бүхий сурталчилгаа явуулж, монголчуудыг доромжилсон хөр өнг ө оруулагчдыг шүүхэд өгнө. Оюутолгойн байгаль орчны нөлөөллийн судалгааг иргэдэд танилцуулах хэрэгтэй гэх мэтээр ярив. Мэтгэлцэхү едээ тавих асуулт, хэлэх тайлбар сэлтээ бас ойрын үед хэвлэлээр дамжуулан ил танилцуулна гэлээ. Тэрбээр сүүлийн үед зогсож ярих жишиг нэвтрүүлээд буй. Тиймээс Төрийн ордны Г танхимд байрлах индрийг ашиглаад энэ туршлагаа хэрэгжүүлсэн юм. Бусад гишүүн нь Хэрэв мэтгэлцээн болсон бол ийм ийм зүйл асууж, ингэж мэтгэлцэх байлаа гэдгээ хэлэхийг хүссэн аж. Энэ үеэр С.Баярцогт гишүүн танхимд орж ирэв. Тэрбээр Ганбаатар гишүүн надад мэтгэлцэх урилгаа албан бичгээр ирүүлсэн. Баасан гаригт л бид биечилж уулзсан. Тэр үед би мэтгэлцэх гэж байгаа хүмүүс ижил мэдээлэлтэй байх ёстой. Шаардлагатай мэдээллээ надаас ав, тэгээд тодорхой хугацааны дараа мэтгэлцье гээд хойшлуулсан. Гэтэл энд ийм олон хүн цуглачихсан байгааг ойлгохгүй байна гэлээ. Тэрбээр бүлгийнхээ хуралд сууж байгаад С.Ганбаатар хэвлэлийн хурал зарласныг олж мэдсэн аж. Мэтгэлцээн хойшилсныг мэдээлэх юм байх гэтэл хүмүүс халуурах шинжтэй байгааг мэдээд ирж, зөв тайлбар өгөхийг хүссэн гэнэ. Бас Оюутолгойн гэрээг би ганцаараа хийгээгүй. УИХ-д танилцуулж батлуулсан. Гэрээтэй холбоотой бүх мэдээллийг өнгөрсөн онд сэтгүүлчдэд өгсөн. Гурван жилийн турш би энэ гэрээний тухай ярьж байгаа, нууц зүйл огт байхгүй. Оюутолгойтой холбоотой хувь нийлүүлэгчдийн, урьдчилсан төлбөрийн, хувьцааг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр шилж үүлэхгүй байх, хөрөнгө оруулалтын гэсэн дөрвөн гэрээ байгаа. Энэ гишүүд гэрээг илүү сайжруулах байр суурьтай байгааг дэмжиж байна. Гэрээг өөрчлөх нь нээлттэй. Гэвч чуулганы хуралдаан дээр гишүүд гэрээний тухай тодорхой мэдээлэлгүй байж яриад буй учир би ижил мэдээлэл өгч байж мэтгэлцье гэсэн юм гэлээ. Би энд мэтгэлцээнийг хүндэтгэх шалтгааны улмаас хойшлуулсныг ярьсан юм хэмээн С.Ганбаатар тайлбарлаад УИХ-ын Тамгын газраар дамжуулан мэтгэлцээний цагаа товлох уу гэв. Нөгөөх нь ч зөвшөөрлөө. Сэтгүүлчид боломжийг ашиглаад зарим зүйл асуугаад авсан. Уг ордын 34 хувийг Монгол Улс өөрөө худалдаж авч буй, бас хүүнд нь өдөрт 300 мянган доллар төлж байгаа гэсэн мэдээллийн талаар асуухад Монгол Улс биш, Оюутолгой компани зээл авч байгаа. Мэдээж өөрийн хөрөнгөөр тэр том хөрөнгө оруулалтыг хийх компани гэж байхгүй. Тиймээс зээл авна, бас тодорхой хүү байгаа гэлээ. Мэтгэлцэх үед С.Ганбаатар гэрээнд өөрчлөлт оруулахыг дэмжиж буй 25 гишүүний болон эрдэмтэн, иргэний хөдөлгөөнийхний төлөөлөлтэй ирэх юм байна. Өчигдөр ч тэд ирсэн байлаа. Тиймээс С.Баярцогт гишүүнийг мөн адил өөр хүмүүсээр хүч нэмэгдүүлэх байх гэж боджээ. Харин нөгөөх нь Цагаан дээр хараар бичсэн гэрээ нь байна. Дээрээс нь үүнийг хийхэд гар бие оролцсон учраас холбогдох тооцоо, баримтыг би мэднэ. Тэгэхээр өөр хүн хэрэггүй байх гэлээ. С.УУЛ
Венесуэльд өчигдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Уго Чавес ялалт байгуулжээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр бол У.Чавес сонгогчдын 54 хувийн дэмжлэг хүлээсэн мэдээ байна. 19 сая сонгогчтой Венесуэлийн ард иргэд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд тун идэвхтэй оролцож, ирц нь 80 хувь давжээ. Сонгуулийн хорооны дарга Тибисэй Луценагийн мэдэгдсэнээр Уго Чавес 54,42 хувийн санал авсан бол түүний хүчтэй өрсөлдөгч Энрике Кэприлес 44.97 хувийн саналаар удаалсан байна. Уго Чавес дахин сонгогдсон мэдээг түүний дэмжигчид баяр хөөртэйгээр угтан авч, нийслэл Каракаст ялалтын баяр тэмдэглэж эхэлжээ. Үүгээр У.Чавес дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байна. Б.Сэвжидмаа
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын дэд дарга С.Баярцогт нар өнөөдөр Төрийн ордны Г танхимд Оюутолгойн асуудлаар мэтгэлцэх байсан ч хойшилсон байна. Энэ талаар С.Ганбаатар гишүүн 11.00 цагт Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийх юм байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээг анх хийлцсэн гол хүний нэг нь УИХ-ын гишүүн С.Баярцогт. Тиймээс энэ гэрээг хийхээр судалгаа хийж эхэлсэн тэр үеэс эхлэн бүх бичиг баримтыг олон нийтийн өмнө дэлгэж, ярилцъя гэсэн юм хэмээн мэтгэлцээн хийх болсноо тайлбарлаж байв.
Саяхан л Шударга ёс гэдэг сүржин нэртэй эвсэл байгуулж, нэгэн малгай дор нэгдсэн МҮАН, МАХН-ынхны тангараг тасрахад хүрээд байна. МҮАН-ын дарга М.Энхсайхан намын гишүүдээ өөр рүүгээ татаж, АН-ынхантай тохироо хийх гэж яаравчилж эхэллээ. Одоо түүнд ял сонссон Н.Энхбаярыг хаацайлах гэж, хамгаалах гэж сандраад байх шаардлага ч алга болов. Тэгээд ч МАХН-ын удирдлагыг гартаа барьж байгаа Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар хэтэрхий их албан тушаалд шунаж байгаа нь тэдний дургүйг хөдөлгөж эхэлжээ. Тиймээс М.Энхсайхан хөшигний ард АН-ынхантай тохироо хийхээр бэлтгэж байна. Парламентад 31 суудалтай АН, таван суудал бүхий МҮАН, хоёр суудалтай ИЗН, дээр нь шийдэгдээгүй ганц нэг тойрог, мөн бие даагчдаас зарим нэгнийг татчихвал эрх барих хүчин тооны хувьд хангалттай бүрдэж чадна. Өнгөрч байгаа долоо хоногт МҮАН-ын дарга М.Энхсайхан МАХН-ынханд сэтгэл дундуур байгаагаа ил тод зарлаж эхэллээ. М.Энхсайханы хэлснээр эвсэл задарвал МАХН засгаас хөөгдөж, харин МҮАН үлдэх магадлал өндөр юм байна. Даргагүй, тушаалгүй МАХН-ынхан ч сандарч эхэллээ. Тэд МАН-тай нэгдэн нийлэх тухай ярьж эхэлсэн гэдэг мэдээлэл ч цацагдаж байна. Ямартай ч Шинэчлэлийн гэгдэх гоё нэртэй Хамтарсан Засгийн газрын байр суурь ганхаж эхэллээ. Харин энэ удаа МАХН, МАН нэгдэж нийлж засаг барих уу? МҮАН, АН, ИЗНН хамтарч засаг барих уу гэсэн асуулт олон хүний тархийг гашилгаж байгаа юм. АН-ынхан уг нь хаяагаа манаж, Их хуралд битгий хэл энэ улс төрд ямар ч үүрэг рольгүй байгаа ИЗНН-д сайдын суудал өгч, С.Оюунд албан тушаалын амт амсуулаад байгаа. Хэрвээ Шинэчлэлийн Засгийн газар унах дээрээ тулбал угтаад авах хоёр ч гэсэн гишүүнтэй байхыг тэд урьдчилан тооцоолсон. Харин энэ мэдээлэл АН-ын дотор том хэрүүлийн алим болон өнхөрч байна. Хэн дараагийн Ерөнхий сайд болох вэ гэдэг асуулт тэдний хорхойг хүргэж байгаа бололтой. МАН-тай нь хамт МАХН-ыг тойргийн гадаа үлдээчихнэ. Шинээр Засгийн газраа байгуулна гэж тэд битүүхэн хөөрцөглөж байна. Шинэ Ерөнхий сайдаар С.Баярцогт, Р.Амаржаргал, Н.Батбаяр тэргүүтэй цөөнгүй хүний нэр бичигдэж байна. М.Энхсайхан дарга энэ тоглоомонд нилээд гүн гүнзгий гараа дүрж, тэргүүн шадар сайдын суудал хүртэл амлаж авчихаад байгаа сурагтай.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй