Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью Йорк хотноо хүрэлцэн ирлээ
2021-09-20 09:07:20 Нийтлэгдсэн: Улс төр-Нью-Йоркоосмэдээлж байна - Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотнооажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцохоорхүрэлцэн ирлээ. НҮБ-ын төв байранд болох Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож буй төр, засгийн тэргүүн нарыг хүндэтгэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтах арга хэмжээнд оролцоно. Энэ удаагийн чуулганы хуралдааныг Мальдив улсын Гадаад хэргийн сайд Абдулла Шахид даргалж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлдЕрөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ. КОВИД-19 цар тахлын улмаас энэ удаагийн чуулганд 71 орны Ерөнхийлөгч, 34 орны Ерөнхий сайд биечлэн оролцохоор иржээ. НҮБ-ын төв байрны гадна талбайд гадаадын төлөөлөгчид болон АНУ-ын иргэдээс коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээний цэгийг шинээр байгуулан, ажиллуулж эхэлж байна.
УИХ-ын дарга Стэнфордын их сургуульд илтгэл тавьж, “Apple Inc”-тэй хамтын ажиллагааны яриа өрнүүлжээ
2021-09-20 08:56:47 Нийтлэгдсэн: Улс төрАмерикийн Нэгдсэн Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн сангийн удирдлагуудтай уулзалт хийсний дараа өөрийн суралцсан Стэнфордын Их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвд зочлов. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Ардчиллыг бэхжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүд сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр, Монгол Улсад шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталж, цаг үе, нийгмийн шаардлагаар өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болсон талаар дурдаж, мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах явцад иргэд, эрдэмтдийн оролцоог хангаж, улс төрийн зөвшилцөлд хүрч чадсаныг онцолж байв. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Парламентын ардчиллыг төлөвшүүлэх, Гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын бие даасан байдлыг бэхжүүлэх гэсэн гол дөрвөн чиглэлтэй болохыг дурдав. Улсын Их Хурлын дарга болон гишүүд Стэнфордын Их сургуулийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Сан Франциско хотын Кино комиссын гүйцэтгэх захирал хатагтай Сюзанна Грисон Роббинсонтой уулзалт хийсэн юм. Сан Франциско хотын Кино комисс нь хотдоо ажлын байр бий болгох, эдийн засгийн өгөөжийг хүртэх, жуулчид, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор кино салбарыг хөгжүүлэхийг эрмэлздэг юм байна. Тус комис нь Сан Франциско хотод бүрэн хэмжээний, телевизийн болон интернетийн олон ангит кино, шоу, баримтат кино, реклам болон фото зураг авах зөвшөөрлийг олгодог аж. Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үзэсгэлэнт байгаль, баялаг түүхтэй Монгол Улс нь дэлхийн кино, телевизийн үйлдвэрлэлийн сонирхол татахуйц газар бөгөөд Монголын кино бүтээгчид дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдөх асар их нөөц бололцоотой. Монгол Улсын Засгийн газар бүтээлч үйлдвэрлэл, тэр дундаа кино үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Энэ хүрээнд өнгөрсөн долдугаар сард манай парламент Кино урлагийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиар кино, телевизийн үйлдвэрлэлийн төсөлд оролцох дотоодын болон дэлхийн студиудэд урамшуулал, дэмжлэг үзүүлэхийг албан ёсоор хуульчилсан. Манай нэр хүндтэй кино бүтээгчдийн нэг болох Fantastic Production продакшны баг удахгүй гарах түүхэн сериалаа дэлхийн тавцан дээр гаргахаар түгээх компаниудтай хэлэлцэж байна гэв. Тэрбээр Сан Франциско хотын кино контент үйлдвэрлэгчдийг Монгол Улсад зураг авалт хийх, Монголын кино уран бүтээлчидтэй хамтран ажиллахыг хүссэн юм. Хатагтай Сюзанна Грисон Роббинсон Сан Франциско хотод зохион байгуулагддаг олон улсын кино наадамд Монголын уран бүтээлчдийг урихдаа таатай байх болно гэдгийг дуулгав. Үүний дараа Монголын парламентын төлөөлөгчид Apple компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Мэдээллийн технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч компаниудын өлгий нутаг гэгддэг цахиурын хөндийд Apple парк байрладаг юм. Улсын Их Хурлын даргыг Apple Inc компанийн төлөөлөл Ранди Марсден хүлээн авч уулзсан юм. Apple Inc компани Монгол Улсын Засгийн газар, ТББ-уудтай хамтран Монгол Улсад Ковид-19 вирусийн тархалтыг хянах технологийн чухал төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн менежерээр ноён Ранди Марсден амжилттай ажиллаж байгаад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар талархал илэрхийлэв. Төслийн дэмжлэгтэйгээр Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, иргэдийн дунд ERSDEL программыг нэвтрүүлэн ашиглаж байгаа билээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурал, Засгийн газар Ковид-19 цар тахлын эсрэг олон чухал арга хэмжээ авч, парламентаас хууль баталж, Засгийн газраас тусгай хөтөлбөр гарган ажиллаж буйг дурдаад, Apple Inc зэрэг дэлхийн түвшний технологийн компаниудтай хамтран ажиллах аливаа санаачилгыг парламентаас бүрэн дэмжих болно гэлээ. Монгол Улс хүүхэд залуустаа дэлхийн түвшний боловсрол олгоход онцгойлон анхаарч, мэдээллийн технологи, компьютер, кодчилол, программчлалын чиглэлээр сайн мэргэжилтэнтэй болохыг зорилгоо болгож байна. Тиймээс энэ чиглэлээр Apple Inc компанитай хамтран ажиллах сонирхолтой байна. Одоогоор Apple Park-д нэг монгол инженер ажиллаж байгаа. Цаашид бид янз бүрийн төслүүдээр дамжуулан Apple Inc болон Монгол Улс хооронд идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байна. Монгол бол зэс, газрын ховор элемент, лити зэрэг байгалийн баялаг ихтэй орон. Тиймээс Apple Inc болон түүний нийлүүлэлтийн сүлжээний түншүүдтэй олборлох үйлдвэрлэлийн салбарт хамтрах боломж бий. Түүнчлэн боломжит хамтын ажиллагааны өөр нэг чиглэл бол уур амьсгалын өөрчлөлтийн салбар юм. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй. Өөрчлөлтийг бууруулахтай холбоотой төслийг Apple Inc-тэй хамтран боловсруулах, хэрэгжүүлэх сонирхолтой байна гэлээ.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА ДЭМЖИХ БОДЛОГЫГ ТУУШТАЙ БАРИМТАЛНА. ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ
2021-09-20 08:44:32 Нийтлэгдсэн: Улс төрНамрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021 нэгдсэн арга хэмжээ энэ сарын 16-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Энэ жил хүнс үйлдвэрлэгчдээс гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хөнгөн үйлдвэрийн салбарынхан, шинэ технологи үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэмтэн судлаачид нэмэгдэж нийт 320 аж ахуйн нэгж, 138 иргэн бүтээгдэхүүнээ танилцуулан, худалдан борлуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ өнөөдөр Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021 нэгдсэн арга хэмжээнд оролцож ногоочид, үйлдвэрлэгчидтэй уулзлаа. Тэд борлуулалт тааруу байсан ч үзэсгэлэн эхэлснээс хойш нэмэгдэж байна гэв. Энэ сарын 16-нд 24,5 сая, 17-нд 78,9 сая, 18-нд 110,8 сая, нийт 214,5 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Үзэсгэлэнд оролцож байгаа ногоочдын хувьд эх орныхоо хөрсөнд төрөл бүрийн хүнсний ногоо тарьж ургуулж байгаа ч ургацаа хадгалах стандарт хангасан зоорь дутагдалтай байгааг ярьж байлаа. Энэ жилийн хувьд манай улс төмс, хүнсний ногооныхоо хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангаж, илүү гарсан ногоогоо нөөцлөх бодлого барьж байна. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Энэ жил хөдөө аж ахуйн салбарын хувьд түүхэн жил болж байна. Манай улс улаанбуудай болон төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногоогоо 60 хувь дотоодоосоо хангах урьдчилсан төлөв гарсан. Манай улсын улаан буудайн жилийн хэрэгцээ 310 орчим мянган тонн. Үүгээр тооцоолбол, 200 орчим мянган тонн ургац илүү авахаар байна. Тиймээс бид цаашид зөвхөн импортыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэлд анхаарах биш экспортыг дэмжих бодлого барина. Хүнсний нөөц бүрдүүлж, томоохон зоориуд байгуулах, өвлийн хүлэмж барихад анхаарна гэлээ. Мөн цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй энэ үед Монгол Улсын Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаас гадна эдийн засгаа ч дэмжих бодлогыг тууштай баримталж байна. Иргэн та бидний хамтын ажиллагаа энд чухал. Хамтдаа хичээцгээе хэмээн Ерөнхий сайд уриаллаа. Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021 нэгдсэн арга хэмжээгээр үйлдвэрлэгчдийн онцгой, шилдэг бүтээгдэхүүн, тариаланчдын шинэ ургацын дээж хүртэж, хоол үйлдвэрлэлийн салбарын үйлчилгээг авахаас гадна салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн төрөл бүрийн мэдээллийг өгч байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, төрийн байгууллага хооронд бизнесийн гэрээ хэлцэл хийх арга хэмжээнүүд ч зохион байгуулагдана. Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс үзэсгэлэнгийн талбайд өглөө, оройд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд болж буй 30 дахь удаагийн Номын баяр-т оролцож, зохиолчдын асраар зочиллоо. Номын баяр жил ирэх бүр хүрээгээ тэлж хуучин ном, англи хэлээр хэвлэгдсэн ном зохиол, уран зохиол, түүхэн, мэргэжлийн, судалгааны ном бүтээлүүд, Зохиолчдын асар зэргээр төрөлжжээ. Тухайлбал, Монголын зохиолчдын эвлэл-ийн асарт ардын уран зохиолч Т.Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Г.Мэнд-Ооёо, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Цэнджав нар зохиол бүтээлээ дэлгэн тавьж уншигчидтайгаа уулзаж байна. Тэд Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэд Номын баяр-т хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлж уран бүтээлийнхээ дээжээс бэлэг болгон өглөө. 300 гаруй зохиолч, сэтгүүлч, аж ахуйн нэгж оролцсон Өдөр бүр уншъя уриатай Номын баяр гурван өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөж байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гараг гэж заасны дагуу Номын баяр албан ёсны тэмдэглэлт өдөр болж жилд хоёр удаа зохион байгуулагдаж байна.
ШХАБ-ЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНД МОНГОЛ УЛС АЖИГЛАГЧ СТАТУСТАЙГААР ОРОЛЦОВ
2021-09-20 08:41:55 Нийтлэгдсэн: Улс төрБүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотод 2021 оны 9 сарын 16-18-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн уулзалт, хуралдаан амжилттай болж өнгөрлөө. Энэхүү хуралдаанд тус байгууллагын гишүүн Энэтхэг, Казахстан, БНХАУ, Киргиз, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан, ажиглагч Беларусь, Иран, Монгол Улсын төлөөлөгчид, мөн Туркменистан Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцов. Хуралдаанд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгчөөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Душанбе хотноо очиж оролцлоо. Тус уулзалт хуралдааны хоёр дахь өдөр буюу 9 сарын 17-нд д Душанбе хот дахь Кохи Навруз ордонд зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг нээж Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ 2001 онд байгуулагдсан ШХАБ цаг хугацааны шалгуурыг амжилттай даван туулж, өдгөө 20 жилийн ойтой залгаад байна. Өнгөрсөн 20 жилийн түүхэн цаг хугацаанд ШХАБ нь гишүүн орнуудынхоо ашиг сонирхлыг хүндэтгэсэн, бүс нутгийн эдийн засгийн болон бусад олон талт хамтын ажиллагааны үр дүнтэй механизмыг төлөвшүүлэн ажиллаж байгааг онцлов. Хуралдаанаар ШХАБ-ын 20 жилийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал болон байгууллагын хүрээн дэх олон талт хамтын ажиллагааны хэтийн төлөвийг дүгнэж, Ковид-19 цар тахлаас үүдэлтэй хямралыг хэрхэн даван туулах талаар хэлэлцэж, мөн бүс нутаг болон дэлхий дахинд тулгамдаж буй асуудлууд, тэр дотроо Афганистан Улсад үүсээд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй хэлэлцэв. ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд манай улсын хувьд ажиглагчийн статустай оролцож байгаа бөгөөд Монгол Улсыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хуралдаанд цахимаар үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, цөлжилттэй тэмцэх, элсний нүүдлээс хамгаалах, шар шороон шуурганы нөлөөг бууруулах чиглэлээр бүс нутгийн хэмжээнд нягт хамтран ажиллаж, холбогдох уулзалт, арга хэмжээг өөрийн орондоо хүлээн авч зохион байгуулахад бэлэн байгааг дурьдаад Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон Транзит Монгол Улс болох зорилт тавьж байгааг мэдэгдлээ. Хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нар мөн цахимаар оролцов. Хуралдааны дүнд байгууллагын 20 жилийн үйл ажиллагааг дүгнэсэн Душанбегийн тунхаглал болон холбогдох бусад баримт бичгүүд батлагдав. 2022 онд ШХАБ-ын Төрийн тэргүүнүүдийн уулзалт, хуралдааныг Узбекистан Улс даргалан зохион байгуулахаар тогтжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд биечлэн оролцоно
2021-09-17 09:10:12 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд биечлэн оролцоно гэж ЕТГ-аас мэдээллээ. Ерөнхийлөгч чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх юм байна. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийх аж. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой есдүгээр сарын 17-ны өдөр цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсоноор Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд хийх Ерөнхийлөгчийн албан уулзалтууд эхлэх юм. Ковид-19 цар тахлын улмаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган 2020 онд цахим хэлбэрээр болсон ба энэ удаагийн чуулганд 71 орны Ерөнхийлөгч, 34 орны Ерөнхий сайд биечлэн оролцоно.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй