Цар тахлын дараах эдийн засгийн их сэргэлтийн гарааны жил байхын төлөө хамтран ажиллахыг уриаллаа
2021-09-15 12:54:08 Нийтлэгдсэн: Улс төрУИХ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран гурав дахь удаагийн Баялаг бүтээгч-өглөөний уулзалт-ыг Цар тахал ба эдийн засаг сэдвийн дор өнөөдөр зохион байгууллаа. УИХ-ындарга Г.Занданшатар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа болон үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөл оролцов. Цар тахлын үед төр-хувийн хэвшил уялдаа холбоотой хамтарч ажиллаж хүнд цаг үеийг хамтдаа даван туулах гарцыг олох, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдэж, хууль, эрх зүйн орчныг таатай болгоход санаа бодлыг нь сонсох, бодлогоор дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж, үр дүнд хүрэхэд энэ удаагийн уулзалтын зорилго оршиж байгаа юм. УИХ-аасцар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Баялаг бүтээгчдээ дэмжих ажилд хамтран оролцож, шүүмжлэгч няцаагч биш, нэг зүгт харж, нэг бодлогоор бизнесийн орчноо хөгжүүлэх цаг болсон. Нэмүү өртөг шингээж байгаа үйлдвэрлэгчид бол жинхэнэ баялаг бүтээгчид гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцоллоо. Өнгөрсөн 30 жилийн туршлагаа цэгнэж, КОВИД-ийн нөхцөлөөс үүссэн бодит байдлаа тооцож үзсэний үндсэн дээр улс орон, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх эдийн засгийн хөгжлийн шинэ загварыг гаргахаар УИХ дээр Ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Халамжаас бүтээмж рүү шилжих, ЭРСДЭЛ-ийн сүүдрээс БОЛОМЖ-ийн гэрэл харагдаж буй чухамхүү энэ цаг үеэс энэ шинэчлэлийг эхлүүлэх нь илүү үр дүнтэй. Эдийн засгийн хөгжлийн яам байгуулахыг дэмжиж байна Үсрэнгүй хөгжлийг хурдацтай бий болгосон Япон, Солонгос, Сингапур зэрэг улс орон, Хонконг, Тайваний хөгжлийн сайн туршлагаас суралцаж, Ази хэв маяг гэж хэлж болох хөгжлийн зөв загварт тулгуурласан сайн засаглал, зөв стратеги, тууштай бодлого, оновчтой төлөвлөлт, төр-хувийн хэвшлийн ойлголцлыг өндөр түвшинд байлгадаг тогтолцоо манай улсад илүү тохиромжтой нь харагдаж байна. Энэ зорилгоор Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах, хөгжлийн төлөөх байнгын ажиллагаатай механизм байгуулах зэрэг санаачилгууд гарч байгааг бүрэн дэмжиж байна. УИХ-ындаргын захирамжаар олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн чиглэлээр хуулийн төсөл боловсруулах, эдийн засгийг эрчимжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Зөвлөлдөх ажлын хэсгийг байгуулаад байна. Худалдаа, эдийн засаг, бизнесийн орчинтой холбоотой бүхий л хуулийн төсөлд боловсруулалтын шатнаас нь эхлэн МҮХАҮТ, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллах нь энэ Ажлын хэсгийн зорилт байх болно. Хурал, уулзалтаар өөр өөр санал гараад, эцсийн дүн тодорхой бус болдог тул хуулийн төсөлд мэргэжлийн холбоод нэгдсэн байдлаар саналаа өгөх хэрэгтэй. Энэ намрын чуулганаас эхлэн МҮХАҮТ, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, баялаг бүтээгч үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэнтэй эдийн засгаа эрчимжүүлэх чиглэлийн хуулийн төсөл дээр хамтран ажилладаг байнгын ажиллагаатай механизмтай болохыг бид зорьж байгаа. Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа бүх хуулийн төслийг lawmaker.paliament.mn lawforum.paliament.mn цахим хуудсанд байршуулсан учраас хэдий ч өөрсдийн саналаа хуулийн төсөлд тусгах боломж нээлттэй бий. Түүнчлэн Улсын Их Хурал хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах чиглэлээр Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Хөрөнгийн удирдлагын тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай, Мэргэжлийн холбоодын тухай, Зөвшөөрлийн тухай, Худалдааны тухай зэрэг бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах 15 хуулийн төслийг хэлэлцэхээр ажиллаж байна. Зарим нь өргөн баригдсан, зарим нь боловсруулалтын шатанд байгаа гэдгийг УИХ-ындарга Г.Занданшатар хэллээ. Монголбанкнаас Ковид-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг ашиглан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон уул уурхайн бус экспортлогчдод 10.5%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээл олгох арга хэмжээг 2020 оны 4 дүгээр улиралд эхлүүлсэн. Энэ арга хэмжээний хүрээнд 2020 оны 12 дугаар сард олгосон 230 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийн эх үүсвэрийг банкууд нийт 20 мянга орчим ажилтантай 1,536 аж ахуйн нэгжид шинээр зээл олгох болонзээлийг дахин санхүүжүүлэх хэлбэрээрашигласан байна. Урт хугацаат репо санхүүжилтийн эдийн засагт үзүүлэх нөлөөг сайжруулах зорилгоор Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг хамрагдах боломжоор хангаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид олгох зээлийн дээд хэмжээг3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлжээ. Мөн репо зээлийн хүрээнд 947 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирснээс 895 тэрбум орчим төгрөгийг арилжааны банкуудтай хамтран шийдвэрлэсэн. Нийт 3738 зээлийн хүсэлт ирснээс 2,930-ийг шийдэж, нийт 30,283 ажлын байрыг хадгалж чадсан гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван танилцуулав. Бизнесийн салбарт 1990 оноос хойш тохиолдсон хамгийн том эдийн засгийн хямрал болж, 548 мянган ажлын байр хямралд гүнзгий өртсөн. ДНБ-ий 43 хувийг бүрдүүлдэг салбарууд уналтад орсон талаар судалгааг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан байдаг. Цар тахлын нөхцөл байдал жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ажлын байраа хадгалж үлдэхэд том сорилт болж байгааг баялаг бүтээгчид хэлж байна. Халамжийн бодлогыг өөрчлөхгүй бол ажил хийх хүн олдохгүй Тухайлбал, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан үндэсний аж үйлдвэрийн цогцолборуудыг бий болгож, дотоодын борлуулалт, худалдан авалтыг дэмжих хууль эрх зүйн орчин хэрэгцээтэй байгааг хэллээ. Түүнчлэн хавтгайрсан халамжийн бодлогыг өөрчлөхгүй бол ажил хийх хүн олдохгүй болсныг Чиглэл компанийн захирал Ц.Бумцэндхэлж байлаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тодорхой шаардлага хангасан бол төрийн байгууллагууд тендер зарлахгүй шууд худалдан авалт хийх зохицуулалт байдаг ч бодит байдалд хэрэгжихгүй байгааг Бүрэн цутгамал компанийн захирал Б.Батдэлгэр хэлээд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын даргаас хүслээ. Мөн баялаг бүтээгчдийн зүгээс арилжааны банкуудын зээлийн шалгуурыг тодорхой болгох, картын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах боломжийн талаар тодруулсан. Үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгохдоо өнөөдрийн чадамжаар бус ирээдүйд өсөн нэмэгдэх боломжийг нь харгалзан үздэг байхыг арилжааны банкны удирдлагууд хүсэв. Монголд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөөц боломж их байна. Бяслаг малчин өрхүүдийн орлогын эх үүсвэрийг бий болгохоос гадна Монгол Улсын экспортыг төрөлжүүлж, нэмэгдүүлэх ач холбогдолтой. Монголын бяслаг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортлох бүрэн боломжтой ч үүнийгээ хангалттай ашиглаж чадахгүй байна. Үүнд төрөөс дэмжлэг хэрэгтэй байна гэдгийг Монголиан Артизан Чийз Мэйкерс Юнион ХХК-ийн Гүйцэтгэх захирал Майкл Морров хэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтыг хааж хэлсэн үгэндээ,Худалдаа үйлчилгээний салбараас аж үйлдвэрийн салбар 10 дахин илүү ажлын байр буй болгодог. Энэ оныг цар тахлаас үүдэн хүндэрсэн бизнес, эдийн засгаа сэргээх чухал үе хэмээн үзэж, төр, засаг-бизнесийнхний итгэл, ойлголцлыг шинэ шатанд гаргаж, байгаа боломжоо ашигласан, халамжаас хөдөлмөрт, олборлохоос бүтээмжид, импортоос экспортод шилжих хэрэгтэй.Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийн их сэргэлтийн гарааны жил байхын төлөө хамтран ажиллахыг уриаллаа. Ингээд уулзалтын төгсгөлд Баялаг бүтээгчдийн дэмжих холбоо-ноос бизнес эрхлэгчдээс гаргасан санал санаачилгыг нэгтгэсэн хүсэлтийг УИХ-ын даргад хүлээлгэн өглөө гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хэнтий аймаг АХБ-ны дэмжлэгтэйгээр илүү олон жуулчин хүлээж авахаар бэлтгэж байна
2021-09-15 10:57:03 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улс Азийн Хөгжлийн Банк (АХБ)-нд гишүүнээр элссэний 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт үргэлжилж байна. Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймаг АХБ-ны дэмжлэгтэйгээр илүү олон жуулчин хүлээж авахаар бэлтгэж байгааг оролцогчид онцоллоо. АХБ-наас ирэх дөрвөн жилд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратеги хэрэгжиж эхэлсэн. АХБ-ны Захирлуудын зөвлөлөөс энэ сарын 6-нд баталсан шинэ стратегийн хүрээнд Монгол Улсад хүртээмжтэй нийгэм болон байгаль орчинд ээлтэй, төрөлжсөн эдийн засгийг хөгжүүлэхэд АХБ дэмжлэг үзүүлнэ гэж АХБ-ны Монгол Улс дахь Дэд суурин төлөөлөгч Деклан Магий хэлэв. Мөн тэрээр Аялал жуулчлалыг хөгжүүлснээр илүү олон ажлын байр бий болгож, иргэдийн орлогыг нэмэх, цаашлаад орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтойг өнөөдрийн арга хэмжээнд оролцож буй аймгийн засаг дарга нар онцлон тэмдэглэсэн. Шинэ стратегийн хүрээнд АХБ-наас энэ чиглэлд дэмжлэг үзүүлнэ хэмээн тодруулав. Монгол орны зүүн бүс нутаг ээрэм тал, унтарсан галт уул, цагаан зээрийн сүргээрээ алдартай. Зөвлөлдөх уулзалтын эхэнд АХБ-наас санхүүжүүлсэн төслүүдийн үр нөлөө, сургамжийн талаар аймгуудын Засаг даргын тамгын газраас танилцуулав. Улсын Их Хурал, Засгийн газрын төлөөлөл болон гурван аймгийн засаг дарга нар оролцсон хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн хөгжлийн зорилтууд, шаардлагатай нөөц, тэр дундаа хүний нөөцийн тулгамдсан хэрэгцээ шаардлагыг хөндлөө. Монгол орны зүүн бүс нутаг ээрэм тал, унтарсан галт уул, цагаан зээрийн сүргээрээ алдартай. Мөн энэ бүс нь Монгол Улсын хүн амын нягтрал хамгийн бага бүс нутагт тооцогддог. Нэг хавтгай дөрвөлжин км тутамд 0.8 хүн амьдардаг гэсэн тооцоо бий. Бүс нутагт төрийн болон хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дэд бүтэц, аялал жуулчлалын томоохон төслүүдийн хүрээнд мэргэшсэн, чадварлаг ажиллах хүчний эрэлт нэмэгдэнэ. Мэргэшсэн ажиллах хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах нь бүх салбарын хувьд тулгамдаад буй нэн чухал асуудал бөгөөд АХБ-ны зүгээс хүний болон нийгмийн хөгжилд үзүүлж буй дэмжлэг зайлшгүй шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид онцлон тэмдэглэлээ. АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог гэж АХБ-наас мэдээлэв.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: "ОРОЛЦОО" ТӨСӨЛД ХАМРАГДСАН ЗАЛУУСЫГ АЖИЛ, ОРЛОГОТОЙ БОЛГОХОД АНХААРНА
2021-09-15 09:48:24 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх Оролцоо төсөлд хамрагдаж буй залуусын төлөөлөлтэй Төрийн ордонд уулзлаа. Тус төсөлд эхний ээлжинд ажил эрхлээгүй, 18-34 насныхныг хамруулж байна. 14 хоногийн вакумжуулсан тэтгэлэгт сургалт энэ сарын 2-ноос эхэлжээ. Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөн, хөдөлмөрт бэлтгэж, ажил эрхлэх хүсэл сонирхлыг нь бий болгож, ажилтай, орлоготой болгоход зуучлах юм. Энэ онд 5000 залуусыг Оролцоо хөтөлбөрт хамруулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгаллын яам төлөвлөсөн байна. Төсөлд хамрагдсан залуусыг тогтвор суурьшилтай ажилтай болгосон ажил олгогч, ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон нэг жилийн нийгмийн даатгалын шимтгэлтэй тэнцэх нэг удаагийн нөхөн олговор олгох юм. Засгийн газраас баталсан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-нд заасны дагуу Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл хэрэгжиж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хамгийн сайн халамж бол ажлын байр юм. Засгийн газар халамжаас хөдөлмөрт шилжих бодлого барьж байгаа гэж хэллээ. Мөн Оролцоо төсөлд хамрагдсан залуусыг ямар мэргэжил, боловсролтой болон ямар ажил хийх сонирхолтойг бүртгэж, ажилд зуучлахад анхаарч ажиллах ёстойг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад үүрэг болголоо. Мөн уул уурхай болон бусад салбарт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хамруулж, ажил орлоготой болоход нь дэмжлэг үзүүлнэ гэв. Оролцоо төсөлд хамрагдах хүсэлтэй залуучуудыг орон даяар 2021 оны наймдугаар сарын 16-22-нд www.e-mongolia.mn төрийн үйлчилгээний цахим системээр дамжуулан бүртгэсэн бөгөөд тус төсөлд нийт 1211 оролцогч хамрагдаж байна. Улсын хэмжээнд 15-24 насны 68.3 мянган залуус ямар нэгэн боловсрол, сургалтад хамрагдаагүй, мөн цалин, орлого олох хөдөлмөр эрхлээгүй байна. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 209 мянган га талбайд 337 аж ахуйн нэгж, 2450 иргэн үр тариа, малын тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тариалснаас өнөөдрийн байдлаар 1025тн улаанбуудай, 190 тн ногоон тэжээл, 8217 тн хүнсний ногоо хураан авчээ. Цар тахал болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан намрын ажил ялимгүй хойшилсон ч ойрын өдрүүдэд тэнгэр хангай нааштай байх учраас тариаланчид энэ үеийг ашиглан ургацаа хурааж, өвөлжилтийн бэлтгэлээ хангахаар эрчимтэй ажиллаж буйг орон нутгийнхан хэлж байна. Мөн энэ үеэр Зүүнбүрэн-Шаамар-Түшиг сумыг холбосон 128 км авто замын ажил хайрга дайрганы нөөцгүйгээс болж удаашралтай байгааг Шадар сайд биечлэн шалгаж, Засгийн газрын зүгээс шаардлагатай зохицуулалтыг хийхээр холбогдох яамдаас Ажлын хэсэг томилж газар дээр нь ажиллуулахаар боллоо. Сэлэнгэ аймгаас тариа буудай тээвэрлэдэг гол авто замыг шинэчлэх нь нутгийн ард иргэдийн олон жил хүсэн хүлээсэн ажил юм. Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба
У.Хүрэлсүх: Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид тулгамдаж байгаа асуудлаа хамтарч шийддэг байх ёстой
2021-09-13 10:33:27 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтыг нээж үг хэлэв. Тэрбээр цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийллээ. Мөн цар тахалтай тэмцэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт болон бусад төрийн албан хаагчид, хүнд цаг үед бүх боломжоо дайчлан тасралтгүй ажиллаж, ажлын байраа хадгалж буй баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагч нарт талархал илэрхийлж, амжилт хүсэв. Төр, засаг багагүй төсөв, хөрөнгө зарцуулсны дүнд тодорхой эерэг үзүүлэлт гарч байгаа хэдий ч цар тахлын аюул хэзээ дуусах нь тодорхойгүй байгааг тэмдэглэв. Цаашид иргэдийн бодит орлогыг өсгөх, үнийн өсөлтийг хязгаарлах, хил гаалийн асуудлыг шийдвэрлэх, экспортыг богино хугацаанд сэргээх, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн албаны дунд, доод шатны хүнд суртал, авлига, хээл хахуулийг таслан зогсоох, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдээ дэмжих зэрэг тулгамдсан олон асуудал байгааг хэлэв. Тиймээс эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн шинэ орчныг бий болгож, халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих стратегийн зорилтыг хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцлов. Стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, экспортын чиглэлтэй боловсруулах үйлдвэрүүд барьж, ажлын байр олноор бий болгон, үйлдвэрлэгч, экспортлогч улс болох шаардлагатай байна. Үүнийг ажил хэрэг болгоход төсөв, мөнгөний бодлогын оновчтой хослол, макро эдийн засгийн тогтвортой байдлыг чанд хадгалах, түүн дотроо гадаад валютын хангалттай нөөц бүрдүүлэх, өрийн тогтвортой байдлыг тууштай мөрдөх зэрэг эдийн засгийн суурь зарчмыг онцгой анхаарах ёстой гэв. Цар тахлыг хохирол багатай даван туулж, эдийн засгийн сэргэлтээ эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын нягт, үр дүнтэй, нэгдмэл хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал. Иймээс ажилдаа эзний ёсоор хандаж, хийрхсэн улс төр, хэрүүл тэмцлээс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал, дарамт шахалтыг халж, сахилга бат, дэг журмыг чанд сахиж, харилцан уялдаа холбоотой, мэдрэмжтэй, түргэн шуурхай, хариуцлагатай байх шаардлагатайг тэмдэглэв. Цар тахлын үед орлого багатай иргэдийн амьжиргааг хамгаалах, ажлын байрыг хадгалах, шинээр бий болгоход онцгой анхаарч ажиллахыг уриаллаа. Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн орчны шинэтгэл-ийн талаар үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого-ын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ажлаа хэвийн явуулахад учирч буй хүндрэл бэрхшээл, зовлон жаргал, засаж залруулах асуудлын талаар байр сууриа илэрхийлэх юм. Зөвлөлдөх уулзалтаас хэрхэн хамтран ажиллах болон гарц шийдлээ тодотгосон зөвлөмж гаргах бөгөөд үүнийг ажилдаа тусгахыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чиглэл болголоо. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй