ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН УЛААН-ҮД ХОТОД АЖИЛЛАВ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Улаан-Үд хотод есдүгээр сарын 15-ны өдөр ажиллав. Шадар сайд Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга В.Б.Цыбикжаповтой уулзаж, Монгол, Оросын харилцааны чухал хэсэг болох бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, үүний дотор ОХУ-тай хил залгаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хил орчмын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ярилцаж, санал солилцлоо. Энэ жил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд БНБуриад Улстай хамтран соёл, шинжлэх ухааны хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байгаа талаар В.Б.Цыбикжапов дарга дурдав.

ДЭЛХИЙН ОЗОНЫ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ӨДӨРТ ЗОРИУЛСАН БОАЖ-ЫН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Олон улсын хэмжээнд энэ2021 оны Дэлхийн озоны давхрыг хамгаалах өдрийгМонреалийн протокол хүн төрөлхтөн, хүнсний аюулгүй байдлыг хамгаалж, вакцины хөргөлтийг хангаж байнасэдвийн доор тэмдэглэж байна. Манай улс ч энэ үйл хэрэгт бусад улс орнуудтай мөр зэрэгцэн хамтран зүтгэж байгаа билээ. Монгол Улсынхаа ард иргэдэдээ Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн мэнд хүргэе! Манай гарагийн хүн төрөлхтөн, амьд байгалийг Нарны хэт ягаан туяаны хөнөөл болон хүн зоны дархлааг хамгаалж байдаг давхраат мандлын озоны давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь өнөө үед дэлхий нийтийн нэн чухал зорилтуудын нэг юм. Хүн төрөлхтөн озон задалдаг бодисыг хэрэглээнээс гаргах, шинэ төрлийн хөргөлтийн бодис ашиглах технологи нэвтрүүлэхэд алхамалхмаарамжилт олсоор байна. Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколоор зохицуулдаг озон задалдаг хөргөлтийн бодисыг орлуулах бодис, шинэ дэвшилтэт технологи хэрэгсэл нь Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цартахлынаюулыг бууруулах вакциныг аюулгүй, удаан хугацаанд хадгалах, тээвэрлэххамгаалахад онцгойүүрэг гүйцэтгэж байна. Тийм учраас өнөөдөр хүн төрөлхтөнд нэн чухал тэмдэглэлт өдөр юм. Монгол Улсын Засгийн Газраас зарим төрлийн озон задалдаг бодисын импортыг 2010 оноос бүрмөсөн зогсоож, озон задалдаг бөгөөд дэлхийн дулааралд сөрөг нөлөөтэй хөргөлтийн бодисын хэрэглээг мөн адил олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээхүрээнд 2025 он гэхэд 67.5 хувиар бууруулах хүчин чармайлт гаргаж холбогдох эрх зүйн орчин бүрдүүлж, олон улсын жишигт нийцсэнквот, зөвшөөрлийн тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна. Цаашид Засгийн газраас хөргөлт, агааржуулалтын салбарын хүний нөөц,чадавхыгбэхжүүлэх, холбогдох стандартууд, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орлуулах шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар түлхүү анхааран ажиллах болно. Озоны давхаргыг хамгаалах, дэлхийн дулаарлыг сааруулахад төр-хувийн хэвшил, иргэдийн оролцоо гол үүрэгтэй байгааг Та бүхэндээ уламжилж байна. Байгаль дэлхий минь цэвэр тунгалаг, хүн зон маань эрүүл энх байх болтугай. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд НямжавынУртнасан

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг хууль зүйн сайд Х.Нямбаатар ахална

Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Танилцуулгатай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг өгсөн байна. Тодруулбал газрын албаны хүнд суртал, авилгатай холбоотой асуудлаар иргэдээс хамгийн олон гомдол, санал ирдэг. Энэ асуудалд онцгой анхаарч, газрын асуудлыг иргэдэд нээлттэй болгож, энэ оны аравдугаар сард багтаан цахим үйлчилгээнд шилжүүлэхийг даалгажээ. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар цахимд шилжүүлэх бэлтгэл ажлын талаар танилцуулга хийхээр болов. Мөн Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг байгуулж, Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах шийдвэр гаргажээ.

Шинээр томилогдсон дөрвөн Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүхийн Баярсайхан, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржийн Баярхүү, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаяр нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүсэв. Монгол Улсын Ерөнхийлөгч эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, сахилга бат, дэг журамтай, нэг цонхоор харж ажиллахыг Элчин сайд нарт захилаа. Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, ялангуяа гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутгийн хэмжээнд эх орноо сурталчилан таниулах, хөрөнгө оруулалт татахад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов. Бүгд Найрамдах Турк улсад суух Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаяр Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржийн Баярхүү ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэг Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүхийн Баярсайхан

Алтанбулагийн боомтоор нэвтэрч буй жолооч нараас ариутгалын 80 мянган төгрөг авахгүй

Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж, хилийн боомтыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой шийдлүүдийг хэрэгжүүлэхээр тогтов. Алтанбулаг чөлөөт бүс нь 500 га талбайтайгаас өдгөө 10 га талбайд нь 20 гаруй аж ахуйн нэгж байнгын үйл ажиллагаа явуулж байна. Чөлөөт бүсийн бараа эргэлт 2019 онд 5,5 сая ам.доллар байсан бол өнгөрсөн онд 6,5 саяд хүрч өссөн тухай Алтанбулаг Чөлөөт бүсийн захирагч Ж.Амаржаргал танилцуулав. Цахилгаан хангамжийн асуудал олон жилийн турш яригдаж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн төвөөс 35 мВт-ын шугам татаж чөлөөт бүсийг дангаар хангах шаардлага тулгарч буйг Шадар сайд Засгийн газрын хуралдаанд ойрын хугацаанд танилцуулж шийдвэрлүүлэхээ илэрхийлэв. Сэлэнгэ аймгаас Алтанбулаг сум руу татсан 35 мВт цахилгааны шугам нь орон нутгийн эрчим хүчний хэрэгцээг хангадаг учраас чөлөөт бүсийн цахилгаан хангамж дутагдалтай явж иржээ. Шадар сайд С.АмарсайханЧөлөөт бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлснээр аж ахуй эрхлэгчид олноор очиж, төрөл бүрийн үйлдвэрлэл явуулахын зэрэгцээ тээвэр ложистикийн цогц үйл ажиллагаа хөгжих бүрэн боломжтой учраас энэ асуудалд онцгой анхаарна. Ази, Eвропыг холбосон стратегийн ач холбогдол бүхий чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд бүх талын оролцоо чухал. Төр засаг бодлогын хүрээнд хийх ажлаа хийгээд шийдээд явна. Аймаг орон нутаг, Чөлөөт бүсийн захиргаа ч бас өөрсдийн нөөц бололцоогоор ажиллах ёстой. Бүх зүйлийг төрөөс хараад суулгүй, шат шатны зохион байгуулалтаа сайжруулж ажилла хэмээв. Мөн Алтанбулагийн боомтоор нэвтэрч буй автомашинуудыг давхар ариутгах нэрийдлээр жолооч нараас 80 мянган төгрөг нэмэлтээр авч буйг зогсоохыг Чөлөөт бүсийн удирдлагуудад даалгаж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.