Өнөөдөр иргэдэд утсаар хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг болно

​ НЗДТГ-аас Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөгийг маргааш буюу 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна. Иймд иргэд 75050801, 75050802, 75050803, 75050804дугаарын утсаар холбогдож хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс өөрт хэрэгтэй хууль, эрх зүйнзөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Эх сурвалж:Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Улсын дугаар нь 2, 7-гоор төгссөн машинтай бол энэ сард татвараа төлөөрэй

Гаалийн мэдүүлэгтэй буюу импортолсон машиныг улсын бүртгэлд бүртгүүлж шинээр дугаар авсан бол таны машины татвар 72 цагийн дотор үүснэ. Улсын дугаарын сүүлийн орон нь 1 эсвэл 6-аар төгссөн дугаартай бол I сард 2 болон 7-оор төгссөн дугаартай бол II сард 3 болон 8-аар төгссөн дугаартай бол II сард 4 болон 9-өөр төгссөн дугаартай бол IV сард 5 эсвэл 0-ээр төгссөн дугаартай бол V сард тус тус Авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлнө. Машины оношилгоо нь нэг жилийн хугацаанд хүчинтэй. Өмнөх ондоо хэд дүгээр сард орсон, дараа жилийнхээ тэр сардаа оношилгоонд орно. Заавал банканд очилгүй, өөрт ойр байрлах Гэрэгэ киоск, эсвэл утаснаасаа банкны аппликэйшн ашиглаад татвараа төлж болдог. Хуулийн хугацаандаа татвараа төлж оношилгоондоо хамрагдах нь иргэн таны үүрэг билээ. Хэрвээ таны машины мэдээлэл татварын системд байхгүй бол 18001288 утсанд холбогдож мэдээллээ үүсгүүлээрэй. Татвараа төлөхдөө машиныхаа арлын дугаарыг заавал тулгаарай. Мэдээлэл зөрүүтэйгээс өөр машины татвар төлөх тохиолдол гардаг. Худалдах худалдан авах гэрээгээр машин авч байгаа бол эхлээд заавал татвар торгуулиа шалгаж төлбөрийн үлдэгдэлтэй машин авах эрсдэлээс сэргийлээрэй. Авто Тээврийн Газар

Нийслэлд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 46.1 хувь нь эмэгтэйчүүд байна

​​ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар дараагийн хэлэлцсэн асуудал нь Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, төрөөс жендерийн эрх тэгш байдлыг хангах талаар баримталж буй бодлогын хэрэгжилтийн тайлан байлаа. Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна. Үүнээс 52 хувь нь эмэгтэй, 48 хувь нь эрэгтэй буюу 100 эмэгтэйд 92 эрэгтэй ногдож байгаа юм. Мөн Улаанбаатар хотын хэмжээнднийт өрхийн 4.8 хувь нь өрх толгойлсон эцэг, эхчүүдбайгаа бөгөөд 14.7 хувийг эрэгтэйчүүд, 85.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй. Түүнчлэн нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 46.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Улаанбаатар хотынхүн амын дундаж наслалт71.8 байгаагаас эрэгтэйчүүд 67.06, эмэгтэйчүүд 75.11 байна. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 1.56 дахин их байгаа юм. НИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны албан хаагчдынхүйсийн тэнцвэртэй байдлын тайлангаар нийт 369 албан хаагчийн 57.5 хувь нь эмэгтэй, 42.5 хувь нь эмэгтэй байна. Зөвлөлийн хурлаар Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай төрийн бодлогын хэрэгжилтийн тайланг НИТХ-аар хэлэлцүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөд үүрэг болгов.

Хотын 41 стандартыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр боллоо

​ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Хотын стандартын төслийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцуулав. Дэлхийд 120 хот өөрийн стандарттай байдаг. Монгол Улсын хэмжээнд 7008 стандарт мөрдөгдөж байна. Үүнээс 1400 гаруй нь 1990 оноос өмнө, 670 гаруй нь 1990-2000 оны хооронд, 2100 гаруй нь 2000-2010 онд, 2700 орчим нь 2010 оноос хойш баталсан стандарт юм. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд хот стандарттай байх бөгөөд НИТХ-ын бүрэн эрхэд хотын стандартыг батлахаар, хотын иргэн дүрэм, стандартыг дагаж мөрдөхөөр тусгасан юм. Дээрх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжаар хотын стандартыг боловсруулж, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг 22 бүлгийн 97 Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичиг-т дүн шинжилгээ хийж,эхний ээлжид 10 бүлгийн 41 төрлийн стандартыг батлуулахаарнийслэлийн нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, иргэд, олон нийтээс санал авч тусгах, НИТХ-д өргөн барьж батлуулах төлөвлөгөө гаргажээ. Дээрх 41 стандартын баримт бичгийн төсөлд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 27 агентлаг, 321 харьяа газар, мэргэжлийн байгууллагаас, мөн нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 11-нийг хүртэл нэг сарын хугацаандwww.ulaanbaatar.mn,www.standart.ub.gov.mnсайтуудаар иргэд, олон нийтээс санал авч, тусгасан байна. Санал асуулгын дүнд давхардсан тоогоор нийт 37.411 санал ирүүлснээс дэмжсэн 10.769, ерөнхий 16.680 санал өгчээ. Улмаар нийт 17.228 саналыг хэлэлцэж, хотын стандартад тусгасан байна. Хотын стандартын тус 10 бүлэг нь Чанарын дэд бүтэц, Хот төлөвлөлт, хот байгуулалт, Ногоон байгууламж, Иж бүрэн гудамж, Нийгмийн дэд бүтэц, Худалдаа, үйлчилгээний газрын гадна орчин, Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, Зорчигч тээврийн үйлчилгээ, Хог хаягдлын менежмент, Гэрэлтүүлгээс бүрджээ. Нийгмийн дэд бүтэц бүлэгт л гэхэд Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гадна орчны ерөнхий шаардлага, Ерөнхий боловсролын сургуулийн гадна орчинд тавигдах ерөнхий шаардлага, Эрүүл мэндийн байгууллагын гадна орчны ерөнхий шаардлага, Төрийн байгууллагын гадна орны ерөнхий шаардлага зэрэг багтсан байна. Хотын стандартыг хэрэглээ, зориулалтаар нь мөн А, В, С гэж гурав ангилжээ. Стандартыг боловсруулахдаа олон улсын хотуудын стандарт болон цаг агаарын хувьд Улаанбаатартай төстэй хотуудын стандартыг судалсан байна. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас хотын 10 бүлгийн 41 стандартыг НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхийг үүрэг болгов.

Их нуурууд, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -45 градус хүрчээ

​​ Нийт нутгаар шөнөдөө хүйтний эрч чанга хэвээр Увс нуур, Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр -40...-45градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг,Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхголын хөндийгөөр -33...-38 градус, Алтайн өвөр говиор -14...-19 градус,бусад нутгаар -23...-28градус хоножээ. Cалхи:Хугацааны эхээр ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 16-нд Алтайн салбар уулсаар, 17-20-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүссэн байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.