Эмэгтэйчүүд нь хамгийн их тамхи татдаг орон

ДЭМБ-аас Европ тивийн эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгааны дүнд тулгуурлан тус тивийн бүсгүйчүүдийн 22 хувь нь амь авагч утаатай нөхөрлөдөг хэмээн мэдээлжээ. Өмнө нь эрчүүдийн имиж болж байсан тамхийг өдгөө эмэгтэйчүүд өргөн хэрэг лэдэг болсон нь түгшүүрийн харанга дэл дэхэд хүрсэн тухай тус байгууллага дурдсан байв. Австри, Дани, Ирланд, Норвег, Нидер ланд, Швед, Их Британийн насанд хүрсэн эмэгтэйчүүд голчлон тамхи татдаг бол Болгар, Польш, Словен, Хорватад охид, хөвгүүд ийм буруу зуршилд их автаж байна гэж мэргэжилтнүүд онцолжээ. Түүнчлэн ДЭМБ ОХУ-ыг хамгийн их тамхичин эмэгтэйтэй орон хэмээн онцолсон байна.

РС-г донтож тоглосноос хараа, сонсгол муутай, нүүр нь татаж, хий юм хардаг хүүхэд олширлоо

Сүүлийн үед PC тоглоомд донтогчийн тоо өссөөр байгаа гэж Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төв мэдээллээ. Тус төвийн статистик мэдээнээс харахад сүүлийн таван сарын хугацаанд хурц хэлбэрээр донтсон 18 хүүхэд ирж эмчлүүлж байгаа аж. Түүнчлэн 2011 онд 50 орчим хүүхэд хэвтэж эмчлүүлсэн байна. Энэ талаар хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эмч Д.Энхтуяа Энэ өвчнөөр ихэвчлэн 10-18 насныхан өвчилдөг. Эмчлүүлж байгаа хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь сэтгэцийн эмч нарын санааг зовоосон асуудал болж байна. Мөн эмчлүүлж байгаа хүүхэд олон боловч цаана нь мэдэгдэхгүй, эмнэлэгт хандаагүй өвчтөн олон байгаа гэдэг нь ойлгомжтой гэсэн юм. Түүний хэлснээр компьютер тоглоомд донтох гол шалтгаан нь өсвөр насныхны сониуч зан, мөн удаан хугацааны стресс аж. Хүүхдүүдийн компьютерт донтож буй шинж тэмдэг нь худлаа ярих, хулгай хийх, уруу татагдах, ааш зан нь эвдрэх, айх мэдрэмжгүй болох, мансуурах байдлаар илэрдэг гэнэ. Мөн хүүхэд нь түргэн ууртай болж, толгой нь өвдөн, ядаргаанд орж байвал анхаарлаа хандуулахад гэмгүй ажээ. Хамгийн эмгэнэлтэй нь РС-д донтохоос гадна сүүлийн үед хараа, сонсгол муутай, мэдрэлийн хэт ядаргааны улмаас нүүр, ам нь татдаг, ухаан алддаг, хий юм хардаг хүүхэдгүй айл байхгүй болсон гэхэд хилсдэхгүй. Мэргэжлийн эмчийн хэлснээр насанд хүрсэн хүн өдөрт 40 минутаас илүү хугацаагаар компьютерийн урд суухад л мэдрэлийн эсүүд цочролд орж, судас нарийсдаг байна. Одоогоос хэдхэн жилийн өмнө компьютер тоглоомд донтохыг сэтгэцийн өвчин гэж үздэггүй байсан. Гэтэл одоо дэлхийн хэмжээнд онц аюултай өвчний тоонд ордог болсон аж. Мөн энэ өвчнөөр ихэвчлэн бага болон өсвөр насныхан өвчилдөг нь тэдэнд PC тоглоомоос өөр чөлөөт цагаа өнгөрөөх газар дутмаг байгаатай холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв. PC тоглож буй хүүхдүүдийн яриагаар бусад төрлийн тоглоом, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газар цөөн, хэтэрхий үнэтэй учраас өөр сонголт байдаггүйгээс болдог. Харин РС-г анх тоглож байгаа хүүхдүүдийн хувьд тоглоом нэртэй учраас юу ч хамаагүй сонирхдог аж.

Хамгийн хөөрхөн хүүхдийг шалгаруулж байжээ

Дөчин жилийн өмнө буюу 1960.05.31-ны өдөр Солонгос улсад анх удаагаа хамгийн хөөрхөн хүүхэд шалгаруулах тэмцээн болж байжээ. Тухайн үед тус тэмцээнийг сүү үйлдвэрлэгч Намянг Юоб компани ивээн тэтгэж зохион байгуулсан бөгөөд хот, хөдөөгөөс оролцохоор шалгаруулсан хоёр мянга гаруй хүүхдээ төгсгөлийн шатанд 12 хүүхдийг үлдээж байжээ. Тухайн үед хүүхдийн живх ч бий болоогүй байсан үе бөгөөд хамгийн сонирхолтой байсан энэхүү тэмцээн 20 жилийн турш үргэлжилсэн байна. Гэрэл зураг 1965.05.03

Хүүхдийн зуслан 110-120 мянган төгрөг байна

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар өнгөрсөн жилүүдэд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдийг зуны амралтаар нь үнэ төлбөргүй зусланд амрааж байсан. Тэгвэл энэ жил уг ажлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ оюуны өндөр чадвартай хүүхдүүдээ дэмжиж, нийслэлийн ногоон бүс дэх зуслангуудад амруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг бүст нийтдээ 29 зуслан байдгаас өнөөдрийн байдлаар 18 нь бэлтгэл ажлаа бүрэн хангаж, хүүхдүүдээ хүлээж авах саналаа ирүүлсэн байна. Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор зуслангууд үнээ нэмэх санал ирүүлсэн ч 7-10 хоногийн амралтын эрхийн бичгийг 110-120 мянган төгрөг байхаар тооцжээ. Зуслангууд ирэх сарын 6-наас хүүхдүүдээ авч эхлэх бөгөөд зургадугаар сарын 20 гэхэд бүх зуслангийн үйл ажиллагаа жигдэрнэ гэж Нийслэлийн Хүүхдийн төлөө газрынхан мэдээлсэн.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.