
Дулааны шугамын гэмтлийг засахын тулд Натурын замыг өнөөдөр 10:00-22:00 цагийн хооронд хаахаар болсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Тодруулбал, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны өгсөн зөвшөөрлийн дагуу Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж буюу Натурын замд дулааны шугамын гэмтэл гарсныг яаралтай засварлах шаардлагатай болсон тул өнөөдөр буюу 2022.02.09-ний 10:00-22:00 цагийн хооронд зорчих хэсгийн баруунаас зүүн чиглэлийн хоёр эгнээг түр хааж засварын ажил хийгдэх тул зургийн дагуу хөдөлгөөнд оролцоно уу. Эх сурвалж: ТЦА

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Хөх сувд мөсний баяр 20 дахь жилдээ болно. Мөсний баярыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж ирэх сарын 3,4-ий өдрүүдэд тэмдэглэхээр болжээ. Энэ удаад 20 жилийн тэгш ой тохиож буйгаар онцлог юм. Тодруулбал Хөвсгөл нуурын мөс баяр зохион байгуулах хэмжээнд хүрээгүй нимгэн байсан учраас 2014 онд, коронавируст цар тахлын улмаас 2020, 2021 онд тус тус зохион байгуулаагүй юм. Анх 2000 онд Далай ээж хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар Сантын өвөр гэдэг газар Мөсний баяр хийж, арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байсан. Харин дараа жилээс нь буюу 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал ажил болж өргөжин хөгжиж байгаа юм. Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, Аав, ээж би тэмцээн, тахтай хатирах морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг үйл ажиллагаа тогтмол болдог уламжлалтай билээ.
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо
2022-02-08 11:51:05 Нийтлэгдсэн: Нийгэм
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Соёлын сайд Ч.Номинтой уулзалт хийлээ. Уулзалтын бүрэлдэхүүнд БОАЖЯ-ны талаас дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Энхбат, Аялал жуулчлалын төвийн захирал С.Бат-Эрдэнэ нар оролцлоо. Соёлын яамны бүрэлдэхүүнд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнхбат, Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Соёлын үйлдвэрлэл, инновацын хэлтсийн дарга Г.Батхуяг, Сайдын зөвлөх Ё.Азжаргал нар оролцсон юм. Уулзалтын эхэнд талууд салбар яамдын хамтын ажиллагааг идэвхжүүлэн Монгол орныг дэлхийд сурталчилах, цар тахлын дараах эдийн засгаа сэргээх тэргүүлэх чиглэлд буюу Аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхэд нягт холбоотой ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Дэлхийд Монгол Улсаа сурталчилахад нэгдсэн бодлого, ойлголт чухал байна гэдгийг талууд онцлоод, юуны түрүүнд Үндэсний брэндээ тодорхойлж, албан ёсоор зарлах ажилд анхаарал хандуулан ажиллахаар талууд санал солилцлоо. Үндэсний брэндээ тодорхойлоход тухайн улс орны иргэдийн дотоод нэгдсэн ойлголт хамгийн чухал гэдгийг Соёлын сайд Ч.Номин онцлоод, одоо болон өмнө нь энэ чиглэлээр хийгдэж байсан судалгааны ажлыг БОАЖ-ын сайд, албаны төлөөлөлд танилцуулан мэдээлэл солилцсон юм. Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн консепт, индексийн судалгаа-г соёлын яамнаас танилцуулав. Мөн 2017 онд Ерөнхий сайдын дэргэд байгуулагдан ажиллаж байсан Үндэсний брэндийн зөвлөлийн ажлын албаны дарга Б.Батгэрэл энэ чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран хийсэн судалгаа, эрдэмтдийн байр суурийг танилцууллаа. Үүний дараа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ Аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар Соёлын яам болон бусад яам, төрийн байгууллагатай нягт хамтран ажиллана. Эдийн засгаа сэргээх тэргүүлэх чиглэлийн салбараа хөгжүүлэхэд Соёлын яам өөрсдийн өв соёл, нүүдлийн зан заншилд тулгуурласан соёлын аялал жуулчлал болон ижил агуулга бүхий сурталчилгаа, соёлын дурсгалт зүйл, аялал жуулчлалын төв зэргийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой хослуулан ажиллаж байгаад нэн таатай байна гээд, жуулчдын ихээр зорчдог маршрутын дагуу нэг стандарт бүхий аялал жуулчлалын төвүүд, отог цэгүүдийг бий болгох шаардлагатай гэв. Цаашид Аялал жуулчлалын салбараа бодитоор хөгжүүлэх эхний алхам бол соёлын аялал жуулчлалд тулгуурлан чиг үүргийн яамдууд нэгдсэн ойлголтоор бодлогоо тодорхойлж, хамтран ажиллах нь чухал гэж уулзалтын төгсгөлд онцлов. Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх ажлыг хийхээс урьтаж, Үндэсний нэгдмэл үнэт зүйлд суурилсан Үндэсний брэнд-ээ тодорхойлох ажлаа эрчимжүүлэхэд талууд нягт уялдаа холбоотой ажиллахаар санал нэгдлээгэж БОАЖЯ-наас мэдээллээ.
ХАА-н бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах талаар хэлэлцлээ
2022-02-08 11:44:26 Нийтлэгдсэн: Нийгэм
Монгол Улсын ХАА-н салбарын нэмүү өртгийн сүлжээний Мастер төлөвлөгөө боловсруулах төсөл -ийн Хамтарсан Зохицуулах Хорооны 3 дахь удаагийн хурал боллоо. Хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Японы ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Матоба Сатоши, ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико зэрэг гишүүд, төлөөлөгчид оролцов. Хурлаар төслийн явц, шинэчилсэн төлөвлөгөөний танилцуулга хийж, Мастер төлөвлөгөө боловсруулах чиглэл, төслийн хэрэгжилтийн шинэчилсэн төлөвлөгөө, хуваарийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Монгол Улсын ХАА-н салбарын нэмүү өртгийн сүлжээний Мастер төлөвлөгөө боловсруулах төсөл нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулж, нэмүү өртгийн сүлжээг бий болгох Мастер төлөвлөгөө боловсруулах зорилготой. 2020 оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Дэлхий даяар Ковид-19 цар тахалтай тэмцэж байгаа энэ хүнд цаг үед уг төслийн үйл ажиллагаанд ч тодорхой хэмжээний хүндрэл учирч байгаа боловч өнөөдрийг хүртэл туршилтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, экспортын кластер байгуулах, төслийн хүрээнд бий болгох маркетингийн платформ байгуулах бэлтгэл ажил зэрэг үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсээр ирсэнгэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Академич Б.Пүрэвсүрэн 2021 оны олон улсын ШИЛДЭГ ЭРДЭМТНЭЭР шалгарлаа
2022-02-08 11:10:06 Нийтлэгдсэн: Нийгэм
Канад улсын ''International Achievements Research Center'' байгууллагаас Академич Б.Пүрэвсүрэнг 2021 оны дэлхийн шилдэг эрдэмтнээр шалгаруулж, гэрчилгээг нь гардуулжээ. Тус олон улсын байгууллагаас Академич Б.Пүрэвсүрэнгийн бүтээлүүд гадаадын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдэж, дэлхийн эрдэмтдийн хүртээл болж олон удаа ишлэл хийгдсэн зэргийг үндэслэн 2021 оны дэлхийн шилдэг эрдэмтнээр шалгаруулж, 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр гэрчилгээг нь гардуулсан байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй