Зам тээврийн хөдөлгөөний хяналтыг 317 цэгт 641 алба хаагч хоёр ээлжээр хянаж байна

Коронавирусийндэгдэлтээсурьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээснийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор үл хязгаарлалтад багтсан 13 аж ахуй нэгжийн тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эрүүл мэнд, гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 732 тээврийн хэрэгслээр 1402 зорчигч хот руу нэвтэрсэн байна. Харин 808 тээврийн хэрэгслээр 1619 зорчигч дээрх шалгаан, чиг үүргээр хотоос гарчээ. Арваннэгдүгээр сарын 11-ний 03:00 цагаас өнөөдрийн /2020.11.23/ 08:00 цагийн хооронд нийт 16392 тээврийн хэрэгслээр 34215 зорчигч хот руу нэвтэрч, 14300 тээврийн хэрэгслээр 29138 зорчигч хотоос гарчээ. Нийслэлийн хэмжээнд гудамж, зам тээврийн хөдөлгөөний хяналт шалгалтыг 317 цэгт 641 албан хаагч хоёр ээлжээр хянаж үүрэг гүйцэтгэж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НӨАТ-ын сугалааны тохирлоор 30 САЯ төгрөгийн нэг азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Энэхүү тохиролд 2020 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 34,226,375 баримт хамрагдсан юм. Үүнээс Үндсэн тохирлын дугаар: 56770184 30 мянган төгрөгийн азтан - 30,712 100 мянган төгрөгийн азтан - 3,055 Нэг сая төгрөгийн азтан - 302 Гурван сая төгрөгийн азтан - 27 Таван сая төгрөгийн азтан - 4 30 сая төгрөгийн 1 азтантодорлоо. Ингэснээр дээрх хугацаанд худалдан авалт хийж, баримтаа бүртгүүлсэн 34,101 иргэн азтан болов. Энэ удаагийн тохирлынсупер сугалаанышагналын сан 40 сая төгрөг байлаа. Супер тохирлындугаар:35770402байв. Энэ удаагийн тохирлоор супер шагналын эзэн тодорсонгүй.

Ж.Сандагсүрэн: Нийтийн тээвэр энгийн цагийн хуваарьт шилжсэн ч автобусаар зөвхөн 13 чиглэлийн аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид зорчино

Ж.Сандагсүрэн: Нийтийн тээвэр энгийн цагийн хуваарьт шилжсэн ч автобусаар зөвхөн 13 чиглэлийн аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид зорчино Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг цагийн хуваарийн энгийн горимд шилжүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр Хэдийгээр нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу үйлчлэхээр болсон ч энэ нь зөвхөн 11 салбарын 13 чиг үүргийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан албан хаагчдыг бөөгнөрөл үүсгэхгүй зорчуулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм гэдгийг онцоллоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын автомашинд зөвшөөрөл олгох журам

Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 06.00-22.00 цагийн хооронд нээлттэй зорчих болсон. Энэ хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагын автомашинуудад Улаанбаатар хот доторх замын хөдөлгөөнд оролцох QR код бүхий зөвшөөрөл олгох юм. QRкод бүхий зөвшөөрөл авах автомашины тоо /байгууллага тус бүрээр/ Телевиз-10 хүртэлх автомашин Өдөр тутмын сонин 1-3 хүртэлх автомашин Мэдээллийн сайт: 1-3 хүртэлх автомашин ФМ, радио 1-3 хүртэлх автомашин Бүрдүүлэх материал: Байгууллагын регистр дугаар Автомашины улсын дугаар, сери /00:00 ААА/ Байгууллагын нэр Хүсэлт гаргагч нь доор хүснэгт бүхий загварын дагууExcelфайл дээр бөглөөд[email protected]хаягаар илгээнэ үү.

Автобусны буудлын 86 эцсийн зогсоолд хяналтын ажилтан өдөр бүр ажиллаж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй алба хаагч коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас өчигдөр /2020.11.21/ авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийгНОК-ынШуурхай штабын удирдлагын багийн гишүүн,дэд хурандаа Э.Эрдэнэбаатарөглөө. Тэрбээр Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчих нь нээлттэй болсон. Мөн нийтийн тээврийн цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг өнөөдөр авч байна. Нийслэлийн хэмжээнд 86 автобусны буудлын эцсийн зогсоолд хяналтын ажилтан өдөр бүр гарч нэг автобусанд дунджаар 12 хүртэлх тооны зорчигч суух, хүн хоорондын зай барих, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байдалд хяналт тавьж байна. Мөн нийслэлийн хүн амын дунд хүнсний хомсдол үүсгэхгүйн тулд нийслэлийн зургаан дүүрэгт нөөцийн махны 19 цэгт өдөр бүр 50 тонн махыг худалдан, борлуулж байна. Одоогийн байдлаар хүнсний үйлдвэрүүд доголдолгүй үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Нийслэлийн хэмжээнд 18 шинжилгээний төв, 84 өрхийн эрүүл мэндийн төвөөр түргэвчилсэн оношлуураар нийт 3437 иргэнийг коронавирусийн шинжилгээнд хамруулсан. Иргэддээ анхааруулж хэлэхэд хөл хорионы дэглэм огт буураагүй, халдвар хамгааллаа сайн сахихыг зөвлөе гэв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.