![Өнөө шөнө, маргааш өдөртөө уулархаг нутгаар нойтон цас орно](/uploads/38f8664fbc786e50e167a02424c6538ab43a265e.jpg)
Өнөө шөнө, маргааш өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас оржсэрүүсэн,салхи шуургатай байхыгЦаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа. Маргааш оройны 20:00 цаг хүртэлх урьдчилсан мэдээллээр Улаанбаатар хот орчмоор үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө 11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байх аж. 2020оны есдүгээр сарын 12-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 9 сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9 сарын 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9 сарын 14, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 12-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 13-15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Мөн энэ сарын 12-нд нутгийн төв хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. Түүнчлэнэнэ сарын 13-14-нд шилжих шөнөөс газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.
Шууд: Нийслэлийн Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг өгч байна
2020-09-11 10:22:11 Нийтлэгдсэн: Нийгэм"Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл" гурван сарын аяныг эхлүүллээ
2020-09-11 10:00:33 Нийтлэгдсэн: Нийгэм!["Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл" гурван сарын аяныг эхлүүллээ](/uploads/28fe5b8767f97916666c54a59ea584416f7219e6.png)
Нийслэлийн Энэрэл эмнэлгээс өнөөдөр Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл аяныг албан ёсоор эхлүүлж байна. Эрүүл мэндийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 21-ний А/408 дугаар тушаалын дагуу зохион байгуулагдаж буй энэхүү аянаар дамжуулан Энэрэл эмнэлгийн зүгээс эмч, эмнэлгийн ажилтны ёс зүй, хамт олны харилцаа хандлага, байгууллагын соёлыг сайжруулах, үйлчлүүлэгч нарт чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр зорьжээ. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Энэрэл эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор, клиникийн профессор А.Амартүвшин, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Г.Одончимэг, Чанарын албаны дарга О.Тунгалагтуяа нар оролцсон юм. Энэ хүрээнд тус аяны ач холбогдол, хэрхэн үр бүтээлтэй оролцох болон цаашид эерэг хандлагыг байгууллагын үйл ажиллагаанд тогтмолжуулахыг уриалж, удирдамжийг албан ёсоор танилцууллаа. Мөн эмнэлгийн ололт амжилт, шинээр санаачлан хэрэгжүүлж байгаа ажлын талаар үйлчлүүлэгч нарт мэдээлэл өгч, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулсан бөгөөд энэ өдөр эмнэлгээр үйлчлүүлж буй болон хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгч нарын зүгээс эмч, мэргэжилтнүүддээ талархлын үгээ хэлсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ](/uploads/6bf97323a48dc70e6ebe676680a928976d2b39b9.png)
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн дурсдаг юм. Энэхүү өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, улс төрийн намын төлөөллүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөл хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт нийгмийн бүхий л давхарга, олон түмнийг нийтээр хамарч эхэлсэн 1937 оны есдүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн жил бүрийн энэ өдрийг Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон улс орон даяар тэмдэглэж байх тухай Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоолын дагуу энэхүү өдрийг 24 дэх жилдээ хүндэтгэн өнгөрүүлж байна гэж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос мэдээллээ. Мөн 36 мянга орчим иргэн хэлмэгдүүлэлтэд өртсөнөөс 31263 иргэний нэр төрийг сэргээж, улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн болохыг тогтоож цагаатгасан байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орж байгаа хороодод угаарын хий мэдрэгч суурилуулж байна
2020-09-11 09:41:18 Нийтлэгдсэн: Нийгэм![Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орж байгаа хороодод угаарын хий мэдрэгч суурилуулж байна](/uploads/e0b45d85cdf841674e72ca28a2b9be43a1643127.png)
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Тарваган тахал өвчний улмаасдолоодугаарсарын 14-нөөсхойш баруун аймгуудад гурван хүний амь насэрстсэн. Нийслэлийн долоон авто тээврийн шалган бүртгэхтовчоондхолбогдох албаныхан 24 цагаар үзлэг шалгалт хийж зөрчлийг арилгуулан ажиллаж байна. Тарваган тахлын сэжигтэй тохиолдол нийслэлийн нутагт бүртгэгдээгүй. Бидзургаадугаарсарын 1-наасхойш усны ослоос урьдчилан сэргийлэхзавьтайэргүүл ажиллуулж байна. Энэ хугацаанд нийт 27 мянга гаруй иргэнд сэрэмжлүүлэг мэдээллийг тарааж, голын эрэг дагуу байрласан 7000 машиныг ногоон бүсээс 50-100 метр зайд гаргаж, уснытүвшиних, ард иргэд их цуглардаг 25 байршилд самбар байрлуулсан. Үүний үр дүнд 37 удаагийн ослын дуудлагаар 66 иргэнийг аварсан. Манай байгууллага дараа жилийн зуны улиралд мөн эргүүл хийж ажиллана гэсэн мэдээллийг өгөв. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал Хүйтний улирал эхэлж байгаа тул наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл аян зарлаж угаарын хийнээс сэрэмжлүүлэх, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг гүйцэтгэж байна. Энэ хүрээнд 204 мянга орчим хэвлэмэл хуудсыг айлуудад тарааж, айлуудын зуух яндангийн битүүмжлэлийг шалган ажиллалаа. Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орж байгаа алслагдсан таван хороонд угаарын хий мэдрэгч суурилуулж байна. Сайжруулсан түлш худалдан авахад ашиглах9857 ширхэгсайн картыг шинээр түгээлээ гэлээ. НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа Одоогоор тусгаарлах ажиглах байранд 3879 хүн, гэрийн тусгаарлалтад 1540 хүн байна. Коронавируст цар тахал хэзээ орж ирэхийг цаг хугацаа харуулах байх. Иймээс бүгд хамтран ажиллах ёстой.Эцэг эхчүүд хүүхдэдээ амны хаалт зүүлгэсэн атлаа өөрсдөө зүүхгүй байна. Гадуур явахдаа амны хаалтаа зүүж яваарай. Сургуулийн хоолны газруудад хүүхдүүдийн хоорондын зайг баримтлан оруулах хэрэгтэй хэмээв. НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил Эмээлт болон Өлзийтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Морин, Гүн, Хонхор, Налайх, Тэрэлжийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд нийт 26 албан хаагч үүрэг гүйцэтгэлээ. Улаанбаатар хотоос 2421 тээврийн хэрэгслээр 5394 иргэн гарч, 2920 тээврийн хэрэгслээр 6861 иргэн нэвтэрсэн байна. Үүнээс түүврийн журмаар ирж байгаа 1375 тээврийн хэрэгсэлд орж байгаа 583 тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн. Учир нь иргэд сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотоос авч гарч буй зөрчил илэрсэн. Шалгалтаар нийслэл рүү 38 тонн сүү, 484 куб метр мод, 136 тонн мах, 5 тонн дайвар бүтээгдэхүүн, 150 ширхэг шир нэвтэрсэн байна. Шалгалтын үеэр Хархорин худалдааны төвд энгийн зуух худалдаалж байсан зөрчил илэрсэн тул Хархорин хүрээ ХХК-нд нэг сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Өнгөрсөн өдрүүдэд Архангай, Хөвсгөл аймгаас гурван ширхэг тарвага тээвэрлэн оруулж ирсэн зөрчлийг илрүүлсэн ба тарвагыг ЗӨСҮТ-д устгалд оруулсан. Нийтийн тээвэрт тарваганы 73 ширхэг лаазалсан махыг дайварлан авч явсныг илрүүллээ. Иймээс дайвар бүтээгдэхүүн авахдаа шалгаж үзэхгүй бол өөрсдөө торгуульд унах эрсдэлтэй байна гэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй