ХХМТГ-ын 2021оны онцлох 21 ажил

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 2021 онд хийж, хэрэгжүүлсэн 21 ажлаа олон нийтэд танилцуулж байна. 2021 оны хувьд тус газар Цахим Үндэстэн болох стратегийн зургаан зорилгыг баталж, цахим шилжилтийг эрчимтэй урагшлуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-Mongolia -гийн шинэчилсэн хувилбарыг танилцуулж, төрийн 59 байгууллагын 606 үйлчилгээг цахимжуулж, нэгтгэлээ. Үүний зэрэгцээ, БНСУ-ын 100 хувийн буцалтгүй тусламжаар Мэдээллийн технологийн төв байгуулах санамж бичгийг БНСУ-ын талтай байгуулахын зэрэгцээ салбарын жендерийн тэгш бус байдлын бууруулах, бүс нутгийн тоон хуваагдлыг багасгах, эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бэлтгэх зорилгоор Код бичих охидын хөтөлбөр -ийг анх удаа амжилттай зохион байгууллаа. ЦАХИМ ҮНДЭСТЭН БОЛОХ СТРАТЕГИЙН 6 ЗОРИЛГЫГ БАТЛАВ Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг Алсын хараа 2050, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх замаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгох зорилт тавьж, Цахим Үндэстэн болох уриалгыг дэвшүүлж буй. Энэхүү ажлын хүрээнд дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инноваци үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан том төлөвлөгөөг баталлаа. НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛУУЛАВ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Хуульзүй, дотоод хэргийн яамтай хамтран Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар батлуулав. Тус хууль 2022 оны 05-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар нийт 67 багц мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно. Мөн цахим баримт бичгийг цаасан баримт бичгийн адил үзэх эрхзүйн орчин бүрдсэн юм. ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Хуульзүй, дотоод хэргийн яамтай хамтран Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар батлуулав. Тус хууль 2022 оны 05-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжүүдийг байршуулах стандартуудыг тодорхой болгож өгсөн. Үүний зэрэгцээ мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээлэл хариуцагч тал мэдээллийн аюулгүй байдлын бүрэн бүтэн байдлыг хариуцана. ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ БАТЛУУЛАВ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Хуульзүй, дотоод хэргийн яамтай хамтран Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар батлуулав. Тус хууль 2022 оны 05-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Цахим гарын үсгийн хууль батлагдан гарснаар 16 нас хүрсэн иргэн бүрт иргэний үнэмлэх дээр нь цахим гарын үсэг суулгаж өгнө. Ингэснээр e-Mongolia -д нэвтэрсэн төрийн 600 гаруй үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, өөрийгөө цахим орчинд таниулах, батлах том шийдэл болсон. КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛУУЛАВ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар батлуулав. Ингэснээр Монгол Улс анх удаа кибер аюулгүй байдлын тухай хуультай болсон юм. Тус хууль 2022 оны 05 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Тус хууль хэрэгжиж эхэлснээр олон улсын түвшинд эрсдэлийн үнэлгээгээ үнэлэх, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх бүрэн боломжтой болно. Хувийн байгууллагууд ч гэсэн мэдээллийн аюулгүй байдалдаа аудит хийлгэж, иргэдийнхээ болон хуулийн этгээд, төрийн байгууллагууд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын аюулгүй байдлыг хангах боломжтой. Энэ хуулийн тусламжтайгаар бид олон улсын түвшинд харилцах Үндэсний төвтэй, хувийн байгууллагууд ААН, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангадаг олон нийтийн төвтэй болж байна. Цаашдаа гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн таатай орчин бүрдэх, ийм нөхцөл бүрдэнэ. 6. E-MONGOLIA ТӨРИЙН 59 БАЙГУУЛЛАГЫН 606 ҮЙЛЧИЛГЭЭ НЭГТГЭВ E-Mongolia системд төрийн 58 байгууллагын 606 үйлчилгээнээс гадна 8 аймгийн 498 үйлчилгээг цахимжиж, нэгтгэгдээд байна. Мөн Монгол Улсын 1.9 сая иргэн давхардсан тоогоор 6 сая гаруй үйлчилгээг цахимаар авч, 64.5 тэрбум төгрөгийг хэмнэсэн бөгөөд төлбөртэй үйлчилгээнээс улсын төсөвт 4.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. E-MONGOLIA ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВИЙГ НЭЭЛЭЭ e-Mongolia иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө өгөх төвөө Төв шуудангийн нэг давхрын танхимд 2021 оны 05 дугаар сарын 09-нд нээсэн. Энэ хугацаанд өдөрт 100 гаруй хүн тус төвөөр үйлчлүүлж, e-Mongolia-с хэрхэн төрийн үйлчилгээг цахимаар авах талаар заавар, зөвлөгөө авч байна. Тэдний дийлэнх нь ахмад настнууд байдаг ажээ. Тус төвд иргэдэд заавар, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх гурван оператор ажиллаж байгаагаас гадна, 10 орчим дуудлагын операторууд e-Mongolia-тай холбоотой дуудлагад хариулт өгч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, иргэн танд e-Mongolia холбоотой асууж, тодруулах зүйл байвал 11-11 дугаарт холбогдож, 1 гэсэн товчийг дарж, e-Mongolia-ийн операторуудтай холбогдох боломжтой юм. 8. E-MONGOLIA 2.0 ТАНИЛЦУУЛЛАА. E-Mongoliaсистем нь нэг жилийн ой дээрээ шинэчлэгдсэн хувилбараа иргэд, олон нийтийн хэрэглээнд 2021 оны 10 дугаар сарын 1-нд танилцууллаа.e-Mongolia шинэчлэгдсэн хувилбарт иргэн бүрт Digital ID үүснэ. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх цахим хэлбэрт шилжив. Ингэснээр жолооч e-mongolia гар утасны аппликейшн руугаа ороод цахим жолооны үнэмлэхээ цагдаад шалгуулан, замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Энэ тохиолдолд замын цагдаа таныг бичиг баримтаа биедээ авч яваагүй гэх үндэслэлээр торгохгүй. Харин цахим иргэний үнэмлэхийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тухайн цахим иргэний үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг дотоод журмаараа зохицуулсан байдаг. Мөн шинэчлэгдэж буй e-Mongolia -с иргэн та өөрийн зээлийн мэдээлэл, үнэт цаас/ хувьцаа болон нийгмийн даатгалын мэдээллээ ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр шууд харах боломжтой. Үүний зэрэгцээ, тухайн иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгө зэрэг төрд буй таны мэдээлэл e-Mongolia -ийн шинэчилсэн хувилбарт оржээ. Цахим бичиг баримттай болох түүнийг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах механизмыг сайжруулах нь төрийн байгууллагууд, хувийн хэвшил мэдээж иргэн таны оролцоо хамгийн чухал юм. E-MONGOLIA ТӨСЛИЙН БАГ УЛААНБААТАР ХОТЫН АЛСЛАГДСАН ХОРОО, ДҮҮРЭГ, ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ХҮРЧ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН ЦАХИМААР АВАХ ЗААВАР, ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАВ. e-Mongolia төслийн баг Улаанбаатар хотын алслагдсан нийт 6 дүүргийн 48 хороонд хоёр сарын хугацаанд ажиллаж, иргэд олон нийтэд тус системийг ашиглах заавар зөвлөгөө өгч ажиллаа. КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ХАВЬТЛЫГ МӨШГӨХ COVID-19 ERSDEL СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ Дэлхийн нийтэд тархаад буй КОВИД-19 цар тахлын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх үүднээс олон улс хавьтлыг мөшгөхөд технологийн шийдлүүдийг ашиглаж эхэлсэн. Тэрдундаа Apple болон Google системийн бүтээсэн exposure notification буюу covid-19 ersdel системийг 2021 оны 04 дүгээр сарын 19-нд УОК монголчуудын хэрэглээнд нэвтрүүлсэн. Covid-19 ersdel систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлахад үндсэн үүрэг нь оршино. Тус системийг өнөөдрийн байдлаар 700,000 орчим хүн ашиглаж байгаа бөгөөд халдвар авсан нь батлагдсан талаар нийт 1,5 сая гаруй хүнд мессеж очсон ба нэгдүгээр хавьтал болсон 200,000 орчим хүн товч асуумжийг бөглөж, өөрийгөө тусгаарлажээ. DIGITAL NATION-2021 АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн ICT EXPO -г 2021 онд цар хүрээг нь өргөжүүлэн цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болгон DIGITAL NATION-2021 2021 оны 09 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд харилцаа холбоо, технологийн салбарын болон бусад салбарын нийт 100 гаруй компани оролцож, Монгол Улсад анх удаа дрон шоу болон гэрлийн шоуг зохион байгуулсан юм. Үүний зэрэгцээ, Digital nation-2021 арга хэмжээний үеэр салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, мэдээллийн технологийн салбарын ач холбогдлыг тодорхойлох, цахим шилжилтийг оновчтой зохион байгуулах, хөрөнгө оруулалтын орчныг боловсронгуй болгох гэх мэт сэдвийн хүрээнд гурван өдрийн турш хэлэлцүүлэг, форум зохион байгуулсан.Хэлэлцүүлгийн үеэр технологийн салбарын түүчээлэгч залуус Цахиурын хөндий шиг гарааны бизнесийн чөлөөт бүсийг бий болгох нь уул уурхайгаас хараат эдийн засгаа солонгоруулах хамгийн оновчтой гарц байх болно гэдгийг онцолж байлаа. ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВИЙН НӨӨЦ ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО. ДАРАА ҮЕИЙН ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБООНЫ СИСТЕМИЙГ (5G) НЭВТРҮҮЛЭХ ТУРШИЛТЫГ ХИЙЛЭЭ. Монгол Улс 2023 онд улсын хэмжээнд 5G сүлжээг нэвтрүүлэхээр зорьж байна. Үүний эхлэл болгон тус арга хэмжээний үеэр 5G сүлжээний туршилтыг хийлээ. Хамгийн эхэнд уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй гэсэн салбарт 5G технологийг нэвтрүүлэх аж. Аж үйлдвэрийн IV хувьсгал хэмээн тодорхойлж буй 5G технологи нь дараа үеийн өндөр хурдны утасгүй сүлжээ юм. Энэ технологи одоогийн ашиглаж байгаа 4G-гээс 100 дахин хурдан интернэтийг бэлэглэнэ. Мөн машин, таны гэр, ажлын газар, нийтийн тээвэр гээд бидний эргэн тойрны эд зүйл 5G сүлжээнд холбогдоно. Ингэснээр бид их мэдээллийг богино хугацаанд солилцох боломж бүрдэнэ. Утасгүй технологийн энэ шинэ давалгаа нь хиймэл оюун ухаантай салшгүй холбоотой. Ингэснээр эрүүл мэндийн салбараар жишээлбэл, дэлхийн шилдэг эмч нар зайнаас эрүүл мэндийн тусламж үзүүлэх, хиймэл оюун ухааны тусламжтайгаар өвчнийг оношилж, эмчлэх боломжтой болно. ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ ТҮҮХЭН АЛЬМАНАХ НОМЫГ ХЭВЛҮҮЛЭН ГАРГАЛАА. БНСУ-ЫН 100 ХУВИЙН ТУСЛАМЖААР МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВ БАЙГУУЛНА Олон улсын мэдээллийн технологийн манлайлагчдын хурал /ICT Leadership Forum/-2021 өнгөрсөн амралтын өдрүүдэд БНСУ-д зохион байгуулагдлаа. БНСУ-ын Харилцаа холбоо, мэдээллийн технологи болон Шинжлэх ухааны яам болон тус улсын үндэсний мэдээллийн технологийн агентлагийн хамтран зохион байгуулсан тус форумд форумд Монгол Улсыг төлөөлж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ цахимаар оролцсон бөгөөд тэрбээр Цахим Үндэстэн болох чиглэлд ойрын дөрвөн жилд хэрэгжүүлэхээр зорьж буй стратегийн зургаан зорилтыг танилцуулсан юм. Цахим үндэстэн болох зорилтын хүрээнд иргэдийн тоон бичиг үсгийн чадварыг сайжруулах, залуучуудад хиймэл оюун ухаан, блокчейн гэх мэт орчин үеийн технологитой харилцах ур чадварыг суулгахад Мэдээллийн технологийн төв байгуулах зайлшгүй шаардлагатай юм. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар БНСУ-ын Үндэсний мэдээллийн технологийн агентлагтай Мэдээллийн технологийн төв байгуулах санамж бичгийг цахимаар байгууллаа. Санамж бичгийг баталгаажуулж, Монголын талыг төлөөлж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, БНСУ-г төлөөлж, Үндэсний мэдээллийн технологийн агентлагийн дэд ерөнхийлөгч Пак Вонжэ гарын үсэг зурсан юм. Санамж бичигт тусгаснаар Мэдээллийн технологийн төв -ийг Монгол Улсын алслагдсан, залуу хүн амтай дүүрэг, хороонд байгуулах бөгөөд БНСУ-ын мэргэжилтнүүд дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаанд нь зөвлөгөө өгч ажиллах ажээ. Мэдээллийн технологийн төв байгуулагдсанаар дотоодын төдийгүй олон улсын багш, мэргэжилтнүүд иргэдэд хиймэл оюун ухаан, их өгөгдөл гэх мэтчилэн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн ур чадварыг үнэ төлбөргүй олгохын зэрэгцээ, ур чадварын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. КОД БИЧИХ ОХИДЫН ХӨТӨЛБӨР ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийн санаачилгаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсын их сургууль, Хаан банк, Голомт банк, ICT Group, CNT tech ХХК, Faro боловсролын төв, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн дэмжлэгтэйгээр Код бичих охидын хөтөлбөр-ийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хоёр сарын хугацаанд амжилттай хэрэгжүүллээ. Тус хөтөлбөрийн зорилго нь салбарын жендерийн тэгш бус байдлыг бууруулах, бүс нутгийн тоон хуваагдлыг багасгах, эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бэлтгэхэд оршино. Хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн 30 охин хамрагдаж, найман долоо хоногийн туршид сурсан мэдлэгээрээ хөтөлбөрийн төгсгөлд веб сайт зохион бүтээх, тоглоом, санхүүгийн програм, аюултай үед сэрэмж өгөх систем, уламжлалт хичээлүүдийг онлайн тоглоом болгох, 1-5 дугаар ангийн хичээлийг бүтнээр нь цахим хэлбэрт шилжүүлсэн зэрэг сонирхолтой бүтээлийг туурвисан юм. МОНГОЛЧУУД АМАЗОН ПЛАТФОРМ ДЭЭР БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БОРЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛОВ Дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ Амазон дээр Монголын бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг хийх боломжтой болсон талаар Амазон компанийн Олон улсын худалдаа, үйлчилгээ эрхэлсэн дэд ерөнхийлөгч Эрик Бруссард мэдэгдлээ. Тэрбээр Монголын бизнес эрхлэгчид Амазон дээр одоо борлуулалт хийх боломжтой боллоо гэж мэдэгдэхэд үнэхээр таатай байна. Бид Монголын эрч хүчтэй бизнес эрхлэгчид, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчидтэй нь холбох үүд хаалгыг нээлээ гэжээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Амазон компанитай энэ чиглэлд хамтран ажиллаж байгаа бөгөөдүндэсний үйлдвэрлэгчид гурав сая хүн амтай зах зээлд биш тэрбум хүнтэй зах зээл рүү онлайнаар бараа, бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болж байна гэсэн үг юм. Амазон компани нь дэлхийн 14 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор 103 улс орнууд бараа, бүтээгдэхүүнээ тус платформ дээр борлуулж байна. ЦАХИМ ҮНДЭСТЭН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Цахим үндэстэн эрдэм шинжилгээний хурлыг Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран танхим болон цахим хэлбэрээр Цахим технологи-Хөгжлийн түүчээ уриан дор 2021 оны 6 сарын 17-ны өдөр зохион байгуулсан. Тоон дэд бүтэц, Цахим засаглал, Тоон бичиг үсэгтэн, Мэдээллийн аюулгүй байдал, Инновац үйлдвэрлэл, Үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн үндсэн 6 сэдвээр хүлээн эрдэм шинжилгээний материалыг хүлээн авч, шилдэгүүдийг шалгарууллаа. Цахим хэлэлцүүлгийн өрөөнд үндсэн сүлжээ, утасгүй ба хөдөлгөөнт холбоо, өргөн нэвтрүүлэг, контентын үйлдвэрлэл, ухаалаг төхөөрөмж, ногоон технологи, хөдөлгөөнт үүлэн тооцоолол, ухаалаг аюулгүй интернэт, сүлжээний дэд бүтэц, эрүүл мэнд, био-мэдээлэл зүй, аж үйлдвэрийн бусад салбаруудад нэвтэрч буй мэдээлэл харилцаа холбооны технологийн дэвшлийг хэрэглээнд нэвтрүүлэх, уялдаа холбоог хангахад тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх оновчтой арга замуудыг тодорхойлох чиглэлээр эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнуудын бүтээлтэй танилцаж мэргэжлийн түвшинд хэлэлцүүлгүүд өрнүүлсэн. Цахим үндэстэн эрдэм шинжилгээний хуралд нийт 70 гаруй байгууллагын 200 гаруй зохиогч 120 гаруй өгүүлэл ирүүлсэн. Шинжлэх ухаанд суурилсан, шинэлэг шийдэл, ололт амжилтыг төрийн бодлого төлөвлөлтөд тусгаж, салбарын цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой хурал болсон. ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБОО Хөдөлгөөнт холбооны 2G/4G сүлжээ оруулж, үйлчилгээ хүргэсэн 14 аймгийн 26 баг Үүрэн холбооны шинэ хэрэглэгчийн тоо: 3960 ДЭД БҮТЭЦ Өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбосон 2 аймгийн 3 баг, тосгон Шилэн кабелийн нийт урт: 123 км ИНТЕРНЭТ Интернэтийн үйлчилгээ хүргэсэн Баянзүрх дүүргийн 21, 27-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо 2045 айл өрх, 2886 хүүхэд 8 цэгт утасгүй интернэтийн бүс

Нийтэлсэн:
​ Эрчим хүчний дэд бүтцийн төвлөрлийг сарниах Surge WATT-ийн нээлттэй захиалга эхэлнэ

​ ​ Эрчим хүчний дэд бүтцийн төвлөрлийг сарниах Surge WATT-ийн нээлттэй захиалга 12-р сарын 8-ны лхагва гарагт 11:40-өөс эхэлнэ Surge төслийн үүсгэн байгуулагчид өөрсдрийн нүүрсний дулааны цахилгаан станцаас гарч буй эрчим хүчийг токенжуулан блокчэйнд холбосноор цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчээс хэрэглэгчид нээлттэй арилжаалах платформыг бүрдүүлэхээр зорьж байгаа. Энэхүү цахилгаан эрчим хүчний арилжааг гүйцэтгэхэд ашиглагдах хөвөгч үнэтэй WATT токены урьдчилсан захиалга (pre-sale) 11-р сарын дундуур явагдаж амжилттай биелсэн бөгөөд биржид бүртгүүлэхийн өмнөх олон нийтийн нээлттэй захиалга (ICO) ирэх лхагва гарагт зохион байгуулагдах гэж байна. Нэгж токенийн үнэлгээ ₮85. Surge WATT токены олон нийтийн нээлттэй захиалга буюу ICO-ийн захиалгыг 12-р сарын 8-ны лхагва гарагийн 11:40-ээс эхлэн ЭНЭ (https://surge.westmongolenergy.mn/register) хуудсаар дамжуулан авна. WATT токены хуваарилалт болон токен эдийн засагтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ (https://t.me/SURGEMongolia) аваарай. ​ (Зүүн талаас: CAPEX биржийн Гүйцэтгэх захирал М.Бүүвэй, Баруун Монгол Энержи ХХК Гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл) Олон нийтийн нээлттэй захиалга буюу ICO хаагдсаны дараа урьдчилсан (pre-sale) болон олон нийтийн нээлттэй захиалга (ICO)-д оролцсон захиалагчдын Surge WATT токен Монгол Улсын дижитал хөрөнгийн арилжааны CAPEX биржид бүртгэгдэх бөгөөд Surge төслийн үүсгэн байгуулагчид WATT токенийг CAPEX биржээр дамжуулан та бүхэнд хүргэх болсонд баяртай байна. Surge WATT токенийнн хоёрдогч арилжаа нь олон улсын дижитал хөрөнгийн биржийн бүртгэлтэй хамт явагдах ба бүртгүүлэх бирж нь мөн баталгаажсан болно. Цаг үеийн мэдээллийг Surge төслийн албан ёсны телеграм өрөөнөөс олж мэдэх боломжтой. ЭНДЭЭС (https://t.me/SURGEMongolia) Төслийн санаачлагч, Баруун Монгол Энержи компанийн Гүйцэтгэх захирал Б.Алтангэрэлтэй хийсэн ярилцлагыг ЭНДЭЭС (https://ikon.mn/n/2dol) уншаарай. Surge-ийн тухай Surge бол эрчим хүчний аюулгүй байдал, аж үйлдвэрлэлийн хөгжил, орон нутгийн хөгжил, санхүүгийн ардчиллыг бий болгох зорилготой блокчэйн технологи, төвлөрсөн бус санхүүжилт (DeFi), засгийн газрын эрчим хүчний бодлого, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах уламжлалт дэд бүтцийн санхүүжилтийн уулзвар дээр байрладаг төвлөрсөн бус цахилгаан эрчим хүчний худалдааны зах зээлийн талбар юм. Surge.codes | Facebook | Telegram (Монгол) Surge нь хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн биш. Surge нь хөрөнгө оруулалт, таамаглал, санхүүгийн бүтээгдэхүүн болгон ашиглахад зориулагдаагүй. Энд байгаа мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш (https://surge.westmongolenergy.mn/register?fbclid=IwAR2jHC7D81i70PoyDdR0bP_Fo1k30nnonOiSrnKOrvQ54KHWHxG26XLLx64)

“Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга” олон улсын хуралд Монгол Улс анх удаагаа уригдан, оролцож байна

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга /FII/ олон улсын хурал 10 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Саудын Арабын нийслэл Эр Рияд хотод болж байна. Тус хуралд Монгол Улс анх удаагаа уригдан, зохион байгуулагчдын зардлаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ оролцож, илтгэл тавилаа. Тэрбээр Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, тэрдундаа мэдээллийн технологийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтын талаар олон улсад илтгэл тавьж, Монгол Улсад хөрөнгө оруулахыг уриалав. Хуралд оролцогчид болох Саудын Арабын Хөрөнгө оруулалтын сайд Халед А. Фалих, Английн Хөрөнгө оруулалтын сайд Лорд Жерри Гримстон, алдарт хөрөнгө оруулагч, тэрбумтан Росчайлдын гэр бүлийн төлөөлөл Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Олон улсын илтгэгчдээс хамгийн залуу илтгэгч нь Монгол Улсын төлөөлөгчид байсан гэдгийг хуралд оролцогчид онцлов. Мөн хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсад хөрөнгө оруулахтай холбоотой мэдээлэл маш ховор байдаг талаар дурдсан юм. Хүн төрөлхтөнд хөрөнгө оруулъя сэдэв дор зохион байгуулагдаж буй тус хуралд дэлхийн өнцөг булан бүрээс бодлого боловсруулагчид, хувийн хэвшлийн компанийн удирдлага, хөрөнгө оруулагчид, шинийг санаачлагчид зэрэг нийт 7000 гаруй төлөөлөгчид оролцож, цэвэр ус, боловсрол, нийгмийн эрүүл мэнд, жендерийн тэгш байдал, эрүүл мэнд, мэдээллийн технологийн зэрэг салбарт хөрөнгө оруулах арга замыг хэлэлцэж байна. Энэхүү арга хэмжээ нь эрүүл мэнд, хиймэл оюун ухаан, нийгэм, байгаль орчин, боловсролын засаглалын чиглэлээр олон санаачилга гарна гэсэн хүлээлттэй байна. Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга олон улсын хурал нь 2017 оны есдүгээр сард Саудын Арабын эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн хөтөлбөр 2030-ийн хүрээнд тус улсын үндэсний баялгийн сангаас зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ жил 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

 “e-Mongolia” давхардсан тоогоор 5.5 сая төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүллээ

Одоогоос нэг жилийн өмнө олон нийтэд танилцуулагдсан e-Mongolia систем өнөөдөр давхардсан тоогоор 5.5 сая төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэсэн бөгөөд Монгол Улсын 2 сая орчим иргэн төрийн 55 байгууллагын 555 үйлчилгээг цахимаар түргэн шуурхай авч байна. Үүний зэрэгцээ e-Mongolia систем шинэчлэгдэж, иргэн бүрт Digital ID үүссэн билээ. Иргэн та бичиг баримтаа мартсан тохиолдол ухаалаг гар утасныхаа тусламжтайгаар e-Mongolia аппликейшнээс цахим бичиг баримтаа харах, үзүүлэх боломжтой юм. Түүнчлэн төрд буй өөрийн нэр дээр бүхий л мэдээллээ e-Mongolia системээс харах боломжтой. Тухайлбал, өөрийн нэр дээрх бүртгэлтэй компани, хувьцааны бүртгэл, зээлийн мэдээллээ харах боломжтой болсон юм. e-Mongolia системд буй нэг шатлалт үйлчилгээнээс иргэд вакцины гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг ихэвчлэн авч байгаа бол олон шатлалт үйлчилгээнүүд жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, гадаад паспорт дахин захиалах үйлчилгээг авч байна. ЭРЭЛТТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ I. Нэг шатлалт үйлчилгээ: Вакцины гэрчилгээ Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа Жолоочийн лавлагаа, мэдээлэл Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл Иргэний үнэмлэхийн лавлагаа Жолоодох эрхийн оноо Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт II. Олон шатлалт үйлчилгээ Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох Иргэний үнэмлэх дахин авах Гадаад паспорт дахин авах e-Mongolia систем Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөр дамжуулан иргэдийн санал, гомдлыг авч, шуурхай шийдвэрлэж байна. 2021 он гарснаас хойш 70,000 орчим иргэний санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Иргэн та e-Mongolia системтэй холбоотой санал хүсэл, гомдол, шүүмжээ 11-11 дугаарт холбогдож, шийдвэрлүүлэх боломжтой. Мөн та Төв шуудангийн 1 давхарт өөрийн биеэр хүрэлцэн ирж, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-Mongolia-г хэрхэн ашиглах талаар заавар, зөвлөгөө аваарай.

Нийтэлсэн:
55 жилийн түүхтэй Хүүхдийн паркт дижитал ертөнц “амилна”

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу та бидний нэрлэж заншсан Хүүхдийн парк -т дижитал ертөнц тун удахгүй амилах гэж байна. Тэртээ 1966 онд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нээгдэж байсан Хүүхдийн парк өнөөдрийг хүртэлх хугацаанд хоёроос гурван удаа л шинэчлэл хийж байжээ. Тодруулбал, Хүүхдийн парк нь анх 1966 онд 37 га талбайд 6000 мод бут, 60 гаруй мянган м2 зүлэгжсэн талбай, 8 км зам, пионерийн хүндэтгэлийн талбай, бага оврын морин тойруулга, дүрст тойруулга, алсыг харагч, микропоезд, гинжит тойруулга, пуужин, савлуур, хүүхдийн машин, дугуй, угсаатны зүйн музей, үлгэрийн гэр, кинотеатр, тунгалаг уст жижиг нуур зав, Алтанхүү баатар, хүч сорих мэргэн буудах тоглоом, хийн буудлага, теннис, биллиард, футбол зэрэг 27 цэг, нэгж ашиглалтад орж байв. Харин 1979 онд 1.8 га талбай бүхий том нуурыг барьж байгуулах ажилд орж, 1980 онд ашиглалтад оруулж байв. Мөн 1981-1983 онд улсын хөрөнгө оруулалтаар ЗХУ-аас захиалан шинээр алсыг харагч, сюрприз, уран жолоодлогын машин, гэрлэн дохиот, микро автобус, хөгжөөнт аяллын галт тэрэг, далайчин зэрэг 124 мянган төгрөгийн үнэтэй 7 төрлийн том талбайн аттракцин, 129,3 мянган төгрөгийн үнэ бүхий том хүний зориулалттай 16, хүүхдийн зориулалттай 8 нийт 24 төрлийн автомат тоглоомыг ЗХУ-аас худалдан авч ашиглалтад оруулж байжээ. 1986 оноос урлал чимэглэлийн мастерын газар шинээр байгуулж, байгууллагаа үлгэр жишээ соёлжуулан тохижуулах ажил хийж, энэ хугацаанд хашааны баруун ба төв хаалга, ардын язгуур урлагийн Түмэн эх чуулгын байр, Хотол баясгалант харш, гадаадын аялагч жуулчдыг хүлээн авах үйлчлэх өрөө, дэлгүүр ,монгол үндэсний иж бүрэн тоног төхөөрөмжтэй сийлбэр, гоёл чимэглэлтэй гэр, цэцгийн хүлэмж, автомат тоглоомын төвийг шинээр байгуулж байсан түүхтэй 2021 онд Хүүхдийн паркийг шинээр харах цаг тун удахгүй тохиох гэж байна. Тодруулбал, Хүүхдийн паркт 9-р сарын 17,18,19-ний өдрүүдэд цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болох Digital Nation -2021 зохион байгуулагдах гэж байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Соёлын яам болон үндэсний 100 гаруй компани хамтран Хүүхдийн паркт дижитал амьдралын хэв маягаар аялуулахаар бэлтгэлээ хангаад байгаа ажээ. Тус арга хэмжээг угтан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын санаачилгаар Монголын анхны барилга дээрх 3D зураглалт үзүүлбэрийг Улаанбаатар хотын төв талбай буюу Төв Шуудан-гийн барилга дээр иргэд, олон нийтэд 10 хоногийн туршид толилууллаа. 00:00 01:02 Мөн Digital Nation-2021 арга хэмжээний нээлтийн үеэр Монголын анхны дрон шоу болон гэрлийн шоу үзүүлбэр болох ажээ. Video Player 00:00 00:12 Монгол Улс нь 2023 онд улсын хэмжээнд 5G сүлжээг нэвтрүүлэхээр зорьж байгаа бөгөөд үүний эхлэл болгож, Digital Nation -2021 үндэсний арга хэмжээний үеэр 5G туршилтыг хийнэ. 5G туршилтыг үндэсний томоохон компаниуд хийх бөгөөд түүнд тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулахаар зэхэж байна. Мөн Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-Mongolia -гийн шинэчилсэн хувилбарыг танилцуулах гэж байна. e-Mongolia нь 2020 оны 10-р сарын 1-нд олон нийтэд анх танилцуулагдсан бөгөөд өдгөө 56 байгууллагын 540 үйлчилгээ нэгтгэгдэж, 1,9 сая хэрэглэгчтэй болоод байгаа ажээ. Тус систем нь шинэчлэгдсэнээр иргэд бичиг баримтаа биедээ авч явах шаардлагагүй болох бөгөөд гар утасны аппликейшнээсээ бичиг баримтаа үзүүлэх боломжтой болж буйгаараа онцлог юм. Мөн иргэд тус систем рүү хялбар нэвтрэх гаргалгааг хийж байгаа ажээ. Энэ мэтчилэн олон гэнэтийн бэлэгээр дүүрэн байх Digital Nation -2021 үндэсний арга хэмжээний үеэр уламжлал ёсоор Цахим Үндэстэн хэлэлцүүлэг, Women in ICT олон улсын болон дотоодын форум, Боловсрол, Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал зэрэг сэдэв дор салбарын цахим шилжилт хэлэлцүүлгүүд бүтэн гурван өдрийн туршид өрнөх юм. Салбарын бодлого тодорхойлогчид, гол тоглогчид, шинэ тутам бизнесүүд, дэвшилтэт технологийн манлайлагчид, цахим эриний ухаалаг иргэд бүгд нэг дор цуглах цахим шилжилтэд түүчээлэх энэ намрын томоохон арга хэмжээ Digital Nation-2021-т урьж байна. Digital Nation -2021 үндэсний арга хэмжээ 09-р сарын 17, 18, 19-нд Хүүхдийн парк дээр зохион байгуулагдана. Тодруулбал, 2021 оны 09-р сарын 17-нд өглөөний 09.00 цагт Digital Nation-2021 арга хэмжээ үүдээ нээх бөгөөд энэ өдөр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 жилийн ойн баярын хурал, Women in ICT forum хэлэлцүүлэг, тус салбарын B2B уулзалт, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн болох аж. Харин албан ёсны нээлт 2021 оны 09-р сарын 17-ны 20.00 цагт болно. Vid

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.