Америкт кибер халдлага  гурав дахин нэмэгдсэн

Сүүлийн гурван жилийн хугацаанд Америкийн компаниудын компьютерын системд кибер халдлага үйлдэх нь гурав дахин нэмэгдсэн гэж Мичиган хотын судалгааны Понемон /Ponemon/ компани болон компьютерын техник үйлдвэрлэгч томоохон компани болох Хьюлетт-Паккард /Hewlett-Packard/-ын хамтран бэлтгэсэн илтгэлд дурджээ. Америкийн компаниудын эсрэг үйлдэж буй кибер халдлагын тоо сүүлийн гурван жилийн хугацаанд гурав дахин нэмэгдэж, үүнээс учирсан санхүүгийн хохирлын хэмжээ 40 орчим хувиар өссөн гэж даваа гарагт нийтлэгдсэн илтгэлд дурдсан байна. Судлаачдын мэдээлж байгаагаар, халдлагыг ихэвчлэн вирустай программыг мэдээллийн системд халдварлуулах, DDoS-ийг ашиглан мэдээллийн системд нэвтрэх, DDoS халдлага, хувь хүний мэдээллийг хулгайлах, компаниудын ажилтнуудын эсрэг чиглэгдсэн ажиллагаа явуулах гэх зэргээр үйлддэг ажээ. Энэ онд амжилттай үйлдсэн халдлага дунджаар 100 орчим бүртгэгдсэн бол өнгөрсөн онд 70 орчим, харин хоёр жилийн өмнө 50 халдлага бүртгэгдэж байв. Кибер халдлагад өртсөн компаниудын ажилтнуудын дунд санал асуулга явуулахад, энэ онд хакерын халдлага бүрээс учирсан дундаж хохирлын хэмжээ 8,9 сая доллар байсан нь 2011 оныхоос 6 хувиар, 2010 оныхоос 38 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Илтгэлд дурдсанаар, Америкийн пүүс компаниудад халдлагад өртсөн мэдээллийн системээ сэргээхэд дунджаар 24 өдөр зарцуулах шаардлагатай байдаг. Зарим үед үүнд 50 хүртэл хоног зарцуулах тохиолдол гарч байжээ. Д.Жаргал

“Google” компанийн ажилтнууд нас барсны дараа ч цалин авна

Google компанийн хүний нөөцийн асуудал эрхэлсэн захирал Лазло Бок Манай компани ажилтнуудаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсний дараа тэдний гэр бүлийн хүн, үр хүүхдэд цалин олгох болно хэмээн мэдэгдлээ. Forbes сэтгүүлд бичсэнээр тус компани талийгаач ажилтныхаа цалингийн талыг хань ижилд нь өгөх юм байна. Харин хүүхдүүд нь сар тутам 1000 долларыг 19 нас хүртлээ Google компаниас авна. Гэхдээ хэрэв тэдгээр хүүхэд их, дээд сургуулийн өдрийн ангид суралцвал 23 нас хүртлээ уг тэтгэмжийг авах боломжтой. Энэхүү тэтгэмжээс гадна нас барсан ажилтны ар гэрийнхэн зарах боломжтой хувьцаа авна. Тэгэхээр Google компанид ажиллах байтугай үхэхэд ч ашигтай аж. Тэр бүү хэл амьдаараа тэтгэвэр тогтоолгохын оронд үхсэн нь ашигтай тусч магадгүй. Ганц өдөр ажилласан ч тэтгэмж авах хойно. Сонирхолтой нь ажилтны тус компанид ажилласан жилийн хэмжээг үл харгалзан энэхүү тэтгэмжийг олгох аж. Иймээс Google компанийн 34000 ажилтны ар гэрийнхэн бүгд ийм эрх эдлэх юм байна. Одоо эндхийн хамгийн настай ажилтан 83 насыг зоогложээ. Дашрамд сонордуулахад Google компани ажилтнуудаа өндрөөр үнэлдэг бөгөөд үнэгүй хоол, жолоочгүй машин, спорт танхим, хайтек-жорлон, эмнэлгийн үйлчилгээ зэргийг шууд оффис дотор бүрэн үзүүлдэг аж.

"LED Flash Alerts" худалдаанд гарлаа

Заримдаа бид гар утас чичиргээт дохио өгөхийг анзааралгүйгээр чухал мессеж, дуудлагыг алгасдаг. Харин таныг хэзээ ч гар утсаа анзаарахгүй байж чадахгүйгээр дохио өгөх хэрэгсэл гарлаа.Энэ нь LED Flash Alerts буюу iPhone-ийн гэрэлттдэг гэр юм. Танд дуудлага, мессеж ирэх, фэйсбүүкийн зарлал ирэх гэх мэт үед энэхүү гэр нь гэрэлтэж танд дохио өгөх юм. Энэхүү гэр нь зөвхөн iPhone 4 эсвэл iPhone 4S-д таарах юм байна.Нийт 125 өөр өнгийн гэрэл гаргах чадвартай энэхүү гэр нь 35 ам.долларын үнээр худалдаалагдаж байна.

“Nokia” компани цомхтогол хийнэ

Финляндын гар утас үйлдвэрлэгч Nokia компани алдагдлаа нөхөхийн тулд 10 мянган ажилтнаа цомхотгох болжээ. Ингэснээр жилийн хоёрдугаар хагаст алдагдал хүлээхээс сэргийлж чадна гэж үзэж байгаа юм.Цомхотголыг Финляндад хийсэн компанийн судалгаанд үндэслэжээ. 2010 онд Стивен Элоп тус компанийн гүйцэтгэх захирал болсноос хойш нийт 40 мянга гаруй ажилчинг цомхотгохоор төлөвлөсөн

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.