E-Mongolia систем 1 сая хэрэглэгчтэй боллоо

2020 оны 10 дугаар сарын 1-нд олон нийтэд танилцуулагдаж байсан цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia зургаан сарын хугацаанд 1 сая хэрэглэгчтэй боллоо. Өнөөдрийн байдлаар E-Mongolia системд төрийн 316 үйлчилгээ орсон бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 100 хоногт багтаан төрийн 592 үйлчилгээг цахимжуулах болон үйлчилгээнүүдийг монгол, англи хэл дээр авах боломжийг бүрдүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Тус системд УОК, НОК болон ЭМЯ-ны албан ёсны шийдвэр, статистик мэдээлэл нэмэлтээр орсноос гадна Covid-19-с урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсан эсэх гэрчилгээг авах боломжтой болжээ. Вакцинжуулалтын гэрчилгээг Англи болон Монгол хэл дээр авах боломжтой юм. Иргэн та доорх үйлчилгээгwww.e-mongolia.mnсайт болон гар утасны аппликейшнээс аваарай. E-MONGOLIA-Д НЭГДСЭН БАЙГУУЛАГА ЭРЭЛТТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Нийтэлсэн:
Д.Бат-Октябрь: E-Mongolia бол нийгэмд хэрэгтэй технологийн шийдлийг амжилттай нэвтрүүлсэн кейс

Залуучуудын дунд Око хэмээх нэрээрээ алдаршиж, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Засгийн газартай хамтран гарааны бизнесийг хөгжүүлэх экосистемийг бүрдүүлэх ажилд олон жил өөрийн хувь нэмрээ оруулж яваа залуу бол Д.Бат-Октябрь. Түүнтэй Монгол Улсад өрнөж буй дижитал шилжилт, Цахим үндэстэн уриалгын хүрээнд ярилцлаа. Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үед ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ? Энэ асуултаар ярилцлагаа эхэлье. Сайн байна уу. Миний бие Сингапурт ирээд 5 жил, Techstars хөрөнгө оруулалтын санд 6 дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн 5-6 жилд Ази, Номхон далайн бүс нутгийн гарааны бизнесийг хөгжүүлэх орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж ирлээ. Өнөөдрийн байдлаар би Японы Засгийн газартай хамтран ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Японы таван бүсээс сонгогдсон 24 гарааны компанийг бойжуулж, дараагийн шатанд нь хүрэхэд туслалцаа, дэмжлэг үзүүлэх программыг хариуцаж байгаа. Энэ ажил маань 4 дүгээр сарын дундуур дуусна. Үүний хажуугаар өнгөрсөн жил эхэлсэн Тайванийн компанитай хамтран инновацын төсөл дээр ажиллаж байна. Яг ийм байдлаар Солонгосын Засгийн газартай 2021 оны эцэст хамтарч ажиллахаар төлөвлөчихсөн байгаа. Үүний хажуугаар Монголынхоо долоон компанитай тулж ажиллаж байгаа гэх мэтчилэн өдөр шөнөгүй гарааны бизнестэй зууралдаж байгаа гэж хэлж болно. Таны хувьд Монгол Улсад гарааны бизнесийг хөгжүүлэх экосистем хэр бүрдсэн гэж хардаг бэ? Цаашид экосистемийг төгөлдөржүүлэхэд ямар зохицуулалт шаардлагатай вэ? Ази тивийн улс орнуудад гарааны бизнесийн экосистем хэр бүрдсэн бэ гээд жагсааж харвал Монгол Улс урд байгаа гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ сонирхолтой хэд, хэдэн хэмжүүр дээр манай улс хөгжсөн гэж хэлж болно. Тухайлбал, монгол залуучууд санааг аваад маш богино хугацаанд хувьцаат компани болгож болдог гэдгийг сүүлийн таван жилийн хугацаанд хангалттай батлаад харуулчихлаа. Ингэж чадсан нь сонирхолтой бөгөөд энэ үзүүлэлтээрээ бид Азидаа урьд явж байгаа гэж хэлж болно. Ялангуяа финтек буюу санхүүгийн технологийн салбарт энэ нь ажиглагдсан. Үүний дагаад боловсрол, аялал жуулчлалын салбар явж байна. Хэдийгээр нийт тоон үзүүлэлтээрээ бид хэцүүхэн боловч дотор нь буй нарийн тоог задлаад харвал манай улсын зарим нэг экосистем чанар өндөртэй байж магадгүй гэж ажиглагдсан. Мэдээж, Ази тив дотроо тэргүүлэх экосистем буюу Сингапур, Хонгконг, Тайвань, Хятадаас суралцах зүйл бидэнд маш их байна. Бодлогын түвшин, ашиглаж буй программчлалын арга, авьяас хөгжүүлэлт гэх мэт маш олон аргаар төрийн оролцоо байдаг. Тэр болгоноос суралцаж болох зүйл байна. Бидэнд ч тохирох арга байгаа гэдэг нь харагддаг. Бид залуу хүн ам, боловсрол өндөртэй, гадаад харилцаа сайтай, улс төрийн манлайллаа ашиглаад маш богино хугацаанд эдгээр улсын Засгийн газартай харилцаа тогтоож, тэднээс суралцаж, гаргасан амжилтыг нь эх орондоо авчрах зохицуулалтыг хийх хэрэгтэй. Яг энэ аргачлалыг Сингапур Израйлын Засгийн газартай хамтран хийж байж, богино хугацаанд маш өндөр үр дүн гаргасан. Манай улсын Засгийн газар ч ялгаагүй Эстонийн Засгийн газартай хамтарч ажилласан гэх мэт хийсэн зүйл бий. Одоо үүнийгээ урт хугацааны бодлоготойгоо холбон, зөв хүмүүсийн дор харилцаа холбоо үүсгэх чиглэлд ажиллах хэрэгтэй. Тийм боломж бидний өмнө бүрэн байна гэж харж байна. Монголчууд бид Цахим Үндэстэн болох уриалгыг дэвшүүлж, энэ чиглэлд эрчимтэй ажиллаж байна. Бид Цахим Үндэстэн болоход бэлэн үү? Бидний хувьд олон улсад өрсөлдөх чадвартай болж, тодорхой хэмжээнд өөрсдийнхөө байр суурийг шинээр тодорхойлоход энэ зам бидэнд тохирсон замнал гэдэгтэй санал нийлж байна. Технологи, тэрдундаа цахим орчныг хөшүүрэг гэж харвал түүнд суурилсан давуу талыг бий болгон гэдэг бол цөөхөн хэдхэн сонголтуудыг нэг байх. Миний хувьд 2011 оноос Монголынхоо гарааны бизнесүүдтэй тулж ажиллаж байна. Олон улсын гарааны бизнесүүдтэй харьцуулж харвал бидэнд давуу тал байгаа нь анзаарагдсан. Тухайлбал ямар давуу тал бидэнд байна вэ? Би саяхан СТАН-ы орнуудад бизнесийн салбараа нээх гэж буй монголчуудтай уулзсан. Тэрхүү уулзалтаас бидний дасан зохицох чадвар сайн гэдэг нь анзаарагдсан. Хэдийгээр энэ талаар бүгд ярьдаг ч энэхүү чадвар маань гарааны бизнес дээр ч илэрч байна. Өөрөөр хэлбэл, монголчууд маань бусад орны хүмүүс шиг тухай орны соёлд түгжигдээд байдаггүй. Очсон газрынхаа соёл, арга барил, хэл усыг сураад, маш хурдтай дасан зохицож, эх орондоо байгаа мэт бизнесээ хөгжүүлэх чаддаг. Энэ нь зөвхөн гарааны бизнест биш олон улсын байгууллагуудад ажиллаж буй монголчууд ч гэсэн маш богино хугацаанд өөрсдийн чадвар мэдлэгийг батлан харуулж удирдах албан тушаалуудад дэвшиж байна. Мөн монголчууд технологийг маш хурдан эзэмшчихдэг байдал нь банк, санхүүгийн технологи, e-commerce хийж байгаа байдлаас анзаарагдсан. Эдгээр зүйлс нь бусад зах зээлтэй харьцуулахад богино хугацаанд хөгжсөн зүйл. Хэдийгээр богино хугацаанд хөгжсөн ч хэрэглээний зуршлыг нь харахад маш хурдтай, өндөр түвшинд, хүлээн зөвшөөрөөд өөрсдийн амьдралынхаа нэг хэв маягт нэвтрүүлчихсэн байгаа юм. Жишээлбэл, 1 хүн дунджаар гурван банкны данстай, гар утасны хэрэглээ гэх мэт тоон үзүүлэлтийг харвал Ази тивдээ дээгүүр байранд бий. Энэ нь зүгээр л нэг амьдралын хэв маяг нь болчихсон. Invest in Mongolia сэтгүүлд мэдээлснээр Монгол Улс цахим технологийн хэрэглээгээрээ дэлхийд 29 дүгээр байранд эрэмбэлэгдэж байна. Технологит энэ бол маш чухал. Цахим Үндэстэн уриалгын хүрээнд E-Mongolia төсөл хэрэгжиж байна. Энэ талаар та мэдээж дуулсан байх. Ашиглаж үзэв үү. Сэтгэгдлээсээ бидэнд хуваалцаач? Анх сонсоод ашгүй дээ л гэж бодсон. Ямар богино хугацаанд мундаг үр дүн гаргав гэдэг нь намайг гайхшируулсан. Цар хүрээ, хэрэглэгчийн статистик тоо, төрийн үйлчилгээ гэх мэт үүнийг би нийгэмд хэрэгтэй технологийн шийдлийг амжилттай нэвтрүүлсэн кэйс гэж харж байгаа. Монголын хувийн хэвшлийнхний хийж чадаагүй зүйл мөн дахиад нэг шинэ рекорд эвдчихсэн юм шиг санагдсан. Ямар утгаараа вэ? Маш богино хугацаанд, яг хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэсэн, үйлдвэрлэснийгээ нэвтрүүлж чадсан, нэвтрүүлсэн зүйлээ өндөр хэрэглээтэй байлгаж цааш үргэлжлүүлж байна гэдэг бол гайхалтай. E-Mongolia төслийг хараад надад маш гоё итгэл бий болсон. Зөв хүмүүс нь байгаад зөв хөдөлж чадвал манай улсад чадвар, боломж нь байгаа гэдгийг үнэхээр тод харуулсан жишээ боллоо. Сингапурын Засгийн газрын залуучууд л ингэж ажилладаг. Үнэхээр бахархмаар. Таны хувьд ХХМТГ-т зөвлөгөө өгөхөөр болсон. Илүү их туршлага мэдлэгээ Монголынхоо төрд хуваалцах боломжтой боллоо. Нэн тэргүүнд юу хийе гэж төлөвлөж байна вэ? Олон улсад үзэж харсан туршлага, мэдлэгийг зөв хүмүүстээ түгээх нь миний хувьд чухал гэж харж байна. Юу гэдгийг нь хуулахаасаа өмнө Яагаад гэдгийг нь хуулах боломж гарах болов уу. Гэхдээ бид үр дүн гаргах ёстой гэдэг утгаараа ганц хоёр маш тодорхой үр дүнг богино хугацаанд гаргаж, ялалт, эерэг итгэлцлийг бий болгох чухал гэж харж байна. Дараа нь амбиц байх болов уу. Тухайлбал, unicorn компани бий болгоно гэдэг бол маш том амбиц, түүнийг хийж чадах уу гэдгийг хэн ч хэлж чадахгүй. Гэхдээ яагаад болохгүй гэж, түүнийг бий болгоход чиглэсэн суурь дэд бүтэц, соёлын шилжилтийн асуудлыг нь шийдэх боломж байна гэж харж байна. Covid-19-c болоод дэлхий ертөнц огт өөр болчихлоо. Зарим салбарын хөгжил 10-20 жилээр урагшилж байгаа бол заримынх нь үхэл 10 жилээр урагшилчихлаа. Энэ өөрөө өрсөлдөөний тавцанг тэгшилж өгч байна гэж харж байна. Үүнийг ашиглаад Монгол Улс болон гарааны бизнесүүд өөр хөдөлгөөнийг бий болгож, зам товчлох боломж нь гарч ирж байна гэж харж байна. Тэгэхээр одоо л энэ цаг үеийг ашиглаж, илүү хурдтай зохион байгуулалттай ажиллаж, зөв зорилготой зөв соёлтой хөдлөх хэрэгтэй. Тэгвэл бидэнд өмнө нь харагдаагүй гоё боломж байна гэж харж байна.

Нийтэлсэн:
УХААЛАГ ГАР УТСАА СКАЙТЕЛААС АВААД 90GB ХҮРТЭЛХ ДАТАТАЙ БОЛООРОЙ

Сайн гар утсаар юу хийж болох вэ? Өндөр чанартай зураг авч, интернэтийн өндөр хурдаар файл татаж, и-мэйл илгээж, багтаамж ихтэй хэрэгцээт файлын сан бүрдүүлж, хурдан хугацаанд чанартай бичлэг үзэж, бусадтай харилцаж, өөр бусад технологийн хийж чадах бүхий л зүйлсийг хийж болно. Товчхондоо сайнгар утас болмаш сайн хөрөнгө оруулалтмөн юм. Та өөртөө сайн хөрөнгө оруулалт хийж амжсан уу? Сайн гар утсыг хаанаас, хамгийн хэмнэлттэй үнээр, өөртөө санхүүгийн эрсдэл үүрэхгүйгээр авч дээрээс нь хэрхэн 90GB хүртэлх дататай болохыг танд хэлж өгье. Баталгааны хуудастай брэндийн гар утсаа СКАЙтелаас авах боломжтой. СКАЙтелаас гар утас худалдан авах давуу тал: Та санхүүгийн ямар нэг эрсдэл үүрэхгүйгээр сар бүр тэнцүү төлөлтөөр хүссэн гар утсаа өөрийн болгох боломжтой. Гар утас худалдан авснаараа сар бүр 12GB-90GB дататай болно. Ямар ч хүү төлөх шаардлагагүй. Зээлийн уян хатан нөхцөлтэй буюу 6, 9, 12 сар гэх мэт хугацаагаар төлбөр төлөх боломждоо тааруулан гар утсаа авна. Бэлэн мөнгөөр авах боломжтой бөгөөд бэлэн мөнгөөр гар утас авах тохиолдолд 9 сарын турш сар бүр 10GB дата нийт 90GB дататай болох боломжтой. Гар утасны дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах: https://www.skytel.mn/phoneBrochure/index.html

СКАЙТЕЛ ХХК “100 БЭЛЭГ АВАХ 100 ХЭРЭГЛЭГЧ”-ИЙГ ТОДРУУЛНА

​ СКАЙтел ХХК, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 жилийн ойг угтан 100 хэрэглэгчдэд 100 бэлэг илгээж байна. СКАЙтел, СКАЙмедиа, SkyGO хэрэглэгчдээс 03 сарын 23- ны өдрөөс 04 сарын 01-ний өдөр хүртэл 10 өдрийн турш 100 хэрэглэгчдэдээ:  Samsung брэндийн гар утас  100000 нэгж  100GB дата  100000₮-д кино үзэх гэх мэт супер бэлгийг бэлдлээ. Та ямар нэгэн болзол хангах шаардлагагүй бөгөөд СКАЙтел, СКАЙмедиа, SkyGO-ийн хэрэглэгч байхад дээрх бэлгийн эзэн болно. Зөвхөн СКАЙтелийн бус СКАЙмедиа, SkyGO ашигладаг бусад операторын хэрэглэгчид ч мөн адил 100 бэлэг авах 100 хэрэглэгчийн нэг байх байх боломжтой. Санамсаргүй түүврийн аргаар 100 бэлгийн эздийг тодруулах бөгөөд өдөр бүр SKYtel фэйсбүүк хуудсаар шууд дамжуулна. Монгол улсад орчин цагийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн 22 жилд нь СКАЙтел ХХК-ийн түүх хамт бичигдэнэ. Тиймээс энэхүү түүхэн он цагийг угтан 100 ХЭРЭГЛЭГЧ-100 БЭЛЭГ урамшууллыг хэрэглэгчдэдээ зориулж байгаа юм. Орчин цагийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар 1921 онд ардын хувьсгалын онц цагтай эн зэрэгцэн үүсэж та бидэнтэй хамт өдгөө 100 жилийг үдэж, бидний амьдралын салшгүй хэсэг болсон байна. Энэхүү салбарын 100 жилийн түүх 1921 онд Ардын засгийн газрын тэргүүлэгчдийн тогтоолоор Монгол улсын шуудан бичиг, Цахилгаан мэдээний ерөнхий хороо болон Монгол улсын хамгийн анхны төрийн байгууллагуудын нэг МОНЦАМЭ \МОНТА\ агентлаг байгуулагдсан цагаас эхлэлтэй. Удаагаар 1934 оны 9 дүгээр сарын 01-нд Монгол улсын хэмжээнд орон даяар радио өргөн нэвтрүүлгийг албан ёсоор эхлүүлсэн түүхэн тэмдэглэлтөдөр тохиодог. Монгол оронд холбооны байгууллагуудын тоо нэмэгдэж, тэдгээрийн ажлын хэмжээ, далайц өссөн тул холбооны техник, зохион байгуулалтын удирдлагыг сайжруулах зорилгоор 1944 оны 5 дугаар сард БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Харилцаа холбооны Ерөнхий хороо-г БНМАУ-ын Холбооны яам болгон өөрчилсөн нь харилцаа холбооны хөгжилд түлхэц болжээ. Цаг хугацааны эрхээр, хөрш орнуудын дэмжлэгтэйгээр энэ салбар улам бүр хөгжиж Цахилгаан холбооны үйлчилгээний төв барилгыг Улаанбаатар хотод барьж Улаанбаатар, Дархан, Сүхбаатар хотуудын хооронд тэгш хэмт кабелийн шугам татжээ. Түүний дараагаар 1967 оноос эхлэн зурагтын дэлгэц монгол айлд анх гэрэлтэн асч монгол ардын хувьсгалын 46 жилийн ойн баярын хурал, концертыг шууд дамжуулан үзүүлж байж. 1979 онд хот хоорондын хагас автомат телефон станц ашиглалтад орсон байна. 1986 он гэхэд Монгол улсын бүх сум, суурин газруудыг аймгийн төвтэй холбон харилцах болов. 1996 онд Шуудан цахилгаан холбооны газар байгуулагдан Монголд анх үүрэн холбооны ярианы үйлчилгээ нэвтэрсэн юм. Мэдээлэл технологийн салбар илүү өргөжих үндэс тавигдаж 1999 онд Радио долгионы тухай хууль батлагдав. 1996 онд утасгүй суурин телефоны үйлчилгээг Мобиком компани Улаанбаатар хотод нэвтрүүлсэн. 1999 онд үүрэн холбооны хоёрдогч оператор болох СКАЙтел ХХК үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн юм. Мөн энэ ондоо Интернэтийн анхны үйлчилгээ /Датаком компани / нэвтэрч интернэтийн үйлчилгээг авах эхлэл тавигдлаа. Улс дотроо, улс хооронд ч ярихад саадгүй болов. 2006 онд Юнител групп, 2007 онд ЖиМобайл ХХК үйл ажиллагаагаа эхлүүллээ. Эдгээр түүхэн үйл явдлын он цагийн хуудас эргэхийн хэрээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үе шаттайгаар хөгжиж, технологийн дэвшлийг нэвтрүүлж өдгөө 100 жилийн ойтой золгож байна. Цаашид ч улам хөгжин цэцэглэх нь гарцаагүй. Зуун дамжиж буй Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар хэмээх улс орны хөгжлийг манлайлагч, түүчээлэгч салбарын үе үеийн төлөөлөгчид, хүчин зүтгэлтнүүдээ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 жилийн ойн мэнд дэвшүүлье.

Б.БОЛОР-ЭРДЭНЭ: ЖИЛ БҮР ХӨДӨӨ, ОРОН НУТГИЙН 30 ОХИДЫГ КОД БИЧИХ ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛНА

Аж үйлдвэрийн IV хувьсгал, Дижитал шилжилт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед технологи, кодлох чадвар зайлшгүй байх ёстой чадварын нэгт тооцогдох болжээ. Энэ хэрээр мэдээллийн технологийн салбарт жендерийн ялгаа улам бүр ихсэх хандлагатай байна. Иймээс тус салбарт жендерийн тэгш бус байдлыг багасгах, эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бий болгох, хөдөө, орон нутагт амьдардаг охид, бүсгүйчүүдийг чадавхижуулах зорилгын хүрээнд жил бүр 30 охидыг код бичих сургалтад хамруулах хөтөлбөр зарлагдаж байна. Тус хөтөлбөрийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ санаачилсан бөгөөд бүртгэл ирэх 5 дугаар сарын 1-нд эхлэх аж. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй охидод дараах шаардлага тавигдана. Үүнд: 16-20 настай байх Алслагдсан нутагт амьдардаг бөгөөд онлайн сургалтад тогтмол хамрагдах боломжгүй Зуны амралтынхаа 3 сарыг код бичихэд зарцуулах хүсэлтэй байх Сургалт 6 дугаар сарын 15-с эхлэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд хөтөлбөрийн үр дүнд охид өөрсдөө программ бичиж, олон нийтэд танилцуулах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.girlscode.mn болон www.cita.gov.mn сайтаас авах боломжтой.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.