Шахмал түлшний чанарыг сайжруулах талаар БНХАУ-ын эрдэмтэдтэй санал солилцлоо
2024-12-17 07:55:39 Нийтлэгдсэн: Технологи2024-04-10 Тавантолгой түлш компанийн удирдлагууд өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яамны харьяа Газрын тос, шатдаг занарын иж бүрэн ашиглалтын инженерийн судалгааны төвийн эрдэмтэн, судлаачдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэж байгаа шахмал түлшний түүхий эд, чанарыг сайжруулах чиглэлээр хийсэн судлагааны үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцсон юм. БНХАУ-н хувьд түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн халж хуулиар хориглосон бөгөөд шахмал түлшийг ахуйн болон үйлдвэрийн гэсэн хоёр төрлөөр үйлдвэрлэж хэрэглэдэг байна. Шахмал түлшний стандарт нь газар нутгийн бүсчлэл болоод хэрэглэгчээс хамааран хоёр өөр төрөл байдаг аж. Тухайлбал, үйлдвэрлэлд буюу их хэмжээгээр хэрэглэдэг шахмал түлшний стандартад хүхэр, азотын хий, дэгдэмхий зэргийг илүү нарийвчлан заасан байдаг бол ахуйн хэрэглээнд хэрэглэдэг шахмал түлшний стандартыг бага зэрэг сулруулж өгсөн байдаг гэдгийг эрдэмтэд онцолж байв. Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэж байгаа шахмал түлшний тухайд Монгол Улсын стандарт шаардлагыг бүрэн хангаж байгаа хэдий ч цаашид түүхий эдийг сайжруулах чиглэлээр туршилт судлагааг үргэлжлүүлэн хийх нь зүйтэй гэдгийг онцолж байлаа. БНХАУ нь утаанаас салахын утаа бага ялгаруулдаг шаталт сайтай бүтээгдэхүүнийг сонгосон нь шийдэл байсан аж. Тиймээс шахмал түлшний түүхий эдийг хагас кокст шилжүүлэх нь зүйтэй гэдгийг онцолсон. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шахмал түлшний чанарыг сайжруулах талд туршилт, судлагааны ажлыг хамтран хийхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлж байлаа.
Иргэдийн цахим ур чадварыг сайжруулахад НҮБ-тай хамтран ажиллана
2022-03-10 09:38:12 Нийтлэгдсэн: Технологи НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра Цахим хөгжил, харилцаа холбооны яам болонн e-mongolia төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэтэй уулзаж, гурван чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Тодруулбал, харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд иргэдийн оролцоог хэрхэн хангах, ялангуяа зорилтот бүлгийн иргэдэд зориулсан сургалтын контент бүтээх, иргэдийн цахим ур чадварыг сайжруулахад зориулсан сургалтын агуулга боловсруулах, түүнийгээ иргэдэд хүргэх чиглэлд хамтран ажиллах юм. Мөн Цахим засаглалын олон улсын форум хамтарч зохион байгуулахаар тохиролцов. Уг форумаар Монгол Улс цахим засаглалаа хэрхэн хөгжүүлж буй сайн туршлагаа НҮБ-ын гишүүн, хөгжиж буй орнуудад танилцуулах юм. Үүний зэрэгцээ, НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра Төв шууданд байрлах e-Mongolia төвтэй танилцлаа. e-Mongolia төв нь 2021 оны 05 дугаар сарын 09-нд нээлтээ хийсэн бөгөөд өдөрт 100 орчим иргэд, олон нийтэд заавар зөвлөгөө өгч байна. Тэдний дийлэнх нь ахмад настнууд байдаг ажээ. Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам
МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД МОНГОЛДОО ОЛОН УЛСЫН ОНГОЦ ЗАСВАРЛАЖ БАЙНА
2022-01-26 08:56:37 Нийтлэгдсэн: Технологи Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Иргэний нисэхийн ерөнхий газар түүний харьяа байгууллагуудад ажилласны дараа МИАТ ТӨХК-д ажиллав. Тус компани өнөөдрийн байдлаар таван агаарын хөлгөөр үйлчилгээ үзүүлж байна. 2019 онд 2596 нислэг үйлдэж 30 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол сүүлийн хоёр жилд Ковид-19 цар тахлын улмаас нислэгийн тоо огцом буурч 2020 онд 58 тэрбум 2021 онд 32 тэрбум төгрөгийн алдагдалд орсон ч эргээд хурдан хугацаанд сэргэх боломжтой гэж харж байгаагаа тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир хэллээ. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, нисэхийн салбарын хамгийн чухал асуудал бол аюулгүй байдал. Үүнийг өдөр бүр өөртөө хэлж, бусад хамтран ажилладаг хүмүүсдээ сануулж, шаардлага тавьдаг байх ёстой, Гаднынхан монголын авиа компаниудын тасалбарын үнэ өндөр байна гэж шүүмжилдэг. Энэ шүүмжлэлээс салах цаг болсон. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар агаарын тээврийн либералчлалын ажлыг хэрэгжүүл гэсэн чиглэл өгсөн. Үүнийг хэрэгжүүлэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана. Үр дүнд нь гаднаас аль болох олон жуулчин эх орондоо авчрах, тасалбарын үнийг бууруулах арга хэмжээ авч, үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарах, бусад авиа компаниудтайгаа уялдаа холбоотой ажиллах шаардлагатай. 2022 онд АНУ-тай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна. Цаашдаа Кувейт, Катар улстай агаарын хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байгаа. Тэгэхээр энэ хэмжээгээр зах зээлийн өрсөлдөөн бий болно. Үүн дээр төлөвлөгөөтэй ажиллаж нислэгийн менежментийг сайжруулах, аяллын дугаар хувааж ажиллах зохицуулалтыг түлхүү хийх бодлого баримтлах зэрэг хэд хэдэн тодорхой чиглэлүүдээр үүрэг даалгавар өгөв. Мөн тэрээр тус компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа. Өнөөдрийн байдлаар Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын хамт олон ОХУ-ын Royal Flight компанийн VQ-BRF бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлөг С хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэж байна. 2022 он гарсаар хоёр дахь онгоцны засварын ажлаа хийж гүйцэтгэж байгаа нь энэ юм. Цаашид Boeng-ын агаарын хөлгүүдэд засвар хийх том зорилт тавин ажиллаж байгааг Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын дарга Т.Аюуш хэллээ. Тус засварын газарт 40 гаруй залуус олон улсын түвшинд ажиллаж, хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээ үзүүлж, үйлчилгээний чанар нь олон улсын шаардлага хангаж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт хийгдэж буй агаарын хөлгийн техник үйлчилгээний инженер, техникийн ажилчдын ур чадвараар бахархаж байна. Цаашид ажилчдаа улам чадавхжуулж дотоодын болон гадаадын сургалтад хамруулан, засвар үйлчилгээний олон улсын зах зээлд улам илүү амжилттай ажиллахыг хүсье гэв. МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь агаарын хөлгийн техник үйлчилгээний зах зээлд 2014 оноос амжилттай нэвтэрч, өнөөдрийн байдлаар гадаадын авиа компаниудын 83 агаарын хөлөгт хүнд болон хөнгөн хэлбэрийн техник үйлчилгээг үзүүлээд байгаа юм.
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн ажлын явцтай танилцана уу
2022-01-12 09:13:24 Нийтлэгдсэн: Технологи Үйлдвэрийн технологийн бус барилгын ажил /EPC-1/-д шаардлагатай 4000 тонн бараа материал 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ынТяньжинбоомтод ирж ачааг боомтын талбайд бүрэн буулгасан бөгөөд ачааг Эрээн боомт хүртэл тээвэрлэн авч ирэх ажлыг зохион байгуулж байна. Лицензгүй технологийн байгууламжийн ажил /EPC-2/-ынерөнхий гүйцэтгэгчийгсонгон шалгаруулах тендерийг 2021 оны 12 дугаар сарын 30-ндхүлээн авч үнэлгээний ажил хийж эхлээд байна. Тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлэх, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх сонирхолтой компанийг сонгон шалгаруулалтын тендерийг 2021 оны 10 дугаар сарын 23-ныөдөр хүлээн авч тендерт шалгарсан компанитай байгуулах гэрээний төслийг боловсруулж байна. ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРСНООР: Түлш, шатахууны импортын хамаарлаас гарна, Нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болно, Улсын төсөвт дорвитой хувь нэмэр оруулна, Шатахууны дотоодын хэрэгцээний 55 орчим хувийг хангана, Гадаад худалдааны алдагдал $1.0 тэрбум орчмоор буурна, Инфляцынтүвшинбуурахад нөлөөлнө, Иргэдийн худалдан авах чадвар дээшилнэ, Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий тосыг эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтайгаар, байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар, аюулгүй тээвэрлэх нөхцөл бүрдэж, олон улсын дэвшилтэт техник, технологийг нутагшуулнагэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газраас мэдээллээ.
Гадаадын иргэн, харьяатын 8 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia системд нэгтгэгдлээ. Тодруулбал, Гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй эсэх тухай лавлагаа Гадаадын иргэн, уригчийн зөрчил гаргасан эсэх тухай тодорхойлолт Гадаадын иргэний бүртгэл Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийсэн тодорхойлолт Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон тухай тодорхойлолт Монгол Улсын харьяат болсон тухай тодорхойлолт Монгол Улсын харьяатаас гарсан тухай тодорхойлолт Олон Улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх тухай тодорхойлолт зэрэг үйлчилгээнүүдийг цахимаар авах боломж бүрдлээ. Үүний зэрэгцээ, энэ 2022 онд Монголд буй гадаад иргэдийн бүртгэлийг цахимжуулж, e-Mongolia системээс Монгол Улсын төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй