Бид танд эргэн таргалахгүй, эрүүлээр турах хамгийн шилдэг үйлчилгээ санал болгож байна

Бид танд эргэн таргалахгүй, эрүүлээр турах хамгийн шилдэг үйлчилгээ санал болгож байна. Нарийхан бэлхүүс, гоолиг биетэй болох нь мөрөөдөл биш боллоо. Олон жилийн хатуурсан өөх, целлюлитийг хайлуулж Эрүүлжүүлэн тураах Солонгосын шилдэг аппарат - Богино хугацаанд өвдөж зовохгүй маш тааламжтайгаар - Илүүдэл өөхөө хаяж - Эрүүлжингээ - Алжаал ядаргаа тайлж - Хуян шар уснаасаа салж - Бодит үр дүнтэйгээр - Эргэж таргалахгүй турахыг хүсч байгаа бол манайд хандаарай. Учир нь мэргэжлийн өндөр түвшинд дээд зэрэглэлийн тав тухыг танд мэдрүүлж стандартын дагуу, эрүүл аюулгүй үйлчилгээг үзүүлнэ. Хүмүүс турахын тулд хоолоо сойж, хүнд дасгал хөдөлгөөнүүдийг удаан хугацаанд хийдэг. Урт хугацааны хүчин чармайлтын дүнд турдаг ч эргээд таргалдаг. Хүний биед өдөр тутамд тодорхой хэмжээний хорт бодисууд хуримтлагдаж байдаг үүнийг гадагшлуулахгүйгээр хүн турдаггүй. Тэгвэл таны биенээс хорт бодисуудыг гадагшлууж, дотор өөх хайлуулж, целлюлит задлан тураах массажны аппаратуудын багц үйлчилгээ таныг хүлээж байна. Солонгос, Монгол бүсгүйчүүдийн биед 10 гаруй жилийн шалгалтаар батлагдсан бодит үр дүн юм. Та 10 хоногийн багцад орсноор: - Бүх төрлийн таргалалтын 1 шатыг ХАЙЛУУЛЖ задална. - Турж, төрсний дараах унжиж суларсан арьс гэдсийг чангална. - Алжаал ядаргаа тайлж эрүүлжүүлнэ. - 10 хоногт 3 сар дасгал хийсэнтэй тэнцэх хэмжээний өөх, целлюлитийг биеэс эрүүлээр гадагшлуулна. Дээрх тураах аппаратаар үйлчлүүлсний дараа эргэж таргалахгүй бөгөөд цаашид турсаар байдаг ⏳Урьдчилан Цаг авч үйлчлүүлээрэй Tenger Bella beauty ☏Утас: 80660000

Иргэдийн хандивын 720 сая төгрөгөөр уушги орлуулах төхөөрөмж худалдан авна

ДЭМБ-аас вирусын халдвараар өвчилж, амьсгалын хурц дутагдалд орсон өвчтөнүүдэд уушги орлуулах буюу цусны эргэлтэд дэмжлэг үзүүлэх /EXTRACORPOREAL MEMBRANE OXYGENATION/ECMO/ төхөөрөмжийг хэрэглэхийг зөвлөсөөр байна. Монгол Улсын эрүүлийг хамгаалах салбарт уг төхөөрөмж байхгүй. Дэлхий нийтэд шинэ коронавирусын халдвар дэгдэж байгаа цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангаж, ECMO төхөөрөмжийг авах зайлшгүй шаардлага үүсээд байна. Иймд төхөөрөмжийн үндсэн үнэ 350 сая төгрөг, 10 хүний стандарт эмчилгээ хийхэд шаардагдах нэг удаагийн дагалдах хэрэгслүүдийн өртөг болох 370 сая төгрөг/нэг хүнд шаардагдах хэрэгслийн өртөг 37 сая төгрөг/ нийт 720 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байв. Энэ саналаа ЭМЯ-аас Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд гаргасны дагуу УОК-оор өнөөдөр хэлэлцэж, дэмжин шийдвэрлэлээ. Ингээд төхөөрөмж болон эмчилгээний дагалдах хэрэгслийн багцыг худалдан авахад шаардагдах 720 сая төгрөгийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас Засгийн газар, УОК-ын үйл ажиллагааг дэмжин төвлөрүүлсэн хандивын мөнгөнөөс худалдан авахаар боллоо. Түүнчлэн дахин нэг төхөөрөмжийг нэмж худалдан авах талаар судалж байгаа тухай УОК-ын дарга хэллээ. ECMO төхөөрөмжийг өдгөө Герман, Япон, Итали улсуудад үйлдвэрлэдэг байна гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Төрийн үйлчилгээг цахимаар авах нь таньд олон талын ашигтай

сарын 17 Томуу, томуу төст өвчлөл болон шинэ төрлийн коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр нийслэлээс олон арга хэмжээ авч ажиллаж байгаа энэ цаг үед иргэн та төрийн үйлчилгээ авах гэж заавал төрийн байгууллага явахаас илүү мэдээллийн технологийн дэвшилтэт системүүдийг ашиглан цаг зав, мөнгөө хэмнэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахимаар доорх хувилбараар авах боломжтой. Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээнийwww.smartcar.mnсистем ашиглан иргэн та автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн үйлчилгээг ухаалаг утасны Smartcar аппликейшн болон Татварын ерөнхий газрынhttps://e-tax.mta.mn/,https://itax.mta.mn/homeцахим хуудас ашиглаж авч болно. Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө. Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн eservice.ulaanbaatar.mn портал. Уг порталаар нийслэлийн 7 байгууллагын 51 үйлчилгээг цахим хэлбэрээр хүлээн авч байгаагаас гадна өргөдөл гомдол хүлээн авах, үйлчилгээний төлбөрийг цахимаар төлөх, үйлчилгээний шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үнэлгээ өгөх, өргөдөл гомдол, санал хүсэлт өгөх, үйлчилгээний хоног хугацаа шат дамжлагыг багасгах зэрэг олон давуу талтай. Иргэдээс төрийн үйлчилгээний талаар ирүүлсэн санал, гомдол, хүсэлтэд үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас хариу өгөх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилго бүхий Check my service гар утасны аппликэйшн. Тус аппликэйшныг ашиглан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, санал, хүсэлтийнхээ холбогдох зураг, баримт материалаа хавсарган хэзээ ч хаанаас ч илгээн богино хугацаанд шийдвэрлүүлэх боломжтой. Гаргасан өргөдөл, гомдлыг зохих ёсны байгууллагууд шийдвэрлэсний дараа тухай гомдол гаргасан иргэнд утсаар нь холбогдож хариуг өгөх юм. НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Москва хотын авто замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан Москва хотод айлчлах үеэр /2019.12.06/ Москва хот болон зэргэлдээх хотуудын авто зам дээгүүр зорчдог тээврийн хэрэгслийн /Метро хамаардаггүй/ хяналт, ашиглалт, хөгжлийг оновчтой болгох асуудлыг судалж боловсруулдаг олон талт эрдэм-шинжилгээ, зураг төслийн хүрээлэн, төрийн өмчит төсөвт байгууллага болох МосТрансПроект-ээр зочиллоо. Хотын даргатай хамт НИТХ-ын тэргүүлэгч Б.Бадарсан, Улаанбаатар хотын Москва хот дахь суурин төлөөлөгч М.Мөнхцэцэг нар уулзалтад оролцлоо. Тус байгууллагын захирал Александр Поляков Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч уулзан, өөрийн байгууллагын талаар мэдээлэл хүргэлээ. Түүний хэлснээр тус байгууллага нь замын хөдөлгөөний ачаалалыг 1-10 хүртэлх балл хэмээх нэгжээр хэмжин дүгнэж, автомат болон ажилтны оролцоот удирдлагаар замын хөдөлгөөний зохицуулалтыг хэрэгжүүлдэг байна. Дэлгэцэн дээрээс бүх мэдээллийг хянах боломжтой бөгөөд ачааллын хэмжээг камерийн тусламжтайгаар хүлээн авч, өнгөөр ялгаж бидэнд харуулж байгаа юм. Мөн ямар нэг байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн автомашины дугаарыг энэ системийн тусламжтайгаар автоматаар түүж, торгууль төлүүлэх хэсэг рүү ажилтны оролцоогүйгээр шууд хүргэгддэг. Бас гал команд болон Цагдаа, Эмнэлгийн түргэн тусламжийн автомашин яаралтай зорчих шаардлагатай болсон замын хэсгийг бид эндээс боломжтой. Москва хотын хэмжээнд 12.1 сая авто машин бүртгэлтэй бөгөөд Москва орчмын замын хөдөлгөөнд 1.8 сая авто машин хөдөлгөөнд оролцож байгаа тухай мэдээллийг өгч, өөрийн байгууллагын хувьд эдгээр хяналтын ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ нийтийн тээврийн /такси, трамбай, троллебус/ хэрэгслийн орчин үеийн дэд бүтэц, хотын дугуйн зам, хотын машины зогсоол, замын хөдөлгөөний оновчтой зохион байгуулалт, нийтийн тээврийн дамжин суух зангилааны гэх зэрэг төслүүдийн зураг төслийг хариуцан ажилладаг илэрхийллээ. Александр Поляков захирал хэлсэн үгэндээ Та бүхэн Улаанбаатар хотын авто зам, тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүхий л мэдээллийг бидэнд ирүүлбэл бид хэрэглээний математикийн аргад тулгуурлан замыг хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр судалгаанд үндэслэсэн тодорхой төслийг гаргаж болно гэлээ. Хотын захирагч С.Амарсайхан МосТрансПроект-ийн захирал нь Александр Поляковыг албаны хүмүүсийн хамтаар Улаанбаатар хотод зочилж, замын хөдөлгөөний бодит нөхцөл байдалтай нь танилцахыг урилаа. Дараа нь Хотын захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс ЦОДД буюу Москва хотын Замын хөдөлгөөнийг зохион байгуулах төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус төв нь Москва хотын Замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагааны хяналтыг хавьж, төлөвлөгөө, стратеги боловсруулж ажилладаг байна. Москва хотын хэмжээнд бүх замын хөдөлгөөнийг 100 гаруй ажилтан 20х14 м2 өргөн дэлгэцээр 24 цагийн турш 150 мянган камерийн бичлэгийг хянаж, мэдээллийг энд хүлээн авч боловсруулдаг, үүнээс торгууль бичдэг камер 2600 ширхэг байдаг, мэдээллээ 7-30 хоногийн хугацаанд хадгалдаг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг улсын дугаараар нь олж камер автоматаар тогтоодог. Мөн замын аваар осол гарсан тохиолдолд шалтгааныг нь тогтоож, шаардлагатай бол аль нэг автомашиныг улсын дугаараа нь хөөж хаагуур хэдэн км явсныг мэдэж болно. Москва хотын хэмжээнд 40 мянган гэрэл дохио ажилладаг, 80 мянган такси, трамбай, тролебусыг хамруулаад 10 гаруй мянган автобус нийтийн тээврийн салбарт хөдөлгөөнд оролцож байгаа тухай мэдээллийг Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд хүргэлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

“Тээврийн хэрэгслийн төлбөр тооцооны ухаалаг шийдэл” хэлэлцүүлэг боллоо

Нийтийн тээврийн төлбөрийн системийн өнөөгийн нөхцөл байдал, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, удирдлагын болон цахим төлбөр тооцооны нэгдсэн системд оруулах талаар шийдэл тодорхойлох зорилготой Тээврийн хэрэгслийн төлбөр тооцооны ухаалаг шийдэл хэлэлцүүлгийг өнөөдөр Хангарди ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг, Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр, Зам, тээврийн яамны төлөөлөл, нийслэлийн Нийтийн тээврийн газар, цахим бодлогын зөвлөлийн гишүүд, арилжааны банк, финтек болон бизнесийн байгууллагын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийн эхэнд нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх Радио долгионы давтамж ашиглан бүртгэх систем /RFID/, шилэн кабель, төлбөрийн системийн стандартуудын талаарх танилцуулгыг нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат хүргэлээ. Мөн нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг Улаанбаатар хотын богино хугацааны зогсоол, НМТГ-ын Мэдээллийн сүлжээ, техник хяналтын хэлтсийн дарга Б.Түмэнбаяр Телехяналтын камерын байршлын төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, Улаанбаатар смарт карт компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд Нийтийн тээврийн төлбөрийн систем-ийн танилцуулга мэдээллийг хэлэлцүүлэгт оролцогчдод хүргэсэн юм. Танилцуулгын дараа нийтийн тээврийн хэрэгслийн төлбөрийн системийг яаж илүү ухаалаг болгох, ямар шинэ үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой, цахим төлбөр тооцооны нэгдсэн системийн үйлчилгээг иргэдэд хялбар болгох талаар хэлэлцүүлэгт оролцогчид нээлттэй санал солилцож, ярилцлаа. Энэ үеэр нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат Техник, технологийн энэ их хурдтай цаг үед төр, хувийн хэвшил хамтарч иргэдэд бүх төрлийн үйлчилгээг илүү хялбар хүргэх боломж бололцоог бий болгохын тулд ажиллах нь зүйтэй. Нийслэлийн зүгээс хэрэгжүүлж байгаа ажлуудаас танилцууллаа. Та бүхэн өөрсдийн технологийн боломжуудаа бидэнтэй хуваалцаж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ. Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс төр, хувийн хэвшлийн түншлэл болон нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэлээс хэрэгжүүлж байгаа тодорхой төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.