УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГЭЭС 50,000 ШИРХЭГ PCR ОНОШЛУУР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
2022-01-14 09:33:38 Нийтлэгдсэн: Эрүүл мэнд Монголын улаан загалмай нийгэмлэгээс олон улсын төдийгүй дотоодод хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон нийтийн дунд халдварын тандалт судалгаа хийх, зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтад хамруулах, өрхийн дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлд 1500 гаруй мэргэшсэн сайн дурын ажилтнуудыг ажиллуулж байна. Тус нийгэмлэгээс 2020-2022 онд нийт 2,9 тэрбум төгрөгийн үнэ бүхий амьсгалын аппарат, түргэн тусламжийн машин, оношлуур, ариутгал, халдваргүйжүүлэлтийн багц зэргийг хандивлаж, эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлсэн. Энэ удаад омикрон хувилбарын давалгаа эрчимжиж буй энэ цаг үед 658,000,000 төгрөгийн үнэ бүхий 50,000 ширхэг PCR оношлуур хандивлаж байна. Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМС-ын зөвлөх О.Батбаяр, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, МУЗН-ийн Эрүүл мэнд нийгмийн халамжийн газрын дарга О.Номин нар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг, Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамт олонд талархал илэрхийлж ажлын амжилт хүслээ. Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлыг даван туулахад эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр Монголын улаан загалмай нийгэмлэг Эрүүл мэндийн яамтай нягт хамтран ажиллаж байна.
ОМИКРОН ХУВИЛБАРЫН ШИНЖ ТЭМДЭГ, ЭМЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨМЖ
2022-01-14 09:00:41 Нийтлэгдсэн: Эрүүл мэнд Эрүүл мэндийн яамнаас цар тахлын омикрон хувилбарын давалгаа эхэлж буйг анхааруулж байна. Мэргэжилтнүүдийн хувьд омикроноор өвчилсөн иргэд харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй байгааг мэдээлсэн. Тиймээс цар тахлын омикрон хувилбарын шинж тэмдэг, эмчилгээний талаар эрдэмтэн судлаачдаас тодрууллаа. Улсын гуравдугаар төв эмнэлгийнзахирал, доктор, дэд профессор Ц.ТӨМӨР-ОЧИР: Монголд омикрон хувилбарын давалгаа эхэлж байна. Шинэ хувилбарын өвчлөл өмнөх дельта хувилбартай харьцуулахад харьцангуй хөнгөн байгаа. Ойролцоогоор эмнэл зүйн 96 орчим хувьд нь ханиад томуугийн шинж тэмдэг илэрч байна. Дэлхийн улс орнуудын мэдээлж байгаагаар хүний амьсгалын дээд замын хурц үрэвслийн шинж голчлон илэрч байна. Тодруулбал, ханиалгах, найтаах, хоолой сэрвэгнэх, сөөх, бол бага насны хүүхдэд ларингит болох эрсдэлтэй. Тэр дундаа 1-5 насны хүүхдүүдэд эрсдэл өндөр байх магадлалтай. Цар тахлын дельта хувилбараар өвчилсөн иргэд маш хурдан уушгины хатгалгаа болж байсан бол омикроны хувьд ихэвчлэн хөнгөн явцтай, ханиад томуугийн шинж тэмдгээр илэрч байна. Тиймээс омикрон хувилбарын хувьд дельта шиг хүмүүс олноор хурдан хүндэрч, эмнэлгийн ачаалал нэмэгдэж, амьсгалын аппаратны хэрэгцээ шаардлага харьцангуй бага. Монголд сүүлийн өдрүүдэд цар тахлын халдвар эрс нэмэгдэж буй. Зарим иргэдийн хувьд шууд шинж тэмдгийн эмчилгээ хийж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэл зүйн зөвлөх баг ажиллаж байгаа. Саяхан омикроны дэгдэлттэй холбоотойгоор цар тахлын халдварын эмчилгээ оношлогооны түр зааврыг шинэчилсэн. Өвөрмөц эмчилгээ хийхгүй. Өмнөх альфа, дельта хувилбаруудтай адилхан. Гэхдээ вирусийн гаралтай амьсгалын дээд замын халдварын үед ер нь антибиотик хэрэглэдэггүй. Цар тахлын дельта хувилбарын давалгааны үеэр хүмүүс богино хугацаанд уушгины хатгаа авч байсан учраас антибиотик хэрэглэж байсан. ХӨСҮТ-ийнЭрчимт эмчилгээний тасгийнэмчЦ.ЧИНБАЯР: -Цар тахлын өмнөх хувилбаруудаас ялгаатай онцгой шинж тэмдэг байхгүй. Халдвар авсан бүх иргэдийг омикрон хувилбараар өвчилсөн гэж үзэхгүй. Амьсгалын дээд замын шинж тэмдэг давамгайлж байгаа. Манай төвөөс байнгын цар тахлын хувилбарын тандалтыг хийж байдаг. Тэр тандалтаар түүврийн аргаар авсан шинжилгээгээр дотоодод омикрон хувилбар илэрсэн. Омикрон хувилбарын давалгаа хүн амын вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүдэд хүндрэх магадлалтай байна. Эмчилгээний арга барилын хувьд өмнөх хувилбараас шинэчлэгдсэн зүйл байхгүй. Омикрон хувилбараар өвдсөн Өмнөд Суданаас ирсэн энхийг сахиулагчдын биеийн байдал нь хөнгөн байсан. Тэднийг Багабаян сувилалд тусгаарлаж, Цэргийн эмнэлгийнхэн эмчилгээгээ хийсэн. Гадаадаас зөөвөрлөгдөж, омикроны халдвар авсан иргэд ч хөнгөн өвдсөн. Учир нь эдгээр хүмүүс архаг суурь өвчингүй, эрүүл хүмүүс байсан. ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: -Цар тахлын эсрэг вакцины III тун хийхийн өмнө эсрэг биеийн түвшин ямар байгаа талаар судалсан. Монголд III тунг өнгөрсөн оны наймдугаар сарын 16-наас хийж эхэлсэн. Үүнээс өмнө Астразенека бүрэн тунтай Файзер вакцинаар нэмэлт тун хийсэн бүлэгт эсрэг биеийн түвшин 30 au/ml байсан. Энэ түвшин 10-аас дээш байвал дархлаа өдөөх чадвартай гэж үздэг. Дахин 10 руу буураад ирвэл заавал нэмэлт тун хийж идэвхжүүлэх хэрэгтэй гэж үзнэ. Ингээд 30 au/ml эсрэг биеийн титрийг бүүстэр тун хийсний дүнд 573 болгож өсгөсөн. Энэ үзүүлэлт буурсаар байгааг 4.5 сарын дараа буюу одоо 70 орчим байна. Нийт иргэдийн 70-аас дээш хувь нь Сенофарм үйлдвэрийн Веросалл вакцинд хамрагдсан. Хоёр тун Вероселл вакцинд хамрагдсан иргэд 4.5 сарын дараа Файзер вакцинаар нэмэлт тунгаа хийхэд 30 au/ml эсрэг биеийн титр 340 нэгж болж өссөн байсан. Одоо 4.5 сарын дараа 110 нэгж болж буурсан байна. Тиймээс дөрөв дэх тунг хийлгэвэл эсрэг биетийн хэмжээ өсөж, омикроноос таныг хамгаална. Эх сурвалж: News.mn
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 160 цэг ажиллана. Эдгээрт 160 багийн 751 эмч, ажилтан ажиллаж, 8,400 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллах юм. Цэгүүдийн байршил:
ЭМЯ: Нусгайрах, хоолой болон биеийн бүх булчин өвдөх зэрэг шинж хүүхдэд илэрвэл Өрхийн эрүүл мэндийн төвд хандаарай
2022-01-12 09:24:20 Нийтлэгдсэн: Эрүүл мэнд Коронавирусийн Омикрон хувилбарын халдварын үед зонхилон илэрч буй шинж тэмдгүүдийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Эдгээр нь Хоолой өвдөх Нусгайрах Ханиах Толгой өвдөх Биеийн бүх булчин өвдөх зэрэг байна. Иймд дээрх шинж тэмдгүүд хүүхдэд илэрвэл өрхийн эрүүл мэндийн төвдөө хандахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө. Коронавируст халдвараас сэргийлэхийн тулд дархлаажуулалтад хамрагдах, гэрээс бусад бүх орчинд амны хаалтаа тогтмол зүүх, олон нийтийн газарт аль болох очихгүй байх, хүн хоорондын зай баримтлах, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлагатай юм.
2022 оны нэгдүгээр сарын 10-наас 16-ны өдөр ажиллах шинжилгээний цэгийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг танилцуулж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй