Тамхинаас гарахад туслах 14 арга

1.Хуйтэн ус ууж, бага багаар хооллох Хүйтэн ус уух нь тамхи амандаа зуух зуршлыг орлоход тустай, Усыг соруулаар ууснаар сөрөг бодлыг арилгахад тустай допамин хэмээх бодис тархинд ялгардагийг сүүлийн үеийн судалгаа харуулж байна. Бага багаар хооллох нь тамхи татах хүслийг дарахад тустай. Ингэхдээ жин нэмэхээс урьдчилан сэргийлж өөх тос багатай эрүүл хүнсийг сонгох хэрэгтэй. 2.Тамхиа хаяж байгаагаа мэдэрч өөрийгөө урамшуул Тамхигүй амьдралын ач тусыг мэдрэхийн тулд удаан хүлээх шаардлагагүй. Та уг ач тусыг мэдрэх даруйдаа бичиж жагсаалт гарга. Эдгээр ач тусын тоонд хэмнэсэн мөнгө, сайхан үнэр, хоолны амтыг илүү мэдэрдэг болсон байх, илүү эрч хүчийг мэдрэх зэрэг зүйлс багтаж болно, Тамхи татмаар санагдах мөчид та энэхүү жагсаалтаа эргэж нэг хар, 3.Шүдээ тогтмол угаа Тамхи татахаа больсноор шууд мэдрэгдэх нэг ач тус нь таны амнаас гарах эвгүй үнэр багасч, алга болно, Угааж цэвэрлэсэн шүдээ заваартуулж тамхи асаах хүсэл бага төрнө, 4.Согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхий Согтууруулах ундаа хэрэглэх нь тамхинд эргэж орох үндсэн шалтгаануудын нэг. Энэ нь хэд хэдэн шалтгаантай, Биеэ хянах чадварыг сулруулснаар согтууруулах ундаа тамхинаас гарах амлалтыг үгүй хийх магадлалтай, Олон хүний бодолд согтууруулах ундаа хэрэглэх нь тамхи таталттай салшгүй холбоотой тул согтууруулах ундаа хэрэглэснээр уг бодол таны толгойд орж улмаар тамхи татахад хүргэж болзошгүй. 5.Тамхи татдаггүй газар ол Тамхи татах хүсэл төрмөщ кинотеатр, номын сан, дэлгүүр зэрэг тамхи татахыг хориглосон газар оч. Тухайн газар хэдийчийнээ анхаарал татах зүйлтэй байна төдийчинээ тамхи татах хүсэл үгүй болно. 6.Тамхинаас гарах болсон шалтгаанаа санаж яв Тамхинаас гарах болсон шалтгаанаа жагсааж бич. Та өөрийн цагаа өнгөрүүлдэг газар эдгээр жагсаалтуудыг байршуул. Жишээ нь гал тогоо, ажлын байр, ОО-ийн өрөөн дэх толь г.м. Эдгээр жагсаалтуудыг ил харагдахуйц газар байрлуулснаар тамхинаас гарах болсон шалтгааныг тань ямагт сануулах болно, Тамхинаас гарсан зарим хүмүүсийн яриагаар уг жагсаалтынхаа дэргэд гэр бүл эсвэл хайртай хүнийхээ гэрэл зургийг тавих нь үр дүнтэй ажээ. 7.Өдөр бүр идэвхитэй хөдөлгөөнтэй бай Биеийн идэвхтэй хөдөлгөөн тамхи татах хүслийг маш их дарж чаддаг, Таны бие идэвхитэй хөдөлснөөр сэтгэл санааг өөдрөг болгож, биед бухимдлыг бууруулах ач тустай химийн бодисууд ялгардаг. Явган алхах нь ихэнх хүмүүст тохирсон дасгал боловч үүнээс гадна өөр төрлийн дасгал хийх нь тамхинаас гарах сэдэлтэй байх нэг шалтаг болж чадна. Нэн ялангуяа тамхинаас гарсан эхний хэдэн долоо хоногийн туршид өдөр бүр биеийн идэвхитэй хөдөлгөөн хийж байхыг зөвлөж байна, 8.Өөрийгөө зав, чөлөөгүй байлга Тамхинаас гарсан эхний хэдэн долоо хоногт өөрийгөө завгүй байлгахад анхаарал тавь. Гэр бүл, найз нөхөдтэйгээ хоол идэхээр төлөвлөгөө боловсруул, Тамхи татах хүслийг төрүүлэх нөхцлөөс аль болох зайлсхий, Өөрийн дуртай зүйлсээ хий. Та хэдийчийнээ завгүй байна, төдийчийнээ тамхи татах хүсэл чинь бага төрнө гэдгийг санаж яв. 9.Амандаа янжуураас өөр зүйл хий Тамхи татах нь амандаа заавал нэг зүйл хийх зуршлыг бий болгодог, Иймээс янжуурын оронд үлээдэг бохь зажлах буюу хатуу чихэр эсвэл эрүүл хөнгөн зууш ид, Эдгээр төрлийн зүйлсийг байнга өөртөө авч явж бай. Хэрэв та жин нэмэхээс айж байгаа бол сахаргүй зүйл хэрэглэ. 10.Бусдаас тус дэм ав Таньд тус дэм шаардлагатай байгаа тохиолдолд хэн нэгнээс тус дэм эрж хай, Өмнө нь тамхи татдаг байгаад хаясан найз тань хамгийн шилдэг сонголт байх болно. Гэхдээ таны телөө санаа тавьж, таныг тамхинаас гаргахыг хүссэн хэн боловч хэцүү цаг үед танд туслах болно. 11.Коффейны хэмжээг багасга Коффейны тусламжтай зарим хүмүүс өглөө сэргэж, ядарсан үедээ цовоо байдаг, Харин зарим хүмүүс коффейнтэй хүнс хэрэглэснээр тайван бус, түгшүүртэй болдог. Та никотины хамаарлаас салах гэж байгаа үед коффейны эдгээр сөрөг нөлөө илүү хүчтэй мэдрэгдэж болно. Хэрэв таньд коффейн зохидоггүй бол хэрэглэх коффейны хэмжээг багасгаж, түгшүүртэй тавгүй болохоос сэргийлнэ үү, 12.Сэтгэл санаагаар унахгүй байх, уурлахгүй байх Сэтгэл гутрал, уур хилэн, сэтгэл гонсойх зэрэг сэтгэл санааны сөрөг байдал нь хүмүүс тамхинд эргэж орох үндсэн шалтгааны нэг юм. Хүн бүхэн сэтгэл гутрал, уур хилэнтэй тодорхой хэмжээгээр тулгарч байдаг. Та тамхинаас гарсан эхний хэдэн долоо хоногийн турш эдгээр сэтгэл санааны сөрөг байдалд автамхай байдаг, Тиймээс найзуудтайгаа уулзах, чин сэтгэлээсээ дуртай зүйлээ хийх зэргээр өөрийгөө сатааруулах арга замыг олох хэрэгтэй, 13.Саад болох хүмүүсээс зайлсхий Хэдийгээр гэр бүлийнхэн, найзууд тань таныг тусалж домжих ёстой ч үрголж тогдэггүй, Зарим хүмүүс таны тамхинаас гарахад дургүйцэхээс гадна таны хичээл зүтгэлийг үгүй хийх гэж оролдож магадгүй. Хэрэв таны амьдралд иймэрхүү хүмүүс байдаг бол тэд нараас зай барь, Хэрэв зай барих боломжгүй бол тамхинаас гарах нь таньд яагаад тийм их чухал байгааг учирлаж хэл. Тэднээс тус дэм авахыг хичээ. 14.Тэвчээртэй, тууштай бай Эхний хоёр долоо хоногийг тамхигүй өнгөрөөж чадсанаар та өөрийн үлдсэн амьдралаа никотины хамааралгүй өнгөрөөх нөхцлийг бүрдүүлэх эхлэлийг тавилаа гэсэн үг, Та сонгосон замаасаа гажиж магадгүй гэдэгт бзлэн байгаарай, Гэхдээ нэг удаа замаасаа гажих нь тэр чигтээ чиглэлээ өөрчилсөн гэсэн үг биш. Иймээс юуны учир буруу үйлдол хийснээ эргэцүүлэн бод. Үүний дараа ийм явдал дахиж гаргахгүйн тулд төлөвлөгөө боловсруул

Яагаад шүд цоордог вэ

2012-06-26 23:23:42 Нийтлэгдсэн: Эрүүл мэнд
Яагаад шүд цоордог вэ

Шүдний цоорол үүсэхэд: Шүдний өнгөрт агуулагдах нянгийн хэмжээ Чихэрлэг хоол хүнс Шүдээ угаах хүртэл өнгөртэй байгаа хугацаа Шүдний эдийн хатуулаг чанар чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр шалтгаан хэр зэрэг нөлөөлж байгаагаас хамаарч шүд цоорох өвчин үүсдэг. Араа шүдний хацар талаас эхлэн угаана. Буйл шүдний заагт сойзоо барьж урагш хойш богино хөдөлгөөнөөр угаана. Сойзоо урагш шилжүүлэн соёо, үүдэн шүдийг зөөлөн дарж угаана. Үүдэн шүдийг шүүрдэх, эргэлдэх ба 2 хажуу тийш чиглэсэн хөдөлгөөнөөр угаана. Арын шүдний зажлах гадаргын хонхор ховилыг сайтар угаана. Дээд, доод араа шүдний гадаргыг сойзоо урагш хойш хөдөлгөн угаана. Доод шүдийг ч мөн адил араа шүднээс эхлэн хацар ба хэлэн талын гадаргыг нь хамарч угаана. Урагшлан соёо ба үүдэн шүдийг сойзоо урагш хойш богино хөдөлгөөнөөр зөөлөн дарж угаана. Доод дээд үүдэн шүдийг адилхан уруул ба хэлэн талаас нь угаана. Хэлэн талыг сойзны толгойн үзүүр ба төгсгөл хэсгээр угаана. Хоолны дэглэм чанд сахих ба чихэрлэг хоол хүнсийг хязгаарлах чихэрлэг хоол хүнс, ундааг ихээр байнга хэрэглэх нь шүдний цоорол үүсэх нөхцөл нь болдог тул чихэрлэг хүнсний хэрэглээг хязгаарлан хянаж харин кальци ихээр агуулсан сүү цагаан идээг хэрэглүүлснээр шүдийг бэхжүүлж шүд цоорохоос урьдчилан сэргийлнэ. Идэж уух бүрийн дараа амны хэвийн орчин өөрчлөгдөж хүчиллэг чанар нь ихэсдэг. Аманд хүчиллэг орчин удаан үргэлжлэх тусам шүдний цоорол үүсэх магадлал улам нэмэгдэх учир хүүхдийг тогтмол цагаар хооллож сургах нь шүд цоорлоос урьдчилан сэргийлнэ. Шүдний хатуулаг чанарыг сайжруулж бат бөх болгох Шүдний хатуулаг чанарыг сайжруулж бат бөх болгоход ФТОР чухал ач холбогдолтой. Бидний өдөр тутам хэрэглэж заншсан шүдний оонд фтор нэлээд хэмжээгээр агуулагдсан байдаг (том хүний оонд 1000-1500 ррм, хүүхдийнхэд 500 ррм). Өдөр бүр хоёроос доошгүй удаа фтортой оогоор шүдээ угааж хэвшсэнээр шүдний хатуулаг эдийг бэхжүүлэхээс гадна шүд цоорохоос урьдчилан сэргийлэх болно. Хүүхдэд ооны хэмжээг сойзны 1/3 ээс ихгүй байхаар түрхэж өгнө. Түүнээс гадна бага насны хүүхдийн шүд цухуйж гарсан даруйгаас эхлэн цэвэрлэж шүдийг нь цоорохоос хамгаалаарай.

Нүүрний “их цэвэрлэгээ”

2012-06-24 17:23:19 Нийтлэгдсэн: Эрүүл мэнд
Нүүрний “их цэвэрлэгээ”

Бүсгүйчүүд ээ, урин дулаан цаг иржээ. Хаврын хахир шуурганаар бидний арьс нилээд өвчилж, хуурайшсан байх. Харин та бүхэндээ зориулж гэрийн нөхцөлд хэрхэн нүүрэндээ их цэвэрлэгээ хийх тухайд хүргэж байна. Хэрвээ та ердийн арьстай бол жилд хоёр, арьс чинь тослог ихтэй бол сард нэг удаа арьсандаа гүн цэвэрлэгээ хийх, өөрөөр хэлбэл уураар цэвэрлэхийг зөвлөж байна. Гэрийн нөхцөлд томоохон аяганд буцалсан ус хийж сэвсгэр том алчуураар толгойгоо бүтээн усны уур нүүрийг чинь цогиж байхаар ойртуулан 10-15 минут утах хэрэгтэй. Уураар утахын өмнө та тослог арьстай бол зөвхөн нүднийхээ доогуур, хуурай арьстай бол нүүрэндээ тослог ихтэй тос түрхэнэ. Уураар утасны дараа та нүүрээ бүлээн усаар савандаж дараа нь хүйтэн усанд булхаарай.

Эцэг эх нь “толбот” охиноосоо татгалзжээ

Бяцхан хятад охин энэ ертөнц дээр ирэхдээ төрөлхийн толботой байжээ. Хөөрхий охиноос эцэг эх нь хүртэл татгалзсан бөгөөд аз болж холын хамаатны хоёр хөгшин л асрамжинд очиж хүүхдүүдийн доог тохуу болох зовлонгоос түүнийг аварчээ. Охины бие хар толботой, нүүрний 60 хувь нь эгээ л амьтныг санагдуулам үсэрхэг аж. Одоогоор охины уг байдалд албан ёсны шинжилгээ, тодорхой онош тавиагүй байгаа гэнэ. Түүнийг хоёрхон настай байхад ээж нь хүмүүсийн элдэв хэл амыг тэсч чадалгүй орхиж явсан бол дараа нь эцэг нь түүнийг цэцэрлэгт нь хүргэж өгөөд тэр чигтээ ирж авалгүй ор сураггүй алга болсон байна. Одоо охин холын хамаатан өвөөгийнхөө асрамжинд байдаг аж. Түүнчлэн охин удахгүй сургуульд явж эхлэх тул эмч нар оношийг нь хурдан олж, эдгэрүүлээсэй гэж хөөрхий өвгөн дотроо шаналж суугаа ажээ. Эс бөгөөс хүүхдүүдийн харгис доромжлол ач охиныг нь гомдоохоос тэр ихээхэн айж байгаа гэнэ. Дашрамд дурдахад энэхүү өвчин нь охинд ямар ч зовиур шаналгаа үзүүлдэггүй ажээ. WORD.MN А.Одсар

Таны хүүхэд ямар зан чанартай байх бол

Эмэгтэй хүн бүр ирээдүйд ямар хүүхэдтэй болох бол гэж боддог. Ялангуяа жирэмсэн үед энэ бодол, төсөөлөл улам ч хүчтэй болсон байдаг. Тэгвэл үүнийг мэдэхэд тийм ч хэцүү биш гэнэ. Зүгээр л зураг зур. Таны зурсан зурагт ямар өнгө зонхилж байгаагаас хүүхэд тань ямар зантай болохыг тодорхойлж болох гэнэ. Шар - нэг талаас оюунлаг, шашны талын, нөгөө талаас аюулын өнгө. Шар өнгөтэй зураг зурсан жирэмсэн эмэгтэй ямар ч асуудалтай байсан тайван чөлөөтэй байж чаддаг. Түүний хүүхэд мөрөөдөгч, уран сэтгэгч, санаачлагч, хошигногч байдаг. Тэр ганцаараа чулуу, мөчир, тоосгоны хэлтэрхий зэрэг хийсвэр тоглоомоор тоглох дуртай бөгөөд тэдгээрийг өөрийн төсөөллөөрөө амилуулдаг. Тийм хүүхдүүд өсч том болоод маргаашийн өдрөөр амьдрахыг эрмэлзэж, ямар нэг сайн сайхан зүйлд итгэдэг. Хааяа тэднээс хариуцлагагүй, шийдвэр гаргахаас эмээдэг, ажил хэрэгч бус зэрэг зан чанар илэрдэг. Улаан - эрүүл мэнд, эрч, хүчний өнгө. Ийм өнгө давамгайлсан зураг зурсан эмэгтэйчүүдийн хувьд жирэмсэн байх нь амьдралын хэвшсэн байдал болон дуртай ажлаасаа татгалзах шалтгаан биш. Энэ эмэгтэй юунаас ч айдаггүй, заримдаа эмч нарын зөвлөгөөг тоохгүй байдаг. Харин хүүхэд нь хөдөлгөөнтэй, тайван бус байдаг. Тэд өсч том болоод ашиг, амжилт олох, үр дүнд хүрч, магтаал сонсохыг гол эрмэлзлэлээ болгодог, дэндүү хувиа хичээсэн байдаг. Цайвар /цэнхэр, улаан ягаан, ягаавтар/ - гэнэн, хонгор өнгө. Эмэгтэй ийм өнгө сонговол тэр хүүхдийн гэнэн хонгор зангаараа байгааг илтгэх ба энэ онцлог хүүхдэд нь удамшдаг. Цэнхэр бол эрх чөлөө, болгоомжгүй бөгөөд өөрчлөгдөн хувьсах өнгө. Ийм өнгийг бие даасан, бусдаас хараат бус эмэгтэйчүүд сонгодог. Тайван, эмэгтэйлэг төрх байдал улаан ягааныг сонгоно. Ягаавтар өнгө мэдрэмтгий, ганцаардмал, сул дорой зан чанарын илэрхийлэл юм. Тийм хүүхдүүд бусад хүнээс маш их хамааралтай, байнгын түшиг тулгуур, хайр халамж хүсч байдаг. Хөх - улааны эсрэг өнгө. Ихэвчлэн ирээдүйн эхчүүд энэ өнгийг сонгодог, яагаад гэвэл энэ үед амрах, тайван байх хэрэгтэй байдаг. Тэдний хүүхдүүд тайван, төлөв томоотой, бүгдийг итгэл төгс хийдэг. Тэд буйдан дээр ном тэврэн хэвтэж, амарч эсвэл ямар нэг чухал зүйлийн талаар ярих дуртай байдаг. Тэд жинхэнэ нөхөрлөлийг илүүд үзэж, нөхөрлөлийнхөө төлөө өөрийн ашиг сонирхлоо золиослоход бэлэн байдаг. Хөхөвтөр ягаан ид шид, бясалгал, бодлын өнгө. Тийм эхчүүдийн хувьд жирэмслэлт ямар нэг хачин, үл ойлгогдох зүйл, гэхдээ тэд мэдрэмждээ итгэхийг илүүд үзэхээс эмч нарын зөвлөгөөг дагадаггүй. Тэдний хувьд хажууд нь юу бодож байгаагаа ярьж болох, тэднийг ойлгох хүн байх нь чухал байдаг. Хөхөвтөр ягаан хүүхдүүд дотоод төсөөлөл, жүжиглэлт сайтай байна. Тэд маш эмзэг, үргэлж сэтгэгдэл төрүүлэхийг эрмэлздэг. Ногоон - ирээдүйн эхийн зурсан зурагт ийм өнгө давамгайлж байвал тэр эмчийн бүх зөвлөгөөг дагадаг, тусгай ном зохиол уншдаг гэсэн үг. Юуны түрүүнд тэр жирэмсэлснээ өвдсөн мэт санадаг учраас түүнд халамж хэрэгтэй. Ногоон хүүхдүүд өөрсдийгөө хаягдсан мэт байнга санадаг, эхийн хайр халамж шаарддаг. Хичээнгүйлэн суралцах, чин сэтгэлээсээ хандах хандлага болон сонирхолыг нь хөгжүүлэх нь түүнийг хуучинсаг үзэлтэн, аливаа өөрчлөлтөөс аймтгай болгохгүй байхад тустай. Хар - өвчний өнгө, эхчүүдэд огт тохирохгүй өнгө. Жирэмсэн эхчүүд ийм өнгийг зурагтаа ховорхон ашигладаг. Гэвч тэрээр энэ өнгийг бусдаас илүү гэж үзсэн бол ирээдүйн өөрчлөлтөөс эсвэл төрөлтөөс айж байгаагийн илрэл юм. Мөн хар өнгө сэтгэлийн их хямралд орсныг илтгэнэ. Тийм эхийн хүүхэд маш хүнд зантай, янз бүрийн санал зөрөлдөөнийг хурцаар мэдэрдэг, бусдад өөрийн ач холбогдол, хэрэгцээг нотлохыг оролддог. Саарал - гунигийн өнгө. Ийм өнгө бас таагүй., учир нь итгэл найдвараа алдсан, ядуу зүдүү байдлыг илтгэдэг. Жирэмсэн эмэгтэй өөрийгөө бусдаас тусгаарлах үед саарал өнгө илэрдэг. Энэ ёс суртахуунаар туйлдсаны анхны дохио. Ийм хүүхэд их чимээгүй, дуу шуугүй, хулчгар, ганцаардмал байдаг. WORD.MN А.Одсар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.