Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана

Өнөөдөр /2022.03.07/ Улаанбаатар хотод суурин 35 цэгт 35 багийн 142 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

“СУВИЛАХУЙН ТУСЛАМЖИЙН ШИНЭЧЛЭЛ, СУВИЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” САЛБАР ХУРАЛДААН БОЛЛОО

​ Эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Сувилахуйн тусламжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, сувилагч мэргэжилтний тулгамдсан асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх, бодлогын бичиг баримтад тусгах, эрх зүйн орчинг сайжруулах зорилгоорСувилахуйн тусламжийн шинэчлэл-Сувилагч мэргэжлийн үнэ цэнэсэдэвт хэлэлцүүлгийг анх удаа зохион байгууллаа. Сувилахуйн тусламжийн шинэчлэл-Сувилагч мэргэжлийн үнэ цэнэсэдэвт хэлэлцүүлгийг 2 үе шаттай зохион байгууллаа. Эхний үе шатанд 68 эрүүл мэндийн байгууллагын 830 сувилагчийг хамруулсан байна. Сувилахуйн албаны дарга, сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн тус бүр өөрсдийн байгууллага дээрээ тулгамдсан асуудлаа хэлэлцэж шийдвэрлэх арга замыг тодорхойлж, хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтээ нэгтгэж Эрүүл мэндийн яаманд ирүүлсэн юм. 2 дахь үе шатанд анхан шатанд хэлэлцүүлж, санал дүгнэлт болгон ирүүлсэн сувилахуйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам бүхий дүгнэлт тайланг Эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцуулж сувилахуйн тусламж, хүний нөөц, сувилагчдын нийгмийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм. Тус хэлэлцүүлэгт зочин илтгэгчээр JCI, ЭМЯ-ны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлөөс багш нар уригдан Хувь хүний хөгжил, Сувилахуйн тусламжийн өнөөгийн байдал, олон улсын чиг хандлага, Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тус хэлэлцүүлгийн үр дүнд нийт оролцогчдоос гарсан санал, дүгнэлт, зөвлөмжинд үндэслэн үндэсний хэмжээнд Сувилахуй, эх барихуйг хөгжүүлэх стратеги боловсруулж хэрэгжилтийг ханган ажиллана. Сувилахуйн салбар нь эрүүл мэндийн салбарын хамгийн том мэргэжлийн бүлэг бөгөөд эрүүл мэндийн салбарын 60%-ийг эзэлдэг. Дэлхий дээр 28 сая эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаа ба үүнээс 19 сая гаруй нь сувилагч, эх баригч нар эзэлж байна. (ДЭМБ 2020) Монгол улсад 2020 оны байдлаар улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарт нийт 56,5 мянган хүн ажиллаж байна. Үүнээс 13112 нь сувилагч бөгөөд нийт сувилагч нарын 90%-ыг эмэгтэйчүүд эзэлдэг. (Эрүүл мэндийн үзүүлэлт, 2020) Олон улсад сувилагчдын эрхийг хүндэтгэн үзэх, сувилахуйн салбарт хөрөнгө оруулснаар бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалахад сувилагчийн дуу хоолой манлайлал нэн чухал болохыг уриалж уг асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна. ДЭМБ-аас баталж гаргасан Сувилахуй, эх барихуйг хөгжүүлэх дэлхийн стратеги (2021-2025) чиглэлд нийцүүлэн сувилахуйн салбарт хөрөнгө оруулах, сувилагч мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг зохистой хуваарилж, ажлын байранд тогтвортой ажиллуулах, сувилагчийн боловсрол, манлайлах ур чадварыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа гэдгийг Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн дээр Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцлон тэмдэглэлээ.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна

​ Өнөөдөр /2022.03.03/ Улаанбаатар хотод түр 4, суурин 154 цэгт 158 багийн 753 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Гуравдугаар сарын 1-6-ны өдрүүдэд шинжилгээ авах цэгүүд

2022 оны гуравдугаар сарын 1-6-ны өдрүүдэд шинжилгээ авах цэгүүдийн байршлын мэдээллийг хүргэж байна.

ЭМЯ: Халдварын 166 тохиолдол бүртгэгдэв

Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр сүүлийн 24 цагт ПСР шинжилгээгээр коронавирусийн халдварын 166 тохиолдол батлагджээ. Нийт халдварын 111 нь Улаанбаатар хотод, 55 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Эмнэлэгт 2587 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал: Хөнгөн 655 Хүндэвтэр 1679 Хүнд 217 Нэн хүнд 36 хүн байна. Улсын хэмжээнд 637 хүүхэд, 145 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 8430 хүн бий. Нийт нас баралт 2096.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.