30-60 насны эмэгтэйчүүд гурван жил тутамд умайн хүзүүний хавдрын шинжилгээ өгөх хэрэгтэй

​ Манай улсад зонхилон тохиолдож буй умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Зөв тэмүүлэл хөгжлийн түлхүүр ТББ-аас нөлөөллийн аян эхлүүлжээ. Энэ хүрээнд ЭМЯ, ХСҮТ, ХӨСҮТ, дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв, Зөв тэмүүлэл хөгжлийн түлхүүр ТББ-ын төлөөлөл, хорт хавдрыг даван туулагчид сэтгүүлчидтэй уулзлаа. Уулзалтаар ХСҮТ-ийн ЭМЗТ-ийн эмч, АУ-ны магистр Г.Ням-Од өвчний шинж тэмдэг, халдварлах зам, эрт илрүүлгийн ач холбогдол, хожуу үеийн хавдрын эмчилгээ, шалтгаалах хүчин зүйлс, өвчлөл ба нас баралтын талаарх судалгааг өгөв. Мөн умайн хүзүүний хорт хавдраар өвдсөн ч амьдралын зорилго тэмүүлэл, сэтгэлийн зориг тэвчээрээр даван туулж эдгэрсэн Г.Энхжаргал түүхээ хуваалцжээ. Тэрээр Хавдраас сэргийлэх хамгийн чухал арга бол эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдах юм билээ. Хавдрын эс илэрлээ, хожуу шатанд оношлогдлоо гээд айж түгшихээс илүү түүнийг даван туулах нь хамгийн том эмчилгээ гэв. Дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвөөс харьяа хорооны охид эмэгтэйчүүдэд мэдээлэл сурталчилгаа хүргэх, илрүүлэг шинжилгээнд хамруулах ажлыг тогтмол зохион байгуулдаг. Гэвч хамрагдалт хангалтгүй, иргэдийн идэвх, хандлага тааруу байгааг мэргэжилтнүүд дурдсан юм. Цөөн хавдрын шалтгааныг тодорхой болгож, урьдчилан сэргийлэх боломжтой болсны нэг нь умайн хүзүүний хорт хавдар юм. Манай улс 2011 онд Умайн хүзүүний өмөнгийн эмнэлзүйн удирдамж-ийг батлуулжээ. Эмч мэргэжилтнүүдийг сурган, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, 2013 оноос умайн хүзүү, хөхний өмөнгийн эрт илрүүлгийг улс даяар эхлүүлжээ. Эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолддог умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахын тулд илрүүлэг шинжилгээний хамрагдалтыг нэмэгдүүлэх нь зайлшгүй чухал. 30-60 насны эмэгтэйчүүд гурван жил тутамд нэг удаа үнэ төлбөргүй шинжилгээ өгөх, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй юм. Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлж чадсанаар эмэгтэйчүүдийн дундах хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах, эрхтэн тогтолцооны бусад эмгэг, хүндрэлээс сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

​ Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана

​ Өнөөдөр Улаанбаатарт суурин 157 цэгт 157 багийн 749 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ НОЁН ЭВАРИСТЕ КОУАССИ-КОМЛАН-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

​ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Монгол Улсад шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан-ыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзлаа. Суурин зохицуулагч Эваристе Коуасси-Комлан Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтыг түргэн шуурхай, үр дүнтэй зохион байгуулж 18-аас дээш насны зорилтот хүн амын 90 гаруй хувийг вакцинд хамруулж цар тахалтай амжилттай тэмцэж байгааг цохон тэмдэглэж, баяр хүргэв. НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс Монгол Улсын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээнд ихээхэн дэмжлэг үзүүлж, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн хангалтыг хийсээр ирсэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Уулзалтаар эх, хүүхдийн эрүүл мэнд, агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөлөл, ариун цэвэр, усан хангамж, дархлаажуулалт зэрэг өргөн хүрээтэй сэдвээр харилцан ярилцаж санал солилцов. Эрүүл мэндийн сайд С.Энхболд шинээр томилогдсон Суурин төлөөлөгчид баяр хүргэн ажлын амжилт хүссэнээр уулзалт өндөрлөв.

ЭМЯ: Коронавируст халдварын 609 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 609 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 286 нь Улаанбаатар хотод, 323 нь орон нутагт байна. Одоогоор6520 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 1337, жирэмсэн эх 497 байна. Гэрийн хяналтад 21783 хүн байнагэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.