"Ажлын өдрүүдэд ХӨСҮТ-д ирээд томуугийн эсрэг вакцин хийлгэх боломжтой"

Улирлынтомуугийнэсрэг дархлаажуулалтын 10 хоногийг аравдугаар сарын 1-10-нд зохион байгууллаа. Энэ хугацаандДархлаажуулалтын тухай хуулийн дагуу томуугийн эсрэг вакциныг сайн дурын үндсэн дээр эрсдэлт бүлгийнхэнд хийв. Тодруулбал, томуугийн эсрэг вакциныг аймгийн төвийн 2-5 насны хүүхэд, нийслэлд 6 сартайгаас 9 насны хүүхдүүдийг харьяа дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын болон түр цэгүүд дээр зохион байгуулсан. Харин 65 буюу түүнээс дээш насныхан, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, амьсгалын замын болон бусад архаг суурь өвчтэй иргэд харьяа эрүүл мэндийн төвийнхөө дархлаажуулалтын нэгжид вакцинд хамрагдаж байгаа юм. Дархлаажуулалтын явц 65 хувьтай үргэлжилж байгаа бөгөөдтовлон зарласан хугацаанд дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй эрсдэлт бүлгийнхэн энэ долоо хоногтоо багтаж, харьяа эрүүл мэндийн төвдөө вакцинаа хийлгэх боломжтой аж. Мөн вакцин хийгдээгүй зарим сургууль, цэцэрлэгт энэ долоо хоногт багтан дархлаажуулахаар ажиллаж байгааг албаны хүн хэллээ. Манай улс энэ жил хоёр удаагийн хангалтаар 509,500 хүн тун вакциныг хүлээн авсан. Энэхүү вакцин нь ДЭМБ-аас 2020-2021 оны томуугийн улиралд зөвлөмж болгосон, батламжийг нь авсан А хүрээний H1N1, А хүрээний H3N2, Б хүрээний нэг омгийг агуулсан 3 цэнт вакцин юм. Сайн дурын дархлаажуулалтад хэрхэн хамрагдах вэ? Түүнчлэн иргэд сайн дураараа томуугийн вакцин хийлгэх боломжтой. ХӨСҮТ-д Даваа-Баасан гарагт 08:30-16:00 цагт томуугийн вакцин хийж буй бөгөөд төлбөр 15,000 төгрөг. Томуугийн эсрэг вакцинд хүүхдээ хамруулахад анхаарах зүйлс: Сүүлийн нэг сарын хугацаанд товлолын болон томуугийн вакцинд хамрагдаагүй байх, хэрэв хамрагдсан бол хойшлуулах ёстой Бусад насныханд эсрэг заалт байхгүй 6 сартайгаас 2 насны хүүхдүүдийг 2 тунгаар, 3-аас дээш насныхныг 1 удаагийн тунгаар дархлаажуулж байгаа.

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг гэмтэл, мэс заслын тасагтай боллоо

​ Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг гэмтэл, мэс заслын тасагтай болж өнөөдөр нээлтийн арга хэмжээ боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нэгдсэн эмнэлгийн дарга, докторант, АУ ны магистр, Монгол Улсын хүний гавъяат эмч М.Чимгээ, нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай болон эмнэлгийн ажилтан албан хаагчид оролцлоо. Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь дүүргийн 140 мянган хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Өнгөрсөн жилд тус эмнэлэгт 20 мянган иргэн хэвтэн эмчлүүлжээ. Гэмтэл, мэс заслын 30 ортой тасагтай болсноор үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэд түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар 2006 оноос дүүргийн нэгдсэн эмнэлгүүд архаг хууч өвчлөл эмчилдэг байсан. Нийслэлийн зүгээс нэгдсэн эмнэлгүүдийн эмчилгээний нэр төрлүүдийг нэмэгдүүлэх зорилт тавьж төлөвлөгөө гарган ажиллаж байна. Одоогийн байдлаар Баянгол, Чингэлтэй, Хан-уул дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд гэмтэл, мэс заслын тасаг нээж шаардлагатай тоног төхөөрөмжийг нь суурилуулсан. Цаашид Баянзүрх дүүргйин Нэгдсэн эмнэлэгт мөн тасгийг нээх болно. Энэ мэтчилэн дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд яаралтай түргэн тусламжийг хүлээн авдаг болно. 2021 оноос 12 нэгдсэн эмнэлэг ажилладаг болох зорилт тавин ажиллаж байна хэмээн онцолж хэллээ. Дүүргийн нэгдсэн эмнэлэгт анхаарал хандуулж ажиллах нөхцөл боломжоор хангаж, мөн гэмтэл мэс заслын тасагтай болж өргөжиж байгаагаад талархаж байгаагаа тус эмнэлгийн дарга докторант, АУ ны магистр, Клиникийн профессор М.Чимгээ илэрхийллээ. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эрүүл мэндийн газруудын парк шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, яаралтай түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон 40 автомашинтай болсон юм. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр яаралтай түргэн тусламжийн иж бүрэн тоноглосон автомашиныг Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар гардуулан өглөө. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн нөөц орыг нэмэгдүүлэхээр боллоо

​ Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан өнөөдөр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд ажиллаж, улирлын томуу, томуу төст өвчний бэлтгэл хангагдсан эсэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний явцтай танилцлаа. ЭХЭМҮТ-д ажиллах үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ жил улирлын томуугийн үе нь цар тахалтай давхцаж байгаа тул эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үе нь 11 дүгээр сараас дараа оны хоёрдугаар сарыг дуустал үргэлжилдэг тул бид эмнэлгийн орны хүртээмж, амбулаторын үзлэгийн зохион байгуулалт, гэрийн үзлэг, хяналтыг сайжруулахаар ажиллаж байна. Аравдугаар сараас томуугийн вакцин хийгдэж эхлэхээр хүүхдүүд, ахмадуудаа эхний ээлжинд хамруулах төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн ЭХЭМҮТ болон дүүргийн эмнэлгүүдэд нэмэлт ор бэлтгэх, чадварлаг, туршлагатай эмч нарын баг дүүрэг, өрхийн 170 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг яаралтай түргэн тусламж, сэхээний чиглэлээр сургалтанд хамруулан чадавхжуулаад явж байна. Тиймээс дүүргийн эмнэлгээс хүүхдийн тусламж, үйлчилгээ авах хүртээмж, чанар нэмэгдэх юм. ЭМЯ-аас ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн агаар сэлгэлтийн асуудлыг анхаарч шийднэ хэмээн онцоллоо. ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр Энэ жил улирлын томуу, томуу төст өвчний бэлтгэл ажлыг эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрт эхлүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд манай зөвлөх эмч нарын баг томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор дүүргийн эмнэлгүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарт Эрэмбэлэн ангилах, яаралтай тусламж сэдвийн хүрээнд сургалтуудыг зохион байгуулж, ажлын байран дээр нь очиж, чадавхжуулах сургалтыг хийж байна. Уг чадавхжуулах сургалтаар 5 хүртэлх насны хүүхдэд амьсгалын зам, амьсгал, цусны эргэлт, шок, ком ба таталт, шингэн их алдалттай суулгалтыг богино хугацаанд үнэлж, эмчилж, хянах мэргэжлийн ур чадварыг бататгах, сайжруулахад чиглэгдэж байна. ЭХЭМҮТ-ийн амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг 40 ортой. Улирлын томуугийн дэгдэлтийн үед нөөц орыг нэмж дэлгэх, цаашлаад дотоод зохион байгуулалтад өөрчлөлт хийн, нэмэлтээр 65 дэлгэхээр болж байна гэлээ.

Т.Энхзаяа: Томуугийн вакциныг энэ сарын сүүлчээр хийж эхэлнэ

Манай улс аливаа нэг шинэ вакциныг хэрэглэхдээ Дархлаажуулалтын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зэрэг маш олон хууль тогтоомж, дүрмийг сахин хэрэгжүүлдэг. Эрүүл Мэндийн яамны дэргэд Дархлаажуулалтын Үндэсний хороо ажиллаж, дархлаажуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг гэдгийг ЭМЯ-ныНийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяахэллээ. Томуугийн вакцины тухайд жил бүр Монгол Улсын Засгийн Газрын санхүүжилтээр хийгддэгбөгөөд энэ жилийн эхний ээлжийн томуугийн вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар захиалсан. Уг вакциныг зорилтот бүлгийн хүн амдаа зориулан дархлаажуулалтыг хийх юм байна. Энэ жилийн вакциныг есдүгээр сарын сүүлээр эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ удаа БНСУ-ын Green Cross компанид үйлдвэрлэсэн гурван цэнт вакцин ирэх юм. Ковид-19-ийн эсрэг вакцины тухайд дэлхийн эрдэмтэд ажилласаар байна. Өнөөдөр дэлхий дахинд 172 үйлдвэрлэгч, эрдэмтэд вакцин бүтээгээд туршилтын шатандаа явж байгаа ЭМЯ-наас мэдээлсэн. Үүний 142 нь эмнэлзүйн судалгааны өмнөх түвшинд байгаа бол 34 үйлдвэрлэгчид клиникийнхээ өмнөх түвшинд, 8 үйлдвэрлэгчийн вакцин нь клиникийн хоёр, гурав дахь шатны туршилтандаа явж байгаа аж. Вакцины үйлдвэрлэл, клиникийн туршилтууд амжилттай болж, холбогдох бүртгэл, баталгаажуулалт, чанар, хяналтын дараа зах зээлд нийлүүлэгддэг бөгөөд одоогоор дэлхий дахинд нийлүүлэлтэд бэлэн болсон вакцин гараагүй байна. ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ХҮН АМД ХЭРЭГЛЭНЭ ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДашпагамВакцин нь бага насны хүүхдийн амь насанд эрсдэлтэй, өндөр халдварлалттай халдваруудаас сэргийлдэг сэргийлэлтийн арга юм. Вакцины үр дүн манай улсад өндөр байдаг бөгөөд бид аюулгүй, чанартай вакциныг хэрэглэж байгаа. Энэ жилийн хувьд зорилтот бүлгийн хүн амд томуугийн дархлаа тогтоох вакцинаа хийнэ. Жил бүр томуугийн вирусийн хэв шинж дэхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу манай орон багтдаг хүйтэн сэрүүний улиралд хүн амын дунд томуугийн ямар вирус өвчлөл үүсгээд байна вэ гэдгийг лабораторийн тандалтаар судалдаг. Тухайн тандалтын мэдээллийг судалгаа шинжилгээний байгууллага болон ДЭМБ-уудад өгснөөр тухайн жилийн вакцинд аль вирусийн эсрэг биетийг агуулсан вакцин үйлдвэрлэх вэ гэдгээ шийддэг. Энэ жилийн хувьд гурван цэнт вакциныг үйлдвэрлэж байгаа бөгөөд бидH1N1, H3N2, А,B хүрээний хэв шинжийг агуулсан вакцины захиалга хийсэн. Зорилтот бүлгийн хүн амд байнгын болон түр явуулын цэгүүдээр дархлаажуулалт хийх ажлыг зохион байгуулдаг. Зорилтот бүлэгт цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд ордог бөгөөд эцэг эхэд нь урьдчилж мэдээлэл өгсний үндсэн дээр дархлаажуулалтыг хийдэг. Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр зорилтот бүлгийн хүн амд ордог жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдээ дархлаажуулалтад хамруулдаг. Үүнээс гадна тодорхой хувийг сайн дурын дархлаажуулалтаар буюу иргэд төлбөрөө төлөн хийлгэдэг. ХӨСҮТ дээр эдгээр иргэдэд үйлчлэх дархлаажуулалтын нэг нэгж ажилладаг. Тиймээс иргэд, олон нийт томуугийн вакцинтай холбоотой буруу ташаа мэдээлэлд итгэлгүй албаны эх сурвалжтай мэдээллийг хүлээн авч байхыг зөвлөе хэмээв. Эх сурвалж:ЭМЯ

Явууллын эмнэлэг маргааш зорилтот бүлгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ

Өөрөөсөө давж бусдад үйлчилдэг сайхан сэтгэлт хүмүүсийн нэгдэл болох Улаанбаатар Централ Ротари клубынхэн маргааш Чингэлтэй дүүргийн алслагдсан хорооны зорилтот бүлгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх гэж байна. Чингэлтэй дүүргийн ядуурлын төвшин бусад дүүргүүдтэй харьцуулахад өндөр байдаг тул ийнхүү тус дүүргийн зорилтот бүлгийн 40 гаруй хүнд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна эрүүл мэндийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах юм байна. Энэхүү үйл ажиллагаагаар эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг, B, C вирус болон хелико бактерийн шинжилгээг хийх юм. Шинжилгээнүүдийг эмнэлгийн иж бүрэн тохижилттой автомашинд суурилагдсан хавдрын эрт илрүүлгийн явуулын эмнэлэгт авна. Үйл ажиллагааг Гэрэгэ ротари клуб, УБ Централ Ротаракт клуб, Цаст Ротаракт клуб, Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороо, Хаппи Веритас оношилгооны төв, Багшийн туслах аппликэйшн, KARCHER Mongolia компани дэмжин ажиллаж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн Залуучуудын Холбооны гишүүд сайн дураар оролцоно.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.