Улирлын томуу, томуу төст өвчний бэлэн байдлыг хангаж байна

​ Цар тахлын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, ачааллыг хуваарилах болон улирлын томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан улсын болон дүүргийн эмнэлгүүдийн удирдлагуудтай өнөөдөр хуралдлаа. Ирэх аравдугаар сараас улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт эхлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд хоёрдугаар шатлалын буюу дүүргийн эмнэлгүүдийн орны хүрэлцээг нэмэгдүүлж, шаардлагатай тохиолдолд нэмэлт ор гаргах чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахаар болжээ. Тухайлбал нийслэлийн хэмжээнд 2852 хүүхдийн орыг бэлдэж, нэмэлтээр цэцэрлэг, зочид буудал гэх мэт эрүүл мэндийн бус байгууллагад 750 орны нөөцийг бүрдүүлэхээр болжээ. Хуралдаанаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа томуугийн дархлаажуулалтад 2019 онд эрсдэлт бүлгийн хүмүүс, жирэмсэн, цэцэрлэгийн хүүхдүүд болон сайн дурын нийт 100 гаруй мянган хүнийг хамруулсан бол 2020 онд 394 мянган хүн тунгаар захиалга өгч ажиллаж байна. Түүнчлэн 2019 онд уушгины хатгалгааны эсрэг вакцинд 21078 хүүхдийг хамруулсан бол 2020 оны эхний хагас жилд 11757 хүүхдийг хамруулаад явж байна гэж танилцууллаа. Хуралдааны төгсгөлд Эрүүл мэндийн сайд эмнэлгийн удирдлагуудад улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлтгэл ажлуудаа бүрэн хангах, олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг сайн хүргэх тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Түүнчлэн ЭМЯ-аас энэ жилийн хувьд 1.3 сая хүнийг томуугийн вакцинаар хангахаар төлөвлөн ажиллаж байна. Нийтэлсэн:Эрүүл мэндийн яам

ЭХЭМҮТ-өөс "Өнөр бүл" төвийн 120 хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулжээ

​ Монгол Улсад хүүхдийн эмнэлэг үүссэний болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв үүсэж, хөгжсөний 90 жилийн ой энэ ондтохиож буй. Тус ойн баяраа угтанЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эмч нарХүүхдийн төлөө үндэсний газрын харьяа хүүхэдасран хүмүүжүүлэхӨнөр бүл төвийн120хүүхдэд эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг, оношилгоог өчигдөр хийжээ. Тухайн үзлэг, оношилгоогоор эрүүл мэндийн тусламж шаардлагатай гэсэнхүүхдүүдийгЭх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөсшатдарааланэрүүлжүүлэн, эмчлэх арга хэмжээ авна гэжЭХЭМҮТ-ийн эмч Д.Чулуунхүүмэдээллээ. Үзлэгт, Дотрын үзлэг, Чих, хамар хоолой Нүд, хараа хамгаалал, Шүд, эрүүл нүүрний гажиг засал, Мэдрэлийн эмгэг судлал, Бөөрний мэс засал, Дүрс оношилгоо гэсэннарийн мэргэжлийн долоон чиглэл багтсан бөгөөд нийт14 эмчийн бүрэлдэхүүнтэйгээр үзлэг, оношилгоог явуулжээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГЭХЭМҮТ-ӨӨСАВАВ

С.АМАРМАНДАХ:ЖИРЭМСЭН ҮЕД ЭМ ГЭЛТГҮЙ ВИТАМИНЫГ Ч ЭМЧИЙН ЗААВРААР УУХ ЁСТОЙ

​ ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч С.Амармандах жирэмсэн үеийн эмийн хэрэглээний талаар зөвлөгөө, мэдээллийг өглөө. Ибупрофений төрлийн эмийг олон удаа уувал ургийн усыг ширгээж, улмаар хүүхэд бүтэх аюултай Жирэмсний эхний 17 хоногт урагт гажиг үүсэх, үр хөврөл амьдрах чадваргүй болох буюу зулбах эрсдэл нүүрлэж байдаг. Тийм учраас энэ хугацаанд эмийн хэрэглээндээ хяналт тавьж, мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй юм. Жирэмсний үеийн эмийн нөлөө: Сүрьеэний эмчилгээний үед хэрэглэдэг стратомицин эм нь хүүхдийн сонсголд нөлөөлж, сонсголгүй болоход нөлөөлдөг Септрин буюу бисептол, трехабол зэрэг эмнүүд нь урагт гажиг үүсэх Өвдөлт намдаах эмүүд болох ибупрофен зэрэг өвчин намдаалт төрлийн эм нь ургийн усыг ширгээдэг учраас эхний гурван сард хэрэглэхэд зохимжгүй. Ибупрофений төрлийн эмийг олон удаа уувал ургийн усыг ширгээж, улмаар хүүхэд бүтэх аюултай.CLICK TO TWEET Мансууруулах нөлөөтэй, сэтгэцэд нөлөөт эм нь урагт шууд хортой нөлөө үзүүлдэг. Харинжирэмсний эрт үеийн хордлогын үеийн дотор муухайрах, огих шинж тэмдэг дардаг эмийг 5-аас илүүгүй хоног хэрэглэхэд хор нөлөөгүй. Мөн элэгний В вирусын эсрэг эмийг жирэмсний үед хэрэглэх нь ямар нэгэн гаж нөлөөгүй аж. Жирэмслэхээс өмнө өөрөө эрүүлжиж байж эмийн хэрэглээнээс татгалзаж чадна Жирэмсний үед антибиотик, эмийн хэрэглээнээс татгалзахын тулд жирэмслэхээс өмнө өөрөө бүрэн эрүүлжихийг С.Амармандах эмч нийт эмэгтэйчүүдэд зөвлөж байна. Тэрбээр Төрөх насны эмэгтэйчүүдийн суурь өвчлөл нэмэгдэж байна. 1980-аад онд төрөх насны эмэгтэйчүүдийн 25 хувь нь суурь өвчлөлтэй байсан бол 2020 онд гурав дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Жирэмсний үед хүндрэл үзүүлж байгаа эхчүүдийн 75 хувь нь архаг өвчтэй. Эхчүүд маань өөрсдөө бүрэн эрүүлжилж байж жирэмсэлвэл жирэмсний үеийн эрсдэлүүдээс өөрийгөө болоод хүүхдээ хамгаалж чадна гэлээ. Жирэмсний эхэн үед санамсаргүйгээр эрсдэлт бүлэгт багтах эм хэрэглэсэн бол 13 дахь долоон хоногтойгоос эхлэн ургийн гажиг илрүүлэх эхо, шинжилгээнд орох хэрэгтэй гэв. Нэмэлт витаминыг ч эмчийн заавраар уух хэрэгтэй Антибиотик, өвчин намдаах эмнээс гадна эхчүүд цахим орчинд харсан зүйлдээ итгэн төрөл бүрийн нэмэлт витаминыг авч уудаг. Тэгвэл сайн гэсэн болгоныг уухгүй, уухаасаа өмнө хяналтын эмчдээ заавал мэдэгдэх хэрэгтэй аж.Хэрэв ураг эрүүл бойжиж байвал заавал нэмэлт витамин уух шаардлагагүй.CLICK TO TWEET Олон төрлийн витаминыг хамт ууснаар, зарим төрлийн витамины ихдэлт болж, хүүхдийн жинг байх ёстойгоос нь нэмэгдүүлж, улмаар хийсвэрээр төрөхөд хүргэдэг талаар С.Амармандах эмч анхааруулж байна. Эхний гурван сард фолийн хүчлийг, харин 27 долоо хоногоос дээш хугацаанд төмрийн бэлдмэлийг эмчийн заавраар хэрэглэх нь зүйтэй. ​

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.