Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна

​ Улаанбаатар хотод суурин 156 цэгт 156 багийн 745 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Вакцины цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

ЭМЯ: Дөрвөн хүн нас барж, 1100 хүнээс халдвар илэрчээ

​ Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1100 хүнээс халдвар илэрснээс Улаанбаатарт 679, орон нутагт 421 тохиолдол бүртгэгджээ. 41-60 насны хоёр, 61-80 насны хоёр, нийт дөрвөн хүн нас барлаа. Нийт нас баралт 2059 болсон байна. Улсын хэмжээнд 5306 иргэн ковидын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1154 нь хүүхэд, 450 нь жирэмсэн эх байна.

ЭМЯ: "АМНЫ ХААЛТ" таныг, гэр бүл, найз нөхдийг тань хамгаална

НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны дарга, АУ-ы доктор Б.Сувд зөвлөгөө өгч байна.

Дархлаажуулалтын 157 цэг 09:00-18:00 цагт ажиллана

Өнөөдөр /2022.02.07/ Улаанбаатар хотод суурин 157 цэгт 157 багийн 749 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Нийслэлд ажиллах дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүд

​ Улаанбаатар хотод 2022 оны нэгдүгээр сарын 31-нд суурин 155, түр 2 цэгт 157 багийн 742 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.Дархлаажуулалтынболон шинжилгээний цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. Шинжилгээний цэгүүд 09.00-12.00 цаг хүртэл ажиллана.Дархлаажуулалтын цэгүүд:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.