Шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 1 015 466 болжээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны дөрөвдүгээр сарын 03-ны 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 207 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Шинэ коронавирусний халдвараар 53 190 хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо 1 015 466-д хүрсэн бол 212 229 хүн эдгэрсэн байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт коронавирусийн хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:Сүүлийн 24 цагийн хугацаанд нэг улсад шинээрхалдварбүртгэгдэж, нийт 206 улсад халдвар бүртгэгдлээ. Өвчний 500,000 дахь тохиолдол бүртгэдсэнээс хойш зургаан хоногийн дотор дахин 400,000 халдвар бүртгэгдэж, нийт 900,000 хүн халдвар аваад байна. Нийт халдвар авагсдын 4.4 хувь нас барж байгаа. Итали улсад нас баралт хамгийн их буюу халдвар авагсдын 12 хувь нас барж байна. Эхний үед өндөр настай хүмүүс зонхилон нас барж байсан бол сүүлийн үед залуучууд бага насны хүүхэд бас нас барж эхэллээ. Манай улсын хувьд зөөвөрлөгдөн орж ирж, лабораториор батлагдсан 14 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн эдгэрч үргэлжлүүлэн 14 хоногийн ажиглалтад байгаа. Өчигдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус бүр нэг нийт хоёр сэжигтэй тохиолдол шинээр бүртгэгдсэн.Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэн Турк, Солонгос улсад аялсан өгүүлэмжтэй.Хэдийгээр гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарласан ч дараа нь уушгинд хатгааны шинж тэмдэг илэрсэн учраас Сэлэнгэ аймгийн эмнэлэгт тусгаарлалаа. Мөн түүний ойрын хавьтлын долоон хүнийг тусгаарласан. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдол бол ОХУ-аас ирсэн оюутан.Тусгаарлалтын хугацаанд шинж тэмдэг илэрсэн учраас хавьтал байхгүй гэв.

Д.Нямхүү: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.01/ ээлжит мэдээлэл хийлээ. МэдээллийнүеэрХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 25 хүний шинжилгээнээс коронавирусилрээгүй. Тандалтаар 23 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалт гэдэг нь улсын хэмжээнд уушгины хатгаагаар эмчлүүлж буй хүмүүсээс шинжилгээ авсан юм. Тусгаарлагдан хянагдаж байсанТуркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ.Ойрын хавьтал болох 10 хүнийг нь тусгаарлан тандалт шинжилгээ хийж, эмчийн хяналт тавьж байна гэв. Үргэлжлүүлэн Энэ хоёр тохиолдол нь гуравдугаар сарын 28-ны өдөр БНСУ-аас өөрийниргэдээ авахаарМонголд ирсэн тусгай үүргийн онгоцонд зорчижирсэн. Тухайн онгоцоор Туркийн Элчин сайдын ажилтны ар гэрийн гурван хүн ирсэн. Энэ нь Монгол Улсын хууль, тогтоомжид бий бөгөөд Элчинд сайдын ар гэр нь монгол иргэдийн адил дипломат ёсоор ирэх ёстой. Ирэхэд нь тусгаарласан. Үйлчилсэн хүмүүст ч зөвлөгөө өгч тусгаарлаж байсан. Бид эхэндээгурав хоногийн дараа шинжилгээ авч, шинж тэмдэг илрээгүй ч лабораторийн шинжилгээгээр коронавирус илэрсэн. Бид үргэлжлүүлэн эмчилгээ,хяналт хийнэ. Энэ хоёр тохиолдлыг хяналтын шинжилгээгээр илрүүллээ. Тусгаарлалтад байх дүрмийн дагуу байсан учраас хяналтад байгаа гэж ойлгож болно. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 221 хүн хяналт, тандалтад байна гэсэн мэдээллийг өглөө. Монгол Улсад коронавирусийн 14 тохиолдол бүртгэгдэж байна. Өмнө нь илэрсэн 12 тохиолдлын хоёр нь эдгэрч эмнэлгээс гараад байгаа билээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.