Дахин 58 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Халдвар авсан Францын иргэнтэй хамгийн ойр байсан 9 хүн/үүнд Англи Улсын иргэн багтаж буй/ болон бүгд 58 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарсан байна. Ингээд Францын иргэнтэй нэг, хоёрдугаар зэргийн хавьталтай 149+58 нийт 207 хүн шинэ коронавирусын халдвар аваагүй нь тогтоогдоод байнагэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл. олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эрүүл мэндийн яаманд (COVID-19) халдварыг 15 минутад илрүүлэх оношлуурыг хандивлалаа

Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэгийн гишүүд, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчдийн хандиваар коронавируст халдвар (COVID-19)ыг эрт илрүүлэх түргэвчилсэн оношлуур 275 ширхэгийг Эрүүл мэндийн яаманд гардуулж өглөө. Энэхүү тестийг цус болон ийлдэст үзэх бөгөөд үр дүн нь 10-15 минутад гардаг, 98.8 хувийн мэдрэг чанартай, вирусын халдвар нь цусанд орсон буюу халдвар аваад 4-13 хоног болон 13-30 хоногтой тохиолдолд шинжилгээ хийж, мэдрэг чанарыг нь тодорхойлох боломжтой юм байна.

Хятадад нэг өдрийн дотор 1318 хүн эдгэрчээ

БНХАУ-д лхагва гарагт коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 11-ээр нэмэгдэж, халдварын 15 шинэ тохиолдол илэрч, 1318 хүн эдгэрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээллээ. Тус байгууллагын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, халдвар авсан нийт хүний тоо 80793 болсон бол 3169 хүн нас барж, 62793 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Шинэчлэгдсэн мэдээллээс үзвэл, нас баралтын албан ёсны үзүүлэлт өмнөх өдрийн 3.9 хувиас 3.92 хувь болсон байна. Үүний зэрэгцээ өдөрт эдгэрсэн хүмүүсийн хувь 76.1 хувиас 77.7 хувьд хүрч өсжээ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.