“Ажилтай иргэн-орлоготой эрүүл  өрх” өдөрлөг зохион байгуулав

Засгийн газрын 2019 оны 193-р тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөр,Эрүүл мэндийн сайдын 2018 оны 7-р сарын 20 ны өдрийн А/295 тушаалаар жил бүрийн 8 дугаар сарыг эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зохион байгуулахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд ГССҮТ-ийн ажилтны гэр бүл болон Нэг цэгийн үйлчилгээ-гээр үйлчлүүлсэн иргэдэд эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын үйлчилгээг үзүүлэх өдөрлөгийг Залуучуудын хөдөлмөр зуучлалын төв, Тэнгэр худалдааны төв, Удирдлага хөгжлийн академи, Чандмань үүд ХХК, И-март худалдааны төв, Пицца хат зэрэг байгууллагуудтай хамтарч зохион байгууллаа. Үйл ажиллагааны үр дүн Хөдөлмөр зуучлалаар 500 гаруй нээлттэй ажлын байр зарлаж 68 -н анкет бөглөсөн. Үүнээс ажилд зуучлагдсан нь 45, ажилд орсон-18 байна. Таван богд ХХК-д үйлчилгээний ажилтанаар -6, И-Март худалдааны төвд-4 , Итали зайрмаг ХХК-д 2, Чандмань үүд ХХК-д туслах ажилтнаар-2, Тэнгэр худалдааны төвд худалдааны зөвлөхөөр 2, Пицца хатд -2 тус тус ажилд орсон. Эрүүл мэндийн үзлэг оношлогоо: ГССҮТ-ийн Гэмтэл Согог Заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг хийсэн. Гавал тархины гэмтлийн үзлэг,зөвлөгөө-15 Хүзүү нуруу нугасны гэмтлийн үзлэг,зөвлөгөө- 40 Нүдний эмчийн үзлэг,зөвлөгөө-14 Эрүү нүүрний эмчийн үзлэг,зөвлөгөө-8 Дотор, зүрх судасны эмчийн үзлэг,зөвлөгөө -4 ТНСМЗ-ийн эмчийн үзлэг, зөвлөгөө-6 Цээж хэвлийн гэмтлийн эмчийн үзлэг, зөвлөгөө -11 Доод мөчдийн гэмтлийн эмчийн үзлэг, зөвлөгөө 42 ГСБМЗТ-ийн эмчийн үзлэг зөвлөгөө-18 Нийт158үйлчлүүлэгч эмчийн үзлэг, оношлогоонд хамрагдаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авсан

“Ази Номхон далайн бүс нутаг дахь биологийн аюулгүй байдал: Шинэ эрсдэл хийгээд боломжууд” салбар хуралдаан амжилттай болж өнгөрлөө

ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдаж байгаа Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтын хүрээнд Ази Номхон далайн бүс нутаг дахь биологийн аюулгүй байдал: Шинэ эрсдэл хийгээд боломжууд салбар хуралдаан 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр зохион байгуулагдлаа. Уг хуралдаанд ОХУ, Монгол, БНСВУ-ын Боловсролын болон эрүүл мэндийн сайд, дэд сайд болон бусад өндөр түвшний төлөөлөл, олон улсын байгууллага, хөгжлийн агентлаг, төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцлоо. Хуралдааныг ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын албаны дарга хатагтай А.Ю.Попова нээж үг хэлсэн ба тэрбээр даяаршил, эдийн засгийн болон нийгмийн интеграци, уур амьсгалын өөрчлөлт, экологийн тэнцвэрт байдлын алдагдал, амьдралын шинэ хэв маяг, бичил биетний хувьсал, хотжилт, үйлдвэржилт зэрэг олон хүчин зүйл эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа өнөө үед Ази, Номхон далайн бүс нутагт хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл хурдан солилцох туршлага хуваалцах нь эрсдэлийг даван туулахад нэн чухал болохыг онцолсон байна. Уг хуралдаанд Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн оролцож, Монгол Улсын Засгийн Газраас био-аюулгүй байдлын эрсдлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тулгарч буй сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, боломжуудын талаар үг хэллээ. Мөн тэрээр дэлхийн даяршил, уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлалын хөгжилтэй холбоотой хил дамнасан халдварт өвчний аюул нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд Монгол улсын ЭМЯ, ОХУ-ын хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах холбооны албаны хүн амын эрүүл мэнд, халдвар судлалын байдлыг сайжруулах чиглэлээр хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь цаг үеэ олсон өндөр ач холбогдолтой болохыг тэмдэглэн хэлж талархал илэрхийлэв. Үндсэн илтгэгчдийн илтгэлтэй холбогдуулан нээлттэй хэлэлцүүлэг өрнөсөн ба Дэд сайд Л.Бямбасүрэн хуралдаанд оролцогчдын зүгээс тавьсан асуултуудад хариулж хэлэлцүүлэгт оролцлоо.

Таны гоо сайхны итгэл түнш “Tenger Bella Beauty” салон

Luxury Gold Therapy-Aлттай арьс арчилгаа Алтыг арьсны гүнд шингээж өгсөнөөр, арьсыг өргөж чангалах, тэжээлээр хангаж, залуужуулах үйлчилгээтэй шидэт эмчилгээ юм. Алт нь байгалийн металл шинж чанараараа арьсыг хасах ионоор баяжуулж залуужуулан, коллагений ялгаруулалтад нөлөөлж арьсыг өнгөлөг, толигор залуу харагдуулж хөгшрөлтийг сааруулах үйлчилгээтэй 1 удаагийн оролтоор энгийн арьс арчилгаанаас 5-6 дахин илүү үр дүнг та мэдрэх болно 24К Gold therapy үйлчилгээг солонгосын алдарт Desembre брэндийн албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. #JAYON_VOLUME_TOX_ТҮРХДЭГ_БОТОКС Мөнхийн залуу арьсны охь * 90 120 хоног хэрэглэхэл таны арьс 10 нас залуужиж өөрчлөгдөхийг та мэдрэх болно. Jayon байгаа цагт нэмж үрчлээ үүсэх, арьс суларч унжихаас сэргийлэн үр дүнгээ урт удаан хугацаанд хадгалах болно. Тиймээс түрхдэг ботокс гэж нэрлэгддэг боловч ботоксоос ялгаатай нь натуралаар үйлчилж хөгширөлтөөс сэргийлэн, арьсанд болон хүний биед хоргүй, сөрөг нөлөөгүй таны арьсыг мэс хүргэлгүй мөнхийн залуугаар нь хадгалах үрдүнтэй гайхалтай бүтээгдэхүүн * Хамгийн гол нь ямар ч сөрөг нөлөөгүй цорын ганц залуужуулах бүтээгдэхүүн гэдэгт та 100% итгэлтэй байж болохыг FDA хэмээх дэлхийн хамгийн өндөр шалгууртай байгууллага баталсан юм. Jayon Volume tox нь үндсэн найрлага болох Seanol г далайгаас олборлож Botamedi Research Group -н арьсыг 10 жилээр залуу болгохоор мөн аль болох урт хугацаанд тэр чигээр нь хадгалахаар гаргасан гайхамшигт бүтээгдэхүүн юм. Jayonны болон бусад бүтээгдэхүүнүүдийн найрлага дахь Seanol арьсны эсийн нөхөн төлжилтийг дэмжиж өгсөнөөр дараах үр дүн гарна. #Үхэжсэн_эд_эсийг_цэвэрлэнэ #Арьс_нөхөн_төлжүүлнэ #Цайруулна #Зөөлрүүлж_торгомсог_болгоно #Арьсны_баланс_тэнцвэржүүлнэ #Үрчлээг_арилна #Арьсыг_чангална #Нүхжилт_багасгана #Эмзэгшлийг_арилгана Seanol болон өндөр найрлагатай 4 бүлгийн тус бүр 50 гаруй нийт 200 гаруй амин хүчил, энзимийн нэгдэл болон уураг агуулсан буюу 4 Peptide агуулсан цоо шинэ технологоор хийсэн өндөр найрлагатай volume tox юм. * Уураг нь эд эсийг сэргээж уян хатан чанарыг хадгалах гол хүчин зүйл кератин, коллаген, гиалуроныг нэмэгдүүлнэ Санамж: Seanol ын аюулгүй боловч тун хүчтэй үрэвслийн эсрэг нөлөөлөл нь бага зэрэг улаан тууралт өгөх эсвэл батга гадагшлах, эмзэгших зэрэг шинж илэрч болзошгүй ба та санаа зовох хэрэггүй арьсны дархлаа сайжирч эсэргүүцэх чадвар нь дээшилж байгаа учир аяандаа өөрөө алга болно. Та Seanol агуулсан бүтээгдэхүүнээ үргэлжлүүлэн хэрэглэсэнээр таны арьсны дархлаа улам сайжирч, гадны нөлөөг эсэргүүцэх чадвар дээшлэх ба эс нь зогсолтгүй нөхөн төлжсөөр байх болно. Хэрэглэх заавар: Өглөө оройд нүүрээ цэвэрлээд тухайн хүний түрхэлтээсээ хамаараад 2-3 даралт буюу 1мл 1.5мл хэмжээтэйг зөөлөн илэн тарааж түрхэнэ. Түрхсэнээс хойш 15 минут шингээгээд нарны тосоо түрхээд будалтаа хийнэ. Орой унтахдаа түрхээд унтаарай. Эхний 14 хоногт 3 хоногийн зайтай гаднаас нь гуужуулж үйлчилгээг нь дэмжин шинэ эс төлжих явцыг хурдасгаарай. Үйлдвэрлэсэн улс: Өмнөд Солонгос Хэмжээ: 100мл Үнэ: 180 000 төгрөг Хэрэглэх хугацаа: 45 55 хоног Албан ёсны гэрээт борлуулагч#Tenger_bella_beauty Www.facebook.com/tengerbellabeauty Хаяг: маршалийн гүүрний баруун талд тэнгэр вилла хотхон 116н тоот 1тоот/ Ривер гарден эргээд замын урд талд 2 давхар шар хауснууд байгаа / Холбоо барих утас: 88115986

СЭМҮТ-ийн ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН, АЖИЛЧДЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЛАА

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ САРЫН АЯН-ы хүрээнд Эрүүл мэндийн ажилтны эрүүл мэндийг дэмжих зорилгоор, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулсан. Үүнд: - Биохимийн шинжилгээ, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, элэгний В, С вирусын илрүүлэх шинжилгээнд нийт 350 хүн, хэт авиан шинжилгээнд 114, зүрхний цахилгаан бичлэгийн шинжилгээнд 53 хүнийг хамруулж, зөвлөгөө өгсөн. - Амны хөндийн үзлэг, оношилгоо хийж, шүдний зарим эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн. 2019 оны 08 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд +ЦЭНЭГ, ВИТАМИНЖУУЛАЛТ өдөрлөгийг эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудтай хамтран зохион байгуулж, нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудыг витаминжууллаа. Мөн зорилтот бүлэг болох Нуруу, үе мөч, захын мэдрэлийн эмгэг-ээр оношлогдсон 42 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын эмчилгээг үнэ төлбөргүй хийлээ.

Дорнод аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Дорнод аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа гардуулж, баяр хүргэв. Бүсийн оношлогоо эмчилгээний төв нь 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, дайны дараах хор уршгийг арилгахад үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд аймгийн төв больницдоо цэргийн 7-р тасгийг тусгайлан нээж шархадсан цэрэг дайчдыг эмчлэх, сувилах, асрах зэргээр мэргэжлийн тусламж үйлчилгээг чадварлагаар үзүүлж байжээ. Шагнал гардуулах ёслолд аймгийн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар оролцлоо.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.