Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр холбогдох албаны төлөөллийн хамт Налайх дүүрэгт ажиллах үеэрээ дүүргийн Эрүүл мэндийн төвд очиж, эмч эмнэлгийн ажилчидтай уулзлаа. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв нь эмнэлгийн тусламж үйлчилгээний алба, стратеги төлөвлөлт гадаад харилцааны алба, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний алба болон эмчилгээ чанарын алба гэсэн үндсэн дөрвөн албатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 336 ажилтан, албан хаагчидтай. Хүн амын төрөлт нэмэгдэж, нас баралт, осол гэмтлийн тоог бууруулах, дүүргээс нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг багасгах зорилт тавин ажилладаг. Эрүүл мэндийн төв нь 40 мянга орчим хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг гэмтэл, мэс засал, хүүхэд, дотор, эх барих эмэгтэйчүүд, халдварт сүрьеэ, амбулатори болон хэвтэн эмчлүүлэх гэсэн чиглэлүүдээр үзүүлдэг гэж тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль танилцуулав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсож байдаг эмнэлгийн эмч, мэргэжилтэн та бүхэнд юуны өмнө ажлын амжилт хүсье. Нэг шинжилгээ өгөхийн тулд хот руу явдаг байсан асуудал байхгүй болж байгаад талархалтай байдаг. Ямар ч цаг үед эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээг цаг алдалгүй авдаг байх нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө Нийслэлээс онцгой анхаарал хандуулж ажиллаж байгааг энд онцлон хэлье. Мөн эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө анхаарч байна хэмээлээ. Энэ үеэр БНСУ-ын Сөүл хотын Сон-Э эмнэлэг болон Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв хоёр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг харилцан хөгжүүлэх хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БНСУ-ын Сон-Э эмнэлгийн зүрх судасны төвийн дарга Ким Бэ Кин, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль нар болон эмнэлгийн эмч, ажилчид оролцов. Уг гэрээгээр эмч, эмнэлгийн мэргэжилтэн солилцох хөтөлбөр, харилцан өвчтөн солилцох, шинжилгээний сорьц ба шинжилгээний хариуг илгээх, эмнэлгийн сурталчилгаа ба харилцан туслалцаа зэрэгт хамтран ажиллахаар тусгасан байна. Мөн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд Эрүүл мэндийн яамнаас тус дүүргийн 6 дугаар хорооны өрхийн эмнэлэгт пургон машин, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн форд автомашиныг өгснийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр гардуулж өгч, эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд иргэдийнхээ эрүүл энхийг сахин хамгаалах их үйлсэд нь амжилт хүссэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ – 2019” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019 оны 09 дүгээр сарын 20, 21, 22-ныөдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлэг, Зүрхний төв, зүрх судасны эмч нарын нийгэмлэг хамтранЗүрх судасны үндэсний конференци 2019зохион байгууллаа. 17 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа тус үндэсний конференци нь орон нутаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй зүрх судасны эмгэг, зүрхний мэс засал, дотрын мэргэжлийн эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, оношилгоо эмчилгээний шинэ тутам гарсан мэдээ мэдээллээр хангах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд, сонирхолтой тохиолдлуудын шилдэг илтгэлүүдийг хэлэлцүүлэх, олон улсын түвшинд шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологи, эмнэлзүйн удирдамж заавруудыг танилцуулах зорилгоор Бүтцийн өөрчлөлт бүхий зүрх судасны эмгэг ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан болно. Конференцийн эхний өдрийн хуралдааныг ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд нээж, хуралдааныг даргалан оролцсон ба Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн 250 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, Люксембургийн Их Гүнт улс, Франц, Испани, БНСУ, Тайвань, Гүрж улсуудын хамтын ажиллагаатай их дээд сургуулиудын эмнэлгийн зочин профессорууд урилгаар оролцлоо. Конференцийн салбар хуралдаанаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлага, тус эмнэлгийн Зүрхний төвийн зүгээс 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай хэлэлцүүлэг уулзалт хийж, орон нутагт зүрхсудасныоношилгоо, эмчилгээний хөгжил, ололт амжилтыг илүү сайжруулах боломж, тулгамдаж буй асуудал, бэрхшээлийн талаар санал бодлоо солилцож, хойшид хамтын ажиллагаагаа илүү нягт уялдаа холбоотой болгож сайжруулах талаар санал нэгдлээ . Конференцийн хоёр дахь өдөр Монгол улсын эрүүл мэндийн салбарт анхны Зүрх судасны мэс заслын тасаг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд Зүрх судасны мэс заслын 50 жил: Өнгөрсөн, Одоо ба Ирээдүйн Сорилтууд сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Конференцийн гурав дахь өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр Монгол улсад болон Европын холбооны улсуудад шинээр батлагдсан удирдамж заавруудыг танилцуулан, Эмнэлзүйн судалгааны арга зүй, Зүрхний цахилгаан бичлэг, Зүрх судасны лавшруулсан амилуулах тусламж сэдвүүдээр гардан дадлага сургалтуудыг зохион байгуулж нийслэл орон нутгийн эмнэлгийн байгууллагуудын 200 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдсан.

Томуугаас сэргийлье

2019-09-25 09:21:54 Нийтлэгдсэн: Эрүүл мэнд
Томуугаас сэргийлье

Одоогийн байдлаар хүн амын дунд томуу төст өвчний вирусууд болох риновирус, иж томуу, бокавирус тус тус эргэлтэд байна.#Томуугийн_вирүс_илрээгүй. Вирусийн халдвар тус бүр өөр өөр онцлог шинж тэмдэгтэй. Өвчлөлийн түвшин, ямар вирус хүн амын дунд байгаа болон урьдчилан сэргийлэх талаарх зөвлөмж, мэдээллийг дараах пэйжд нэгдэж авч байгаарай.

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ ⁉️

Халдвартай хүн ханиаж, найтаах үед томуу, томуу төст өвчний вирүс агаар-дуслын замаар дамжин халдварлаж өвчин үүсгэдэг. Тиймээс уг өвчнөөс урьдчилан сэргийлж, өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх энэхүү зөвлөмжийг НийслэлийнЭрүүл мэндийн газраас хүргэж байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

МАНДАЛ-ОВОО СУМ ШИНЭ ЭМНЭЛЭГТЭЙ БОЛОВ

Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд 10 ортой, 2 давхар шинэ эмнэлэг ашиглалтад орлоо. Мандал-Овоо сумын хуучин нэг давхар эмнэлэг нь 1979 онд баригдсан, чулуу бетонон суурьтай, тоосгон ханатай, модон хучилттай бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж, халдвар дамжих, барилга ашиглалтын явцад иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд аюул учруулах өндөр эрсдэлтэй болсон байжээ. Тэгвэл Оюу толгой ХХК-ний санхүүжилтээр Говийноюу хөгжлийг дэмжин сан-ийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хос бор морь компани энэхүү шинэ эмнэлгийн барилгыг барьж гүйцэтгэсэн байна. Орчин үеийн стандартын шаардлага хангасан инженерийн иж бүрэн шугам сүлжээнд холбогдсон, тог тасарсан үед автоматаар ажиллах нөөц боломжтой, граж болон моргийн туслах барилгуудтайн дээр төрөх болон мэс заслын өрөөнүүдийг тусгай шийдлээр засч тохижуулсан энэхүү эмнэлэг баригдсанаар Мандал-Овоо сумын 500 гаруй өрхийн 1600 гаруй иргэд тохь тухтай орчинд эрүүл мэндийн үйлчилгээг авдаг боллоо.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.