Цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ жил академийн шагнал гардуулах ёслол хэд хэдэн байрлалаас зэрэг явагдаж буй.Оскарт нэр дэвшигчид хилийн чанадад Лондон, Парис хотуудаас шууд холбогдож байгаа бол Лос Анжелос хотын хоёр театрт суудлаа эзэлжээ. Жүжигчин Халле Берри Жүжигчин Кэри Маллиган Оскарын шагналыг санагдуулам алтан шар даашинзаар гангарчээ 24 настай жүжигчин Зендаяа шар даашинз өмсөж, 6 сая ам.долларын үнэтэй Италийн үнэт эдлэл зүүжээ. Өдгөө 35 настай Аманда Сейфрид Арманагийн улаан даашинз өмсжээ Жүжигчин Регина Кингийн даашинзыг Louis Vuitton бүтээхдээ 140 цаг зарцуулсан ба 4000 гаруй болроор чимжээ Мария Бакалова Louis Vuitton-ий даашинзаар гоёжээ Минари кинонд бүтээсэн дүрээрээ Шилдэг туслах эмэгтэй дүрийн шагнал хүртсэн 73 настай жүжигчин Юун Ёо Жун Жүжигчин Маргот Робби Chanel брэндийн цэцгэн хээтэй саарал, мөнгөлөг даашинз өмсжээ Холливудын гэрлээд удаагүй хос жүжигчин Риз Ахмед болон түүний гэргий Фатима Фархин Мирза нар
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
2021-04-16 11:07:05 Нийтлэгдсэн: Шар мэдээУлсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтэл учруулсан Олимпийн аварга Н.Түвшинбаярыг энэ сарын 5-ны өдөр цагдан хорьсон. Тэрбээр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хоригдож байх үедээ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон тул тус газрын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. ШШГЕГ-ын харьяа хорих ангид коронавирусийн халдвар голомтлон гарсан бөгөөд халдвар авсан хүмүүсийг тус газрын эмнэлэгт эмчилж байна. Харин хүндэрсэн өвчтөнүүдийг нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд шилжүүлэн эмчилж буй аж. Н.Түвшинбаярыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Н.Түвшинбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзээд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл эрхийг нь хязгаарлаад буй юм.
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
2021-03-29 11:15:52 Нийтлэгдсэн: Шар мэдээУДЭТ-ын жүжигчин, СТА Г.Амгаланбаатар коронавирусийн халдвар аваад эдгэрсэн тухайгаа өөрийн цахим хуудсандаа оруулсан байна.
Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж буй мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар өнөөдөр /2021.03.22/ мэдээлэл хийж, эрэн сурвалжлах ажлыг зогсоосон гэв. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Б.Баатархүүмэдээлэхдээ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэний журмаар нэхэмжлэлтэй, эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгасан. Энэ нь журмынхаа дагуу шүүхээс тухайн хариуцагчийг оршин суугаа хаяг дээрээ байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгадаг. Мэдээллийн дагуу дуучин Д.Болд ирж уулзаад, эрэн сурвалжлах ажил зогссон. Улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй мэдээлэл дотоод эрэн сурвалжлах сан болон Цагдаагийн ерөнхий газрын вэб сайт дээр ил тод, нээлттэй нийтлэгддэг. Бид шүүхийн процессын маргаан нь цаанаа ямар учиртайг мэдэхгүй. Одоо мэдээллийг нь устгасан гэв. Энэ талаардуучин Д.Болдоос тодруулахад Худлаа мэдээлэл гарсан байна лээ. Цагдаагийн байгууллагаас мэдээллээ авчихсан байна. Надтай холбоотой ийм асуудал байхгүй. Би алга болоогүй. Байдаг газраа байж л байна. Миний утасны дугаар, гэрийн хаяг хэвээрээ байгаа. Реклам сурталчилгаатай холбоотой асуудал үүсээгүй. Тийм асуудал байсан бол аль дээр л шийдэгдэх байсан гэсэн юм. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээстодруулахад Шүүхийн байгууллагаас дуучин Д.Болдыг эрэн сурвалжлаагүй. Харин дуучин Д.Болдын гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн Эм Ди Өү компанийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж байсан. Энэ шийдвэрийг 2020 оны тавдугаар сарын 1-нд гаргаж, Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэс рүү 2020 оны тавдугаар сарын 4-нд шийдвэрээ албан бичгээр хүргүүлсэн. Яагаад цагдаагийн байгууллагаас 2021 оны гуравдугаар сард энэ зарыг оруулсныг мэдэхгүй. Манайх тусдаа программтай. Манай байгууллагад Зорчигч тээврийн нэгтгэл компанийн нэхэмжлэлтэй Эм Ди Өү компанид холбогдох хэргийг шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ компанийн хаяг нь олдохгүй байсан учраас шүүх ажиллагаа эхлэх боломжгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нар нь энэ компанийн хаягийг өөрсдөө олох боломжгүй учраас шүүхэд хүсэлт гаргасны дагуу Эм Ди Өү компанийг эрэн сурвалжилсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Монгол Улсын анхны сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, Монгол-Оросын найрамдал нийгэмлэгийн ерөнхийлөгч, бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчааг ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан хэмээн ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнажээ. Дашрамд дурдахад, Гэгээн Александр Невскийн одонг анх 1725 оноос I Екатерина Хатан хааны зарлигаар онцгой гавьяа байгуулсан цэргийн алба хаагч болон иргэдэд олгож эхэлжээ. Монгол Улсын түүхэнд тус одонгоор шагнуулсан анхны хүн нь бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчаа болж байгаа юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй