БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН 2380 АЛБАН ХААГЧИД МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчны, судалгаа шинжилгээний төв УТҮГ, Тогтвортой амьжиргаа-3 төсөл хамтран Орон нутгийг хөгжүүлэх сангаас хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагаанд Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх, түүнтэй холбогдох эрх зүйн зохицуулалт, орон нутагт анхаарах асуудал, шийдвэрлэх арга зам болон сум, дүүрэгт ажиллаж буй албан хаагчдад байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чадавх бэхжүүлэх сургалтыг 2021 оны 10 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд цахимаар амжилттай зохион байгууллаа. Сургалтад 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, холбогдох мэргэжилтнүүд, Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, 330 сумын болон багийн Засаг дарга, ЗДТГ-ын албан хаагчид, байгаль хамгаалагч нар болон орон нутгийн төслийн ажилтан зэрэг нийт 2380 албан хаагч хамрагдав.

Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Азийнсангийн суурин төлөөлөгч Марк КойнигнарСонгинохайрхандүүргийн номын сангуудын нөхцөл байдал, цар тахлын нөхцөлд хэрхэн үйл ажиллагаа явуулж байгаатай танилцлаа. Тус дүүргийн 2, 8, 15, 19 дүгээр хороонд бичил номын сан байгуулсан. Азийн сангаас Азийн ном төслийн хүрээнд олон ажил хэрэгжүүлсэн бол энэ удаад 0-5 насны хүүхдүүдэд зориулсан номын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.СандагсүрэнНомын сангийн тоог нэмэхээс гадна номын санчдыгчадваржуулах, номын шинэчлэлийг цаг алдалгүй хийх, номын сангийн үйл ажиллагааг тогтворжуулаххэрэгтэй.Номыг үзвэр болгон тавихаас татгалзаж, хэрэглэж байх ёстой. Хэдийгээр цар тахлын үед номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо цөөн байгаа ч хэрэгтэй хүнд нь хэрэгтэй номыг өгч үйлчлэх нь чухал. Түүнээс гадна номын санчдыг тогтвортой ажиллуулж,номддурлагч хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Номын сан гэдэг бол гэртээ байгаа шиг тохь тухтай орчин байх ёстой. Бид нийслэлийн бусад дүүрэгт ч ийм бичил номын сангууд байгуулахаар төлөвлөж байна гэлээ. Номын сангаар үйлчлүүлэгч хүүхдүүдэд хүссэн номоо гэрээр унших боломжийг олгож, карт нээн бүртгэлжүүлж байгаа гэдгийг номын санчид хэлсэн юм. Номын сангийн байранд зөвхөн ном уншаад зогсохгүй зорилтот сургалт, хүүхэд, залууст зориулсан олон үйл ажиллагаа явуулах боломжтой.Сонгинохайрхандүүргийн 15 дугаар хороонд байрлах номын сангийн хувьд цар тахлын өмнө тогтмол сургалт явуулдаг байсан байна. Халдварын тохиолдол буурч, аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэхээр сургалтаа үргэлжлүүлэх бүрэн боломжтой аж. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтой

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Зөвлөлийн хурлын эхэнд Газрын харилцаанд цахим үйлчилгээг нэвтрүүлэх тухай хэлэлцсэн юм. Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг улсын хэмжээнд хөгжүүлэн, 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нэвтрүүлэхээр зорьж буй. Улмаар газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарын газрын бүртгэл, зураглалыг засварлаж, нэгдсэн стандартад оруулж, цаасан хувийн хэргийн материалыг тоон хэлбэрт шилжүүлж, нэгдсэн санд бүртгэж, албан хаагчдын хийж буй газрын бүртгэл нээлттэй, шат бүрд хяналттай болох зэрэг шинэчлэлийн ажил хийж байна. Тус ажлын хүрээнд шаардлагагүй гарын үсгийг цөөлөх, иргэдийн дарааллыг бууруулах, шат дамжлагыг цөөлөх үүднээс хөгжүүлэлт хийжээ. Мөн газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зургаа Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг ашиглан, үнэ төлбөргүй өөрсдөө хэвлэн авах боломжтой болсон. Өмнө нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгаа зэрэг бичиг баримт дээр 8-10 гарын үсэг зурагддаг. Мөн захирамж гарснаас хойш газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг авахын тулд 10-14 хоног хүлээдэг, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, кадастр үнэт цаасан дээр хэвлэгддэг байсан бол одоо интернэтэд холбогдох боломжтой төхөөрөмжөөр дамжуулан үнэ төлбөргүй, А4 хэмжээтэй цаасан дээр нэг минутын дотор хэвлэж авдаг болсноор улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй болжээ. Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем нь Төлөвлөлтийн, газрын биржийн, Үнэлгээ, татвар, төлбөрийн, Кадастрын, Хаягийн, Мониторингийн гэсэн дэд системээс бүрдэнэ. Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэдгийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа. Мөн тус цахим системийг Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон бодлогын бусад бичиг баримттай уялдуулах шаардлагатайг зөвлөлийн гишүүд онцолж байв. Одоогийн байдлаар нийслэлийн бүх аж ахуйн нэгж, иргэдийн мэдээллийг программд оруулаад байгаа гэнэ. Цаашид газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно. Программын ачаалал үүсэх учраас серверийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгааг ч онцоллоо. Хэлэлцсэн асуудалд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан юм. 10.64 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэхийг дэмжив Үүний дараа Нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах, хамгаалах талаар нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай хэлэлцлээ. Энэ хүрээнд нийслэлийн таван дүүргийн нутаг дэвсгэрт нийт 17 байршлын 10.64 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэх асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргаж өгөхийг хүссэн юм. Тодруулбал, Баянгол дүүрэгт нэг байршлын 0.22 га, Сонгинохайрханд гурван байршлын 1.91 га, Сүхбаатарт таван байршлын 1.70 га, Хан-Уул дүүрэгт дөрвөн байршлын 6.04 га, Чингэлтэй дүүрэгт дөрвөн байршлын 0.77 га газар байна. Энэ асуудалтай холбоотой Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл гарч, зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барьж, хэлэлцүүлэхийг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатарт үүрэг болгов. Сүүлийн гурван жилийн хугацаанд 91 байршлын 197.82 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэжээ. Улаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллаа Улаанбаатар чуулга ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг өргөжүүлж, Улаанбаатар театр болгох асуудлын хүрээнд театрын дүрмийн төслийг батлах тухай танилцуулав. Дүрмийг долоон бүлэгтэй байхаар төлөвлөжээ. Нэгдүгээр бүлэгт нийтлэг үндэслэл, хоёрдугаар бүлэгт театрын үндсэн үүргийг заасан байна. Гуравдугаар бүлэгт удирдлага, зохион байгуулалтын бүтцийг тусгасан бол дөрөвдүгээрт бүлэг санхүү болон материаллаг нөөцийн талаар дурджээ. Тавдугаар бүлэгт театрын эд хөрөнгийн эрхийн талаар, харин зургаадугаар бүлэгт хариуцлагын тухай зааж, театрын удирдлага ямар хариуцлага хүлээхийг тусгаж, долоодугаар зүйлд бусад зүйл буюу хууль зүйн бусад асуудлыг зохицуулахаар тусгажээ. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Улаанбаатар чуулгын статусыг өөрчилж, Улаанбаатар театрын дүрмийн төслийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр өргөн барихаар тогтов. Гурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурна Ковид-19 цар тахлын эрсдэлийг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа ажлыг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Халдвар авсан хүний тоог долоо хоног тутам харьцуулан гаргаж байгаа. Тодруулбал, 34-38 дахь долоо хоногт халдвар авсан хүний тоо тогтмол өсөж байсан бол 39-42 дахь долоо хоногт буурчээ. Өнгөрсөн долоо хоногт гэрийн хяналтад 23.233 хүн байсан бол өнөөдрийн байдлаар 19 мянган хүн байна. Эмнэлэгт хэвтэж байгаа нэн хүнд болон хүнд хүний тоо буурахгүй, орны эргэлт удаан байгааг хэлж байлаа. Коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн. Тавдугаар сард суурин 120 цэг, явуулын 40 цэгээр өдөрт 15-22 мянган хүнийг вакцинд хамруулж байсан. 34 дэх долоо хоногоос нэмэлт тунгийн дархлаажуулалтын идэвх нэмэгдсэн бол аажмаар энэ идэвх буурч, өнгөрсөн буюу 42 дахь долоо хоногт өдөрт 1100 гаруй хүн нэмэлт тунд хамрагдаж байна. Түүнчлэн сэргээн засах, тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхэд анхаарч ажиллаж байгаа аж. Өчигдрийн байдлаар нийслэлийн иргэдийн I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.4 хувь байна. Улирлын томуугийн вакциныг аравдугаар сард хийдэг байсан бол энэ жил есдүгээр сард хийсэн. 2-11 насны хүүхдүүдийг 99 хувь, жирэмсэн эхчүүдийг 96 хувьтай томуугийн вакцинд хамруулжээ. 150 резидэнт эмчийг шинээр хуваарилж, сургалтад хамруулж эхэлсэн байна. Өрхийн эмнэлгүүдэд камер байрлуулж, Шуурхай штабын нэгдсэн удирдлагын системтэй холбож, ачааллыг хянаж байгаа аж. Мөн урьдчилан сэргийлэх, голомтын болон маршрутын халдваргүйтгэлийг байнга хийж байгааг онцоллоо. Дархлаа сэргээх нэмэлт тун буюу гурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх тохиолдол буурч байгаа олон улсын жишгийг энэ үеэр зөвлөлийн гишүүд онцолж байлаа. Сайжруулсан шахмал түлшний 62 мянган тонны нөөцбий Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа. Сайжруулсан түлшний 62 мянган тонны нөөц байгаа аж. Мөн 35 тээврийн компанитай сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн гэрээ байгуулан 200 мянга гаруй өрхийн түлшийг түгээн тээвэрлэж, хомсдол үүсэхээс сэргийлэн ажиллаж байна. Коронавируст халдварт өвчний улмаас 2019 оныхоос дизель түлшний үнэ литр тутамдаа 700-1000 төгрөгөөр өсөж, хил гааль хаасантай холбоотойгоор сэлбэг хэрэгсэл, тос, тослох материалын үнэ хоёр дахин нэмэгдсэн тул Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх гэрээ-ний тарифт өөрчлөлт оруулах хүсэлтийг Монголын сайжруулсан шахмал түлш тээвэрлэгчдийн холбооны 35 тээврийн компаниас албан бичиг ирүүлжээ. Энэ тээвэрлэлтийн тарифыг 2022 оны төсөвт тусгах шаардлагатай байгааг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө хэлж байлаа. Сайжруулсан түлшний борлуулалт аравдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд тухайн үед 128 цэг ажиллаж байсан бол өнөөдөр 511 цэг ажиллаж байна. Цаашид 600 болгон нэмэгдүүлэх юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Явган хүний зам хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, БНСУ-аасМонгол Улсад суугаа Элчин сайдын яамны баруун талд барьж буй барилгын хашаа явган хүний зорчих хэсэгрүүтүрж орсон гэх гомдол иргэнээс холбогдох байгууллагад ирсэн. Уг гомдлын дагуу Хот байгуулалт, хөгжлийн газраас барилга барьж буйБумбыншовх ХХК-д нэг хоногийн дотор хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүллээ. Хот байгуулалт, хөгжлийн газрынБарилгын чанар, аюулгүй байдлын хяналтынхэлтсийн дарга Н.Тамир Иргэнээс ирсэн мэдэгдлийн дагуу уг компанидНийслэлийн Ерөнхийархитекторыншаардах хуудсыг хүргүүллээ. Шаардах хуудсанд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, аюулгүйн бэхэлгээ хийх шаардлагыг тавьсан гэв. Бумбыншовх ХХК нь 2020 онд Глобалтаунбарихаар барилгын ажлын зөвшөөрөл авчээ. Тус компани барилгын хашаагаа явган хүний зорчих хэсэгрүүдавуулан бариад удаагүй байсан бөгөөд өнөөдөртөө багтаан хашаагаа эргүүлэн татахаа мэдэгдсэн юм. Хот байгуулалт, хөгжлийн газар иргэдээс ирсэн гомдол, мэдээллийг тухай бүрд нь шийдвэрлэхээр ажиллаж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Замын-Үүд суманд сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг зогсоов

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын танхимын үйл ажиллагааг түр хугацаагаар хаах шийдвэр гаргажээ. Тэрбээр сургууль, цэцэрлэгийн удирдлагууд болон Нэгдсэн эмнэлэг, Борхойн наран өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудтай уулзаж, коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдалтай танилцав. Цар тахлын тархалтаас шалтгаалан өвчлөлийг бууруулах арга хэмжээ авч сумын Онцгой комиссын шийдвэрээр танхимын сургалтыг 2021 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 06-ны өдөр хүртэл цахим хэлбэрт шилжүүллээ. Эх сурвалж: Замын-Үүд сумын ЗДТГ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.