Б.Бямбадорж: Тоног төхөөрөмж нь байвал дүүргийн эмч нар бүх төрлийн нарийн шинжилгээг хийж чадна
2021-10-28 11:22:58 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос Ковид-19 халдварын нөхцөл байдал, орны хүрэлцээ, эрүүл мэндийн байгууллагын цахим шилжилтийн талаар тодрууллаа. -Есдүгээр сараас Ковид-19 халдварын тархалт болоод хүнд, хүндэвтэр өвчтөний тоо эрчимтэй нэмэгдсэн. Үүнээс үүдэн орны эргэлтийг тусгайлан зохицуулах боллоо. Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас яг ямар арга хэмжээ авч байна вэ? -Ковид-19 цар тахлын эмнэл зүйн шинж тэмдэгт тохируулан орны зохицуулалтыг хийж байна. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд зөвхөн халдвар авсан иргэдэд үйлчлэхээр ор дэлгэсэн 46 эмнэлэг бий. Дельта вирус дэлгэрснээс хойш эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн 25-26 хувийг хүнд өвчтөн эзэлж байгаа. Үүнээс үүдэн орны эргэлт удааширч буй тал бий. Өдөртөө 700 гаруй хүн эмнэлэгт хэвтэж байхад 600 гаруй хүн эмнэлгээс гарч байдаг. Тиймээс бид ор зохицуулалтын баг ажиллуулаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Өмнө нь 46 эмнэлэг өөрсдөө хэвтэх хүмүүсээ авдаг байсан бол одоо 12 хүний бүрэлдэхүүнтэй ор зохицуулалтын багийнхан үнэлгээ өгч хэвтүүлж байгаа. Өрхийн эрүүл мэндийн төв, тандалт шуурхай арга хэмжээний багийнхан яаралтай эмнэлэгт хэвтэх хүмүүсийн талаарх мэдээллээ ор зохицуулалтын багт мэдээлнэ. Энэ дагуу тус багийнхан үнэлгээ өгч, шаардлагатай хүмүүсийг шууд хэвтүүлж, улбар шар түвшний хүмүүсийг маргааш нь хэвтүүлэх гэхчлэн зохицуулж байгаа. Ингэснээр шаардлагагүй тохиолдолд эмнэлэгт хэвтэх байдал үгүй болж, гэртээ хүндрэх эрсдэл буурсан. -Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн талаар мэдээлэл өгнө үү? -Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийж байна. Тухайлбал, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд ирэх жил 89 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, оношилгооны аппарат хэрэгслийг концессын гэрээнд оруулах санал хүсэлтээ зохих байгууллагуудад тавиад байна. Удирдлагууд дэмжиж байгаа. Үүнийг хэрэгжүүлчихвэл нийслэлийн иргэдэд хүргэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ ойртож, тусламж, үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, заавал төрөлжсөн тусгай мэргэжлийн төв эмнэлгүүд рүү очиж, дуран, MRI хийлгэх бус, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хийх боломжтой болно. Үүний тод жишээ бол Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэг байна. Дүүргийн эмч нар маань тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь байвал дээрх бүх нарийн шинжилгээг хийж чадна гэдгийг харуулж байгаа. Тийм учраас богино хугацаанд үр ашгаа өгөх тооцоо хийгдчихсэн байгаа. -УИХ-аар ирэх оны төсөв хэлэлцэж байна. Байгууллагуудын бүтэц, орон тооны асуудал ч яригдаж байгаа. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хувьд орон тооны талаар тулгамдсан асуудал бий юү? -Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хувьд сүүлийн 10 жилд бүтэц, орон тоог огт нэмэгдүүлээгүй. 54 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, төрөөс баримтлах эрүүл мэндийн бодлогын хүрээнд орон тоондоо тааруулаад хөгжил дэвшил, шинэчлэл хийхгүй бол болохгүй. Өвчтөнийг өвдсөн хойно нь эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх талд анхаарахыг чухалчилж, энэ хүрээндээ нийгмийн эрүүл мэндийн хоёр хэлтсийг байгууллаа. Мөн нийслэлийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийг хариуцсан орлогч дарга ажиллуулж байна. Энэ бүгдийг хуучин орон тоондоо багтаагаад шийдсэн. Төсвийн хувьд ч мөн сүүлийн 10 жилд огт нэмээгүй. Тухайлбал, бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээнд жилд 15 сая төгрөг төсөвлөдөг. Энэ мөнгөн дүн 10 жилд нэмэгдээгүй. Ковидын үед ч бид ковидгүй үеийн төсвөөрөө ажиллаж байна. Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргаас дэмжлэг үзүүлж, бид байгаа төсөвтөө багтаан ажиллаж байгаа. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Богдхан уулын байгалийн тогтцыг унаган төрхөөр нь авч үлдэхийг хүслээ
2021-10-28 11:19:30 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газраас албаны төлөөлөл оролцож, иргэдийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэсэн юм. Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Л.Оргилбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нар Баянзүрх дүүрэгт байрлах Гоожингийн өндөр хэмээх түүх, соёлын дурсгалт байгууламжийг 2014 оноос эхлэн 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа аж. Тэд тухайн барилгыг нийслэлийн соёлын дурсгалт өвөөр бүртгүүлэх, эсвэл барилгыг буулгаж, дахин барилга барих зөвшөөрөл авах хүсэлтэйгээ илэрхийллээ. Тус байгууламжийг 2008 онд Баянзүрх дүүргийн, 2015 онд нийслэлийн хамгаалалтад авчээ. Мөн 2016 онд тухайн барилгын газар болон барилгын үнэлгээ хийх Ажлын хэсэг, 2018 онд тухайн асуудлыг судлах Ажлын хэсэг гарч байсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй гэдгийг хэлсэн юм. Нийслэлийн Засаг даргын орлогч тухайн барилгыг нүүлгэн шилжүүлэх боломжийг судалж, хууль журмын дагуу шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгалаа. Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны иргэн М.Болормаа Хан-Уул дүүргийн Богдхан уулын Зайсан-Баруун, Зүүн ширээт рүү иргэд эрүүл мэнддээ анхаарч алхдаг. Мөн гадаадын иргэд ч алхаж байна. Тиймээс иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө, түүнчлэн аялал жуулчлалаа хөгжүүлэх үүднээс явган аяллын замын тохижилтод саналаа илэрхийлж, аль болох байгалийн тогтцыг унаган төрхөөр нь авч үлдэхийг хүслээ. Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Г.Чинзориг Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжиж ажилладаг байна. Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК-ийн CU сүлжээ дэлгүүр нь 120 салбартай бөгөөд 23 салбарын эрхийг авсан франчайз эзэмшигчдийг 24 цагаар ажиллах боломжоор хангаж өгөхийг хүслээ. Цар тахлын улмаас улаан түвшинд байгаа энэ үед ямар ч аж ахуйн нэгж 24 цагаар ажиллах боломжгүй байгаа тул халдварын тархалт буурч, энгийн түвшинд очихоор асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ Нийслэлийн Засаг даргын орлогч хэллээ. Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны иргэн З.Цэнгэлсайхан уран хатгамалчдыг дэмжих Эгнэшгүй санаа төв НҮТББ-ын тэргүүнээр ажилладаг. Тэрбээр монгол үндэстнийхээ уламжлалт хатгамлыг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тиймээс гар урлалын бүтээл туурвих боломжтой байрны асуудлыг шийдэж өгөхийг хүслээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын холбогдох хүмүүст тохиромжтой байр судлахыг даалгав. Мөн гар урлалын бүтээлүүдээ ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд бүртгүүлэх үйлсэд амжилт хүсэж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ийнхүү иргэдтэй ээлж дараалан уулзаж байгаа юм. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Барилгын хашаагаа татаж, явган хүний зам чөлөөлөхийг шаардав
2021-10-28 11:16:44 Нийтлэгдсэн: НийгэмСүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр, Герман Улсын Элчин сайдын яамны хойно барьж буй барилгын хашаа явган хүний зорчих хэсэг рүү түрж орж, нийтийн эрх ашигт харшилсан тул Хот байгуулалт, хөгжлийн газраас барилга барьж буй Билгүүн Монгол Констракшн ХХК-д нэг хоногийн дотор хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүллээ. Энэ талаарх гомдол иргэдээс удаа дараа ирсэн байна. Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ардабек Түр хашааг 24 цагийн хугацаанд өөрийн эзэмшил рүү татаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, явган хүний замын эвдэрсэн хэсгийг засахыг албан ёсоор даалгалаа. Шаардлагыг хугацаандаа биелүүлэхгүй бол холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагад албан бичиг хүргүүлэн арга хэмжээ авна гэв. Билгүүн Монгол Констракшн ХХК нь барилгын түр хашааг эзэмшил газраасаа 3-4 метр хэтрүүлж барьжээ. Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан иргэдээс олон төрлийн гомдол, мэдээлэл ирдэг бөгөөд тэдгээрийн дотор хувийн компаниуд барилгын ажил хийхдээ нийтийн эзэмшлийн зам талбайг хашиж, явган хүн зорчих хэсгийг хаасан тухай гомдол цөөнгүй байдаг аж. Иргэдийн гомдлыг тухай бүрд нь шийдвэрлэхээр ажиллаж байна. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НЗДТГ-тай хамтран нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг Нийслэл хотын шилдэг гэр бүлийг алдаршуулах ёслол боллоо. Ёслолын үеэр нийслэлийн Хүмүүнлэг, Оюунлаг, Бүтээлч, Спортлог, Өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч гэсэн таван номинацид шалгарсан 11 гэр бүлийг олон нийтэд алдаршуулан, хүндэтгэл үзүүлэв. Шагналыг НЗДТГ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий нар гардууллаа. Оюунлаг гэр бүл номинацид Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Баавгайхүүгийн Насанбат, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэн Дангаасүрэнгийн Хосбаярын гэр бүл шалгарсан бол Хүмүүнлэг гэр бүл номинацид Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны иргэн Рэнцэнбалын Цэндпүрэв, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Ганбаатарын Банзрагчийн гэр бүл шалгарав. Бүтээлч гэр бүл номинацид Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн Сэвээхүүгийн Жаргалсайхан, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ухнаагийн Мижиддорж, Багахангай дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Авирмэдийн Цэрэндагва нарын гэр бүл тодров. Өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч гэр бүл-ээр Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны иргэн Цэенийн Цэрэндорж, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны иргэн Одхүүгийн Дуламдорж нарын гэр бүл шалгарсан бол Налайх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Арилдын Баянмөнх, Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны иргэн Очирбатын Цэгмид нарын гэр бүл Спортлог гэр бүл-ээр тус тус шалгарав. Ёслолын үеэр НЗДТГ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү Шилдэг гэр бүлийн амжилтыг алдаршуулж, олон нийтэд түгээснээр олон гэр бүл, тэр тусмаа шинэ залуу гэр бүлүүд үлгэр жишээ авах, суралцах ач холбогдолтой. Түүнчлэн чадварлаг, эвсэг, хүмүүнлэг гэр бүлийн тоогоор нийслэл хотын өнгө төрх тодорхойлогдоно гэдгийг онцолж байлаа. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын дунд зохион байгуулсан мэтгэлцээний тэмцээний ялагчид тодорлоо
2021-10-28 11:09:30 Нийтлэгдсэн: НийгэмНийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойг тохиолдууланНЗДТГ-ынСургалт, судалгааны төвөөс нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын дунд аравдугаар сарын 23-ндмэтгэлцээний тэмцээн зохион байгуулсан. Тус тэмцээний ялагчдыг тодруулж, өнөөдөр шагналыг нь гардуулан өглөө. Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн,НЗДТГ-ынТөрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нар гардуулсан юм. Уг мэтгэлцээнийг нийслэлд тулгамдаж буйасуудлыгшийдвэрлэх, албан хаагчдынидэвх, оролцоог нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санал, санаачилгыг нээн илрүүлэх зорилгоор зохион байгуулжээ. Тэмцээнд нийслэлийн нутгийн захиргааны 23 байгууллагын 21 баг оролцсон байна. Мэтгэлцээний тэмцээний тэргүүн байранд Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын баг орсон бол дэд байранд Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын баг шалгарчээ. Харин гутгаар байранд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны баг шалгаран өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. Тэргүүн байранд шалгарсан Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын багийн гишүүн Ш.ЗолбаярЮуны өмнө мэтгэлцээнийг өндөртүвшиндчанартай зохион байгуулсанНЗДТГ-ынСургалт, судалгааны төв болоод үнэн бодитой шүүсэнJCIбайгууллагын шүүгч нарт талархлаа илэрхийлье. Уг тэмцээн нь нийслэлийн өмнө тулгамдаж буй олон асуудлын шийдлийг хэлэлцэхэд чиглэсэн. Төр, захиргааны байгууллагуудын албан хаагчидтай өрсөлдөн, салбар, салбарын онцлогийгтаньж, олон талын мэдээлэл олжавснаараатун үр өгөөжтэй байлаа хэмээнсэтгэгдлээхуваалцсан юм. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй