Өрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээ

Нэг хорооны иргэдийн дунд коронавирусийн халдвар авсан 250 болон түүнээс дээш хүн бүртгэгдвэл нэмэлтээр тусламжийн баг ажиллуулахаар болсон. Энэхүү багт машинтайгаа ажиллах туслах ажилтнуудыг сайн дураар нь ажиллуулах болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 18-24-ний хооронд нийт 45 жолооч нийслэлийн хороодод ажиллажээ. Нэг жолооч дунджаар5-6 өдөр ажилласан гэсэн тооцоо гарсан байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хамгийн олон сайн дурын ажилтан ажиллажээ. Тухайлбал: Багануур дүүргийн 1, (1) Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 7, 8, 20, 22, (8) Баянзүрх дүүргийн 2, 3, 4, 5, 8, 9, 13, 14, 16, 19, 20, 22, 23, 25, 26, (15) Сонгинохайрхан дүүргийн 4, 6, 19, 24, 26, 29, (6) Сүхбаатар дүүргийн 1, 11, 18, (3) Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 6, 11, 15, 16, 17, 19, 21, (10) Чингэлтэй дүүргийн 7, 19 (2) дүгээр хороонд тус бүр машинтай жолооч ажилласан байна. Цар тахлын халдвар олноор бүртгэгдсэн, ачаалал ихтэй, хүний нөөц болон тээврийн хэрэгсэл дутагдалтай өрхийн эрүүл мэндийн төвд өөрийн тээврийн хэрэгслийг ашиглан ажиллах сайн дурын ажилтнуудыг үргэлжлүүлэн ажиллуулах юм. Сайн дурын ажилтнуудад өдрийн 50 мянган төгрөгийн урамшуулал, 20 мянган төгрөгийн шатахууны эрхийг нийслэлийн төсвөөс өгч байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хотын дарга Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар хоёр улсын харилцаа эртний түүхтэйг онцлоод цаашид Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлуудад хамтран ажиллах өргөн боломжууд байгааг дурдав. Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский Улаанбаатар хотод Европ барилгын стандартыг нэвтрүүлэх цаашлаад хотын нийтийн тээврийн салбарыг сайжруулахад хамтарч ажиллах боломжтойг илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Мартаж болохгүй” аян зарлалаа

Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн гал түймрийнэрсдэлээсурьдчилан сэргийлэх, гал түймрийн тоо хохирол,эрсдэлийгбууруулах зорилгоор Мартаж болохгүй аяныг өнөөдрөөс зарлалаа. Тус аяны талаар болон цаг үеийн нөхцөл байдлын тухай Нийслэлийн Онцгой байдлын газар (НОБГ)-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар (НАБТГ)-ын дарга Б.Пүрэвсүрэн, Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны даргаЧ.Буянжаргалнар мэдээлэл өгөв. Нийслэлийн хэмжээнд 2016-2021 онд12.378объектынгал түймрийн дуудлага ирж, 102 том хүн, 32 хүүхэд гал түймэрт өртөн, амиа алдсан байна. Мөн 100 том хүн, 28 хүүхэд гал түймрийн улмаас эрүүл мэндээрээ хохирч, түлэгджээ. НОБГ-ыналба хаагчид 4894 иргэний амийг авран хамгаалж, байгууллага, иргэний 20.6 тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг галын аюулаас хамгаалсан гэх тооцоо гарчээ. Өнгөрсөн хугацаанд бүртгэгдсэнобъектынгал түймрийн хамгийн өндөр хувь буюу 4772 тохиолдолнь ил задгай гал, үнс нурам асгаснаас, тамхи,чүдэнзнийцогоосүүдэлтэй. Үүний дараа яндангийнцонолт, цахилгаан угсралт, ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гал түймрийн дуудлага бүртгэгдэж байна. НОБГ-ынГамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй Объектынгал түймэр ихэвчлэн шөнө, үүрийн цагаар гардаг.Нийслэлийн Онцгой байдлын газарт хоногтоо 8-10 дуудлага ирж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт 45 гал түймрийн дуудлага бүртгэгдсэнээр 2021 он гарснаасхойшиххамгийн их дуудлагатай долоо хоног боллоо. Тус 45 дуудлагаас таван хүний эрдэнэт амь насэрсэдсэн. Мөнугаарынхийн хордлогод өртөх эрсдэл ч өндөр байна. Иймд гал түймрийн эрсдэлээсурьдчилан сэргийлэх, хохирол, дуудлагын тоог бууруулах зорилгоор Мартаж болохгүй аяныг зарлалаа. Уг аяны хүрээнд гэр хорооллын бүсүүдээр хяналт, шалгалтыг зохион байгуулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвлөмж, зөвлөгөө бүхий дүрс, мэдээллийг хүргэж ажиллахаар төлөвлөж байна гэв. Энэ үеэр НАБТГ-ын дарга Б.Пүрэвсүрэнугаарынхийн эрсдэлтэй холбоотой мэдээллийг өгсөн юм. Тэрбээр 2019 оноос хойш Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулсан бүс буюу төвийн зургаан дүүрэгт сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн. 2019-2020 онд 2970 хүн, 2020-2021 онд 786 хүнугаарынхийн эрсдэлд өртсөн байдаг. Харин 2021 оны галлагааны улирал эхэлсэн цаг буюу энэ оны есдүгээр сарын 1-нээсхойш 120 орчим хүнугаарынхийн эрсдэлд өртжээ. Статистик үзүүлэлтээругаарынэрсдэлд өртөж буй иргэдийн тоо буурч байгаа ч тайвширч болохгүй. 2019, 2020 оныугаарынхийд өртсөн дуудлагын дийлэнх нь сайжруулсан түлш түлэх мэдлэг, мэдээлэл дутсантай холбоотой байсан. Харин 2021 оныугаарынхийн эрсдэлийн дийлэнх нь иргэдийн хайхрамжгүй байдалтай холбоотой. Улаанбаатар хотод шилжиж ирээд хаягаа бүртгүүлээгүй, дүүрэг хороондоо харьяалалгүй, Таван толгой түлш ХХК-аасугаар мэдрэгчээ аваагүй байдлаас үүдэнугаарынхийн эрсдэлд өртөх магадлал өндөр байна. Төрийн байгууллагуудаасугаарынхийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг, мэдээлэл олгохаянуудыгшат дараатай хэрэгжүүлж байгаа. Мөн төрийн болон төрийн бус байгууллагуудаас бүх талын судалгааг аван, шаардлагатай арга хэмжээг авч байна. Иймд иргэд, олон нийт сэрэмжтэй байж, дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй.Агаарынбохирдлыг бууруулах,угаарынхийнэрсдэлийгарилгахад ганц төрийн байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр хангалтгүй. Төр, иргэн, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хариуцлага чухал хэмээн тодотгож байлаа. Таван толгой түлш ХХК-аас8600 айлд дамжуулагчтайугаарынхий мэдрэгчийг суурилуулжээ. Уг дамжуулагчийгсуурилуулснаасхойш буюу 12 хоногийн хугацаанд 58 айлаасугаарынхий ялгарсан гэх мэдээ ирсэн байна. Цаашидугаарынхийн өндөр эрсдэлтэй 63 мянган өрхөд тус дамжуулагчийг суурилуулах аж. Энэ талаар Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны даргаЧ.БуянжаргалӨнгөрсөн долоо хоногт угаарын хий дамжуулагчийн тусламжтайгаар 58 өрхийн 200 гаруй иргэнийгугаарынхийн эрсдэлдөртөхөөсурьдчилан сэргийллээ. Иргэдугаарынхий дамжуулагчаа зөвхөн гал түлэх үедээ ажиллуулах тохиолдолзонхилжбайна. Бусад үед ньтог, цахилгаан үрээд байна гэх шалтгаанаар тэжээлээс нь салгах тохиолдол олон гарчээ. Засгийн газраас арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл цахилгааны төлбөрийг 100 хувьхөнгөлөх шийдвэр гарсантулугаарынхий мэдрэгчээ салгахгүй байхыг иргэдэд сануулъя. Хяналтын баг таны гэртугаарынхий мэдрэгдэж буй эсэхийг 24 цагийн турш дэлгэцээр хянаж байгаа тул дамжуулагчаа салгаж болохгүй хэмээн иргэдэд анхаарууллаа. Мөнугаарынхий мэдрэгчээ эвдэх, зарж борлуулсан хүн ч бий гэнэ. Тусугаарынхий мэдрэгчийг өрхөд нэг л удаа үнэ төлбөргүй олгож байгаа бөгөөд эвдсэн, худалдсан тохиолдолд өөрсдөө худалдаж авах учиртайг албаныхан сануулж байв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Явган хүний зам хааж хашаа татсан барилгын компанид шаардлага хүргүүлж, хашааг татуулахаар болов

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газраас явган хүний зам хааж хашаа татсан барилгын компанид шаардлага хүргүүлж, хашаагтатуулахаар болов. Тодруулбал, Төв шуудангийн урд барилга барьж буй Улаанбаатар пропертиз компанид нийтийн эдэлбэр газарт барьсан түр хашаагаа нэг хоногийн дотор татах шаардлагыг хүргүүлсэн юм. Энэ үеэр Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.ТамирУлаанбаатар пропертиз компанид бид өмнө нь дөрөв, зургаадугаар сард шаардлага хүргүүлж байсан. Одоогийн энэ хашаа стандартын шаардлага хангахгүй, орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байсан юм. Иймд шаардлага хүргүүлж, тухайн компани шинээр хашаа барьсан. Ингэхдээ хашаагаа нийтийн эдэлбэр газарт хэтрүүлэн барьсан байна. Тухайн байгууллагад албан шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна хэмээсэн. НМХГ-ынБайгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б. ОтгонцэнгэлНИТХ-ын тогтоолоор баталсан нийслэлд хашаа, хайс барих, буулгах журам бий. Энэ журмын дагуу тухайн барилгын компани Хот байгуулалт, хөгжлийн газраас аюулгүй байдлын болон барилгын түр хашаа барих зөвшөөрөл авах ёстой. Тухайн аж ахуйн нэгж зөвшөөрөл аваагүй. Иймээс Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас шаардах хуудас хүргүүлэн, хэрэв зөрчлөө арилгахгүй бол торгуулийн арга хэмжээ авч, мөн газрыг албадан чөлөөлж болно гэлээ. Улаанбаатар пропертиз компанийн хувьд маргааш буюу аравдугаар сарын 26-ны 12:00 цаг гэхэд түр барьсан хашаагаататахаа мэдэгдэв. Энэ үеэр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Гал нийслэлийн 1500 орчим байршилд зөрчил арилгах арга хэмжээ авсан гэдгээ онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, газрын зөрчил арилгах ажил 2021 оны байдлаар 97.8 хувьтай гүйцэтгэлтэй ажиллаж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

"Улаанбаатар хотын ундны усны хилийн цэсийг шинэчилнэ"

​ Газар зохион байгуулалттай холбоотой зөрчлийг арилгах, зөвшөөрөлгүй эзэмшиж, ашиглаж буй газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлэх ажлыг нийслэлд эрчимтэй зохион байгуулж буй талаарНийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээллээ. 2021 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 330 га газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлээд байгаа бөгөөд цаашид зөвшөөрөлгүй эзэмшсэн 7.5 га газрыг чөлөөлөх юм байна. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 960 гарааш, чингэлгийг буулгаж, газрыг чөлөөлсөн.Хотын төвд хийж, хэрэгжүүлж буй газар чөлөөлөх ажлыг он дуустал үргэлжлүүлэх аж. Үүнтэй зэрэгцэн хотын алслагдсан дүүргүүдэд түгээмэл тархалттай ашигт малтмал буюу элс, шавар, хайрга зэргийг зөвшөөрөлгүй олборлодог. Налайх дүүрэгт элс, шар шавар гар аргаар олборлосноос болж 200 га орчим газар сэндийлэгдэж үлджээ. Сонгинохайрхан дүүрэгт мөн зөвшөөрөлгүй олборлолтын улмаас асуудал нь шүүхээр шийдүүлэх хэмжээнд хүрсэн тохиолдол бий. Эдгээр асуудлыг яаравчлан шийдвэрлэх шаардлагатайг Нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд сануулсан байна. Түүнчлэн энэ онд багтаан зуслангийн бүсийн дахин төлөвлөлтийг боловсруулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-н гэхэд хуульд нийцүүлж ажлаа эхлүүлэхэд бэлэн байх ёстойг үүрэг болгожээ. Мөн Улаанбаатар хотын ундны усны хилийн цэсийг шинэчлэх ажил хийж байна хэмээнНЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЛЭЭ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.