Гал сөнөөгчийн гэр бүлд жишиг байшин барьж өглөө

​ Нийслэлийн Онцгой байдлын газрын Ахлагчийн зөвлөл Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж Мөрөөдөл биелдэг сайн үйлсийн аян өрнүүлж, гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэлийн гэр бүлд шинэ хашаа, байшин барьж өглөө. Тодруулбал, уг төсөлд TV9 телевиз, Араг продакшн зэрэг байгууллагууд хамтран, бусад аж ахуйн нэгж, иргэд мөнгөн дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэжээ. Орон сууц барих ажилд НОБГ-ын дарга А.Дашнямын тушаалаар томилсон ажлын хэсгийн 14 алба хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр есдүгээр сарын 15-наас энэ сарын 22-н хүртэл ажилласан байна. Сайн үйлсийн аяны хүрээнд Онцгой байдлын албаны 750 гаруй аврагч, гал сөнөөгчдөөс Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэлийн гэр бүлийг сонгожээ. Ж.Пүрэвдэмбэрэл нь Онцгой байдлын албанд 15 жил ажилласан, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр гамшиг ослын 965 удаагийн дуудлагаар ажиллаж 12850 цаг үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн үүрэг гүйцэтгэхдээ галын аюулаас 14 хүний амь аварч, ээлжийн бүрэлдэхүүн 2 тэрбум 214 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалж ажиллажээ. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр онцгой байдлын байгууллагын ангиудтай ойрхон газар албан хаагчдыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн үүрэг гүйцэтгэх нөхцлийг сайжруулах чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна хэмээв. Тус байшин нь 15х8 харьцаатай, дотроо угаалгын өрөө, халуун хүйтэн устай. Мөн гал түймэр, үер, газар хөдлөлт, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлж, гамшгийн эрсдлийг тооцож барьсан жишиг байшин гэдгээрээ онцлог юм. НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням НОБГ 2021 онд дотоод журамдаа өөрчлөлт оруулан Ахлагчийн зөвлөл байгуулсан. Бид стандарт хангасан, жишиг байшинг барьж ашиглалтад оруулж байна. Нийтдээ 110 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалттай энэ аянд НОБГ-ын бүх албан хаагч оролцсон хэмээн онцоллоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн шилдэг дүүргээр Сонгинохайрхан шалгарлаа

​ Нийслэлийн Шилдэг хороо-хэсгийн ахлагч нарын шилдэг баг болзолт уралдаан болон Манай хороо-миний гудамж аяны шилдгүүд тодорлоо. Шилдгээр шалгарсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, хороо, дүүргүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болов. Манай хороо-Миний гудамж аяны шилдэг дүүргээр Сонгинохайрхан шалгарсан бол дэд байрт Баянгол, гуравдугаар байрт Налайх дүүрэг шалгарлаа. Харин Хэсгийн ахлагч нарын шилдэг баг болзолт уралдаанд Налайх дүүргийн 4-р хороо, Шилдэг хороо болзолт уралдааны тэргүүн байрт Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо тус тус шалгарав. Энэ арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албан дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар нар оролцож шагнал гардууллаа. НЗДТГ нь нийслэлийн ойн хүрээнд хороодын албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилгоор Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг болзолт уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Манай хороо-Миний гудамж аяныг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Ажлын хэсэг дүүрэг, хороодод ажиллаж, удирдамжийн дагуу аяны шилдгүүдийг тохижилт, ногоон байгууламж, инженерийн дэд бүтэц, хог хаягдал, орчны бохирдол, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, хамгаалалт гэсэн нийт 145 шалгуур үзүүлэлтээр шалгаруулав. Тодруулбал, шилдэг дүүрэг, шилдэг орон сууцны хороо, шилдэг гэр хороо, шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, шилдэг сууц өмчлөгчдийн холбоо, шилдэг орон сууцны контор, хэрэглэгчдэд үйлчлэх төв, шилдэг өрх, шилдэг хог тээврийн байгууллага, шилдэг зам, талбайн цэвэрлэгээний байгууллагуудыг тодрууллаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Гарч байгаа бүх шатны шийдвэрийг хороогоор болон хэсгийн ахлагчаар дамжуулан иргэн, аж ахуйн нэгждээ хүргэх, хэрэгжилтийг газар дээр нь зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих чиг үүргээ нийслэл, дүүргийн төрийн захиргааны байгууллагууд хүнд үед тасралтгүй хийж байсны үр дүн харагдаж байна. Манай хороо-миний гудамж аяны хүрээнд нийслэлийн иргэдийн идэвх оролцоо сайжирсан байна гэлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн шилдэг есөн өрх шагналаа гардлаа

​ Нийслэлийн хөгжил дэвшилд хувьнэмрээоруулж, хойч үедээ үлгэр жишээ болж буй Тэргүүний өрх гэр-ийг 1995 оноос шалгаруулан алдаршуулсаар ирсэн билээ. Жил бүр шилдэг есөн гэр бүл шалгаруулдаг энэхүү ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгардуулсан юм. Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны өндөр настан Л.Бүжинлхамын гэр бүлэконогоон орчин бүрдүүлж, хоёр гэр бүлийг ажлын байраар хангадаг. Мөн тус дүүргийн 20 дугаар хорооны өндөр настан Н.Чойжавынгэр бүл 1000 гаруй мод тарьж, тохилог орчин бүрдүүлсэн бол Баянгол дүүргийн есдүгээр хорооны өндөр настан А.Батцэрэнгийнгэр бүл хөрсний бохирдлыг арилгахад хувьнэмрээоруулж 500 гаруй мод, жимс жимсгэнэ тарихаас гадна цагаан идээ боловсруулдаг аж. Түүнчлэн өөрсдийн тарьсан жимсээр ундааны цех ажиллуулдаг Налайх дүүргийн наймдугаар хорооны иргэн С.Баярсайханы гэр бүл, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны өндөр настан, гар үйлдвэрлэл эрхэлдэг М.Доржпаламын гэр бүл, Сонгинохайрхандүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Данзангийн гэр бүл, 41 дүгээр хорооны иргэн Д.Батбаярын гэр 24 төрлийн хүнсний ногоо тарьдаг амжилтаараа шилдэг гэр бүлээр шалгарлаа. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Л.Нэргүйн гэр бүл 500 гаруй мод, бут тарихаас гадна 20 төрлийн хүнсний ногоо тарьдаг. Харин Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Бадамхандынгэрбүл услалтын системээ бүрэн шийдэж, усан оргилуур байгуулжээ. Эдгээр есөн өрх үр хүүхдээ амьдралын ухаанд сургахын зэрэгцээ нийслэл хотынхоо өнгө үзэмж, хөгжил цэцэглэлтэд ийнхүү бодитой хувь нэмэр оруулжээ. Мөн ам бүлээрээ нийгмийн хэв журмыг сахиулах, хороо, дүүргийн хэмжээнд зохиогддог үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнсоёлч, боловсон аж төрөх нөхцөл боломжийг бүрдүүлж, хороо, дүүрэг, нийслэлд туршлага болохуйц шинэсанаачилгагаргасан гэр бүлүүдэд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Иргэний үнэмлэх анх удаа авах болон 25, 45 насны шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээг НҮНТ-өөс авах боломжтой боллоо

​ Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон Ковид-19-ийн цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.НийслэлийнҮйлчилгээнийнэгдсэн төв /НҮНТ/-ийн дарга Б.Ууганбатаас зарим зүйлийг тодрууллаа. -1800-1200 тусгай дугаарын ачаалалхэрбайна, энэ долоо хоногт хэдэн дуудлага хүлээж авсан бэ? -2021 оны аравдугаар сарын 14-20-ныхооронд 1800-1200 тусгай дугаарт нийт 1556 иргэн хандаж, мэдээ, мэдээлэл авсан.Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 18 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.20 минут байна.Мөн тус хугацаанд Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 29 иргэн хандаж, есөн иргэн автомат хариулагчаас, 20 иргэн оператор ажилтантай холбогдон мэдээлэл авлаа.Иргэд дархлаажуулалтынболонковидыншинжилгээний цэгийн байршил, ажиллах цагийнхуваарийнталаарх нарийвчилсан мэдээллийг1800-1200 тусгай дугаарын утас, Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой. -Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд 2021 онд хамгийн их үзүүлсэн үйлчилгээ юу байсан бэ? -Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв төрийн 47 байгууллагын 456 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Энэ онд нийт 1.252.002 үйлчилгээ үзүүлснээс 493.630 буюу 39.4 хувийг улсын бүртгэлийн үйлчилгээ эзэлж байна. Улсын бүртгэлийн газар нь иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийнбүртгэлийн чиглэлээр нийт 51 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Үүнээсэд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээд хамгийн их авдаг бөгөөд мэдээллийн дутмаг байдлаас шалтгаалан материалаа дутуу бүрдүүлэн, өөртөө чирэгдэл үүсгэх тохиолдол их гардаг. Тиймээс иргэд, олон нийт төрийн үйлчилгээнийбүрдүүлэх материалын жагсаалт болон бусад мэдээ мэдээллийг burtgel.gov.mn, opendataburtgel.gov.mn болон 1800-1200 тусгай дугаараас авах боломжтой. -Иргэд хамгийн ихээр авч буй улсын бүртгэлийн үйлчилгээг илүү шуурхай үзүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ? -Иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс улсын бүртгэлийн үйлчилгээг авахад тэмдэгтийн хураамжийгбанканддугаарлаж цаг алдахгүйгээр Гэрэгэкиоск цахим төлбөр тооцооны хэрэгслээр төлөх боломжийг бүрдүүлсэн. Улсын бүртгэлийн байгууллагаас нийт 30 нэр төрлийн лавлагаа, тодорхойлолтыг олгодог. Харин төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем буюу www.e-mongolia.mn-ээс21 нэр төрлийн лавлагаа, тодорхойлолтыг энэ оныдолоодугаарсарын 1-нээсиргэн, хуулийн этгээд үнэ төлбөргүй авах боломжтой болсон. Түүнчлэн төрийн үйлчилгээг авах иргэдийн санал, хүсэлт, хэрэгцээ, шаардлагад үндэслэн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс үзүүлж буй үйлчилгээний нэр төрлийг үе шаттайнэмэгдүүлжбайна. Тухайлбал, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав болонДрагонсалбарт 16 нас хүрсэн иргэн анх удаа иргэний үнэмлэх авах, 25, 45 насны шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээг энэ оны аравдугаар сарын 18-наасүзүүлж эхэллээ. Цаашид иргэд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн бүх салбараас дээрх үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхээр шат дараатай арга хэмжээ авч байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.