2025 оны нэгдүгээр сараас төрийн байгууллагууд хос бичгээр албан хэргээ хөтөлнө

Монгол хэлний тухай хуулийг 2015 онд баталсан. Энэ хуулийн дагуу Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангаж байна. Монгол хэлний тухай хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан юм. Энэ заалтыг хоёр жилийн дараа мөрдөж эхлэх тул Засгийн газраас Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III-ийг баталж, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хариуцан ажиллаж байна. Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг сэтгүүлчдэд танилцуулсан юм. 21 хүний бүрэлдэхүүнтэй тус ажлын албыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ахалдаг аж. ХОС БИЧИГТ ШИЛЖИХ БЭЛТГЭЛ 1985 ОНД ЭХЭЛЖЭЭ 1985 онд монгол бичгийн тухай анхны эрхзүйн баримтыг баталснаас хойш 2015 он хүртэл Ерөнхийлөгчийн зарлиг, Ерөнхий сайдын захирамж зэргийг тасралтгүй гаргажээ. Нийт Засгийн газрын 11 тогтоол, сайдын 11 тушаал баталж, 1985-1990 оны хооронд монгол бичгийн 28 сурах бичиг хэвлэсэн байна. Зарим хүн бүх нийтээрээ монгол бичигт шилжинэ гэж буруу ойлгосон. 1985-1986 оны хичээлийн жилд сурах бичгүүд бэлэн болсон тул 7-8 дугаар ангийнханд монгол бичгийн хичээлийг анхлан зааж эхэлжээ. 1991-1994 онд дахин 25 толь, сурах бичиг, гарын авлага туурвижээ. 1995-2007 онд Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 1-ийг батлан хэрэгжүүлсэн. 2005-2015 онд Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2-ыг Засгийн газраас баталсан байна. Монголчууд хос бичигтэн болох бэлтгэлээ 1985 оноос эхлүүлсэн. Өмнөх хоёр хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг эргэн харж, хэлэлцсэний эцэст төрийн албан хаагчдад ямар арга зүйгээр, аль сурах бичиг, толь ашиглан монгол бичиг заах нь тодорхой боллоо. Монгол хэлний тухай хуульд монгол бичигтэй холбоотой дараах заалт бий. 11.1 Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үр дүнд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтөлнө. Энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2020 онд гурав дахь хөтөлбөрийг баталжээ. Дөрвөн зорилт дэвшүүлэн, нийт 69 үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Эдгээрийг амжилттай хэрэгжүүлбэл 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн алба хос бичиг рүү шилжинэ. Харин зарим хүн бүх нийтээрээ монгол бичигт шилжинэ гэж буруу ойлгосон гэж Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл онцлов. Хэлний бодлогын үндэсний зөвлөл (ХБҮЗ) төрийн бусад байгууллагатай хамтран Алсын хараа-2050-д Монгол хэл, бичиг гэсэн хэсгийг багтаажээ. Үүнд 2020-2030, 2031-2040, 2041-2050 он хүртэлх монгол бичгийн бодлогыг тодорхойлон, найман зорилт дэвшүүлсэн байна. ЦАХИМ ОРЧИНД МОНГОЛ БИЧГИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ? Сүүлийн жилүүдэд цахим хэрэглээ ихээхэн өсөж буй тул цахимд монгол бичгийг хэрхэн хэрэглэх талаар одооноос шийдэх шаардлагатай. Монгол, Буриад, Өвөр Монголд монгол бичгийг хэрэглэдэг. ХБҮЗ 2000 онд Олон улсын Юникодын консерциумтай хамтран Монгол бичгийн юникодыг (Монголжин бичгийн стандарт) баталжээ. Энэ стандарт авиан зүйн зааврын дагуу батлагдсан тул монгол бичгийг дүрсээр кодолно гэх яриа гарсан нь ташаа мэдээлэл аж. Аймгаар нь харвал Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчид хамгийн өндөр буюу 74 хувь нь хос бичигт шилжихэд бэлэн гэжээ. Гэхдээ стандартаа улам боловсронгуй болгох шаардлага бий. Монгол бичгээс кирилл рүү, кириллээс монгол бичиг рүү буулгахад програм хэрэгтэй болно. Олон улсын Юникодын консорциумын төлөөлөлтэй Монгол, Өвөр Монгол, АНУ-д уулзсан. Компьютерт монгол бичгээр шивэхэд илүү хялбар болгох шийдлийг хамтран эрэлхийлж байгаа аж. Одоогоор president.mn, news.mn, montsame.mn гэх мэт 12 сайтад монгол бичгээр бичсэн контентууд бий. Мөн таван толь бичиг цахимд нээлттэй байна. Нүүр номын 80 орчим группийг идэвхжүүлэн ажиллаж байна. Эдгээрт 570 иргэн идэвхтэй байдаг. Хүмүүн бичиг сонин, Уламжлал сэтгүүлийг монгол бичгээр хэвлэж байна. Мөн 2020 оны есдүгээр сараас МҮОНРТ шууд мэдээндээ эх сурвалжуудын нэр, албан тушаалыг монгол бичгээр бичдэг болсон. Хэлний бодлогын зөвлөл ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран 2016, 2020 онд төрийн албан хаагчдаас шалгалт авсан юм. Шалгалтын материалын нь монгол бичгийн сорил байв. Төрийн байгууллагуудын 2025 оны эхнээс хэрэглэж эхлэх албан бланк, гадна хаягийн зааврыг баталлаа. Одоогоор 21 аймагт хос бичгийн хаягжилт 75 хувьтай, харин нийслэлд хаягжилт тааруу байна. Иймд бид есөн дүүрэгт жишиг хаягтай гудамжнууд бий болгох ажлыг НЗДТГ-тай хамтран ажиллаж байна. Өглөөний гудамжнуудыг монгол бичгийн хаягтай болгоно. Архивын ерөнхий газартай хамтран 21 аймгийн архивын ажилтнуудыг сургалтад хамруулав. Оюуны өмчийн газартай хамтран 2016 оноос бараа бүтээгдэхүүний хаяг, шошго, эмблемийг монгол бичгээр хийж байна. Монгол бичиг сурах ажлыг шинэ шатанд гарган, багш нарын ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай. Цар тахлын улмаас багш нарыг цахимаар сургалтад хамруулж байна. Манай улсад монгол хэл, уран зохиолын 3040 багш бий. Мөн тэтгэвэрт гарсан багш нар, монгол бичигт сэтгэл зүрхээ зориулсан гээд нийт 5000 хүний мэдээллийн санг бүрдүүлжээ. ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТАЛ НЬ МОНГОЛ БИЧИГТ ШИЛЖИХЭД БЭЛЭН ГЭЖЭЭ 2016 оноос Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн салбаруудыг 21 аймагт байгуулан, монгол бичгийн 1-2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3-т хэвлэл мэдээллийн байгууллагууд нийт контентийнхоо 30 хувийг монгол бичгээр олон нийтэд хүргэх үүрэг хүлээсэн. Манай улсад нийт 190 мянган төрийн албан хаагч бий. Тэднээс төрийн тусгай албан хаагчдыг хасаад ҮСХ-той хамтран судалгаа явуулсан юм. 149 мянган төрийн албан хаагчийн монгол бичгийн мэдлэгийг үнэлэхэд 53.6 хувь нь монгол бичигт шилжихэд бэлэн гэж хариулсан. Зарим хүн энэ дүнг өндөр байна гэж эргэлзэн хүлээж авсан. 1992 оноос хойш төрсөн буюу монгол бичгийг түлхүү үзсэн залуус төрийн албанд олноороо ажилладаг. Тэд монгол бичигт шилжихэд бэлэн гэжээ. Монгол бичгээр уншиж бичиж чаддаг эдгээр насны бүлгийнхэн төрийн албан хаагчдын 33 хувийг бүрдүүлдэг. Аймгаар нь задлаад харвал Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчид хамгийн өндөр буюу 74 хувь нь хос бичигт шилжихэд бэлэн гэсэн бол Баян-Өлгийд энэ үзүүлэлт 37 хувь байна. Судалгааны үр дүнгээс 46-60 насны, төрийн удирдах алба хашиж буй иргэдэд монгол бичгийн сургалт явуулах зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Цаашдаа Монгол бичгийн хэрэглээг төрийн албан хаагчдаар хязгаарлалгүй, бүх түвшинд нэвтрүүлэх шаардлагатай. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймд Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3-т хэвлэл мэдээллийн байгууллагууд нийт контентийнхоо 30 хувийг монгол бичгээр олон нийтэд хүргэх үүрэг хүлээсэн. Иймд хэвлэл мэдээллийн байгууллагууд одооноос сэтгүүлчдээ сургах хэрэгтэйг зөвлөв.

Дотоодын авиа компаниудын тийзийн үнийн 40 хувь нь шатахууны үнээс хамааралтай гэв

​ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүнтэй тус яамны удирдлагууд дотоодын агаарын тээврийн компаниудын төлөөлөлтэй уулзалт хийжээ. Уулзалтад дотоодын агаарын тээврийн 11 авиа компанийн төлөөлөл оролцож, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд болон цаашдын стратеги төлөвлөгөө зэрэг сэдвийн хүрээнд санал солилцсон байна. Агаарын тээврийн компанийнхан дараах саналуудыг илэрхийлжээ. Үүнд: Онгоцны шатахууны үнэ олон улсад тонн тутамдаа 500-700 ам.доллар байхад Монголд 1200 ам.доллар байгаа нь нислэгийн тийзийн тарифт шууд нөлөөлдөг. Тарифийн 40 хувь нь шатахууны үнээс хамааралтай Нислэгийн шинэ чиглэл нээж ажиллахад Засгийн газраас бодлогын болон татвар, эрх зүйн дэмжлэг хэрэгтэй. Аялал жуулчлалын компаниудын консерциумыг Монгол Улсад байгуулах шаардлагатай. Тэгж байж нийлүүлэлтийг сайжруулснаар нислэгийн үнийг буулгах Зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд олон талт үйл ажиллагааг явуулах Тур компаниудын аяллын бүтээгдэхүүн гэж байдаг ч улсын аяллын бүтээгдэхүүнийг бий болгох Нисдэг тэрэг болон бага оврын онгоцыг дэмжих бодлогыг гаргах Орон нутгийн нисэх буудлуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай гэх мэт олон санал дэвшүүлжээ. Агаарын тээврийн салбарт либеральчлал хийж, өрсөлдөөн бий болгох нь аялал жуулчлалыг хөгжүүлэх том суурь болно хэмээн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ

Улсын хэмжээнд 38 мянган албан тушаалтан хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогоо мэдүүлжээ

​ Албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1,800 гаруй салбар байгууллагаас тус газарт ирүүлсэн урьдчилсан дүнгээр мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтнаас хоёрдугаар сарын 8-ны өдрийн 08:40 цагийн байдлаар 38.1 мянган албан тушаалтан буюу 81.4 хувь нь мэдүүлгээ гаргажээ. Сангийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Гаалийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Үндэсний статистикийн хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар, Баянхонгор, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Дундговь, Хэнтий, Төв, Хөвсгөл, Увс аймгуудын Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд ХАСХОМ гаргуулах ажлын явц 90 ба түүнээс дээш хувьтай байна. Харин дараах нэр бүхий байгууллагад мэдүүлэг гаргах явц харьцангуй бага хувьтай байна. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөл, Эрүүл мэндийн яам, Төрийн худалданавах ажиллагааны газар Ашигт малтмал, газрын тосны газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Эрчим хүчний зохицуулах хороо Соёл, урлагийн газар Эрдэнэс Монгол ХХК Оюуны өмчийн газар Биеийн тамир, спортын улсын хороо Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар Хуулийн хугацаа дуусахад 7 хоног үлджээ. Албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор Авлигатай тэмцэх газрынцахим хуудсаардамжуулан мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй тул хуулийн хугацаанд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргахыгАТГ-ААС УРИАЛЛАА.

“Иргэн төвтэй жил”-д хийх ажлын санал авч, нэгдсэн төлөвлөгөө боловсруулна

​ Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва удирдан зохион байгуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгавар 87.5 хувьтай биелжээ. Нийслэлчүүд амар тайван шинэлжээ Сар шинийн баярыг нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд харьцангуй тайван амгалан тэмдэглэн өнгөрүүлснийг мэргэжлийн байгууллагууд онцолж байлаа. Эрүүл мэндийн салбарт элдэв хүндрэл учраагүй бөгөөд Ковид-19 цар тахлын халдварын тохиолдол нэгдүгээр сарын эхэн үеэс эрс багассан дүн гарчээ. Нийт шинжилгээний 89-90 хувь нь эерэг гарч байсан бол одоо 37-50 хувь болон буурсан байна. Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийн хувьд орны хүлээлт нэгдүгээр сарын 27-ны өдрөөс байхгүй болсон гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж онцоллоо. Дархлаажуулалт үргэлжилсээр байна. Өнөөдрийн байдлаар: III тунд нийслэлийн нийт хүн амын 33.4 хувь, зорилтот бүлгийн 52.5 хувь IV тунд зорилтот бүлгийн 5.1 хувь нь хамрагдаад байна. Нийслэлчүүдийн сар шинийн өдрүүдийг ая тухтай тэмдэглэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс цагдаагийн 13.293 алба хаагч, олон нийтийн 656 цагдаа үүрэг гүйцэтгэж, 29.729 хүн, 25.749 автомашин, 9433 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгасан байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 73, аврах ажиллагааны зургаанудаагийн дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэжээ. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 285 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 14.5 тэрбумтөгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна. 2022 он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 306, аврах ажиллагааны 21, нийт 327 удаагийн дуудлагатай байсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Нийт тээврийн хэрэгслийн 68-77 хувь нь хөдөлгөөнд оролцжээ Сар шинийн өдрүүдэд хөдөлгөөний нөхцөл байдал ямар байсныг Тээврийн цагдаагийн албаныЗамынцагдаагийнгазрын дарга С.Жавхлантбаатар танилцууллаа. Баярын өдрүүдэд нийт 808 албан хаагч гудамж, замд үүрэг гүйцэтгэсэн. Шинийн 1-ний өдөр нийт тээврийн хэрэгслийн 77 хувь буюу 318 мянган тээврийн хэрэгсэл, шинийн 2-ны өдөр 279 мянган тээврийн хэрэгсэл буюу 68 хувь нь хөдөлгөөнд оролцлоо. Нийслэлээс гарч буй болон нийслэлд орж ирсэн иргэдийн тоо ердийн үеэс эрс нэмэгдэж, 41 мянган тээврийн хэрэгсэл, 96 мянган иргэн гадагш чиглэсэн хөдөлгөөн хийсэн. Энэ хугацаанд зам тээврийн 186 осол бүртгэгдэж, 13 хүн гэмтсэн байна. Сар шинийн баярыг угтаж, зах, худалдааны төв болон төвлөрсөн 60 цэгт 80 албан хаагчийг нэмэлтээр ажиллуулсан хэмээн мэдээллээ. Амгалан дулааны станцад гарсан ослоос өөр ноцтой осол гэмтэл гараагүй. Нийслэлийн хэмжээнд зургаан байршилд халиа дошин үүссэн бөгөөд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн мянгад үүссэн халиа дошноос болж авто зам руу ус орж, тус хэсэгт бодис давс асгаж, сувгийг сэргээж, усыг урсгажээ. Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлнэ Нийслэлийн хэмжээнд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, газар чөлөөлөхөд цаг алдахгүй байхыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болгосон. 2022 оны хувьд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нөхөн олговортойгоор газар чөлөөлөх 249 байршлыг НИТХ-аар батлаад буй юм. Үүнээс он дамжин хэрэгжиж буй 69 ажил байгаа бол барилга байгууламжийн нөлөөлөлд өртсөн 115, дэд бүтцийн нөлөөлөлд өртсөн зургаа, инженерийн шугам сүлжээний нөлөөлөлд өртсөн 26, авто замын ажлын нөлөөлөлд өртсөн 33 газар байгаа юм байна. 2022 онд шинээр хэрэгжих ажлуудаас 22 авто зам, 22 сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалт батлагджээ. Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлуудыг эрчимжүүлэхийг үүрэг болгов Шуурхай зөвлөгөөний төгсгөлд ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг чиглэлийг өглөө. Үүнд: -Нийслэлийн Засаг даргын 2022 оныг Иргэн төвтэй жил болгон зарлах тухай захирамжийн хэрэгжилтийг хангаж, холбогдох байгууллагуудаас санал авч, нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж ажиллах. -Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцсан ажлын чиглэлээр нийслэлийн иргэдэд боловсрол мэдлэг олгох, соёлыг төлөвшүүлэх, орлого нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах, эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодит үр дүнд хүрэхүйц ажлыг санаачлан зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллах. -2022 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай Хариуцлагын гэрээ байгуулах бэлтгэлийг сайтар хангах. -2022 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлуудыг эрчимжүүлэх. -Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гарснаас ажлын гурав хоногт үнэлгээний хороог байгуулж, худалдан авах ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай материалыг судалж, захиалагч байгууллагатай хамтран ажиллах. -Нутгийн захиргааны байгууллагууд дотооддоо халдвараас урьдчилан сэргийлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийж, дархлаажуулалтыг эрчимжүүлэх. -Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг бүх талаас нь нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, иргэнд хуулийн хугацаанд хариу өгөх. -Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам нь шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр удирдлага арга зүйгээр хангаж, сургалт зохион байгуулах. -Иргэд, олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчил болон гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих ажлыг эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болголоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Д.Сумъяабазар: Иргэдийн ажлын байр, орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа. Тэрбээр хурлын эхэнд 2022 он иргэд рүүгээ чиглэсэн жил байхыг дурдаад, иргэдийн ажлын байр, орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарна гэдгээ онцоллоо. Хотын дарга өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр нийт 11 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 90 хувьтай байлаа. Тухайлбал, эмзэг бүлгийн иргэдэд сайжруулсан шахмал түлш олгох бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн. Энэ дагуу 6098 өрхийн судалгааг гаргаж, нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 20-ны хооронд сайжруулсан түлшээр хангахаар төлөвлөжээ. 2021 онд Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн нийт 41 удаа болж, 461 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 88.2 хувьтай байжээ. Дөрөвдүгээр тунд 2367 иргэн хамрагджээ Коронавирусийн халдварын нөхцөл байдал, дархлаажуулалтын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Тэрбээр Он гарснаас хойш халдвар авах хүний тоо өссөн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо ч нэмэгдэж байна. Иймээс өнгөрсөн баасан гарагаас 1400 ор нэмж дэлгэхээр бэлтгэл ажлыг хангаж, 60 хувийг нь дэлгээд байна. Хэвтэн эмчлүүлж байгаа нэн хүнд өвчтөний тоо багассан. Он гарснаас хойш 14 мянган хүнээс тандалтын шинжилгээ авсан. Улаанбаатар хотод шинжилгээний зургаан цэг тогтмол ажиллаж байна гэв. Он гарснаас хойш 10720 хүнийг дархлаажуулжээ. Дөрөвдүгээр тунд 2367 хүн хамрагдсан байна. Өнөөдөр гэхэд 160 цэгт 161 багийн 754 эмч, ажилтан ажиллаж, 4800 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Хотын дарга эмч, эмнэлгийн ажилтныг хүнд нөхцөлд ажиллаж байгааг онцлоод, эмч, эмнэлгийн ажилтнаа зөв хуваарилж, зохион байгуулалт хийж ажиллах хэрэгтэйг дурдлаа. Нийслэлийн Засаг дарга оны өмнө захирамж гаргаж, 74 үйлчилгээний зөвшөөрлийг цуцалж, төрийн албан хаагчид хандахгүйгээр онлайнаар үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө авах боломжийг бүрдүүлсэн. Энэ хүрээндwww.ulaanbaatar.mnсайтад 7000 гаруй иргэн хандсанаас 200 гаруй иргэн бүртгүүлээд байна. Мөн Хотын дарга Цагаан сарын худалдаа эрхлэх боломжийг иргэдэд бүрдүүлж өгөхийг холбогдох албаныханд даалгалаа. Бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэл хотын эдэлбэр газрыг тогтоох ажил ямар шатандаа явааг Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулгаас тодруулахад Нийслэлийн эдэлбэр газрын хэмжээ 88.3 мянган га байгаагаас Улаанбаатар хотынх 46.3 мянган га, дагуул хот, тосгоных 41.9 мянган га байна. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө эцэслэн батлагдсаны дараа НИТХ-д оруулна хэмээв. Хотын дарга Дөрөвдүгээр сарын 1-н гэхэд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Гуравдугаар сарын 15-н гэхэд бэлтгэл ажил хангагдсан байх шаардлагатай. Улаанбаатар хот явган хүнд ээлтэй хот байх ёстой. Явган хүний замын стандартыг шинэчилж, иргэдийг чөлөөтэй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэлээ. Нийслэлийн нийтийн тээвэр, такси үйлчилгээний зохицуулалтын талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж, төлөвлөлтүүд хийж байгаа. Эхний ээлжид гурван чиглэлд өөрчлөлт хийж байна. Цаашид 10 чиглэлд өөрчлөлт хийнэ хэмээв. Улаанбаатар хотод 20 мянга гаруй өрх түр оршин суугчаар өвөлжиж байна Сайжруулсан түлшний хүрэлцээ, хангамж болон үйлдвэрийн нөхцөл байдлын талаар Таван толгой түлш ХХК-ийн захирал Г.Ундармаа Баруун үйлдвэрт ес, зүүнд долоон шугам ажиллаж байна. Гал гарсан шалтгааныг онцгой байдлаас тогтоохоор ажиллаж байна. Нэгдүгээр сарын 20-н гэхэд шугам хэвийн ажиллана гэсэн бол Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний нөөц 21.353 тонн байна. Сүүлийн 15 хоногт нөөцдөө гар хүрээгүй. 611 борлуулалтын цэг ажиллаж байна. Цагаан сар өнгөртөл бүх дүүрэгт явуулын цэг ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа. Нэгдүгээр сарын 7-9-ны хооронд МХЕГ, НМХГ, нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид айл, өрх, аж ахуйн нэгжүүдийн түлшний хэрэглээнд хяналт шалгалт хийлээ. Зөрчил бага гарч, санал их ирсэн. 102 дугаарын утсанд арванхоёрдугаар сарын 20-ноос хойш түүхий нүүрс түлсэн байх магадлалтай гэх 38 дуудлага ирснээс гурван зөрчил илэрч, зөрчлийн арга хэмжээ авлаа. Улаанбаатар хотод нийтлэг хэрэглэдэг таван төрлийн зуух байна. Зуухнуудад хэмжилт хийж байна. Зуух бүрийн хоруу чанар, хэмжилтийг хийнэ хэмээлээ. Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр Арванхоёрдугаар сарын 30-наас хойш нийт 13 төрлийн хяналт шалгалт хийлээ. Шатахуун түгээх станцын шатахуунд лабораторийн шинжилгээ, нийтийн тээврийн хэрэгслийн яндангаас ялгарч байгаа утаа, зуухнуудад хэмжилт хийсэн. Энэ бүхний үр дүнгээс түлш, зуухны зохицолгооны асуудал гарч ирсэн. Иргэд стандарт бус зуух ашиглаж, хий уугалт үүсгэж байна. Зуухны стандартыг батлуулахаар ажилдаа орсон. Бүрэн, давхар шаталттай, уугалт багатай зуух хэрэглэх шаардлагатай байна. Өндөрлөг цэгүүдэд зургаан явуулын цэг ажиллуулахаар төлөвлөсөн гэлээ. Мөн энэ жил Улаанбаатар хотод 20 мянга гаруй өрх түр оршин суугчаар өвөлжиж байна. Энэ нь 60 мянга орчим тонноор түлшний хэрэглээг нэмжээ. Түгжрэлийг бууруулах хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний саналыг танилцууллаа Их тойрууд байршилтай, замын хөдөлгөөн нөлөөлж байгаа байршлуудад цагийн зохицуулалт хийх, арга хэмжээ авах Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан. Энэ дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний саналыг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцууллаа. Тэрбээр Их тойрууд байршилтай төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 36 сургууль бий. Нийт 63 сургуульд 16 мянга орчим хүүхэд такси болон хувийн унаагаар зорчиж байна. Иймээс төрийн өмчийн 19, төрийн бус өмчийн 26 сургуулийн хичээл эхлэх цагийг 07:45, 08:15 гэж өөрчлөлт оруулах санал боловсруулсан. Дээрх 63 сургуульд ажиллаж байгаа 5000 багшийн 1672 нь такси, хувийн унаагаар явж байна. Урт хугацаандаа нийтийн тээврээр боловсролын байгууллагын ажилтныг үнэгүй зорчуулах судалгаа хийсэн хэмээн танилцууллаа. Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийг түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгов Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал, 2022 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах. Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг сайтар хангаж, иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч, машин механизм, техник тоног төхөөрөмжөө бэлэн байлгаж ажиллах. Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийг түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч, тээвэрлэлтийн үйл ажиллагаа сайжруулж ажиллах. Түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулах, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавьж ажиллах. Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж, тархах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан төр, хувийн хэвшлийн байгууллагуудын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн үед авах арга хэмжээний тухай түр зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах. Албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарч ажиллах. Албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулж, Төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны стандартыг мөрдүүлэх, албан хаагчдаа сургалтад үе шаттайгаар хамруулж, мэргэшүүлэх чиглэлд анхаарч ажиллах. Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах. Нийслэлийн төр, захиргааны шинэ байранд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчилж ажиллахыг үүрэг болгов. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.