Сар шинийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн амрах хуваарийг танилцуулж байна

​ Энэ жилийн цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 2-ны өдөр тохиож байна. Сар шинийн өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд харилцан адилгүй амарч байгаа бөгөөд хоёрдугаар сарын 16 гэхэд бүх худалдааны төвүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахаар төлөвлөжээ. Тухайлбал, Нарантуул худалдааны төв хоёрдугаар сарын 2-15-ныг хүртэл амрах бөгөөд 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм. Барс худалдааны төв хоёрдугаар сарын 6-наас, Баянзүрх, Бөмбөгөр худалдааны төвүүд хоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ. Харин Хархорин, Дүнжингарав, Лавай худалдааны төвүүд хоёрдугаар сарын 8-наас эхлэн энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм. Тэгвэл ихэнх сүлжээ дэлгүүрүүд хоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн хуучин цагийн хуваарийн дагуу ажиллана. Иргэд та бүхэн доорх хүснэгтээс дүүрэг тусбүрдбайрлах томоохон зах, худалдааны төвүүд болон сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийнхуваарийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

2022 оныг “Хотын иргэний жил” болгоно

​Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө болон бусад холбогдох баримт бичиг, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор энэ оныг Хотын иргэний жил болгон зарлах саналыг гаргаад байгаа юм.​ Нийслэл Улаанбаатар хотын зүгээс 2022 онд хотын иргэдэд боловсрол олгох, соёлыг төлөвшүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах, эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах юм. 2022 онд зургаан зорилтыг дэвшүүлэн, иргэд олон нийтрүүчиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа талаар Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж танилцууллаа. Тодруулбал, Хотын иргэний мэдлэг боловсрол, Хотын иргэний соёл, Хотын иргэний орлого, Хотын иргэний орчин, Хотын иргэний эрүүл мэнд, Хотын иргэний аюулгүй байдал зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн байна. Ингэхдээ хоёр сар тутамд нэг зорилтыг хэрэгжүүлэн ажиллахаар тооцоолжээ. Тухайлбал, нэг болон хоёрдугаар сард Хотын иргэний мэдлэг боловсрол зорилтыг хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээндиргэдэд хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох, төрийн үйлчилгээний шинэчлэлийн чиглэлээр төрийн албан хаагчдын соёлтой харилцааг хэвшүүлэх, төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх чиглэлээр зарим арга хэмжээг зохион байгуулах боломжтой. Мөн шаардлагатай байршлуудад сургууль, цэцэрлэгийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэн,менежментийгшинэчлэн сайжруулах тухай танилцуулсан юм. Харин гурав болон дөрөвдүгээр сарыг иргэний соёлын сар болгон зарлаж, автобусны буудлыг тохижуулан, тоог нэмэгдүүлэх, авто зогсоолын менежментийг сайжруулах болон бусад чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулах аж. Нийслэлийн хэмжээнд 1081 нийтийн тээврийн зогсоол байгаа бөгөөд иргэдийн 51 хувь нь автобусаар зорчдог гэсэн судалгаа гарсан. Иймд автобусны зогсоолыг тодорхой стандартын дагуу шинэчлэх шаардлагатай. Харин авто зогсоолын нэгдсэн системийг бий болгож, стандарт хангасан төрөлжсөн авто зогсоолын тоог нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай судалгааг хийгээд байна. Тавболон зургаадугаар сард хотын иргэний орлогыг дэмжих чиглэлээр арга хэмжээ зохион байгуулах талаар танилцууллаа. Ингэхдээ гудамж, зам, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжийг хангаж, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх амралт зугаалгын орчныг бүрдүүлэхэд анхаарч байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 31 байршилд хамаарах 12.211 ам метр талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх боломж бололцоог бүрдүүлэхээр шаардлагатай судалгааг хийгээд байгаа аж. Нийтийн эдэлбэр гудамж, зам, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх орчин нөхцөлийг бий болгосноор хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, иргэний орлогыг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж үзэж буй. Энэ мэтчилэн хоёр сар тутамд тодорхой зорилтыг дэвшүүлэн, зорилтот арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар танилцууллаа. Зөвлөлийн хурлын гишүүдийн зүгээс дээрх зорилтуудад нэг бүрчлэн анхаарч, гэр хорооллын бүсийг орхигдуулахгүй байх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулан, дээрх арга хэмжээнүүдэд хамтран ажиллах, уг зорилтот жилийг ирэх онуудад улам сайжруулан, үргэлжлүүлэх саналтай байгаагаа илэрхийлж байлаа. Ийнхүү 2022 оныг Хотын иргэний жил болгон зарлах тухай асуудлыг хэлэлцэн зөвлөлийн гишүүд дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ “МАRS V” ТӨСЛИЙН БАГИЙНХАНТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

​ -МОНГОЛЫН ГОВЬ САНСАР ОГТОРГУЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХУВЬД ТОМ ДАВУУ ТАЛ БОЛОХ БОЛОМЖТОЙ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2022.01.29) МАRS V төслийн багтай уулзалт хийлээ. Уулзалтад БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Аялал жуулчлалын газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч А.Энхбат нарын албаны хүмүүсийн төлөөлөл оролцлоо. МАRS V төслийн санаачлагч С.Эрдэнэболд, гүйцэтгэх захирал Г.Амгаланбаатар нар салбарын сайд, албаныханд төслийн ерөнхий мэдээлэл, өнөөгийн байдлыг танилцуулсан юм. Өнөөдрөөс гурван жилийн өмнө эхлүүлж байсан тус төслийн судалгаа, шинжилгээ, олон улстай хамтран ажиллах процесс өнөөг хүртэл тасралтгүй явагдаж байгаа аж. МАRS V төсөл нь үндсэн гурван хэсэгтэй бөгөөд шинжлэх ухаан, технологийн олон улсын төв байгуулах төсөл юм байна. Нэгдүгээрт, Maрсын сургуулилтын академи байгуулахаар төлөвлөжээ. Технологио бэлдэж буй компаниудын хувьд дэлхийгээс тэс өөр уур амьсгалтай газарт хүн илгээнэ. Иймд тухайн орчинд дасан зохицох асуудал хамгийн чухал. Монголын говь нь Ангараг дээрх амьдралын хэв маягийг нутагшуулах хамгийн тохиромжтой газарт тооцогдож буй юм. Тиймээс ирээдүйд Ангараг гарагийг зорих хүмүүсийг дадлагажуулах, бэлтгэх академи байгуулах аж. Технологи хүнээ дагаж хөгждөг учраас хүнийг хөгжүүлэх бааз байгуулахын зэрэгцээ технологи хөгжүүлэх чөлөөт бүсийг хажууд нь байгуулах шаардлагатай байгаа юм байна. -Хоёрдугаарт, Ангарагийн аялал жуулчлалд бэлдэж буй компаниуд хөгжүүлсэн технологио турших сансрын судалгааны чөлөөт бүсийг байгуулахаар болжээ. Гуравдугаарт, дээр дурдсан ажлуудыг хэрэгжүүлэх дэд бүтцийн асуудал юм. Нэг үгээр дагуул хот байгуулахаар төлөвлөсөн байна. Ийнхүү 2019 оны хоёрдугаар сараас албан ёсоор эхэлсэн МАRS V төсөл нь үндсэн гурван хэсгийн хүрээнд Ангараг гарагийг сонирхогчдод зориулсан амьдрах чадварыг нэмэгдүүлэх олон түвшний тусгай хөтөлбөрүүд бий болгох юм. Уулзалтын үеэр МАRS V төслийн санаачлагч С.Эрдэнэболд Ангараг гарагийг судлах нь хүн төрөлхтний зорилт болж, дэлхий тэр чигтээ анхаарлаа хандуулж байна. Иймд уг гарагтай хамгийн төсөөтэй газар сансрын нисгэгчийг бэлдэх шаардлага үүссэн. Энэ эрэлт хэрэгцээг бид дэлхийд Монголыг таниулах цоо шинэ боломж гэж харж байна. Манай дэлхий дээр байгаа 24 цөлөөс Ангараг гарагтай хамгийн төсөөтэй нь Монголын говь юм. Өмнө нь бид говийг дэд бүтэцгүй сул тал гэж хардаг байсан. Харин одоо сансар огторгуйн шинжлэх ухааны хувьд том давуу тал. Манай төсөл мөн геополитик, геофизикийн ихээхэн ач холбогдолтой төдийгүй дэлхийд монголчуудыг таниулах түүхийн шинэ хуудас болно гэдэгт итгэлтэй байна гэв. Төслийн хувьд одоогоор олон улсын байгууллагуудтай хамтран судалгаа хийж, гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байгаа юм байна. Тус төслийн багийнхан Ангараг гарагийг судлах дэлхийн хамгийн том байгууллагуудад гишүүнээр элссэн МАRS V төслийг дэлхийн томоохон удирдагчид болон сансар судлалын байгууллагууд хэдийнэ сонирхож, тэдний анхаарлын төвд орсон гэлээ. Мөн төслийн багийнхан Ангараг судлал түүнийг дагасан тусгай сонирхлын аялал жуулчлалаар дамжуулан аялал жуулчлалыг шинэ шатанд хөгжүүлж, үнэ цэнээ өсгөх өргөн боломж бий. Тиймээс Марс төслийн үргэлжлүүлэхэд тулгамдаж буй асуудлууд бол чөлөөт бүс барьж байгуулах газар, үүний эрх зүйн зохицуулалт, төрийн тогтвортой байдал юм гэдгийг дурдаад дэлхий тэр чигтээ анхаарлаа хандуулж байгаа Ангараг судлалд салбар яам анхаарлаа хандуулж, бодлогоор дэмжиж ажиллахыг хүслээ. Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ Уул уурхайг түшиглэсэн хязгаарлагдмал баялаг, эдийн засгийн орчинтой манай улсын хувьд дараа дараачийн үедээ үлдээх хамгийн том өвийн нэг бол Марс төслийг гэж ойлгодог. Үр өгөөжийн хувьд ч өнөөдрөөр бус үе дамжигдах, дэлхийд үнэ цэнтэй, Засгийн газрын нэг сая жуулчин татах бодлоготой ч уялдаж байгаа инноваци төсөл гэж харж байгаа. Тиймээс төслийн баг хамт олныг дэмжиж ажиллана гэдгийг онцолсон юм. Мөн БОАЖ-ын сайдын дэргэд байгуулагдаж буй Аялал жуулчлалыг хөгжүүлэх мэргэжлийн зөвлөлд орох саналыг төслийг багт тавив.

Бар жилийн зүг мөр гаргах ёс ба суудлын засал

​ Сайжруулагч хэмээх усан бар жилийн шинийн 1-нд зүг, мөрөө хаашаа гаргах талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам, зурхайч Д.Цогтбаатараас тодрууллаа. ГАЛД СУУСАН ХҮМҮҮС УЛААН ЭД, ХУВЦАС, МАЛ, АРЬС ҮС БҮҮ АВ Галд суусан хүмүүс улаан эд, хувцас, мал, арьс үс авах, улаан идээ гаргах, унаа унах, төмрийн аюулаас сэрэмжлэх.Гал суудал:Зүүн урд зүгт буй цог хийморийн зүгтээ гарч, Ум базар пад дагийни хум мама бизъяа суха тарнийг 7-21 удаа уншаад зүүн хойд зүгт гал гаргаж хаяад, урд зүгт шавар буюу гурилаар морины толгой хийн газарт булаад урд зүгээс гэртээ ирнэ. Эрэгтэй:1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022 Эрэгтэй:1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018 Уншуулах ном:Гомбо, Лхам бурхан тахиул, Галын сан, Цэнд, Сундуй ШОРООНД СУУСАН ХҮМҮҮС АЛТ, МӨНГӨ, ЗЭС, ТӨМӨР АВАХ, ГАЗРЫН ҮЙЛ, ДАРХАН, ҮХЭГСДИЙН ҮЙЛИЙГ ЦЭЭРЛЭ Шороонд суусан хүмүүс шар эд, хувцас, шавар эдлэл, алт, мөнгө, зэс, төмөр авах, газрын үйл, дархан, үхэгсдийн үйлийг цээрлэ.Шороо суудал:Баруун зүгт буй цог хийморийн зүтгээ гарч, Ум бадма дагийни хум мама бизъяа суха тарнийг 7-21 удаа уншаад зүүн зүгт чулуу, шороо, шавар хаяад, баруун урд зүгт шавар буюу гурилаар хонины толгой хийн газарт булж баруун урд зүгээс гэртээ ирнэ. Эрэгтэй:1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021 Эмэгтэй:1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019 Уншуулах ном:Гомбо, Чойжоо тахиул, Саейнинбо, Банзрагч, Сундуй, цац 1000 талби, газар усаа тахих ТӨМӨРТ СУУСАН ХҮМҮҮС МЭСНИЙ АЮУЛААС БОЛГООМЖИЛ Төмөрт суусан хүмүүс төмөр эдлэл, хутга мэс, хүзүүний зүүлт авах, мэсний аюулаас сэрэмжил. Төмөр суудал:Баруун урд зүгт гарч, Ум радна дагийни хум мама бизъяа суха тарнийг 7-21 удаа уншиж, хойд зүгт төмөр эд зүйлийг хугалан хаяад баруун зүгт шавар буюу гурилаар ямааны толгой хийн газарт булаад баруун зүгээс гэртээ ирнэ. Эрэгтэй, эмэгтэй:1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020 Уншуулах ном:Мэсний хариулга хийлгэ, Дамдин, Гомбо тахиул, Дүгэр, Жадамба, Заслын 8 ном, Сундуй ОГТОРГУЙД СУУСАН ХҮМҮҮС АНГИЙН МАХ ИДЭХ, ӨНДӨР ГАЗАР ЯВАХААС СЭРЭМЖИЛ Огторгуйд суусан хүмүүс шар, цагаан эд, хувцас, зэс, төмөр авах, ангийн мах идэх, өндөр газар явахыг цээрлэ.Огторгуй суудал:Зүүн хойд зүгт гарч, Ум пагма дагийни хум мама бизъяа суха тарнийг 7-21 удаа уншаад зүүн урд зүгт цаас хийсгэн хаяад, баруун хойд зүгт шавар буюу гурилаар нохойн толгой хийн газарт булаад хойд зүгээс гэртээ ирнэ. Эрэгтэй:1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019 Эмэгтэй:1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021 Уншуулах ном:Шалши, Чойжоо, Үүдэн тэнгэр тахиул, 13 сан, Алтангэрэл, Намхайнинбо, Сундуй УСАНД СУУСАНД ХҮМҮҮС АВ, ГАХАЙ, ЗАГАСНЫ МАХЫГ ЦЭЭРЛЭХ ЁСТОЙ Усанд суусанд хүмүүс хар, шар эд, хувцас бүү ав, гахай, загасны махыг цээрлэ.Ус суудал:Урд зүгт гарч Ум гарма дагийни хум мама бизъяа суха тарнийг 7-21 удаа уншиж баруун зүгт ус асгаад хойд зүгт шавар буюу гурилаар гахайн толгой хийж газарт булаад хойд зүгээс гэртээ ирнэ. Эрэгтэй:1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018 Эмэгтэй:1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022 Уншуулах ном:Шавдаг дором, Лусын балин, Лхам тахиул, Лүмбэмгарав, Лусын сан, Сундуй, Лүйвангон, 8 гэгээн, Ванганчагжа, Газар усаа тахих УУЛАНД СУУСАН ХҮМҮҮС ХАР ЭД, ХУВЦАС, ЗЭВСЭГ, ГУДАС АВАХЫГ ЦЭЭРЛЭНЭ Ууланд суусан хүмүүс ан хийх, бохир идээ, мод огтлох, хар эд, хувцас, зэвсэг, гудас авахыг цээрлэ.Уул суудал:Баруун зүгт гарч Ум будда дагийни хум мама бизъяа суха тарнийг 7-21 удаа уншиж урд зүгт чулуу, шороо хаяад зүүн хойд зүгт шавар буюу гурилаар үхрийн толгой хийн газарт булаад хйд зүгээс гэртээ ирнэ. Эрэгтэй:1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017 Эмэгтэй:1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015 Уншуулах ном:Намсрай, Гомбо, Шалши тахь, Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан, Лүмбэнгарав, Сундуй, Лүй ванган, Шүтдэг газар орноо тахих МОДОНД СУУСАН ХҮМҮҮС МОД ОГТЛОЖ БОЛОХГҮЙ Модонд суусан хүмүүс мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх эд, хувцас, арьс авахыг цээрлэ.Мод суудал:Хойд зүгт гарч Ум базар дагийни хум мама бизъяа суха тарнийг 7-21 удаа уншаад баруун урд зүгт модон эд, шүдэнз хугалан хаяад зүүн зүгт шавар буюу гурилаар туулайн толгой хийн газарт булаад зүүн зүгээс гэртээ ирнэ. Эрэгтэй, эмэгтэй: 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016 Уншуулах ном:Шавдаг дором, Усан балин, Очирваань, Гомбо тахь, Ариун сан, Дүншиг, Сундуй, Лүмбэнгарав.

Ойрын хоногуудад ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна

​​ Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна. 2022 оны 01 сарын31-ний08 цагаас 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр 20-25 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 13-15 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 15-17 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.