НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болж, Боловсрол суваг телевизээр шууд дамжуулав. Энэ удаагийн супер шагнал 20 сая төгрөг байв. 8 орон таарахад 20 сая төгрөгийн азтан болох боломжтой. Нийт 37 сая 230 мянган ширхэг баримтыг сугалааны тохиролд ашигласан ч супер шагналын эзэн тодорсонгүй. 30 мянган төгрөгийн 33 355 иргэн 100 мянган төгрөгийн 3292 иргэн 500 мянган төгрөгийн 318 1.5 сая төгрөгийн 30 3 сая төгрөгийн 1 азтан тус тус тодорлоо.
Хөвсгөлаймгийн Ханх сумын Хороо багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 302 км-т, сумын төвөөс баруун зүгт 58 км-т орших Живлэгийн-Ам гэдэг газар нэгдүгээр 23-ны 15:15 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 15:22 цагт ООГХ-ээс цахим ОБЕГ-т ирүүлсэн байна. Тусаймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчны улсын хяналтын байцаагч болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.
Хотын дарга цар тахлын үеэр нийслэлийн иргэдэд хандив, тусламж үзүүлсэн аж ахуй нэгжүүдэд талархал илэрхийллээ
2022-01-22 10:50:33 Нийтлэгдсэн: НийгэмКоронавируст цар тахлын нөхцөл байдал хүндэрч, бүх нийтийн хөл хорионд шилжсэн цаг үед Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Дэмдэмэндээ аяныг санаачлан, зохион байгуулж байсан. Тус аяны хүрээнд цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан айл өрхүүд болон зорилтот бүлгийн иргэдэд шаардлагатай туслалцааг үзүүлсэн юм. Тухайн үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан, төрийн бодлого шийдвэрийг дэмжин, богино хугацаанд хандив, тусламж хүргэн ажилласан 42 аж ахуй нэгж, байгууллагын төлөөллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хүлээн авч, талархал илэрхийллээ. Тус аж ахуй нэгжүүд нь Ковид 19 цар тахлын үеэр нийслэлийн 50 мянган иргэнд бүх төрлийн ариутгалын бодис, сайжруулсан шахмал түлш, хүнсний бүтээгдэхүүн болон мөнгөн тусламжийг хандивласан юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
“Монгол хүнс-Монгол бараа” арга хэмжээг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна
2022-01-22 10:47:19 Нийтлэгдсэн: Нийгэм Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мал эмнэлгийн газар хамтран Монгол хүнс-Монгол бараа арга хэмжээг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд 18 аймгийн малчид, худалдаачид сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнболон бэлэг дурсгалын зүйлсийг худалдаалж эхэллээ. Монгол хүнс Монгол бараа арга хэмжээнд 60 гаруй малчин, худалдаачин оролцож байгаа бөгөөд зах зээлийн үнээс хямд үнээр иргэд, худалдан авагчдад бүтээгдэхүүнээ санал болгож байгаа юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга Б.АлтансүхЖижиг, дунд бизнес эрхлэгч,малчдыгдэмжих, худалдаа, үйлчилгээ эрхлэх боломж нөхцөлийг хангах зорилгоор шаардлагатайасрыгбэлтгэн, ямар нэг төлбөр, түрээс шаардахгүйгээр уг арга хэмжээг зохион байгуулж байна. Нийслэлийн Мал эмнэлгийн газраас хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа малын гаралтай бүтээгдэхүүнээс гарал үүслийн бичиг шаардаж, шаардлагатай шинжилгээг хийж байгаа. Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар тогтмол хяналт тавин ажиллаж байна гэв. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын шинжээч эмч Д.ШинэбаярМах махан бүтээгдэхүүндшинжилгээ хийхдээөвчтэй болон үхсэн малын махны шинжилгээ,антибиотикийнүлдэгдлийншинжилгээг хийж байгаа. Харин цагаан идээнд мэдрэхүйн шинжилгээ, болонхольцыншинжилгээ хийж байна. Шинжилгээний хариу 15-30 минутын дотор гарах бөгөөд иргэд хүсвэл өөрсдийн худалдан авах гэж буй мах, махан бүтээгдэхүүнийхээ дээжийг өгөн, үнэ төлбөргүй шинжлүүлэх боломжтой гэлээ. Зохион байгуулагчдын зүгээсцартахлын нөхцөл байдлыг тооцоолон, задгай талбайд тус арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд автомашины зогсоол болон орц, гарц сайтай байдлыг нь тооцоолон Төв цэнгэлдэх хүрээлэнг сонгосон байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 97 хувьтай байна
2022-01-22 10:41:28 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны анхны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийслэлд хамаарах зорилт арга хэмжээний хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг хэлэлцэж, иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 2021 оны тайлантай танилцлаа. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, хөрөнгө оруулалтын хөтөлбөрт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцан хэрэгжүүлэх таван зорилтын 44 арга хэмжээ багтсан байна. Зорилт арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил өнгөрсөн 2021 онд 93.4 хувиар биелсэн байна. Энэ нь өмнөх оны жилийн эцсийн дундаж үнэлгээтэй харьцуулахад 9.1 хувиар өссөн дүн юм. Хэрэгжилтэд хийсэн шинжилгээ дүгнэлтэд Ковид-19 цар тахлын эрсдэлээс шалтгаалан хэрэгжиж амжаагүй нэг асуудал байгаа бол удирдлага зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай нэг арга хэмжээ байгааг дурджээ. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд асуудлыг хэлэлцэн хурлын тэмдэглэл гаргалаа. Тэмдэглэлд , Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2021 онд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа. Өнгөрсөн 2021 онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 53031 өргөдөл гомдол гаргасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 7.3 хувиар буурсан байна. Иргэдийн өргөдөл гомдлын 97 хувь нь шийдвэрлэгдэж, үлдсэн гурван хувь нь судлагдах шатандаа байгааг НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулсан. Иргэдийн өргөдөл гомдлыг 11 эх үүсвэрээр авч хариуг утсаар шууд холбогдон /52.3 хувь/, мессежээр /30.7 хувь/, албан бичгээр /17 хувь/ өгсөн байна. Нийт гаргасан өргөдөл гомдлын 68 хувийг иргэний хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн байна. Иргэдээс барилгын техникийн хяналт, зөвшөөрөл, норм, стандартын хэрэгжилттэй холбоотой өргөдөл гомдол хамгийн олон ирсэн бол нийтийн эзэмшлийн гудамж талбай, ТҮЦ, ил задгай худалдаа, хог тээвэрлэлт СӨХ-ийн үйл ажиллагаатай холбоотой гомдол санал удаалжээ. Иргэдийн өргөдөл гомдол шийдвэрлэлтэд нийслэлийн харьяа газар, алба агентлагийн албан тушаалтнууд хариуцлагатай хандаж, бүх талаас нь нягтлан, хууль зүйн үндэслэлтэй нэг мөр эцэслэн шийдвэрлэсэн хариуг хугацаанд багтааж өгөх үүргийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс үүрэг болголоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй