Коронавируст халдварын дэгдэлтийн улмаас Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд хязгаарлалт тогтоосон. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр товлон зарласан Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан хуралдах боломжгүй болсон тул хойшлогдлоо. Нийт шүүгчийн хуралдааныг дахин товлон зарлаж, мэдээлнэгэж Улсын Дээд шүүхээс мэдээллээ.
НОБГ: Өлзийтийн замд чиргүүл унаж, 10 тонн түлш асгарсныг аюулгүй болголоо
2022-01-21 09:28:25 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийтийн замын уулзварт өнөөдөр 07 цаг 34 минутад 16 тонны авто цистерний чиргүүл унаж 10 тонн дизель түлш асгарсан гэх дуудлага Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах албаны 30 дугаар ангийн 12 албан хаагч ажиллаж, чиргүүлийг татан босгож, аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Шатахуун газрын хөрсөнд нэвчихээс урьдчилан сэргийлж, элс, шороогоор саармагжуулах, аюулгүй газар зөөвөрлөн устгах ажиллагаа явагдаж байна гэжнийслэлийн Онцгой байдлын газраасмэдээллээ.
Д.Сумъяабазар: Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж эхэлсэн
2022-01-21 08:46:40 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвНӨҮГБогд банктай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр, тус банкны удирдлагуудад талархал илэрхийлэхийн сацуу цаашид нийслэлийн зүгээс бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэл Улаанбаатар хотод шинэ эрх зүйн зохицуулалт үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлд бизнес эрхэлж буй жижиг, дунд худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих боломж, бололцоог нийслэлийн удирдлагууд эрэлхийлэн ажиллаж байна. Улаанбаатар хотын бие даасан эдийн засгийн суурийг зөв тавих нөхцөлийг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулахаар тусгасан. Эдийн засгийг сайжруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн, бүхий л салбарт ажлын байр нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн Улаанбаатар хот болгохын төлөө ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдаас төрийн бүтээмжийг сайжруулах үүрэг, чиглэл өгсөн. Үүнтэй холбогдуулан 74 төрлийн үйлчилгээ эрхлэхэд шаардагдах зөвшөөрөл, түүнтэй адилтгах эрх зүйн бичиг баримтыг хүчингүй болгосон. Ингэснээр иргэдийн бизнес эрхлэх боломж, бололцооны суурь нөхцөлийг бүрдүүлж буй юм. Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж эхэлсэн. Мэдээж төрийн хүнд суртал багасаж, авлига үгүй болно. Мөн Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэд хэдэн байршилд орчин үеийн шаардлагад нийцсэн худалдаа, үйлчилгээний цэгүүдийг олноор нь байгуулна. Үүнд иргэд ямар нэг түрээс төлөхгүйгээр худалдаа хийх, хөдөлмөр эрхлэх, үйлчилгээ үзүүлэх бүхий л нөхцөлийг бүрдүүлэхээр хотын удирдлагуудын зүгээс анхааран ажиллаж байна гэв. Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн удирдлагууд 2022 онд иргэдээ сонсож, иргэн төвтэй Улаанбаатар хотын хөгжлийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлж байлаа. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Энэ сарын 21, 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст цас орохыг анхааруулж байна. 2022 оны нэгдүгээр сарын 21-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас:Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи:Ихэнх нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
“Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журам”-ыг баталлаа
2022-01-20 08:58:49 Нийтлэгдсэн: Нийгэм Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журам-ыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарт үүрэг болголоо. Уг журмаар Монгол Улсын 0-18 хүртлэх насны иргэн бүрт хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх, бүртгэх, хуримтлалаас мөнгөн хэлбэрээр олгох асуудлыг зохицуулах юм. Журам хүчин төгөлдөр хэрэгжих эхлэхээс өмнө, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар Халамжийн нэгдсэн санд бүртгэлтэй буюу хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан 1,2 сая хүүхдийг хуримтлалд шууд хамруулна. Коронавируст халдварын цар тахлын нөлөө бүрэн арилаагүй өнөөгийн нөхцөлд бага, дунд орлоготой өрхүүд орлогын эрсдэлд орж болзошгүй тул хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хүсэлт гаргавал хүүхдийн мөнгөн хуримтлалаас тодорхой хувийг сар бүр бэлнээр авах боломжтой. Хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргах явцыг иргэдэд чирэгдэл багатай зохион байгуулна. Иргэд ehalamj.mn цахим хуудас, ebarimt гар утасны аппликейшн ашиглан хүсэлтээ гаргана. Цахимаар гаргах боломжгүй бол харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс эсвэл хүүхдийн нэрийн данс байрших арилжааны банкны салбарт хандаж болно. Хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргахдаа дараагийн саруудын хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах сонголтоо урьдчилан гаргаж болно. Хүүхдийн мөнгөн хуримтлалын тогтолцоонд шилжиж байгаатай холбоотойгоор Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам-ыг хүчингүй болголоо.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй