Өнөөдөр цахилгаан тасалж, засвар хийх БАЙРШЛУУД

УБЦТС ТӨХК- аас өнөөдөр буюу тавдугаар сарын 18-ны мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хаяг байршлын талаарх мэдээллийг хүргэж байна. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье. Мөн тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ хэмээн УБЦТС ТӨХК-аас мэдээллээ.

ИМАРТ МОД ТАРИХ ӨДРӨӨР 2000 гаруй мод тарилаа

​ ​Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямбагарагийгбүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласантай холбогдуулжИмартынханмод тарьдаг уламжлал тогтоод 3 жил болжээ. Энэ удаад ажилчдынхаа хүүхдийн тоогоор 2000 гаруй мод суулгасан бол Өрх бүр нэг мод аяны хүрээндБЗД-ийн 21-р хорооны 60 өрхийн хашаандШинэст1ш, Чацаргана эр 1ш, эм 2ш, Улаалзгана 1ш, Тэхийн шээг 1ш нийт 6 багц 360 ширхэг мод амжилттай суулгалаа. Имартынханмод тарих нарийн ажлыг судалгаанд үндэслэж, мэргэжлийн хүмүүстэй хамтран сургалт зохион байгуулж,зааварчилгаагарын авлагыг ч мөн өрхбүртбэлтгэж өгсөн байна. Мод ургуулах хамгийн гол хэсэг нь арчилгаа байдаг бөгөөд ургах хүртэл нь өрхүүдтэйгээ эргэх холбоотой ажиллахаар төлөвлөжээ. Өмнө нь Имарт Улаанбаатар хот, Өмнөговь аймгуудад нийтдээ 15,000 ширхэг мод тарьсан байна. Эх Дэлхийдээ бид энх тунх, урт удаанамьдарсныхаатөлөө төлж болох хамгийн том төлбөр нь мод тарих юм. ​ ​ ​ ​ ​ ​​

“Буянт-Ухаа” ОУНБ-ыг нүүлгэн шилжүүлэх ажлын бэлэн байдлыг хэлэлцлээ

Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор Чингис Хаан ОУНБ-ын үйл ажиллагааг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээх шийдвэр гарсан. 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Чингис Хаан ОУШНБ-ын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, Буянт-Ухаа ОУНБ-ын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн 7 дугаар хурал боллоо. Хуралд ЗТХЯ, Жайка ОУ-ын байгууллага, ИНЕГ, ИНҮТ, Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд болон Агаарын тээвэрлэгчдийн төлөөлөл зэрэг 21 байгууллагын 39 гишүүн оролцлоо. Тус хурлаар Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр баталсан Чингис Хаан ОУШНБ-ын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийн танилцуулга, холбогдох ажлууд, байгууллагуудад тулгамдаж буй асуудлууд болон нүүлгэн шилжүүлэх ажлын бэлэн байдлын талаар хэлэлцлээ. Эх сурвалж: ИНЕГ

Энэ сарын 22-ноос орон нутаг руу зорчуулах түр журам

Тавдугаар сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээх тухай УОК-оос мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах дараах түр журмыг баталжээ.

“Сандэй”, “Нарантуул”, “Хархорин”, “Бөмбөгөр” худалдааны төвийг 22-нд нээнэ

УОК-ын шийдвэрийн дагуу хүний хөдөлгөөн ихтэй Нарантуул, Хархорин, Шинэ сандэй, Сандэй плаза, Шөнийн зах, Дүнжингарав зэрэг барааны худалдааны төвүүд, Бөмбөгөр, Содон бөмбөгөр, Алтжин бөмбөгөр зэрэг худалдааны төвийн барааны тасгуудыг тавдугаар сарын 22-нд нээхээр болжээ. Тавдугаар сарын 8-наас хайпермаркет, их дэлгүүр, хүнсний зах, худалдааны төвийн барааны тасгууд, гэр ахуйн бараа, тавилга, модны зах, барилгын материалын төвийн 67, тавдугаар сарын 10-наас төрөлжсөн барааны худалдааны төв, авто техникийн зах, төв 27 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээсэн. Дархлаажуулалтын бүрэн тун авсан ажилтныг ажиллуулах шаардлагын хэрэгжилт 93.1 хувьтай байна. Барилгын материалын болон барааны 22 худалдааны төвд үйлчлүүлэгчийн хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулах, чиглүүлэгч бүхий тэмдэг тэмдэглэгээ хийх шаардлагын хэрэгжилт хангалтгүй, тухайн барилгын үндсэн хийц, загвараас шалтгаалан орох, гарах хэсэгт хаалт хийгээгүй зөрчил нийтлэг байв. Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.