Т.Баярхүү: 6-р сарын 15-ныг хүртэл хүүхдүүдээ орон нутаг руу аль болох авч явахгүй байхыг зөвлөж байна

Тавдугаар сарын 22-ны өдөр буюу эхлэн орон нутаг уруу зорчих хөдөлгөөнийг нээнэ гэдгийг Улсын онцгой комиссын Шуурхай штабын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээллээ. Хэдийгээр орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээж байгаа хэдий ч зургадугаар сарын 15-ны хүртэл хүүхдүүдээ орон нутаг руу авч явахгүй байхыг тэрбээр зөвлөсөн юм. Учир нь нийслэл дэх дархлаажуулалтын хувь өндөр байгаа хэдий ч орон нутагт дархлаажуулалт төдийлөн өндөр хувьтай биш байгаа тул эрсдэлтэй нөхцөл үүсэх магадлалтай юм байна. Зургадугаар сарын 15-ны өдөр гэдэг нь орон нутгийн иргэд дархлаажуулалтын хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоног хугацаа тул ийн хугацаа тогтож байгаа аж. Өнөөдрийн байдлаар 0-18 насны 10 мянган хүүхэд шинэ коронавирусийн халдвар авсан бөгөөд дийлэнх нь шинж тэмдэггүй байгаа учраас орон нутаг руу хүүхдээ явуулах нь баг, сум, суурингуудад халдвар гарах эрсдэлийг нэмэгдүүлнэ гэдгийг УОК-ын Шуурхай штабын эрүүл мэндийн мэргэжилтэн зөвлөсөн юм.

“Цахим Засаглал” олон улсын хуралд Монгол Улс туршлагаа хуваалцана

Дэлхийн цахим засаглалын жишиг улс болсон Эстони улс эдгээр өдрүүдэд Цахим засаглал -ын олон улсын бага хурлыг онлайн хэлбэрээр зохион байгуулж байна. Тус хуралд 120 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Европын холбоо, ЭЗХАХБ, НҮБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Ухаалаг Африк санаачилга гэх мэтчилэн цар тахлын үед дижитал шилжилтийг амжилттай нэвтрүүлсэн 12 орны шилдэг туршлагын хүрээнд 50 илтгэл хэлэлцүүлэгдэнэ. Монгол Улс ч гэсэн цар тахлын үед цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлсэн талаарх өөрсдийн туршлагаа энэхүү хурлын үеэр танилцуулж, хэлэлцүүлэх юм. Цахим Засаглал олон улсын хурлын өнөөдрийн хөтөлбөр Улаанбаатарын цагаар 15.00 цагт эхлэх бөгөөд 18.00 цагийн үед Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ цар тахлын үе дэх дижитал шилжилтийн туршлагыг дэлхийн 120 гаруй орны төлөөлөлтэй хуваалцах юм. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://2021.egovconference.ee/ Facebook хуудас: https://www.facebook.com/eGovAcademy

Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хааж, хучилт хийж байна

Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хааж, Баянзүрхийн товчоо орчмын авто замын өнгө хучилтын ажлыг хийх тухай Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ. Хучилтын ажлыг өнөөдрөөс эхлүүлсэнтэй холбоотойгоор иргэд та бүхэн авто замын хөдөлгөөнийг доорх зургийн дагуу үргэлжлүүлнэ үү.

Борооны ус зайлуулах шугамын лаг цэвэрлэгээний ажил хийж байна

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ 2021 онд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний лаг цэвэрлэгээний ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт 176 байршилд 3-4 удаагийн давтамжтай 4712.2 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэж зайлуулахаар төлөвлөн, графикийн дагуу цэвэрлэгээний ажил хийж байна. Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөө /Саппорогийн тойргоос Зүүн 4-н зам/, Нарны зам /Чулуун овооны тойргоос 10-р хорооллын уулзвар/, Сүхбаатар дүүрэг:Цагдаагийн гудамж, Эрхүүгийн гудамж, Бээжингийн гудамж, Партизаны гудамж, Намнансүрэнгийн гудамж, Сөүлийн гудамж, Самбуугийн гудамж, Их сургуулийн гудамж, Сүхбаатарын талбайн борооны усны шугам, Чингэлтэй дүүрэг:Жуулчны гудамж, Төмөрчний гудамж, Лааганы гудамж, Галданбошигтын гудамж, Баянзүрх дүүрэг:Токиогийн гудамж, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Амгалангийн зам, Доржийн гудамж, Баянгол дүүрэг:Жасрайн гудамж, Замчдын гудамж, Нарны гүүрний борооны усны шугам, Энгельсийн гудамж, Ард аюушийн өргөн чөлөөний шинэ уулзварын шугам Сонгинохайрхан дүүрэг:Толгойтын зам, 1-р хороолол зэрэг байршлуудад авто замын борооны ус зайлуулах шугамын лаг цэвэрлэгээний ажил хийж, нийт 338 шоо метр лагийг төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн ажиллалаа. ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАРОНӨААТҮГ

Гадаадын 93 орноос 34,553 иргэн эх орондоо иржээ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 онынэгдүгээр сарын 28-наас эхлэн зохион байгуулж, 2021 оны тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 34.553 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна. Тодруулбал, гадаадын 93 орноос 170 удаагийн тусгай үүргийн нислэгээр 27.753 иргэн, автозамаар 6788 иргэн эх орондоо иржээ. Энэ сард нийт 16 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 6 удаагийн нислэгээр 908 иргэнээ татан аваад байнагэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.