УБЦТС ТӨХК-иас 2021 оны 5-р сарын 13-ны пүрэв гарагт буюу өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх дараах хаяг байршлын мэдээллийг хүргэжээ. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыгхэрэглэгчдээс хүслээ.Мөн тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ. Эх сурвалж:УБЦТС ТӨХК
Дотоод хэргийн их сургуульд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээчийн баг ажиллалаа
2021-05-13 08:40:29 Нийтлэгдсэн: НийгэмДотоод хэргийн их сургуульд өнөөдөр /2021.05.12/ БМИЗҮ-өөс доктор (Ph.D), профессор Б.Очирбат ахлагчтай шинжээчийн баг ажиллалаа. Энэхүү үйл ажиллагааг нээж БМИЗҮ-ийн Удирдах зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал, доктор (Sc.D), профессор О.Янжмаа үг хэлж, ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар Их сургуулийн түүхэн хөгжил, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар товч танилцуулга хийсэн юм. Нээлтэд Дотоод хэргийн их сургуулийн Захирлын зөвлөлийн гишүүд,БМИҮЗ-ийн шинжээч мэргэжилтнүүд оролцлоо. Шинжээчийн баг нь Дотоод хэргийн их сургуулийн байгууллагын магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайланд хөндлөнгийн үнэлгээ хийж байна. Дотоод хэргийн их сургуулийн бүрэлдэхүүн сургууль, бүтцийн нэгжүүд нь шинжээчийн багт сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаагКовид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэг журмыг баримтлан танилцууллаа.
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг телевизийн нэвтрүүлгийн уралдаан зарлалаа
2021-05-13 08:26:43 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Би хариуцлагатай аав, ээж аяныг 2018 оноос хойш дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Аяны хүрээнд гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг төр, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлдэг. Тэгвэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд эцэг, эхчүүдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн нэвтрүүлгээр иргэд, олон нийтийг мэдээ, мэдээллээр хангах, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийг идэвхжүүлэх зорилгоор Би хариуцлагатай аав, ээж аяны хүрээнд телевизийн нэвтрүүлгийн уралдаан зарлалаа. Бүтээлийг 2021 оны дөрөвдүгээр сарын 23-наас тавдугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд хүлээн авч, шилдэг хоёр бүтээлийг шалгаруулна. Бүтээлээ Би хариуцлагатай аав, Би хариуцлагатай ээж, Гэр дүүрэн хайр, Хайраа бусдад харамгүй түгээе, Хүчирхийллийг тэвчдэггүй хүн бай гэсэн таван сэдвийн хүрээнд туурвих боломжтой. Бүтээлд тавих шаардлага Нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа 15-20 минут. Сэдвийн агуулгад бүрэн нийцсэн байх. Бүтээлд тус газрын албан ёсны логог байршуулсан байх. Хуулийн тодорхой заалттай холбоотой асуудлыг хөндөхдөө бодит баримтад тулгуурласан байх. Бүтээлийг илгээхдээ DVD-д буулгаж, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ирүүлэх. Хувь хүний эрх, албан байгууллагын нэр төрд халдахгүй байх. Олон нийтийн хүртээл болгосон байх /олон нийтэд гарах өдөр, цаг, хуваарийг урьдчилан мэдэгдэх/. Нэвтрүүлгээр дамжуулж эцэг, эхчүүдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэд, олон нийтэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчилсан байна. НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР
ДӨЛГӨӨН НУУРЫН УУЛЗВАРААС ӨЛЗИЙ ТӨВ ХҮРТЭЛХ ЗАМЫН ЗАСВАР ЭНЭ САРЫН 25 ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ
2021-05-12 09:53:24 Нийтлэгдсэн: НийгэмЧингэлтэй дүүрэг, Дөлгөөн нуурын уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хааж, засварын ажил хийж байна. Зам засварын ажил тавдугаар сарын 24-ний 23:00 цаг хүртэл үргэлжилнэ. Иймд дээрх автозамыг сонгон хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.
Дөлгөөн нуурын уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 11-26-ныг хүртэл хааж, шугам засварын ажлыг хийх болсонтой холбогдуулан нийтийн тээврийн есөн чиглэлд өөрчлөлт орж байна. Тодруулбал, Ч:4 5 шар - 3,4 -р хороолол - Сансарын тойрог Ч:5 Гэмтлийн эмнэлэг - Их тойруу - Шар хад Ч:17б Баруун 4 зам - Нарны зам - Зүүн 4 зам - Их тойруу /их тойрог/ Ч:25 Тоосгоны үйлдвэр - Их тойруу - 3,4 хороолол Ч:31 Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн автобааз Ч:41Баруун салаа - Их тойруу - Халдвартын эмнэлэг Ч:49 1-р хороолол - Модны 2 - МУИС - Дүнжингарав худалдааны төв Ч:74 Цагаан даваа - Гандан - Вокзал Ч:69 Зунжин 7 буудал- Ард кино театр-ТЭЦ-3 чиглэл доорх зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй