Хөдөлмөрийн цахим яармаг үргэлжилж байна

ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ зорилтын хүрээнд ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХАМТДАА-ХӨДӨЛМӨРИЙН ЦАХИМ ЯАРМАГ-2021 арга хэмжээгХөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар,Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, НҮБ-ын дэргэдэх Шилжилт хөдөлгөөний байгууллага, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Эйч Ар Клуб ТББ хамтрантавдугаар сарын 8-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү хөдөлмөрийн цахим яармаг нь Цар тахлын эсрэг хамтдаа-Зохистой хөдөлмөр эрхлэлт,Халамжаас хөдөлмөртдэд сэдвүүдийн хүрээнд цар тахлын нөхцөл байдалтай уялдууланwww.expomongolia.orgплатформоор дамжуулан виртуал талбарт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Тус арга хэмжээний хүрээнд ажил хайгч иргэд, оюутан, залуучууд, гадаадад их дээд сургууль төгссөн болон ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээ, цахим хурлууд, 150 гаруй ажил олгогч байгууллагын 2000 гаруй ажлын байрны мэдээ, мэдээллүүдийг нэг дороос хүргэж байна. Цахим платформоор дамжуулан ажил хайгч иргэд болон ажил олгогчид цахимаар цаг товлон, ажлын шууд ярилцлагыг зохион байгуулах боломжтой. Хөдөлмөрийн цахим яармаг нь хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, цар тахлын сөрөг нөлөөллийг хэрхэн хохирол багатайгаар даван туулах зэрэг агуулгын хүрээнд өдөр бүр тусгай хөтөлбөрийн дагуу цахим хурлуудыг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний үеэрwww.expomongolia.org/careerexpoплатформд нийт 3380, цахим хурлыг 650 гаруй, шууд дамжуулалтыг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар фэйсбүүк хуудсаар 4700 хүн үзлээ. Хөдөлмөрийн цахим яармаг энэ сарын 24-нийг дуустал үргэлжилж, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээрх олон сонирхолтой мэдээлэл, видео контент, хэлэлцүүлгүүдийг шууд дамжуулан иргэд, олон нийтэд хүргэх, ажлын шууд ярилцлагыг зохион байгуулах тул ажил хайгч иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна. ХӨДӨЛМӨРИЙН ЦАХИМ ЯАРМАГ:expomongolia.org/careerexpo ХУГАЦАА: 2021.05.08-2021.05.24 Дэлгэрэнгүй мэдээллийг: Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар Утас: +976 91011896, 96101896 Facebook хуудас: НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР https://www.youtube.com/watch?v=aSaWR6i-6SQ НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР

Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу тавдугаар сарын 26-ны Лхагва гарагт бүх нийтээр амарна

​​ Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар 2019 ондхуульчилсан. Энэ жил Бурхан багшийн Их дүйчин өдөр тавдугаар сарын 26-нд тохиохыг цаг тооны бичигт тэмдэглэсэн байна. Энэ дагуу тавдугаар сарын 26-ны Лхагва гарагт бүх нийтээр амрах нь. Тухайн өдөр сар хиртэх бөгөөд уг үзэгдэл 1 цаг гаруй үргэлжлэх аж. Монгол Улс ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад чиглэн энэхүү хуулийг баталжээ. Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна. Бурхан багш энэрэл хайр, нигүүлсэл түгээн дэлгэрүүлж, ертөнцийн бодит оршин тогтнолыг одоогийн шинжлэх ухаан байгаагүй үед тайлбарлан номложээ. ТУХАЙН ӨДӨР ЯМАР ҮЙЛИЙГ ЦЭЭРЛЭЖ, ЯМАР ҮЙЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ? Бурхан багшийн Их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай. Бие, хэл, сэтгэл гурвын буруу явдлаас болж л жаргалтай амьдралынхаа төлөв түвшин байдлыг алддаг. 10 хар нүгэл дотор, уур омог, хүсэл тачаал тэргүүтэй маш олон үйл багтдаг бөгөөд тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг. Өгөөгүйг авах нүгэлд, засаг төр, албан байгууллагаас хээл, хахууль авч байгаа үйлдэл тооцогдоно гэдгийг МБШТ-ийн Тэргүүн хамба Д.Чойжамц онцолж байв.

“УУР АМЬСГАЛЫН ДОЛОО ХОНОГ – 2021” ЦАХИМ ДОЛОО ХОНОГИЙН “ШИЙДЭЛ ОЛЪЁ” УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

​ Монгол Улсын Засгийн газар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үүргээ бүрэн ухамсарлаж, хэрэгжилтийг хангахад тууштай хүчин чармайлт гаргахаар зорин ажиллаж байгаа. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Уур амьсгал өөрчлөгдөж байна, харин бид? сэдэвт Уур амьсгалын долоо хоног цахим аяныг 2021 оны 05 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Ц.Ганзориг: Наадмыг үзэгчидтэй зохион байгуулж, 1024 бөх барилдана

​​ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газраас 100 хоногт хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Энэ үеэр зургаадугаар сарын дунд гэхэд вакцинжуулалтын давтан тунг хүн амынхаа 60 хувьд хийж, 1024 бөх барилдуулан наадмыг үзэгчидтэй хийх талаар УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ. Тэрээр уг арга хэмжээг зохион байгуулах комисс ажилдаа орсон талаарцахим хуудаснаабичжээ.

Монголын Залуучуудын Холбоо “Ангид бай” аян зарлалаа

​ Цар тахлын халдвар ихэсч, хатуу хөл хорионы дэглэмийн хугацааг 14 хоног сунгаад байгаа. Тэгвэл Монголын Залуучуудын Холбооноос энэхүү 14 хоногийг залуучууд өөрсдийгөө хөгжүүлэх, өөрсдийгөө боловсруулах, нийгэмд эерэг хандлага түгээх цаг хугацаа болгон ашиглаяхэмээн залуучуудыг уриалж Ангид бай аян зарлаж байгаа талаараа өнөөдөр мэдээллээ. Тэд энэхүү аяны хүрээнд: Сошиалын зохисгүй хэрэглээнээс ангид бай Хорт муу зуршлаас ангид бай Халдвар, хамгааллын дэглэмээ зөрчихөөс ангид бай Хайртай хүмүүсээ эрсдэлд оруулахаас ангид бай Хууль зөрчсөн үйлдлээс ангид бай гэсэн уриалгыг гаргаж байгаа юм байна. Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од халдварын тархалт ихэссэн энэ үеүдэд халдвар хамгааллын дэглэмээ зөрчихөөс ангид байх, аль болох олон хүн цуглахгүй байх, тэр тусмаа улс төрийн ямар нэгэн шахалт, дарамтанд орж, жагсаал цуглаанд оролцохгүй байх, улс төрийн бохир нөлөөллөөс ангид бай гэж залуучуудаа уриалж байгаа юм байна. Үүнээс гадна цахим орчин дахь зохисгүй хэрэглээ, хуулт зөрчсөн аливаа үйлдлээс ангид байхыг уриаллаа. Ингээд тус аяныг дэмжин оролцож байгаа залуучуудын төлөөлөл мөн үгээ хэлж, уриалгаа дамжууллаа. Тухалбал жүжигчин Ш.Мөнхбаяр тамхи архи, согтууруулах, мансууруулах ундаа гэх мэт хорт зуршлаас хол байхыг уриллаа. Татар хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун сошиал орчинд соёлтой хандлагыг би болгохыг уриаллаа. Дуучин С.Гантогоогийн хувьд Хууль зөрчсөн үйлдлээс ангид байх уриалгыг дэвшүүллээ. Түүний хувьд дунд сургуулийн орчинд ялгаварлан гадуурхалт явуулахыг хүчтэй эсэргүүцэж байгаа. Тэр ч утгаар нийт Z үеийнхнээ хууль зөрчсөн аливаа ямар нэгэн үйлдлээс ангид байгаарай гэж уриаллаа. Жүжигчин Р.Отгонбаяр сошиал орчинд хараагүй, үзээгүй зүйлээ ч харсан юм шиг мэдэмхийрэн бичдэг, худлаа зүйлийг дэвэргэдэг бүхнээс татгалзаж, ухаалаг хэрэглээтэй байя гэж уриаллаа. Оюутнуудын төлөөлөл болсон оюутан Д.Минжмаа оюутнуудын зүгээс үр холбогдлыг нь сайн ойлгоогүй мөртлөө улстөрчдийн үгэнд итгэх, үйл ажиллагаанд нь оролцох тохиолдол гардаг. Тийм учраас оюутнуудаа Бохир улстөрөөс хол байя гэж уриаллаа. Take Off хамтлагийн дуучин Сумандаа сайхан амьдарья хөдөлгөөний үүсгэн байгуулагч Д.Баясгалан Монгол орныхоо бүх сумдаар тойрж, судалгаа, сурвалжлага хийж байгаагийн хувьд Монголчууд Монголоороо байх нь чухлыг сануулж, гадны орны соёлд хэт автагдахгүй байж, үндэснийхээ соёл, зан заншлыг дээдэлж байхыг уриаллаа. Ингээд эерэг болгоныг дэлгэрүүлэх аяныг дэмжин оролцоорой гэж Монголын залуучуудын холбооноос уриалж, муу бүхнээс ангид байхыг хүсэн ерөөлөө.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.