Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 126 хүн ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 11-ний өдрийн 21:55 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 126 иргэн ирсэн бөгөөд иргэдийг Новотел, Ибис, Туушин, Тоёоко Инн зочид буудалд тусгаарласан. Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх журам мөрдөгдөж байна гэжУОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Өвчтөн бүрийн төлөө хичээнгүйлэн зүтгэж байгаа сувилагчдадаа талархал илэрхийлье

Сувилахуйн ухааны элч төлөөлөгч, аврал энэрлийн эрхэм хүндэт үйлстэн болсон эрхэм хүндэт сувилагчид аа Та бүхэндээ Олон улсын сувилагчдын өдрийн мэндийг хүргэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө хатуу бэрхээс эхлээд баяр жаргалтай мөч бүрийнх нь хажууд зогсож, хатамжлан асарч байдаг хатан зориг, эрхэм сэтгэлд тань хүндэтгэл илэрхийлье. Орчин цагийн сувилахуйн ухаан, сувилахын эрдэм гэдэг нь бусдын өвчин эмгэгийг илааршуулах сэтгэлийн дэм, асран сувилахуйн өр зөөлөн үйл үйлдэл байгаад зогсохгүй нарийн судлагдаж, тогтоогдсон шинжлэх ухааны ололт амжилт билээ. Тиймээс ч орчин цагийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн төрсөн өдөр болох жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдрийг дэлхий даяараа Олон улсын сувилагчдын өдөр хэмээн онцлон тэмдэглэж буй нь та бүгдийн өмнө дэлхий мэхийж, хүнд төрөлхтөн бөхийж буй гүн хүндэтгэл юм. Өдгөө дэлхий даяар Ковид-19 цар тахлын халдвар тархаж, олон сая хүн уг өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, олон сая хүн эрүүл мэндээрээ хохирч, сая саяараа амьдрахын тулд бус, амьд үлдэхийн төлөө нэгэн учир шалтгаанаар тэмцэж зүтгэж буй энэ цаг үед дэлхийн өнцөг булан бүрд 20 сая гаруй сувилагч уг халдварт өвчний эсрэг сувилахын эрдэм мэдлэг, хүн чанар, асран нигүүлсэх сэтгэлээр хүчин зүтгэж байна. Нийслэл хотын маань 1883 сувилагч, 125 туслах сувилагч, 216 эх баригч, 374 тусгай мэргэжилтнүүд Та бүхэн ч яах аргагүй тэдний нэг хэсэг бөгөөд Ковид-19 цар тахлын халдварын эсрэг ар гэр, үр хүүхэд, ээж ааваасаа тусгаарлагдан, өвчтөн нэг бүрийн эрүүл мэнд, тэдний ард хүлээж суугаа ар гэрийн элэг бүтэн амьдралын төлөө чөлөө завгүй хичээнгүйлэн зүтгэж байгаад тань талархал илэрхийлье. Та бүгдийнхээ жаргал зовлон, баяр жаргал, ололт амжилт, өрөвч зөөлөн сэтгэлд баяр талархлаа илэрхийлж буй өвчтөн нэг бүрийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжлахын ялдамд цаашид монгол хүн бүрийн эрүүл энх амьдралын төлөө оруулж буй үнэт хувь нэмрийг тань хичээнгүйлэн хүндэтгэж, ажиллаж амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, нийгмийн баталгааг тань хангах, урамшуулал дэмжлэгийг бодит ажил хэрэг болгох талд онцгой анхаарч, үр дүнтэй ажиллахаа илэрхийлье. Сувилахуйн ухааны эрдэм чадал төгс, энэрэн нигүүлсэх сэтгэл уярам зөөлөн байг ээ. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Тусгай зөвшөөрлийг E-Mongolia-с авах, сунгуулах, сэргээх боломжтой

Иргэд тусгай зөвшөөрөл авах, сунгуулах, сэргээх гэж төрийн байгууллагын үүд сахихгүйгээр E-Mongolia-с авах боломжтой боллоо. Тус системд 100 гаруй төрлийн тусгай зөвшөөрөл орсон юм. Иргэд www.e-mongolia.mn сайтаар нэвтэрч, доорх 100 гаруй төрлийн тусгай зөвшөөрлийг цахимаар авч болох юм. Хэрвээ иргэд E-Mongolia гар утсандаа суулгах, нэвтрэх, бүртгүүлэх, үйлчилгээ авахад асуудал тулгарч байвал Төв шууданд байрлах E-Mongolia иргэдэд заавар, зөвлөгөө, тусламж өгөх төвд хандах боломжтой. Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр авах Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл сунгуулах Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн эрх сэргээх Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн нэр шилжүүлэх Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн захирлын нэр солих Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн хаягийн өөрчлөлт хийлгэх Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн хаясан үрэгдүүлсэнг дахин олгох Улирлын түр үйлчилгээнд спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл Эрчим хүчний барилга байгууламж эзэмших тусгай зөвшөөрөл Суурин холбооны тусгай зөвшөөрөл Сансрын хөдөлгөөнт холбооны тусгай зөвшөөрөл Интернетийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл Шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл Үүрэн холбооны үйлчилгээнд Радио давтамжийн тусгай зөвшөөрөл авах Интернетийн үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах Сансрын холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл Үүрэн холбооны үйлчилгээнд Радио давтамжийн тусгай зөвшөөрөл авах Интернетийн үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах Сансрын холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах Сансрын хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах Олон суваг дамжуулах үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах (Хиймэл дагуулаар дамжуулах) Олон суваг дамжуулах үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах (Бусад) Радио давтамжийн тусгай зөвшөөрөл сунгалт Өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөл шинээр авах Геодезийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр авах Геодезийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл сунгах Геодезийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл сэргээх Геодезийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нөхөж авах Зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр авах Зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл сунгах Зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл сэргээх Зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нөхөж авах Геодезийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тодорхойлолт Зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тодорхойлолт Тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл Тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл сунгалт Тамхи импортлох тусгай зөвшөөрөл Тамхи импортлох тусгай зөвшөөрөл сунгах Спирт үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл Спирт үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл сунгалт Архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл Архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл сунгах Дарс үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл Дарс үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл сунгах Шар айраг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл Шар айраг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл сунгах Архи импортлох тусгай зөвшөөрөл Архи импортлох тусгай зөвшөөрөл сунгах Дарс импортлох тусгай зөвшөөрөл Дарс импортлох тусгай зөвшөөрөл сунгах Шар айраг импортлох тусгай зөвшөөрөл Шар айраг импортлох тусгай зөвшөөрөл сунгах Уламжлалт аргаар үйлдвэрлэсэн согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл Уламжлалт аргаар үйлдвэрлэсэн согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл сунгах Ургамал хамгаалахад ашиглах бодисыг борлуулах тусгай зөвшөөрөл олгох Ургамал хамгаалахад ашиглах бодисыг борлуулах тусгай зөвшөөрөл сунгах Тамхины ургамал тарих тусгай зөвшөөрөл олгох Тамхины ургамал тарих тусгай зөвшөөрөл сунгах Таримал ургамлын үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох Таримал ургамлын үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл сунгах Ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох тусгай зөвшөөрөл олгох Ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох тусгай зөвшөөрөл сунгах Шинээр малын үүлдэр, омог бий болгох тусгай зөвшөөрөл олгох Шинээр малын үүлдэр, омог бий болгох тусгай зөвшөөрөл сунгах Гадаадаас сайжруулагч мал, амьтан авах тусгай зөвшөөрөл олгох Гадаадаас сайжруулагч мал, амьтан авах тусгай зөвшөөрөл сунгах Бичил биетнийг өсгөвөрлөх тусгай зөвшөөрөл олгох Бичил биетнийг өсгөвөрлөх тусгай зөвшөөрөл сунгах Мал гадаадад гаргах тусгай зөвшөөрөл олгох Мал гадаадад гаргах тусгай зөвшөөрөл сунгах Үр, өндгөн эс, хөврөлийг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох Үр, өндгөн эс, хөврөлийг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл сунгах Үр, өндгөн эс, хөврөлийг үйлчилгээнд нэвтрүүлэх тусгай зөвшөөрөл олгох Үр, өндгөн эс, хөврөлийг үйлчилгээнд нэвтрүүлэх тусгай зөвшөөрөл сунгах Үржүүлгийн бүтээгдэхүүн гадаадад гаргах тусгай зөвшөөрөл олгох Үржүүлгийн бүтээгдэхүүн гадаадад гаргах тусгай зөвшөөрөл сунгах Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл сунгах Тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн лавлагаа Тамхи импортлох тусгай зөвшөөрлийн лавлагаа Спирт үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн лавлагаа Архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн лавлагаа Дарс үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн лавлагаа Шар айраг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн лавлагаа Архи импортлох тусгай зөвшөөрлийн лавлагаа Дарс импортлох тусгай зөвшөөрлийн лавлагаа Шар айраг импортлох тусгай зөвшөөрлийн лавлагаа Уламжлалт аргаар үйлдвэрлэсэн согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрлийн лавлагаа Ургамал хамгаалахад ашиглах бодисыг борлуулах тусгай зөвшөөрлийн лавлагаа Тамхины ургамал тарих тусгай зөвшөөрлийн лавлагаа Таримал ургамлын үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн лавлагаа Ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох тусгай зөвшөөрлийн лавлагаа Шинээр малын үүлдэр, омог бий болгох тусгай зөвшөөрлийн лавлагаа Гадаадаас сайжруулагч мал, амьтан авах тусгай зөвшөөрлийн лавлагаа Бичил биетнийг өсгөвөрлөх тусгай зөвшөөрлийн лавлагаа Мал гадаадад гаргах тусгай зөвшөөрлийн лавлагаа Үр, өндгөн эс, хөврөлийг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн лавлагаа Үр, өндгөн эс, хөврөлийг үйлчилгээнд нэвтрүүлэх тусгай зөвшөөрлийн лавлагаа Үржүүлгийн бүтээгдэхүүн гадаадад гаргах тусгай зөвшөөрлийн лавлагаа Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн лавлагаа Сувилалын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах Ахуйн хортон шавьж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Засгийн газрын 100 хоногт багтаан төрийн 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг цахимжуулж, E-Mongolia системд нэгтгэсэн билээ.

Вакцины I тун хийлгээд халдвар авсан бол II тунг 21 хоногийн дараа хийлгэнэ

​ Эрүүл мэндийн сайдын тавдугаар сарын 7-ны тушаалаар коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад нэмэлт зохицуулалт хийж, вакцинд хамрагдаагүй иргэдийг хамруулахаар тусгажээ. Уг тушаалд Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй, уг халдвараар өвчилсөн иргэдийг I, II тунгийн вакцинаар дархлаажуулалт хийнэ. Коронавируст халдварын эсрэг вакцины I тун хийлгээд уг халдвараар өвчилсөн хүнд батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараагаас II тунгийн вакцинаар дархлаажуулна. Коронавируст халдварын эсрэг вакцины I, II тунд хийлгээд өвчилсөн иргэдэд нэмэлт тунгаар дархлаажуулалт хийхгүй. Коронавируст халдварын эсрэг вакцинд туйлын эсрэг заалтаас бусад шалтгаанаар хамрагдаагүй иргэдэд дахин эрүүл мэндийн үзлэг хийж, дархлаажуулалтад хамруулна гэж зохицуулалт хийсэн байна. УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Харшил, дархлаа судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс гаргасан зөвлөмж, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн саналыг үндэслэн Ковид-19-ийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

2024 он хүртэл 32,000 га талбайг зориудаар ойжуулна

​​ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд ойгоор бүрхэгдсэн талбайг 8.6 хувьд хүргэхээр тусгасан. Ойжуулалтын хүрээнд хийгдэх ажлуудаас онцлон дурдвал, ойн түймрээс хамгаалах ажлыг сайжруулах, нэг удаагийн түймэрт өртөх талбайн хэмжээг 20%-иар бууруулах, 120 мянган га талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх, 32 мянган га талбайг зориудаар ойжуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн байгалийн аясаараа сэргэн ургаж байгаа залуу ойг түймэрт өртөхөөс хамгаалах, байгалийн сэргэн ургалтад туслах, 500.0 мян.га талбайд ойн хөнөөлт шавжийн хөнөөлийн голомтыг хязгаарлах, хортон шавийг устгах тэмцлийн ажил явуулах, ойн төлөв байдлыг сайжруулах арчилгаа цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэх, зориудаар ойжуулах ажлыг эрчимжүүлэх улмаар ургалтыг дэмжихээр тусгажээ. Монгол орны нийт нутгийн ойгоор бүрхэгдсэн талбай 8.6 хувьд хүрсэнээр нүүрс төрөгчийн хэмжээ 25 хувиар буурч, ойн нүүрс төрөгчийн шингээлт 35 хувиар нэмэгдэх юм. Нийслэлийн 100 хорооны 25,000 айл хашаандаа мод тарина Улаанбаатар хотын хэмжээнд Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр-ийн хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын санаачлагаар Өрх бүр хашаандаа мод тарья аяныг өрнүүлж нийслэлийн зургаандүүргийн 100 хороонд 25,000 ширхэг тарьц, суулгацыг тарьж ургуулах ажлыг Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтаран зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Өрх бүр хашаандаа мод тарьсанаар агаар, хөрсний бохирдлыг бууруулж, дуу чимээг багасгах, экологийн боловсролыг дээшлүүлэх зэрэг олон давуу талтай бөгөөд иргэд эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд эерэгээр нөлөөлөх юм.Аяны хүрээнд 25,000 айл, өрхийн хашаанд 14 төрлийн мод тарьж, тус бүрийг нь гэрчилгээтэй болгохын зэрэгцээ ургалт, арчилгаанаас хамааруулж тухайн өрхийг урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Эх сурвалж:БОАЖЯ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.