Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг энэ сарын 22-ны өдөр хүртэл сунгалаа
2021-05-06 11:24:30 Нийтлэгдсэн: НийгэмЭнэ сарын 08-наас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ. Ингэхдээ аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм баримтлуулж, шат дараатай нээхээр болсон. Түүнчлэн хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгалаа. Өөрөөр хэлбэл, вакцины 2-р тунг хийлгээд 14-өөс дээш хоног болсон иргэдийн хувьд энэ сарын 22-ны өдрөөс хойш орон нутаг руу чөлөөтэй зорчих боломж нээгдэнэ гэжУОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Ханх суманд гурван өдөр дараалан таван удаагийн газар хөдлөлт боллоо
2021-05-06 11:12:35 Нийтлэгдсэн: НийгэмХөвсгөлаймгийн Ханх сумын Хороо багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 329 км-т, сумын төвөөс баруун урагш 25 км-т орших Долоон-Уул гэдэг газарт тавдугаар сарын 6-ны өдрийн 02:31 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т 02:35 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгджээ.Хөвсгөл аймгийн Ханх суманд сүүлийн гурван өдөр дараалан 3.8-6.3 баллын хүчтэй таван удаагийн газар хөдлөлт боллоо.
Бямба гарагаас нийтийн тээврийн автобус ердийн цагийн хуваариар явна
2021-05-06 11:01:57 Нийтлэгдсэн: Нийгэм2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас эхлэн улсын хэмжээнд Гамшгаас хамгаалахөндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болоод буй. Тэгвэл хязгаарлалтаас хамааран хуулийн этгээдийн үйл ажиллагааны горим ямар байхыг УОК-оос танилцууллаа. Ажиллах горим:Хэвийн (халдвар хамгааллын дэглэм сахих) бөгөөд нэг дор 30-аас дээш хүн хязгаарлана. Мөн хоёрметрээс доошгүй зай барих Хөдөлгөөнд оролцох цагийн горим:07:00-00:00 Нийтийн тээврийн хэрэгсэл:Хот доторх нийтийн тээврийн хэрэгсэл ердийн цагийн хуваариар халдвар хамгааллын дэглэм сахин явна. Автомашин:Автомашины улсын дугаарын хязгаарлалтын дагуу зорчих (зөвхөн нийслэлд) аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар автомашин замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийнэ. Хот хоорондын авто болон төмөр зам, агаарын зорчигч тээвэр:Халдвар хамгааллын дэглэм сахин хэвийн ажиллана. \онцгой комиссын зөвшөөрөлтэй, нэгсуудал алгасч нэгзорчигч суулгах, хүн хоорондын зай барих\Гэхдээ эрх бүхий байгууллагаас хязгаарлалт тогтоосон үед Монгол Улсын Шадар сайдын 2021 оны ... дүгээр тушаалаар батлагдсан Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам-аар зохицуулна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:Ердийн цагийн хуваариар халдвар хамгааллын дэглэм барин ажиллана. Шаардлагатай тохиолдолд асуумж авч нэвтрүүлнэ. \орох гарах тээврийн хэрэгслийг хязгаарлах,үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгсэл нэвтрүүлнэ\ Агаарын хил, авто зам, төмөр замын боомт:Олон улсын болон дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийг хязгаарлахгүй.
-Дархлаажуулалтын дараах төрийн алба- Ковид-19 цар тахлаас үүдэлтэй тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж, даван туулах арга зүй, хувилбар, оновчтой шийдлийг олох чиглэлээр дэлхийн улс орнуудын туршлага, арга зүйн талаар Төрийн албаны зөвлөл өнөөдөр цахим зөвлөгөөн хийлээ. Төрийн албаны зөвлөлөөс Ковид-19-ийн дараах төрийн алба дэлхийн улс орнуудын хамтын туршлага бүхий хямралын үр дагавараас суралцан, эргэцүүлэхүй сэдэвт олон улсын дээд түвшиний форумын санал дүгнэлтийг орчуулан эмхтэж гаргасан билээ. Энэхүү форумд 115 орны 1250 төлөөлөгчид оролцсон бөгөөд төрийн тэргүүн тэргүүн, сайдын түвшний 100 илтгэгчид оролцож ковид-19 цар тахлын дараах төрийн албаны үйл ажиллагааны талаар хэлэлцсэн юм. Нийгмийн сүлжээнд 12 сая хандалтыг авсан дээрх форумаас гарсан санал дүгнэлтээс сонирхуулахад: Ковидын дараах төрийн алба форумын санал, дүгнэлтэд дурдсан судалгаанд Ковид-19 цар тахлын дараагаар төрийн албан хаагчид өмнөхөөс илүүтэйгээр иргэдтэй харилцах шаардлага бий юу? гэсэн санал асуулгад 92,3 хувь нь тийм, 7,7 хувь нь үгүй гэж хариулжээ. Мөн энэ хямрал улс орнуудын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг илүү чухал болгосон уу? гэдэг санал асуулгад 72 хувь нь тийм, 7 хувь нь үгүй, 21 хувь нь бараг хэвээр гэж хариулжээ. Ковид-19 цар тахлын дараа инновацын ямар аргыг илүү их ашиглахыг хүсэж байна вэ гэсэн санал асуулгад хүлээлт ба ирээдүйн төсөөлөл 36 хувь, системийн хандлага 30 хувь, зохицох ажлын арга 25 хувь, асуудал, даалгаврын арга барил-9 хувь гэж хариулжээ. Дээрх санал асуулгаас харахад ковид-19 цар тахлын дараах дэлхийн улс орнуудын төрийн албаны үйл ажиллагаа өмнөх шигээ иргэдтэй харилцах үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх ч, арга барилын хувьд ихээхэн өөрчлөгдөх болох нь харагдаж байна. Монгол Улсын хувьд ч цар тахлын дараах төрийн алба ямар байх талаарх судалгааг гаргахаар Төрийн албаны зөвлөл ажиллаж байгаа ажээ. Манай улсын хувьд Иргэдийг КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулах ажил шуурхай явагдаж, төрийн алба дархлаажуулалтын дараах шат руу орж, цар тахлын дараах нийгмийн амьдралын шинэ хэв маяг (new normal)-т дасан зохицож ажиллах нь цаг хугацааны асуудал болж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд төрийн албан дахь дижитал орон зайн тэлэлт огцом нэмэгдэж, цахимжих үйл явц хурдаслаа. Төрийн албан хаагчдын ажил, амьдралын зохион байгуулалт, цахимаар ажиллах арга барилд чанарын ахиц дэвшил гарлаа гэж цахим зөвлөгөөний үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг тэмдэглэв. Төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой, зөв, шуурхай зохион байгуулахад мэдээлэл-арга зүйн лавлагаа болгох, УИХ, Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрүүдийг төрийн албанд шуурхай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Төрийн албаны зөвлөлөөс Ковид-19: төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангах нь цахим гарын авлага бэлтгэн түгээж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Түүнчлэн төрийн албаны шинэтгэлийн түүх, сорилт, боломж, ирээдүйн тухай Төрийн алба: шинэтгэлд шимтэхийн учир болон шинэ орчинд ажиллах ур чадваруудыг эзэмших арга зүйн үндэс21 дүгээр зууны төрийн албаны менежерномууд нийтийн хүртээл болгосон билээ.
Ханой-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 03:16 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр Австрали, АНУ, Перу, Франц, Канад, Португаль улсаас нийт 77 иргэн эх орондоо ирсэн. Иргэдийг Туушин, Кемпински зочид буудалд тусгаарласан бөгөөд бүрэн дархлаажуулалтад хамрагдаад 14 хоносон иргэд гэрээр 7 хоног тусгаарлагдаж байнагэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй