Хот хооронд зорчих хөдөлгөөнийг энэ сарын 22-н хүртэл хязгаарласан

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд Ковид 19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүд буюу тавдугаар сарын 7-9-ний хооронд иргэдээс нийт 907 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 18 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.37 минут байна. Мөн Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод нийт 150 иргэн хандсанаас 49 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 101 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажиллалаа. Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 49 цэгт, явуулын есөн автобусаар 102 багийн 742 эмч, ажилтан ажиллаж, 30671 иргэнийг дархлаажуулна. 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье. -Хөдөө, орон нутаг руу хэрхэн зорчих вэ? -Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу Улбар шар түвшинд шилжсэн ч хот хооронд зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг энэ сарын 22-н хүртэл сунгасан. Энэ хугацаанд зайлшгүй шалтгаанаар /эмнэлгийн яаралтай тусламж авах, буяны ажилд оролцох/ орон нутагт зорчих иргэд, мөн тухайн орон нутагт байнгын оршин суугч иргэд орон нутагтаа харих бол очих аймгийнхаа Онцгой комиссоос заавал зөвшөөрөл авсны үндсэн дээр зорчино. Ингэхдээ вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоног болсон бол, коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн бол нотлох баримтыг үндэслэн ПСР шинжилгээ өгөхгүй явж болно. -Нотлох баримтыг хаанаас авах вэ? -Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн хувьд вакцинд бүрэн хамрагдсан гэрчилгээ шаардагдах бол өвдөөд эдгэсэн хүмүүс тухайн хэвтэж эмчлүүлсэн эмнэлгийнхээ харьяалах дүүргийн Онцгой комиссоос магадалгаа бичиг авах юм. Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй, хамрагдах боломжгүй иргэдийн хувьд орон нутгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч, ПСР шинжилгээний хариутайгаар зорчино. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Нөхөн сэргээлтийг чанар, стандартын дагуу хийлгэхэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зөвлөгөөнийг өнгөрсөн долоо хоногт Ус сувгийн удирдах газраас зохион байгуулсан. Харин өнөөдөр Улаанбаатар хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас хийлээ. Шарилжгүй Улаанбаатар аян зохион байгуулна Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн долоо хоногт Хотын даргын найман чиглэлээр өгсөн үүрэг, даалгаврын биелэлт 86.8 хувьтай байгааг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд 41 байршлын 226 хашаа, шонг буулгаад байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Харшлын эсрэг хамтдаа уриатай Шарилжгүй Улаанбаатар аян-6 аяныг зохион байгуулах ажлын удирдамжийг батлан, хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар боллоо. Тодруулбал, I үе шат зургадугаар сарын 10-25-ны, II үе шат наймдугаар сарын 5-20-ны өдрүүдэд үргэлжлүүлнэ. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 38.838 улиас байдгаас 46.9 хувь буюу 18.232 нь эм улиас. 2021 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 235 байршилд 23.124 навчит мод, 4683 метр урт ургамлан хашлагыг хэлбэржүүлжээ. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 50 хувь хүртэл буурна. Энэ жил нийтийн эзэмшлийн 2000 улиасанд олон улсын туршлагаар генийн түвшинд нь үр хөврөлийг багасгах дэвшилтэт аргыг ашиглан, эм улиасыг тарихаар төлөвлөж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм. 37.8 га газрыг зүлэгжүүлнэ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 129.4 га талбайн ногоон байгууламжийн арчилгааны ажлыг мэргэжлийн 44 аж ахуй нэгж, байгууллага хариуцаж ажилладаг. Үүнээс 14.9 га газрыг нөхөн зүлэгжүүлж, 22.9 га газрыг шинээр зүлэгжүүлэх юм. Мөн навчит болон шилмүүст мод, бут сөөг, ургамлан хашлаганд нийт 548.232 мод, сөөг тарина. Нийслэлийн Байгаль орчны газраас хаврын бүх нийтээр мод тарих өдрийг тавдугаар сарын 15-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хаврын бүх нийтээр мод тарих арга хэмжээг Өрх бүр хашаандаа мод тарья уриан дор зохион байгуулах, нийслэлийн төвийн зургаан дүүргийн 100 хороотой хамтран 5000 орчим айл өрх мод тарихаар бэлтгэл ажлыг бүрэн хангуулж, Тарьц, суулгац-2021 цахим үзэсгэлэн худалдааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн судалгаа хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж байна. Хотын гол болон туслах 32 гудамж, замуудад нийт 300 мянган метр урт заадас засварын ажил хийхээр төлөвлөсөн. Тавдугаар 8-ны байдлаар нийт 24 гудамж, замуудад 223.500 метр урт заадас засварын ажлууд хийгээд байна. Засварын ажлын явц 75 хувьтай байгаа юм. Мөн 176 гудамж, замуудад нийт 45 мянган ам метр нүхэн эвдрэлд засварын ажил хийхээр төлөвлөснөөс нийт 6750 ам метрт хийгээд байна. Дүүрэг бүрд дархлаажуулалтын таван цэг ажиллаж байна Шуурхай зөвлөгөөний үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Дүүрэг бүрд PCR шинжилгээний суурин цэг ажиллана. Мөн дүүрэг бүрд таван вакцинжуулалтын цэг ажиллаж байгаа. Нэг цэг нь АстраЗенека вакцины давтан тун хийх бол нөгөө нь 65-аас дээш насны иргэдийг Спутник вакцинд хамруулж, үлдсэн цэгт Вероцелл тарина хэмээн танилцууллаа. Мөн Хотын дарга Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан гишүүдийн биеийн байдал ямар байгааг асууж, тэдэнд байнга анхаарал хандуулж, биеийн байдалд хяналт тавьж байхыг сануулсан юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Чингис Гишүүд тавдугаар сарын 5-наас өлсгөлөн зарласан. Гишүүдийн биеийн байдлыг өдөр болгон үзэж байгаа. А.Адьяасүрэн гишүүний сахар ихсэж, өлсгөлөнг зогсоосон хэмээн мэдээлэл өглөө. Мөн сүүлийн өдрүүдэд дархлаажуулалтад хамрагдах иргэдийн тоо буурсан. Нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 92.6 хувь нь I тундаа хамрагдсан бол II тундаа 49 хувь нь хамрагдаад байна. Иймд дархлаажуулалтын цэгийн тоог цөөлж, эмч, ажилтнуудаа амраах зохицуулалтыг хийж эхлэх гэнэ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр-ийг нийтээр тэмдэглэхгүй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдаа дархлаажуулалтад бүрэн хамруулж ажиллахыг үүрэг болгов. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг тусгай горимд шилжүүлсэнтэй холбогдуулж зорчигчдыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж, автобусанд тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнд даалгасан. Нийслэлд хийж байгаа инженерийн шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн ажлууд дууссаны дараа нөхөн сэргээлтийг чанар, стандартын дагуу хийлгэхэд тогтмол хяналт тавьж ажиллахыг албаныханд үүрэг болголоо. Мөн нийслэлийн хэмжээнд орон сууцны хотхон, хорооллуудын дундах орц, гарцын асуудлыг шийдвэрлэх, тухайн хорооллын иргэд, Сууц өмчлөгчдийн холбоотой санал, солилцдог байнгын ажиллагаатай ажлын хэсгийг дүүрэг тус бүрээр байгуулж ажиллахыг даалгав. Түүнчлэн Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн санал, зөвлөмжийг үндэслэн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр-ийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй, тухайн өдөр үзэсгэлэн, худалдаа, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нь 1700 орчим ажилтан, алба хаагчтай. Улаанбаатар хотын зургаан дүүргийн 1643 орон сууцны байрны 95 мянга орчим өрх, 29 мянга гаруй оршин суугч, 9000 дамжин хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн харьяа 144 ус, дулаан дамжуулах төв, халаалтын 271.5 км, хэрэглээний халуун усны 214.5 км, хүйтэн усны 150 км, ариутгах татуургын 190.2 км инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар ашиглалт, үйлчилгээг хариуцдаг гэдгийг онцолж, цаашдынх нь ажилд амжилт хүслээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Өнөөдрөөс үйл ажиллагааг нь нээх ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД

Халдвар хамгааллын дэглэмийг нэг түвшин бууруулсан. Өнөөдөр буюу тавдугаар сарын 10-наас үйл ажиллагаа явуулж эхлэх худалдаа, үйлчилгээний байгууллагын мэдээллийг хүргэж байна. Зах, худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга тушаал гаргаж, тусгай шаардлага нөхцөлийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад цахимаар танилцуулан, мэдээлэл өгчээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өчигдөр 106 зах, худалдааны төвийн удирдлагатай цахимаар хуралдаж, тусгай нөхцөл, шаардлагын талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, өчигдрөөс хайпермаркет, их дэлгүүр, хүнсний зах, худалдааны төв, гэр ахуйн бараа, тавилга, модны зах, барилгын материалын төвүүдийг үе шаттайгаар нээсэн. Харин маргаашаас төрөлжсөн барааны худалдааны төв, авто техникийн зах, төвүүдийг нээхтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ. Тус албаны ахлах мэргэжилтэн Б.ЭрдэнэчимэгНийт 89 чиглэлээр худалдаа, үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 18 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлаж, үлдсэн байгууллагын үйл ажиллагааг нээсэн. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн ч ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофешоп, цайны газар,куфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлаж, хүргэлтээр болон захиалгат хоолны үйлчилгээг зөвшөөрөхөөр зохицуулсан. Хүнснээс бусад барааны зах, худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээх үүргийгУОК-оосөгсөн. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгсний хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга тушаал гаргасан. Зөвхөн зах, худалдааны төв гэхгүй худалдаа, үйлчилгээ явуулж буй байгууллагуудУОК-ындаргын 41 дүгээр тушаалаар баталсан түр журам, тусгай нөхцөл, шаардлагыг дагаж, мөрдөж, иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм. Улмаар дүүрэг бүрд Ажлын хэсэг байгуулж, томоохон зах, худалдааны төвүүдийн удирдлагадУОК-ындаргын 41 дүгээр тушаалаар батлагдсан тусгай нөхцөл, шаардлагыг хангуулж ажиллаж байна. Тусгай нөхцөл, шаардлага 14 чиглэлээр тавигдсаны нэг нь зах, худалдааны төв, их дэлгүүр, агуулах худалдаа, хайпермаркет, супермаркет юм. Тусгай нөхцөл, шаардлагад 20 шалгуур үзүүлэлт бий. Үүнийг хангаж байж, хайпермаркет, зах, худалдааны төвүүд зэрэг дээр дурдсан байгууллагууд үйл ажиллагаа явуулна. Үлдсэн нэрийн барааны жижиг дэлгүүр буюу хүнсний мухлаг, хүнсний дэлгүүрүүд дээрх 20 үзүүлэлтээс 16 үзүүлэлтийн шаардлага хангаж байж үйл ажиллагаа явуулна. Зөвхөн зах, худалдааны төв гэхгүй худалдаа, үйлчилгээ явуулж буй байгууллагуудУОК-ындаргын 41 дүгээр тушаалаар баталсан түр журам, тусгай нөхцөл, шаардлагыг дагаж, мөрдөж, иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм. Мөн Дархлаажуулалтын тухай хуульд зааснаар халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тун авсан, коронавирусийн халдвараар өвчилж эдгэсэн тухай эрүүл мэндийнбайгууллагаасмагадлагааавсан ажилтан, түрээслэгчдийг ажиллуулна. Аппликэйшнээр QR код уншуулан, халдварын эсрэг бүрэн тун авсан эсэх, коронавирусийн халдвараар өвчилж эдгэсэн болон хүндэтгэн үзэх шалтгаанаар дархлаажуулалтад хамрагдаагүй болохыг шалгаж, нэвтрүүлнэ. Хяналтын хэсэг буюу орох хаалганы хэсэгт хяналтын ажилтан ажиллуулна гэлээ. Эх сурвалж: НЗДТГ-ын ХМХХ

Нийслэлийн Засаг даргын захирамжид өөрчлөлт орлоо

Нийслэлийн Засаг даргын А/357 дугаар захирамжид өөрчлөлт орлоо. Тодруулбал, Нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулж, түгжрэл саатал үүсгэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах хэмээн өөрчиллөө. Өөрөөр хэлбэл, Даваа гарагт 1, 6-гаар Мягмар гарагт 2, 7-гоор Лхагва гарагт 3, 8-аар Пүрэв гарагт 4, 9-өөр Баасан гарагт 5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Улсын эмнэлгүүдэд эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг дархлаажуулна

Нийслэлийн хэмжээнд Ковид-19 халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад дархлаажуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ), Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ), Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд дархлаажуулалтын түр цэгийг байгууллаа. Эдгээрт архаг суурь өвчин, антибиотикийн харшил болон эрүүл мэндийн бусад шалтгаанаар дархлаажуулалтын цэгээс буцсан иргэдийн биеийн байдлыг үнэлж, туйлын эсрэг заалт биш тохиолдолд Ковид-19 халдварын эсрэг вакцинд хамруулах юм. Энэ дагуу өнөөдөр буюу тавдугаар сарын 10-наас эхлэн УНТЭ, УХТЭ, УГТЭ-т нийслэлийн дүүргүүдийг хуваарилж, иргэдийг вакцинд хамруулах ажлыг зохион байгуулна. Тодруулбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт-Сүхбаатар, Хан-Уул, Багануур дүүргийн иргэд, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт-Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргийн иргэд, Улсын гуравдугаар төв эмнэлэгт-Баянгол, Сонгинохайрхан, Багахангай дүүргийн иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, дархлаажуулах юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тодорхой шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийн судалгааг төв эмнэлгүүдэд хүргүүлсэн бөгөөд дүүргийн Эрүүл мэндийн төвүүд хамтран ажиллана. Тиймээс дээрх шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд хуваарийн дагуу төв эмнэлэгт очиж мэргэжлийн эмчид үзүүлэн дархлаажуулалтдаа хамрагдаарай. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.