Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia иргэдэд илүү ойртож, Төв Шуудангийн 1 давхарт иргэд, олон нийтэд үйлчлэх төвөө өнөөдөр /2021.05.09/ нээлээ. Тус төв нь төрийн 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг цахимаар үзүүлж, заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлэх юм. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын удирдлагууд оролцов. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:Монгол Улсын Засгийн газрын 100 хоног өнөөдөр тохиож байна. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-ын чуулганы индэр дээр хэлсэн үгэндээ Засгийн газрын 100 хоногт багтаан хоёр зүйлийг амласан. Нэгдүгээрт, бид ДЭМБ-ын баталгаажсан вакцинд иргэдээ үе шаттай хамруулах ажилд өөрсдөөс шалтгаалах бүх зүйлээ дайчлан ажиллана гэж амалж байсан. Хоёр дахь амлалтын биелэлтийг өнөөдөр та бүхэнд танилцуулж байна. Бид Цахим Үндэстэн болох ёстой. Төр иргэдэд илүү шуурхай үйлчилдэг байх ёстой. Тиймээс бид 11-11 төвийг цахим болгох, төрийг E-Mongolia цахим цонхонд 500-с доошгүй үйлчилгээг нэгтгэнэ гэж амлаж байсан. Хүнд сурталгүй, чирэгдэлгүй, авлигалгүй Монгол болохын төлөө Цахим Монгол ёстой. Цаашид бид төрийн бүх үйлчилгээг цахимжуулна. Энэ төвд төрийн албан тушаалтнууд ирж та бүхэнтэй мэдээлэл солилцдог болно. Засгийн газар сайн засаглалын төлөө иргэдтэйгээ хамтарч, шаардлагатай бүх шинэчлэлийг хийнэ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.СумъяабазарНийслэлийн цахим үйлчилгээний eservice.ulaanbaatar.mn систем нь төрийн мэдээлэл солилцооны Хур, танил нэвтрэлтийн Дан системийг ашиглан онлайн хэлбэрээр үйлчилгээ үзүүлж, төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг цонхоор үзүүлэх боломжийг хангасан. Үүн дээр тулгуурлаж Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газраасhttps://e-mongolia.mn/системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Цаашид Улаанбаатар хотыг цахимжуулах ажлыг эрчимжүүлнэ. Тухайлбал, гэрлэн дохио болон авто зогсоолын ухаалаг систем, нийтийн тээвэр болон такси үйлчилгээ зэрэг хотын бүх үйлчилгээг цахимжуулах чиглэлд ажиллаж байгаа. Энэ ажлыг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газартай хамтран хийж байна. Өдөр тутмын төрийн үйлчилгээг хялбаршуулах, богино хугацаанд үр дүнтэй ажиллах, иргэд шаардлагатай мэдээ, мэдээллийг богино хугацаанд цахимаар олж авах систем рүү Улаанбаатар хот үе шаттай шилжиж байгаа Тус төв нь e-Mongolia системээр үзүүлдэг төрийн 50 орчим байгууллагын 516 цахим үйлчилгээний талаар заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлэх юм. Үүний зэрэгцээ тус төвөөр дамжуулан иргэд төрийн байгууллагын талаар санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархлыг биечлэн хүргэж болох юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв нь E-Mongolia үйлчилгээний төв болон өргөжиж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар e-Mongolia системээс давхардсан тоогоор төрийн 1,6 сая үйлчилгээг иргэд цахимаар авчээ. Хэрвээ иргэд маань e-Mongolia мобайл апп болон веб хуудаснаас өөрт хэрэгтэй үйлчилгээгээ авахад ямар нэг хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа бол энэ төвөөр ирж үйлчлүүлэн зааварчилгаа авах боломжтой юм.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 16:30 цагт газардана
2021-05-07 11:31:28 Нийтлэгдсэн: НийгэмУОК-оос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн тавдугаар сард гүйцэтгэх олон улсын нислэгийн хуваарийг баталсан. Тавдугаар сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авахаар төлөвлөөд байна. Хуваарийн дагуу өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 16:30 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардана. Тус нислэгээр 162 иргэн ирэх бөгөөд Сүнжин гранд, Гайде, Тэмүүжин зочид буудлуудад хуваарилан тусгаарлах юмгэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Хөл хорионы хугацаанд нийслэлийн нийтийн тээвэр бүрэн хүчин чадлаараа ажиллалаа
2021-05-07 11:25:51 Нийтлэгдсэн: НийгэмГамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийслэлийн нийтийн тээвэрт тусгай горимын дагуу хязгаарлалт тогтоогоогүй салбарын алба хаагчдад үйлчлэх зохицуулалт хийсэн. Энэ дагуу зөвшөөрөгдсөн 15 аж ахуй нэгжийн алба хаагчдад 300 гаруй автобус үйлчилгээнд явж эхэлсэн юм. Гэвч иргэдийн зорчих хөдөлгөөн буурахгүй байсантай холбоотойгоор автобусны тоог гурав дахин нэмж, өдөрт 1100 орчим нийтийн тээврийн хэрэгслийг явуулж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Тодруулбал, нийтийн тээврийн салбарт 1200 орчим автобус бүртгэлтэй үйлчилгээнд явдаг. Үүнээс 1100 орчим автобус өдөр бүр үйлчилгээнд гарч, 100 орчим автобус засвар, үйлчилгээгээ хийлгэн, бэлтгэл байдлыг хангаж байна. Энэ нь энгийн цаг үеийн тээвэрлэлттэй ялгаагүй үзүүлэлт юм. Мөн иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдүүлэхээр хяналт, шалгалтыг тогтмол хийж байна. Хөдөлгөөнт болон суурин 17 байршилд авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, 43 байршилд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 албан хаагч, 116 байршилд 175 шалгагч хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдад үйлчилж байгаа юм. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж, суурин болон явуулын цэгээр өргөтгөн зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу иргэдийг тээвэрлэх, дархлаажуулалтад хамруулах, ажиглах 156 автобусны ариутгал, халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж, бэлтгэлийг ханган иргэдэд үйлчилж байна. НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
65-аас дээш насны иргэдийг Спутник-V вакцинд хамруулах БАЙРШЛУУД
2021-05-07 10:55:26 Нийтлэгдсэн: НийгэмЭнэ сарын 1-нд Спутник-V вакцины 20 мянган тунг хүлээн авсан билээ.Тэгвэл тус 20 мянган тунг эхний ээлжинд 65-аас дээш насны ахмадуудад хийхээр төлөвлөж байгаа аж.65-аас дээш насны иргэдийг өнөөдрөөс эхлэн Спутник-V вакцины дархлаажуулалтад хамруулна. Спутник-V вакцины дархлаажуулалт дараах байршлуудад явагдана. Цэгийн нэр 1 Багануур Эрүүл мэндийг дэмжих төв 2 Багахангай Эрүүл мэндийн төв 3 Баянгол 51 дүгээр сургууль 4 Баянзүрх 30 дугаар сургууль 5 Налайх Эрүүл мэндийн төв 6 Сүхбаатар Эрүүл мэндийн төв 7 Сонгинохайрхан Эрүүл мэндийн төв 8 Чингэлтэй 5 дугаар сургууль 9 Хан-Уул 60 дугаар сургууль Дүн Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 65-аас дээш насын 20800 иргэн вакцинд хамрагдаагүй байна. 60-аас дээш насныхан халдвар авч хүндрэх эрсдэлтэй гэж Эрүүл мэндийн яамнаас үзэж буй юм.
Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төв нь төрийн үйлчилгээний нэгдсэн систем e-Mongolia-ийн үйлчилгээний төв болон өргөжиж, Төв шуудангийн 1 давхарт энэ Ням гарагт буюу тавдугаар сарын 09-нд үүдээ нээх гэж байна. Тус төвөөр дамжуулан иргэд төрийн байгууллагын талаар санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархлыг биечлэн хүргэж болохоос гадна e-Mongolia системээр үзүүлдэг төрийн 40 орчим байгууллагын 500 гаруй цахим үйлчилгээний талаар заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлэх юм. Өнөөдрийн байдлаар e-Mongolia системээс давхардсан тоогоор төрийн 1,6 сая үйлчилгээг иргэд цахимаар авчээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй