Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо
2020-10-29 11:12:46 Нийтлэгдсэн: Нийгэм![Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо](/uploads/7b5365ee4f14125b745d02f9c925602b0bf67787.jpg)
Энэхүү ажлыг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын 2019 оны захирамжаар Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам-ыг шинэчлэн баталж, төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, бага сургууль, тусгай сургууль гэсэн ангиллаар шалгаруулж байгаагаараа онцлог юм. Индексийн урамшуулал олгож байгаа нь сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Н.Баярчимэг Нийслэлийн боловсролын салбарын анхны баримт бичиг болон нийслэлийн боловсрол-2020 дэд хөтөлбөрийг бид өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж ирлээ. Улсад боловсрол, сургалтын амжилт, чанараар 2016 онд нийслэл 12 дугаар байрт орж байсан бол 2019-2020 оны хичээлийн жилд дөрөвдүгээр байрт орсон нь хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг харуулж байгаа юм. Ирэх жилүүдэд экологийн боловсрол олгох, байгалийн түшиц лабораториуд байгуулах, дэвшилтэд техник технологийн ололтыг монгол ахуйтай хослуулсан вертиуал сургалтын төвүүдтэй болох зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн боловсролд оруулах хөрөнгө оруулалтыг тасралтгүй нэмэгдүүлж, хүний хөгжил рүү чиглэсэн хүнд ээлтэй хотыг бий болгохын төлөө зорин ажиллаж байна хэмээн онцлон хэллээ. 2017-2019 онд нийт 45 сургууль, 47 цэцэрлэгт урамшуулал олгосон бол 2020 онд 20 сургууль, 20 цэцэрлэгт урамшуулал олгож байна. Энэ үеэр нийслэлийн Боловсролд ээлтэй Засаг дарга-аар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар шалгарлаа. Нийслэлийн шилдэг цэцэрлэг: Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг Баянгол дүүргийн 11 дүгээр цэцэрлэг Хан-Уул дүүргийн 189 дүгээр цэцэрлэг Хан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэг Сонгиохайрхан дүүргийн 101 дүгээр цэцэрлэг Баянгол дүүргийн 242 дугаар цэцэрлэг Баянзүрх дүүргийн 147 дугаар цэцэрлэг Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэг Баянгол дүүргийн 114 дүгээр цэцэрлэг Баянзүрх дүүргийн 61 дүгээр цэцэрлэг Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэг Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэг Чингэлтэй дүүргийн 5 дугаар цэцэрлэг Баянгол дүүргийн 98 дугаар цэцэрлэг Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэг Баянзүрх дүүргийн 204 дүгээр цэцэрлэг Сонгинохайрхан дүүргийн 158 дугаар цэцэрлэг Сонгинохайрхан дүүргийн 91 дүгээр цэцэрлэг Налайх дүүргийн 208 дугаар цэцэрлэг Сүхбаатар дүүргийн 225 дугаар цэцэрлэг Нийслэлийн шилдэг сургууль: Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургууль Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургууль Хан-Уул дүүргийн 63 дугаар сургууль Сүхбаатар дүүргийн Эрдмийн хөтөч цогцолбор сургууль Сонгинохайрхан дүүргийн 129 дүгээр бага сургууль Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль Налайх дүүргийн 103 дугаар сургууль Сүхбаатар дүүргийн 131 дүгээр сургууль Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургууль Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургууль Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль Баянгол дүүргийн 113 дугаар сургууль Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургууль Хан-Уул дүүргийн 135 дугаар сургууль Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургууль Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургууль Хан-Уул дүүргийн Орхон Хасү сургууль Сүхбаатар дүүргийн 139 дүгээр бага сургууль Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![“Дугуйн өдөр-2020” арга хэмжээг зохион байгуулна](/uploads/492c31320428ef1153edc855a7d227a88f9dc06c.png)
Нийслэл хот үүсч байгуулагдсаны 381 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Спортын хороо, Монголын дугуйн холбоо хамтран Нийслэлийн Засаг даргын 2020 оны оны А/1096 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Дугуйн өдөр-ийн үйл ажиллагааг 2020 оны энэ сарын 31-ний өдөр дугуйн парад, тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох, биеийн тамир, спортыг хөгжүүлж, иргэдэд эрүүл аж төрөх дадал, хэвшил олгох зорилтын хүрээнд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд унадаг дугуйн ач холбогдлыг сурталчилан таниулах, бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулахад онцгой ач холбогдолтой юм. Дугуйн парад нь маршрутын дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганаас гараанд гаргаж Дүнжингарав худалдааны төвийн урд зам - Улиастай гүүрний дугуйн шинэ зам - Маршалын гүүрний уулзвар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэсэн чиглэлээр зохион байгуулна. Дугуйн параданд 16 нас хүрсэн ба түүнээс дээшхи бүх насны дугуй унах чадвартай, бусад дугуйчдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр оролцож чадах эрэгтэй, эмэгтэй залуучууд, насанд хүрэгчид оролцоно. Оролцогч нь моторт болон зайгаар ажилладаг дугуйгаар оролцож болохгүй бөгөөд бусад төрлийн дугуйгаар оролцож болно. Мөн дугуйн тормос, бусад эд ангиуд нь бүрэн ажиллагаатай байх шаардлагатай бөгөөд шаардлага хангаагүй дугуйтай оролцогчийг гараанд гаргахгүй ажээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![Мэндчилгээ](/uploads/4296d3e0cd1dbf9dd8d469f5c749c0b6bfc858b3.png)
Эрхэм хүндэт нийслэлчүүддээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ойн мэндийг дэвшүүлэхийн ялдамд эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе. Тэртээ 1639 онд Халхын сайхан хангай, говь хосолсон Их, Бага Монгол уулсын дунд, эртнээс нааш рашааны увидастай гэгддэг Ширээт цагаан нуурын хөвөөнөө Өндөр гэгээн Занабазарыг Бурхны шашны тэргүүнд өргөмжилж Өргөө шар бүсийн ордыг байгуулж өгснөөр өнөөгийн Монгол Улсын нийслэлийн үүсэл шаштир бичигдэж эхэлсэн түүхтэй. Нийслэл хот маань 1778 онд Хан Богд уулын ар, хатан Туулын хөвөө буюу Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндий хэмээх энэ газарт төвхнөх хүртлээ 30-аад жилийн дотор 28 удаа нүүдэллэж байсан удаатай. Түүхэн он цагийн нугачаанд тэнцэж босон хүнд бэрх зам бишгүй туулж байж нийслэл хот маань өнөөгийн хөгжил дэвшилд хүрсэн билээ. Нийслэл хотынхоо хөгжлийн тулгын чулууг анхлан босгож, ямар ч цаг үед тулган дахь галаа бөхөөлгүй өрдөн бадрааж ирсэн өвөг дээдсийнхээ гавьяа зүтгэл, гарамгай үйлсээр бид ямагт бахархдаг. Нийслэлийн хөгжлийг түүчээлсэн үе үеийн ахмадуудынхаа үйлс бүтээлийг үр хойчис бид өнө мөнхөд үргэлжлүүлж, дэвжээн бадраах учиртай. Гурван парламент дамжин хэлэлцэгдсэн шинэ Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсны дараах 2020 оны Орон нутгийн сонгуулиар нийслэлчүүд маань улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намд итгэл хүлээлгэж, их хариуцлага үүрүүллээ. Монгол Улсын нийт хүн амын тэн хагас нь ажиллаж амьдарч, сурч боловсорч буй нийслэл Улаанбаатар хотод маань хэт төвлөрлөөс үүдэлтэй хүндрэл бэрхшээл, асуудал цөөнгүй бий. Хот төлөвлөлт, хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж, тууштай хэрэгжүүлснээр өнөөгийн хүндрэл бэрхшээлийг олны хүчээр даван туулж, Монгол үндэсний онцлогоо шингээсэн, тив дэлхий бүс нутагтаа өрсөлдөх чадвартай хотыг цогцлоон байгуулах боломжтой юм. УИХ, Засгийн газраар батлуулсан урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдээ үе шаттайгаар хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавихын зэрэгцээ энэ удаагийн сонгуульд нийслэлийн МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэн засаглалын бүхий л шатанд бодлогын залгамж халаа, уялдаа холбоог сахин ажиллахаа энэ дашрамд илэрхийлье. Нийслэлчүүд бидэнд хийсэн ажил их бий. Бүтээснээсээ илүү ихийг бүтээхийн төлөө, эхлүүлсэн томоохон ажлуудынхаа үр өгөөжийг нийтээрээ тэгш хүртэхийн төлөө, нүүдэлчдийн соёлын өвөрмөц хэв шинжийг хадгалсан шинэ Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн хамтдаа хичээн зүтгэцгээе! Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Долгорсүрэнгийн Сумъяабазар
Ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойш 221 иргэн хамрагдаад байна
2020-10-28 10:20:40 Нийтлэгдсэн: Нийгэм![Ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойш 221 иргэн хамрагдаад байна](/uploads/bd6355f21a371697b8222f6ee29729e815d525e1.jpg)
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт орж, 2020 оны 10 дугаар сарын 1 ний өдрөөс өмнө авсан зээлийн жилийн хүүг 8 хувь, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авах зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон. Уг шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш 10 дугаар сарын 22ны өдрийн байдлаар нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгоод байна. Тус санхүүжилтийн 9.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий 157 хүсэлтийг Монголбанкнаас, 5.9 тэрбум төгрөгийн 64 хүсэлтийг арилжааны банкуудаас тус тус биелүүлэв.
Монгол - Хятадын хэвлэл мэдээллийн XI форум цахимаар зохион байгуулагдлаа
2020-10-28 10:01:53 Нийтлэгдсэн: Нийгэм![Монгол - Хятадын хэвлэл мэдээллийн XI форум цахимаар зохион байгуулагдлаа](/uploads/f546fb88f6256619ebd296c931ecaf1c5921643b.jpg)
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийнXIфорум энэ сарын 22-ны өдөр болж өндөрлөлөө. Жил бүр хоёр улсад ээлжлэн зохион байгуулагддаг энэхүү форум нь энэ жил цар тахлын улмаас цахимаар зохион байгуулагдсан юм. Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн ээлжит форумыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо,ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран Цар тахлын үед сэтгүүл зүйд тулгамдаж буй сорилт, туршлага болон хамтын ажиллагаа сэдвээр зохион байгууллаа. Монголын талаас тус форумоор Цар тахлын үед Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаанд тулгамдаж буй сорилт, бэрхшээл сэдвээр Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын дэд дарга Н.Туяацэцэгүндсэн илтгэлийг танилцуулж, улмаар шинэ нөхцөл байдлын үед хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн ажиллаж, ямар туршлага хуримтлуулсан талаар дэд илтгэлүүдийг хэлэлцлээ. Тус арга хэмжээг нээж, Гадаад харилцааны сайд асан, УИХ-ынгишүүн Д.Цогтбаатарүг хэлж,БОАЖ-ынсайд,МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Д.Сарангэрэлүйл ажиллагаанд амжилт хүссэн илгээлт ирүүлсэн юм. Мөн зохион байгуулагч талаасМСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмааүг хэллээ. Тэрбээр Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XI форумд нь уламжлал болж тогтсон хамтын механизм. Жил бүр хоёр талдаа ээлжлэн зохион байгуулагдаад явдаг. Энэ жил Монгол Улсад зохион байгуулагдах ёстой байсан ч хөл хорионы улмаас ийнхүү онлайнаар хийж байна. Тухайн жилдээ хамгийн хурц, сонирхолтой байгаа сэдвүүдээр бидфорумоо зохион байгуулж ирсэн. Энэ жил цар тахлын үед хэвлэл мэдээлэлд ямар сорилт, бэрхшээл тулгарав, ямар туршлага хуримтлуулав гэдгийг ярилцахаар өнөөдрийн форумыг зохион байгуулж байна. Сэтгүүлзүй, хэвлэл мэдээлэл бол үйл явдлаа дагаж явдаг салбар. Манай худалдаа, эдийн засгийн хамгийн ойрын түнш Хятад, Монголын хооронд хорио цээрийн нөхцөл ямар бэрхшээлийг үүсгэв, түүнийг бид хэрхэн даван туулж байна вэ гэдэг дээр үндсэн илтгэлийг хэлэлцүүлнэ гэсэн юм. Хоёр орны хэвлэл мэдээллийн цахим форумын модератор Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн ЭвлэлийнЕрөнхий нарийн бичгийн даргаЭ.БолортулгаӨнөөдөр түүхэн өдөр болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлахдаа 30 мянган хонийг цар тахлын үеийн хүнд нөхцөлд нь хандив болгон өгсөн. 30 мянган хонийг хүлээлгэж өгөхөөр Гадаад харилцааны яамны төлөөллүүд Замын-Үүдэд өнөөдөр ажиллаж байна гэдгийг онцолсон. Гадаад харилцааны сайд асан, УИХ-ынгишүүн Д.ЦогтбаатарМонгол, Хятадын хэвлэл мэдээллийн XI форумд хэлсэн үгэндээБНХАУ болон Монгол Улс бүхэл бүтэн 4.7 мянган километрээр хил залгадагхэрнээодоог хүртэл коронавирусийг зөөвөрлөсөн тохиолдол ширхэг ч байхгүй. Энэ бол хоёр улсын цар тахлын үеийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын үр дүн юм. Өнөөдөр Монгол Улс хүнээс хүнд коронавирусний халдварыг дотооддоо алдаагүй орны нэгд багтсаар байна хэмээн онцолсон юм. Тэрбээр мөн хоёр орон хамтран цар тахалтай тэмцсэн тухай дүрс бичлэгийг үзээд сэтгэл хөдөлснөө илэрхийлж, цар тахал дэгдэхэд Монгол Улс хамгийн түрүүнд Хятадтай хилээ хаасан ч хоёр улсын хамтын ажиллагаа хэвийн үргэлжилж, БНХАУ ч цар тахлын үед авч байгаа манай улсын арга хэмжээг ойлгож хүлээж авсныг онцолж байлаа. ХКН-ын төв хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга, төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны даргаШюй Линь , ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган нар Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XI форумд Хятадын талыг төлөөлж нээлтийн үг хэллээ. Өдрийн сонины дизайн,компьютерынтөвийн дарга Я.БаярбатилтгэлдээӨдөр тутмын сонины хувьд өглөөний шуурхай хурал тухайн өдрийн ажлын 70 орчим хувь нь байдаг буюу тухайн өдөр юу нийтлэх, ямар асуудлыг голлож хөндөхөө чухалчилж, бүх ажилтан ярилцдаг. Харин цар тахал дэлхий дахинд дэгдсэнээс хойш хоёр сарын хугацаанд өдөр тутмын сонинуудын хувьд онлайн хэлбэрээр ажиллаж эхэлсэн. Онлайн хэлбэрээр хурлаа хийж, ажиллах нь тодорхой хэд хэдэн давуу талтай байсан. Тухайлбал, сэтгүүлчдийг амьсгалын замын аливаа өвчний эрсдэлээс хамгаалахад ач холбогдолтой. Мөн онлайнаар ажиллах нь цаг зав хэмнэх хамгийн том давуу тал болсон бөгөөдтогцахилгаан зэргээс эхлээд эдийн засгийн олон төрлийн хэмнэлт гарсан гэж дүгнэж байна. Гэхдээ цар тахлын улмаас онлайнаар ажиллахын сул тал нь өглөөний хурал дээрх амьд харилцаа, мэтгэлцээн алга болсон зэрэг олон сул талууд бий. Мөн олон газраасинтернетийнхурд харилцан адилгүй байсантай холбоотойгоор яг Монголын нөхцөлд онлайн хурал хийхэд нэлээд хүндрэлтэй байсан нь харагдсан. Энэ нь редакц бүр техник технологио сайжруулах шаардлагатайг харуулж байлаа. Түүнчлэн цар тахлын үед төрийн албан байгууллагууд нэг гарцаар мэдээлэл өгнө гэх шийдвэрээс болж мэдээллийн ил тод байдал хумигдсан төдийгүй хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлэл бүгд ижил төстэй бөгөөд албаны маягтай болж байгаа нь ажиглагдсан. СOVID-19 халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ярилцагчтайгаа биеэр уулзаж ярилцлага хийх нь ховордсон. Энэ нь амьд ярилцлагын хэмжээнд хүрэхгүй байсан гэж харж байна. Хамгийн гол нь СOVID-19 цар тахал гарснаас хойш төрийн удирдах албан тушаалтнууд сэтгүүлчийн асуултаас бултах боломжтой болсон. Харин 2020 онд сонгууль болох байсан учраасулс төрчидхарьцангуй ярилцлага мэдээллийг нээлттэйгээр өгч байсан гэдгийг онцолъё гэлээ. Хятадын талаас илтгэл тавьсан зочдоос БНХАУ-ынөдрийн сонины олон улсын албаны даргаЧэньИнчюньЦар тахал анх Ухань хотод дэгдсэнээс хойш БНХАУ утаагүй дайнд ханцуй шамлан оролцсон. Энэ үед Хятадын өдөр тутмын сонины 15 сэтгүүлч Уханьд очиж эмнэлэг, зах, дэлгүүр, хороолол зэргээр явж тэргүүн фронтод очиж сурвалжилга бэлдэж, шуурхай мэдээллийг газар дээрээс нь дамжуулж байсан. Бидний сурвалжилга нийт 82 өдөр үргэлжилсэн бөгөөд цар тахалтай холбоотой 58 мянга гаруй мэдээллийг бэлтгэсэн. Хятадын Өдрийн сонин нь цар тахалтай холбоотой бүхий л салбарт ажиллаж энгийн иргэнээс эхлээд эмнэлгийн ажилтан зэрэгтэй уулзаж бодит мэдээллийг хүргэж байсан. Цар тахлын үед сэтгүүлчид маш бодитойгоор, нэн даруй шинжлэх ухаанчаар хандаж бүрэн гүйцэд мэдээлэх ёстой. Бид Хятадын туршлага мэдээллийг дэлхий нийттэй хуваалцсан нь өнөөдөр 200 сая хүнд хүрчээ. Хятад, Монгол хоёр улс цар тахлын үед бие биедээ туслан харилцан хамтран ажиллаж, тэмцэж чадсан. Цаашид улам их амжилттай ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээн ярилаа. МҮОНР-ийн Хурд агентлагийн редактор Г.Ариунболд илтгэлдээкоронавирусний халдвар дэлхий дахинд эрчимтэй дэгдэж эхэлсэн цагаас хойш хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл урьдчилан сэргийлэх чиглэлээр халдваргүйжүүлэлт тогтмол хийж байх ёстойг мэдээлж байсан ч хэдхэн сарын дараа мэдээллийг идэвхтэй хүргэх байдлаа алдаж эхэлснийг дурдав. Тэрбээр Өөрөөр хэлбэл урьдчилан сэргийлэлт чухал гэсэн ойлголтыг өгч, иргэдийн сэтгэлзүйд нөлөөлж чадахаа больсон. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хуучин мэдээлдэг байснаасаа шинэ арга хэлбэрээр иргэдийн сэтгэл зүйд нөлөөлөх шаардлагатайг харуулж байна. Мөн бид нягтал, бас дахин нягтал гэх зарчмыг улам лавшруулж мөрдөх шаардлагатай. Учир нь ийм үед нийгмийг цочроож мэдэхээр худал ташаа мэдээлэл ихээр гардаг. Цаашлаад дэлгүүрийн лангуу хүртэл хоосорч байсан тохиолдол бий. Коронавируснийдэгдэлтнэг талаар сэтгүүлчдэд хөгжих боломж олгосон. Тодруулбал, дэлхий дахинд коронавирусийн халдвар шинэ байсан учир иргэдэд судалгаагүй мэдээлэл өгөхгүйн тулд бүгд энэ вирусийн талаар судалж эхэлсэн. Эцэст нь сэтгүүлчид аюул гамшиг цар тахлын үед ажиллах бүрэн чадамжтай болсон туршлага хуримтлуулсан гэж бодож байна гэлээ. Синхуа сайтын ерөнхий редакторын туслах,сошиалдэлгэрүүлэх төвийн ерөнхий хянагчЛюХүн ярихдаа2020 онд цар тахал дэгдсэн нь мэдээллийн хэрэгслийн чадавхыг дээшлүүлэх шинэ сорилт байлаа. Онцгой цаг үед Хятадын төр засгийн албаны мэдээллийг гадаад дотоодод дамжуулан ажилласан. Бид олон хэлний давуу талаа ашиглан Үүлэн хэлний ярилцлага гэдэг тусгай арга хэлбэрээр гадаадаас Хятад улсад суугаа Элчин сайд, төлөөлөгч нарын санаа бодлыг цаг алдалгүйгээр дамжуулсан. Ирээдүйд Үүлэн ярилцлага сурвалжилгыг хэвлэл мэдээллийн салбарт цаашид ашиглах түргэн шуурхай арга хэмжээ болох байх гэж бодож байна гэсэн юм. Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбооны олон улсын албаны дэд даргаЧэньЧаоЦар тахлын үед сэтгүүл зүйд тулгамдаж буй сорилт, туршлага болон хамтын ажиллагаа сэдвээр мэдээлэл хийсэн бол Хятадын төвийн телевизийн Ази Африк бүс нутгийн хэлний нэвтрүүлгийн төвийн монгол хэлний албаны дарга Гэрэлт, Өвөр Монголын өдрийн сонины дэд эрхлэгчЛхамжавнар онцгой дэглэмийн үед Хятадын сонин, сайт, телевиз, радио хэрхэн ажиллаж байсан талаар илтгэл хэлэлцүүллээ. Монгол, Хятад хоёр улсын хооронд тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг бүхий л шатанд харилцан ашигтай хамтын ажиллагаа болгон бодитой хэрэгжүүлэхэд хоёр орны хэвлэл мэдээллийн салбар аль ч цаг үед чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд уламжлал болон тогтсон Монгол, Хятад хоёр орны хэвлэл мэдээллийнфорумоордараагийн 10 жилийн хамтын ажиллагааны зорилго, чиглэлийг тодорхойлсон тунхаг бичгийг гаргалаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хооронд нь холбох хамтарсан төсөл, сурвалжилга, технологийн хөгжүүлэлт зэрэг ирэх 10 жилийн харилцааг тодорхойлсон тунхаг бичгийг уншиж танилцуулснаар форум өндөрлөсөн юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй