Төв талбайд үндэсний шилмэл урчуудын бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн нээгдэнэ
2020-10-29 11:27:09 Нийтлэгдсэн: Нийгэм![Төв талбайд үндэсний шилмэл урчуудын бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн нээгдэнэ](/uploads/935a939a79c42f18d79426bb028ff3b5815a5d11.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг Монгол бахархлын өдөр#8221; болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ. Иймд энэ жилийн тус хүндэтгэлийн өдөр буюу ирэх арваннэгдүгээр сарын 16-нд Сүхбаатарын талбайд нэгэн гайхамшигтай үйл ажиллагааны нээлт болох гэж байгаа нь Монгол Бахархал#8221; нэртэй үндэсний шилмэл урчуудын бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн худалдаа юм. Үүнийг Монгол бахархал сангаас Монгол Улсад анх удаа санаачлан бий болгох гэж байна. Үзэсгэлэнд зөөлөн оёдол, мод, модон эдлэл, баримал, арьс шир, нэхий, суран эдлэл, гэрэл болон уран зураг, сийлбэр, бэлэг дурсгал, хүнс, үл хөдлөх үйлдвэрлэл, үнэт эдлэл, уран дархны бүтээл дэлгэгдэж, дөрвөн өдөр үргэлжлэх аж. Мөн тус үзэсгэлэн худалдаанд оролцох хувь хүн, албан байгууллагын бүртгэл өнөөдрөөс эхэлсэн бөгөөд Улаанбаатар зочид буудлын замын эсрэг талын UBH center-ийн 620 тоот өрөө болон 9693-8800 гэсэн дугаараас лавлах боломжтой юм байна.
Нийслэлийн 381 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа
2020-10-29 11:22:42 Нийтлэгдсэн: Нийгэм![Нийслэлийн 381 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа](/uploads/dc68bd7a4362c5e0225875dc78d4455fa7245453.jpg)
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардууллаа. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан нар нийт 80 гаруй иргэнд гардуулан өгөв. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн 381 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган, Улаанбаатар хотынхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө ажил хөдөлмөрөө зориулж, салбар салбартаа өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан та бүхэндээ талархал илэрхийлье хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![Төрийн албан хаагчид тангараг өргөлөө](/uploads/3f9256a2d227130f7aa86bf3cc291ccb6aef3d7b.jpg)
Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөлийн тогтоолоор өнөөдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан нар оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргэж үг хэлэв. Тэрбээр төрийн алба нийтийн эрх ашгийн төлөө байх ёстойг ямагт санаж, хариуцлагатай, ёс зүйтэй байхыг сануулаад, төрийн албаны ёс зүйг баримтлан, хуулийн хүрээнд үнэнч, шударгаар хоёргүй сэтгэлээр ажиллахыг хүсэн ерөөлөө. Нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан 66 төрийн захиргааны албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![Нийслэлийн 2020 оны шилдэг дүүргээр Налайх дүүрэг тодорлоо](/uploads/ccfc1d8287773754a39974a117c749158d2d4f1c.jpg)
2020 оныг Нэг хот-нэг стандарт зорилтот жил болгон зарлах тухай нийслэлийн Засга даргын А/02 дугаар захирамж гарсантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар Манай хороо-Миний гудамж аяныг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Тус аяныг өнгөрсөн долдугаар сарын 01-нээс энэ сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсан бөгөөд зургаан чиглэлийн 132 шалгуур үзүүлэлтээр дүгнэжээ. Нийслэлийн 381 жилийн ойн баярын хүрээнд 2020 оны Манай хороо-Миний гудамж аяны шилдэгээр шалгарсан дүүрэг, хороод болон шилдэг байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоо, өрх, хог хаягдлын үйлчилгээний байгууллага шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан болон нийслэлийн есөн дүүргийн албан хаагчид оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн хариуцлага, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, ажлын бүтээлч байдлыг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай аюулгүй орчинд ажиллаж,амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн аянг жил бүр зохион байгуулж байна. Аяны хүрээнд нийслэлийн хэмжээнд автозам, автозогсоол, явган хүний зам, дугуйн зам, хүүхдийн тоглоомын болон спорт, хөл бөмбөгийн талбай, иргэд олон нийтийн талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжыг бодлогын хувьд цогцоор нэмэгдүүлж чадлаа. Цаашид иргэдийн ажиллаж амьдрах орчинг сайжруулах чиглэлээр хотын удирдлагууд зохион байгуулалттайгаар ажиллах болно. Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө их үйлсэд хамтран ажиллаж байгаад та бүхэнд талархал илэрхийлэхийн ялдамд нийслэлийн хотынхоо хөгжилд хамтдаа хүчээ нэгтгэе гэж уриалмаар байна хэмээлээ. Манай хороо-Миний гудамж аяны 2020 оны шилдэг дүүргээр Налайх дүүрэг тэргүүлсэн бол удаах байрт Хан-уул, Сонгинохайрхан дүүрэг шалгарлаа. Харин шилдэг гэр хороогоор Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, шилдэг Сууц өмчлөгчдийн холбоогоор Баянгол дүүргийн 6 дугаар хороо Өргөө-14 СӨХ, шилдэг хог тээврийн байгууллагаар Улаанбаатар шинэчлэл ХХК, шилдэг аж ахуйн нэгж, байгууллагаар Хан-уул дүүргийн 60 дугаар сургууль тус тус шалгарлаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сайжруулсан шахмал түлшний 483 борлуулалтын цэг ажиллаж байна
2020-10-29 11:15:30 Нийтлэгдсэн: Нийгэм![Сайжруулсан шахмал түлшний 483 борлуулалтын цэг ажиллаж байна](/uploads/d744bb097f80ebfbc9a30aad86eafdb90bf19c81.jpg)
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул Цагдаагийн байгууллагад 2020 оны эхний есөн сарын байдлаар 19465 гэмт хэргийн дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс 12350 буюу 63.4 хувь нь нийслэл Улаанбаатар хотод үйлдэгдсэн байна. 2018 оны Түүхий нүүрсийг хориглох тухай 62 дугаар тогтоол, 2020 оны 189 дүгээр тогтоолын хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавьж, Улаанбаатар хот руу нэвтрэх долоон цэгт 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Өнгөрөгч долоо хоногийн хугацаанд 39 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хүргэгдсэнээс одоогийн байдлаар таван хүн эмнэлэгтээ эмчлэгдэж байна. Бусад нь эдгэрч гарсан. Яндангаа хөөлье арга хэмжээнд та бүхэн идэвхтэй оролцож, угаарын хийнд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна гэв. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон Улаанбаатар хотын хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 483 борлуулалтын цэг ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 30 хангамжийн бааз, 35 агуулахад нийтдээ 95 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлсөн. Сайжруулсан шахмал түлшний сайн карт шинээр авах айл өрх, аж ахуйн нэгжүүд дүүрэг хариуцсан, байгаль орчин хариуцсан мэргэжилтнээсээ авна. Хаяж үрэгдүүлсэн тохиолдолд Тавантолгой түлш компанийн хэрэглэгчдэд үйлчлэх албаны дүүрэг хариуцсан мэргэжилтнээс авах боломжтой хэмээлээ. НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Зөөвөрлөгдсөн тохиолдол 340, эдгэрэлт 312, эмчлүүлж байгаа 28 өвчтөн байна. Коронавирусээс урьдчилан сэргийлэх хамгийн эхний алхам бол амны хаалт зүүх, хоёрдугаарт гараа тогтмол угаах, гуравдугаарт хүн хоорондын зайг баримтлах хэрэгтэй. Маскаа зүүцгээе, гараа угаая аяныг 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулна гэлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй