"Идэвхэжсэн 2030: Энтерпрайзинг эрэл-зорилгоо тодорхойлж хэрэгжүүл" сэдэвт сургалт, өдөрлөг болно
2020-10-29 19:21:18 Нийтлэгдсэн: Нийгэм!["Идэвхэжсэн 2030: Энтерпрайзинг эрэл-зорилгоо тодорхойлж хэрэгжүүл" сэдэвт сургалт, өдөрлөг болно](/uploads/79996f6e5e62efc952fb76d67e300fba24b65dc8.jpg)
Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, хороодод амьдардаг, ажил хөдөлмөр эрхлэх, ур чадвараа ахиулах, бизнес санаагаа ажил хэрэг болгох зорилго, хүсэл эрмэлзэлтэй 18-35 насны залуусыг хамруулсан Идэвхэжсэн 2030: Энтерпрайзинг эрэл-зорилгоо тодорхойлж хэрэгжүүл сэдэвт сургалт, лекц, воркшоп, ажлын байрны мэдээллийн өдөрлөгийг анх удаа жишиг болгон зохион байгуулах гэж байна. Сургалт, өдөрлөг маргааш болно. Энэхүү нэгдмэл үйл ажиллагааг Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (НҮБХХ), нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ), Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар (НШУҮИГ), Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын газар хамтран зохион байгуулах юм. Сургалтын зорилго нь залуучуудын ажил хэрэгч байх, хөдөлмөр эрхлэх боломж, карьераа дээшлүүлэх, бизнесийн санааг бодитой болгоход өөрт хэрэгтэй байгаа мэдлэг, ур чадварыг олж авахад дэмжлэг үзүүлэх, урам зориг, оролцоог идэвхжүүлэхэд оршиж байгаа юм. Түүнчлэн Инновацын дэд төвүүдийн үйл ажиллагааг хэрхэн бэхжүүлэх, хамтын ажиллагаа, дэмжлэгийг өргөжүүлэх, сайн дурын ажилтнууд, чиглүүлэгч нарыг чадавхжуулах оролцооны хөтөлбөрийг зохион байгуулна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![Нийслэлийн 381 жилийн ойн Хүндэтгэлийн концерт боллоо](/uploads/7304f0117170dea3be1aa37d31e14e6c7003ab29.jpg)
381 жилийнхээ шаcтир түүхийг бичиглэж яваа нийслэлчүүд энэ өдрүүдэд ойн баяраа хүндэтгэл бахархал, бүтээлч ажил, өрнүүн амжилтаар дүүрэн тэмдэглэж байна. Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж, Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Морин хуурын чуулга, нийслэлийн Улаанбаатар чуулга, Улсын филармони, Баянмонгол чуулга, Монгол Улсын консерватори зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын оркестр, найрал дуучид, бүжигчид, Монголын үе үеийн урлагийн алдартнууд тэргүүтэй 300 гаруй уран бүтээлч оролцож, нийслэлчүүддээ уран бүтээлийн дээжээ өргөн барьсан юм. Хүндэтгэлийн концертыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, нийслэлийн үе үеийн удирдлагууд, иргэд, олон нийт хүрэлцэн ирж, таалан соёрхлоо. 381 жилийн намтар баян түүхтэй нийслэл Улаанбаатар хотын ойд зориулсан энэхүү хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар ажиллажээ. Ардын урлагийн гайхамшиг, алтан үеийн нийтийн дууны бахдам өв сан хийгээд дэлхийн сонгодог урлагийн шилдэг бүтээлүүд тоглолтын үеэр эгшиглэж, нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн концертын цар хүрээг харуулав. Дуу, бүжиг, хөгжим, оркестр, хувцас хэрэгсэл, тайз засал, гэрэлтүүлэг, найруулагчийн тавилт, шийдэл энэ бүхнээс зөвхөн монголчуудын гэсэн үндэсний онцлог, үнэ цэн, үнэт зүйл нэвт үнэртэж, мэдрэгдэж байсныг анзаарахгүй байхын аргагүй аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ
2020-10-29 15:09:48 Нийтлэгдсэн: Нийгэм![Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ](/uploads/47d58623b76111869d8af294baf69c96d545b2f4.jpg)
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн үе үеийн удирдлагууд, иргэд, олон нийт өнөөдөр нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийтхөшөө-ндхүндэтгэл үзүүлж,Монголын нууц товчоог залж,нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ Улаанбаатар хотод анхны шав тавьсан энэхүү дурсгалын хөшөөг Нийслэлийн 355 жилийн ойгоор сүндэрлүүлсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Морин хуураа дээдлэн, уртын дуугаа өвлөн дэлгэрүүлэх, Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлиг буулгасны дагуу Нийслэлийн Төр захиргааны байгууллагаас Нийслэлийн Сүлдэт хуур, Монголын нууц товчоо-г хүндэтгэлтэйгээр залж, жил бүр Нийслэл хотынхоо төрсөн өдрөөр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Бид нийслэлийн өдрийг иргэдийнхээ дунд, тэднийхээ хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн, иргэдийн оролцоонд тулгуурлан хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тохижилт, соёл урлагийн зэрэг иргэдэд чиглэсэн олон арга хэмжээг түлхүү зохион байгуулахыг зорин ажилласан. Цаашдаа Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын хөгжил дэвшил улам цэцэглэн бадарч, Монголчуудын амьдрал өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье хэмээлээ. Одоогоос 381 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж,1778 ондБогдхануулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож Хүн чулуун хөшөө-гөөршав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрынхойдхэсэгт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, Нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм. Нийслэлийн сүлдэт хуурыг Монгол Улсын Ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайхан цэнгүүллээ. Нийслэл хотын ойн энэ түүхэн өдрөөр гал голомтоо бадрааж буй олон хосуудын төлөөлөл болж, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон Н.Мөнхболд, А.Урансайхан нарт нийслэлийн удирдлагууд баяр хүргэж, дурсгалын зүйл гардуулсан юм.Нийслэлийн ЗДТГ-ынХэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Монгол Улсаас 3500 гаруй иргэн Энэтхэгийн ITEC хөтөлбөрт хамрагдав
2020-10-29 15:06:56 Нийтлэгдсэн: Нийгэм![Монгол Улсаас 3500 гаруй иргэн Энэтхэгийн ITEC хөтөлбөрт хамрагдав](/uploads/d2bd6f92b38d57fcf2cc4154e80cf4301b0da8dc.jpg)
Энэтхэгийн Элчин сайдын яам Энэтхэгийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр - Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагаа (ITEC) байгуулагдсаны 56 жилийн ойг 2020 оны 10-р сарын 29-ний өдөр тэмдэглэв. Боловсрол, шинжлэх ухааны сайд хатагтай Л. Цэдэвэсүрэн энэхүү арга хэмжээн Хүндэт зочноор оролцов. УИХ-ын гишүүн, Монгол Улсын Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг, парламентын гишүүд ноён Адиша, ноён Анандбазар, хатагтай Анужин, ноён Энх Амгалан МУ 3-р Ерөнхийлөгч ноён Н Энхбаяр нар 250 орчим төгсөгч оролцов. Элчин сайд Сингх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ ITEC хөтөлбөр нь 1964 онд хэрэгжиж эхэлснээс хойш Энэтхэг нь 160 түнш орны 200,000 гаруй төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг чадавхижуулж, сургах замаар хөгжсөн өвөрмөц туршлагыг хуваалцах хэрэгсэл болсон гэж мэдэгдэв. . ITEC нь жил бүр 15,000 орчим тэтгэлгийг Энэтхэгийн 100 гаруй тэргүүлэх боловсролын байгууллагуудад зохион байгуулдаг бөгөөд МТ, Банк, Санхүү, Менежмент, Аудит, Эрүүл мэнд, Хөдөө аж ахуй, Засаглал, Бизнес эрхлэлт, Эрчим хүч, Парламентын судалгаа гэх мэт. Элчин сайд Сингх Энэтхэгийн хөгжлийн хамтын ажиллагаа нь аливаа эрх ашгаас ангид бөгөөд эв санааны нэгдэл, харилцан ашигтай байх зарчимд үндэслэж байгааг дурдав. Сүүлийн 2 жилийн хугацаанд Монгол Улсад зориулж 12 Төрийн нарийн бичгийн дарга, Л. Оюун Эрдэнэ тэргүүтэй 18 Засаг дарга нар, ГХЯ-ны 25 албан хаагч, Монгол боловсруулах үйлдвэрт 35 дадлагажигч, ОБЕГ-ын 18 албан хаагчдыг багтаасан тусгай бүлгийн сургалтуудыг зохион байгуулав. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд, ноен Г. Ганбаяр Энэтхэгийн засгийн газар Монгол Улсыг ITEC ICCR хөтөлбөрөөр дамжуулан чадавхийг бэхжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд ITEC нь хөгжлийн зөрүүг тэгш хэмтэйгээр үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр ITEC болон бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдээс IT, банк санхүү, менежмент, Финтек, том мэдээллийн дүн шинжилгээ хийх, сонгуулийн менежментийн чадавхийг хөгжүүлэх, англи хэл, йогийн дамжаа, шинжлэх ухаан, орон зай, инноваци, шинэ технологийн бодлогын хүрээнд 3500 гаруй Монголчууд үр шимийг нь хүртээд байгааг тэмдэглэв. УИХ-ын гишүүн, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, хатагтай Б.Саранчимэг, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч ноён Н.Энхбаяр нар мөн адил чухал ач холбогдолтой олон талыг хамарсан уул уурхай, IT, англи хэл зэрэг чухал салбаруудад Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн талаар онцлон тэмдэглэв. УИХ-ын гишүүн П.Дамдинням, ITEC-ийн 4 төгсөгчид Энэтхэгт суралцаж байсан туршлага, Энэтхэгийн дээд сургуулиудаас олж авсан мэдлэг нь тэдний ур чадварыг хэрхэн баяжуулж, сайжруулж байгаа талаар хуваалцав. Мөн МТХ-ны Багшийн сургуулийн Хөгжмийн боловсролын тэнхимийн оюутнуудаас гадна Моррин Хур дээр Морин туурайн туурай, Ардын бүжиг Хоожиймаа тоглолтыг хийсэн ITEC-ийн иогийн төгсөгчид урлагийн тоглолт хийсэн. Мөн Монголын The Bloo хамтлаг Энэтхэг, Монгол дууг эгшиглүүлэв.
Төрийн далбаа Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа боллоо
2020-10-29 11:30:43 Нийтлэгдсэн: Нийгэм![Төрийн далбаа Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа боллоо](/uploads/71fe87141accc08c49d75bece79e35d7d3f032e8.jpg)
Нийслэлийн 381 жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбаа Нийслэлийн тугийг мандуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон НИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид болон нийслэл хотын үе үеийн удирдлагууд байлцав. Төрийн болон Нийслэлийн далбааг мандуулах ёслолын ажиллагаанд Төрийн хүндэт харуул, Зэвсэгт хүчний үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, найрал дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй