ДЦС-4-ийн урд талын авто замыг хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа
2020-09-24 17:55:25 Нийтлэгдсэн: Нийгэм![ДЦС-4-ийн урд талын авто замыг хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа](/uploads/e743afe29db4d8eaf9929022623c39563549ea11.jpg)
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Эрчим хүчний гудамж буюу сонсголонгийн замыг ажилчдын гудамжтай холбож байгаа Дулааны цахилгаан станц-4-ийн урд талын 6 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг шалгалаа. Авто замын засвар шинэчлэлийн ажлыг хугацаанаас нь өмнө хийж дуусган, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ. Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра Уг замын засвар шинэчлэлийн ажил өнгөрсөн долоодугаар сараас эхэлсэн. Гэрээт хугацаань арваннэгдүгээрсарын 1-нийөдөр дуусаж, хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэхдээ замын ажлыг түргэсгэх талаар иргэд,аж ахуйн нэгжүүдээс өргөдөл, санал ирсний хүрээнд хүн, хүч техникийг нэмэгдүүлэн, ажлыг шахаж өчигдөр орой 19.00 цагт зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Одоо явган хүний зам, гэрэлтүүлэг зэрэгтохижилтын ажлууд хийгдэнэ. Энэ ажлуудыг гэрээний хугацаандаа хийж дуусгана гэв. Мөн нэг хүндрэлтэй байгаа асуудал нь ДЦС-4-ийн урд болон хойд хэсгээр маш олон үйлдвэрүүд ажилладаг. Тэдгээр үйлдвэрийн гадна огт тохижилт хийгдээгүй учир үйлдвэррүүорж, гарч буй хүнд даацын автомашинуудындугуйнд шороо, шавар наалданасфальтадзамд гарч, замыг эвдэхмагадлал өндөр байна. Тиймээс нэгдсэн журмаар үйлдвэр,аж ахуйн нэгжүүдийг гаднаталбайгаа засаж сайжруулахшаардлага хүргүүлэх хэрэгтэй.Түүнчлэн үйлдвэрийн машинууддаац хэтрүүлсэн тээвэрлэлт хийж байна гэдгийг Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд уламжилсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Улаанбаатар зам засвар, арчлалтын газар замын ажлыг хариуцаж гүйцэтгэсэн. Арваннэгдүгээр сард гэрээ нь дуусаж, замын ажлыг хүлээлгэж өгөх байсан ч хугацаанаасаа өмнө ажлаа хийж дуусгасан байна. Одоо явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил үлдсэн. Нээгээд нэг хонож байхад замын зорчих хэсэг шороо, чулуутай болсон харагдаж байна. Өндөр өртөгтэй авто зам барьж байхад арчлалтаа сайжруулахгүй бол болохгүй. Иргэд өөрсдийнхөө татварын хөрөнгөөр барьж буй замыг хайрлах хэрэгтэй гээд өнөөдрөөс эхлэн нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Замын цагдаагийн газруудад авто замын арчлалт, хамгаалалт болон иргэд, аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтаа чангатгаж ажиллахыг үүрэг болголоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Төрийн албаны чадахуйн /мерит/ зарчмын хэрэгжилт-хүний нөөцийн аудит” сургалт эхэллээ
2020-09-24 17:52:38 Нийтлэгдсэн: Нийгэм![“Төрийн албаны чадахуйн /мерит/ зарчмын хэрэгжилт-хүний нөөцийн аудит” сургалт эхэллээ](/uploads/5fbe76cf8e5efacf9fdaafb4c8e2cbfdc697b10c.png)
Төрийн албаны тухай хууль /шинэ найруулга/ -д Төрийн албаны зөвлөл нь хуульд заасны дагуу Төрийн албаны тухай хууль тогтоомж, чадахуйн зарчмын хэрэгжилтийн талаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийхээр хуульчилсан юм. Энэхүү ажил шат дараалалтай хийгдэж хүний нөөцийн аудитыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх ажил үргэлжилж байгаа билээ. Тус сургалтаар хүний нөөцийн аудитын олон улсын туршлага, жишээнд тулгуурлан энэ төрлийн аудитыг хэрхэн, яаж хийж эерэг үр дүн гаргах талаар хэлэлцсэн юм. Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтыг УИХ, НҮБ Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь төсөл, Төрийн албаны зөвлөл хамтран зохион байгуулж байна. Сургалтын үйл ажиллагааг нээж НҮБ-ын суурин зохицуулагч Тапас Мишра, Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Катрин Ивкоф, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нар үг хэллээ. Сургалтад Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүд, төрийн захиргааны төв, орон нутгийн бүх шатны байгууллагын 207 төлөөлөгч оролцож байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгож байна
2020-09-24 17:50:17 Нийтлэгдсэн: Нийгэм![Зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгож байна](/uploads/04d9c135ba7e9e3a44907bec323e0510c3f709aa.jpg)
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: Энэ он гарсаар Монгол Улсад тарваган тахлын зургаан тохиолдол Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудад бүртгэгдсэн. Хамгийн анхны тохиолдол Ховд аймгийн Цэцэг суманд өнгөрсөн зургаадугаар сарын 11-нд бүртгэгдсэн. Энэ дагуу Нийслэлийн Онцгой комисс шуурхай хуралдаж, нийслэлийн Засаг даргын захирамж гарч, нийслэлийн авто тээврийн товчоодод Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Замын цагдаа, Мал эмнэлгийн газруудын алба хаагчид хяналт, шалгалт хийн ажилласан. Үүний үр дүнд байгалийн гоц халдварт өвчний халдварыг нийслэл хотод оруулж ирэхгүй байхад онцгой анхаарч ажиллалаа. Мөн сүүлийн өдрүүдэд гал түймрийн гаралт ихэсч байна. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн нутаг дэвсгэрт 17 удаагийн гал түймрийн дуудлага ирсэн. Гал түймрийн шалтгаан нь цахилгааны буруу холболт, үнс нурмаа ил задгай асгах, цахилгаан ашиглалтыг хэтрүүлэх, авто тээврийн ослын улмаас машин шатах, яндангийн цоонолт зэргээс үүдэж байна. Гал түймрийн улмаас хоёр хүн амиа алдсан. Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан угаарын хийгээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд, олон нийтэд анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна. Иргэд пийшин зуухны аюулгүй байдалд анхаарч, шаардлагатай тохиолдолд Тавантолгой түлш ХХК-ийн Иргэдэд үйлчлэх төв-д хандаж, яндангаа хөөлүүлэх хэрэгтэй юм. Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал: Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Тавантолгой түлш ХХК-тай хамтран нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшний борлуулалтын болон дундын баазуудад тээвэрлэлт хийх ажлыг зохион байгуулж байна. Нийт 23 аж ахуйн нэгж сайжруулсан түлшийг үйлдвэрээс борлуулалтын цэг рүү тээвэрлэж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу төвийн зургаан дүүргийн хэмжээнд 70 орчим мянган тонн түлшийг нөөцлөөд байна. Одоогийн байдлаар 100 орчим сайжруулсан түлшний борлуулалтын цэг ажиллаж байгаа. Тавантолгой түлш ХХК-ийн зүгээс 2020-2021 оны өвөл нийт 800 орчим борлуулалтын цэг ажиллах мэдээлэл өгсөн. Мөн нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, нийслэлийн Халамжийн газрууд болон Тавантолгой түлш ХХК хамтран зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхүүдэд сайжруулсан түлшийг үнэ төлбөргүй олгож байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн 6000 орчим төрийн албан хаагч нар төвийн зургаан дүүргийн гэр хорооллын айл өрхийн угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган ажиллана. Одоогоор төвийн зургаан дүүргийн 170 орчим мянган айл өрхүүдээр гуравдахь удаагаа орж, угаарын хий мэдрэгч, зуух пийшингийн аюулгүй байдлыг шалгаж ажиллалаа. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас суурин харуулын хэвийн үйл ажиллагааг хангах ажлуудыг зохион байгуулж байна. НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа: Өнгөрсөн 24 цагийн байдлаар Ковид-19-ийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй, нийт 313 тохиолдол байна. Өнгөрсөн хугацаанд 302 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, ХӨСҮТ-д 11 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тусгаарлалт, ажиглалтад 3956 иргэн байна. Гэрийн ажиглалтад одоогоор найман хүн дөрвөн Өрхийн эмнэлэгт хянагдаж байгаа юм. Зам тээвэр, хөгжлийн яамны мэдээллээр 22 галт тэрэгт 5739 зорчигч, 15 нислэгээр 1189 зорчигч ирсэн. Авто тээврийн 207 хэрэгслээр нийт 4632 иргэн ирж, хяналт тандалтад хамрагдсан. Энэ үеэр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Мөн томуу, томуу төст өвчний улирал ирж байна. Үүнтэй зэрэгцээд коронавирусын халдвар гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Иймд иргэд маскаа тогтмол зүүж, гараа ариутгах, амин дэмтэй хоол хүнс хэрэглэх, дархлаагаа дэмжих хэрэгтэй. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![Сайн дурын нийгмийн даатгалд гар утаснаасаа хамрагдаарай](/uploads/754fbc2beb23041a50b380945621b3b0aef98465.jpg)
Нийгмийн даатгалын салбарыг үе шаттай цахимжуулах ажлын хүрээнд сайн дурын даатгалын үйлчилгээг гар утсаараа авах боломжийг бүрдүүллээ. Тодруулбал, даатгуулагч шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шимтгэлийн төлбөрөө төлөхийн тулд заавал нийгмийн даатгалын хэлтэс, банкны салбар дээр дугаарлах шаардлагагүй боллоо. Үүний тулд та гар утсандаа Нийгмийн даатгал аппликэйшнийг суулгаарай. Ингэснээр дээрх үйлчилгээнүүдийг орон зай, цаг хугацааны хамааралгүй авахаас гадна шимтгэл төлөлтөө гар утаснаасаа хянах боломжтой. Түүнчлэн шимтгэл төлөх, гэрээ шинэчлэх хугацааны мэдэгдэл, алдангийн тооцоолол зэрэг хэрэгцээт мэдэгдэл, сануулгыг тухай бүр даатгуулагчид илгээх автомат горимтой. Энэ нь хугацаа хэтрүүлсэн алдангийн төлбөрөө мэдэхийн тулд утсаар лавлах, гэрээгээ сунгаж амжилгүй шимтгэл төлөлт тасрах зэрэг асуудлуудыг шийдэж байгаа юм. Мөн сайн дурын даатгалын цахим системийг гадаадад байгаа иргэд ашиглахад хялбар болгох зорилгоор тэдний түгээмэл ашигладаг системтэй холбож эхэллээ. Эхний ээлжид Sendly аппликэйшнтэй хамтарч, АНУ-ын 33 мужаас иргэд сайн дурын даатгалын шимтгэлээ цахимаар төлөх нөхцөлийг бүрдүүлээд байна. Даатгуулагч та сайн дурын даатгалд цахимаар хамрагдаж цаг, зардлаа хэмнээрэй. Үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7777-1289 утас болон Нийгмийн даатгалын мэдээлэл зөвлөгөө пэйж хуудсаар авах боломжтой.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй